За энд тэндгүй зочлон тоглосон багууд айлын эздийг гэрт нь будаа болгоод, үймээн самуун дэгдээд хөгжилтэй л байгаам байна...
Манайхны хувьд яах бол, хэсгийнхээ тэргүүллийг авч үлдэх чадах уу, ялагдлын дараа ялалтад хүрэх үү зэрэг асуултуудын хариуг удахгүй өгөх өнөө оройны тоглолтын талаар уламжлал ёсоор хэдэн мэдээ хүргэе...ЯРИАНЫ СЭДЭВ:Лигидээ тэргүүн байраа алдчихлаа... гэхдээ ирэх долоо хоногт эргүүлээд авчихна... гайгүй биз...
Гэхдээ л бид ЧЛ-д бол хэсгээ тэргүүлж байна...
Одоо харин бидний өрсөлдөгч бол өнгөрсөн жилийн Ла лигийн 4-р байрны шагналт боловч энэ жил хачирхалтайгаар муу амжилт үзүүлж байгаа Мадрид хотын Атлетико баг юм... энэ багтай дараалан 2 тоглоно...
Тэд лигидээ зочлон тоглосон сүүлийн 4 тоглолтдоо ялж чадаагүй бөгөөд ЧЛ-д АПОЕЛ багтай л тэнцсэн... үзэгчид нь бүүлсэн гээд бод доо...
Хамгийн сүүлд Осасунад бүр 0-3-аар гусуулсан явдал нь дасгалжуулагч Абель Резиног /манайхан Резин гээд л хөөрхийг явуулж дуусгах юмаа.../ дарамтад оруулж байгаа хэдий ч ерөнхийлөгч нь түүнийг солих талаар бодохгүй байгаагаа илэрхийлээд амжсан...
Гэхдээ өмнө хэлсэнчлэн ийм багаас нэг л эмээх сэтгэгдэл төрөөд байх юм...
Мяарч мяарчихаад манай дээр сэргэх бий вий дээ гэж...
Хаа очиж манай багийн Стэмфордын Гүүрэн дээрх стат бол бас л мундаг болохоор сэтгэл тайвширч байна...
Челси ЧЛ-ийн сүүлийн 19 тоглолтыг талбайдаа хүлээн авсанаас 14-т нь ялж, 5 тэнцсэн байна... Хамгийн сүүлд Барсад 2006 оны 2 дугаар сард ялагдсанаас хойш гэсэн үг л дээ... Яагаав, нөгөө Асьер Дел Орно Месси дээр алдаа хийгээд хөөгддөг... /үнэндээ хэлмэгдүүлэлт л дээ.../
Ер нь зочилсон Испанийн 11 багуудаас гайтай Барса л тэгж хожил авч байж...
Бас ерөнхийгийн ерөнхийд нь ярих юм бол талбайдаа 2008 оны 11 дүгээр сард хийсэн Ван Перси /Арсенал/-гийн даблаас хойш 23 тоглолтод ялагдаагүй ээ...
За тэр яахав...
Орой хожил авбал /бас Порту АПОЕЛ-ийг гусна гэж давхар тооцоход/ үлдсэн 3 тоглолтоос 2 оноо авахад л шалгарах болзлоо хангана... эртхэн эрхээ авчихвал нээрээ амар л байна шүү...
Ер нь гэхдээ бид хэзээ ч хэсгийн шатнаас мултарч байгаагүй... сүүлийн 6 жилийн 4-т тэргүүлсэн... та нар яахийм бэ?
Бас өмнө хэлсэнчлэн Дрогбагаа сайхан амраагаад л, лигийнх нь тоглолтод анхаарлыг нь хандуулаад л... олон талын ач холбогдолтой тоглолт болох нь ээ гэж...
ТАКТИКИЙН ТАЛААР:“Ноён Резин” гуай энэ оны хавар ажлаа хүлээж авчээ... хуучин хаалгач байсан гар гэнэ... нөхөр бол ер нь 4-4-2 гэж тоглуулах дуртайм байна... гэхдээ Атлетико ингэж л тоглодог байсан биз дээ?
Урдаа Марадонагийн хүргэнийг тавиад араас нь Уругвай залуугаар дэмжүүлээд үздэг... Форлан урдахаасаа даваад лигийн шилдэг мэргэн бууч болсон гэж байгаа... Агуерогийн хувьд нэг л тааруу байгаа... энэ маягаараа байвал санхүүгийн хувьд нилээн өртэй тэд зарахыг ч үгүйсгэхгүй... гэхдээ нэгэнт ЧЛ-д тоглосон болохоор урьдных шиг үнэ хүрэх нь юу л бол...
Заримдаа 4-2-3-1 буюу Сержио Агуерогийн ард 3-ыг дэмжүүлээд үздэг... гэхдээ хавар Портутай ингэж үзээд алуулсан... сая тэгээд 4-4-2 гэж гараад 0-2-оор алуулсан...
Гэхдээ одоо өөрөөр яаж ч үзэхэв дээ...
Уг нь эдний бүрэлдэхүүн их мундаг шдээ... Симао, Макси, Рейес гээд л жигүүрүүд... Хурадо, Ассунсао гээд хагасууд нь тэднийгээ цэнэглээд л...
Үндсэн хаалгач Роберто, нөөц хаалгач, ирээдүйн шигшээгийн манаач гэгддэг Сержио Асеньо, 18 настай, бас нэгэн ирээдүйн шилдэг гэддэг Дэвид Ди Геа байгаа болохоор тэр талдаа гайгүй...
Гэхдээ гол асуудал хамгаалалтад нь байгаад байх шиг... мундаг биш гэхэд дажгүй нэрс... Ибанез, Переа, Уйфалуши, Хуанито энэ тэр...
Гэснээс манай сул тал стандарт дамжуулалтыг хамгаалах болчихоод байгаа... хэдийгээр Атлетикочууд харьцангуй нуруу намтай ч Сантана, Ибанез нарын нуруулаг нөхдийг анхаарах л хэрэгтэй...
Манайхнаас Босингвагийн торгууль дууссан боловч нөхөр Вилла дээр гэмтэл авсан... Баллак харин тоглох болов уу? яах бол? Дрогба мэдээж торгуультай...
Чех-Иванович-Карвалью-Терри-Коул, Лампард, Эссьен, Баллак, Декү, Анелька, Калу гэх биз дээ... Жо Коул, Жирков, Стариж нарыг л хармаар байна даа...
Өө гэснээс Хилариу-даа төрсөн өдрийн мэндийг хүргэж байна...
Нөөц хаалгач бол чам шиг л байх ёстой... баярлаж явдаг шүү... хайртай шүү...