Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby TrueBlue » Tue Oct 20, 2009 11:24 pm

Хэхэ та нар бас дэлхийн агуу тоглогчын нэгний тухай ярьж байж жаахан хэтрүүлэгтэй яриад байхын Баллак зүгээр байж байгаад Германы шигшээн ахлагч болоогүй юм шүү. Германы Зидан, Бекхэм л гэсэн үг шдээ. Өөрсдийнгөө харьцуулж бодож байгаад бичсэн зүгээр шүү. Хэхэ яахав Баллакаас илүү сайн тоглодог бол тэгж бичиж болноо.
John Terry - Captain Fantastic
User avatar
TrueBlue
 
Posts: 294
Joined: Tue Sep 15, 2009 4:23 pm
Location: UB

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby ballu » Wed Oct 21, 2009 9:02 am

Alex 1 дэхь өдөр reserve-team -д 45 минут тоглож. Микел, Баллак 2 бэлтгэлдээ гарч, Босингва гэмтэлтэй байгаан байна. Өнөө орой биздээ Атлетико

Mikel fit болоогүй. Zhirkov, Joe Cole, Alex or José Bosingwa, Didier Drogba suspended.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Lampard » Wed Oct 21, 2009 9:20 am

Atletico ih sul baina lee, gaigui barchih biz.
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby BuG » Wed Oct 21, 2009 9:25 am

Сул өрсөлдөгч гэж хэзээ ч байхгүй шүү... Манайхан тоглолт болгоныг шүд зууж илүүрхэж тоглох хэрэгтэй байгаамдаа... Вилла дээр яав... Виган дээр яав... тийм байдлаар тогловол бүтэхгүй шүү... Форлан, Кун 2 довтолгоонд гээд л бод л доо... зөөлхөн боорцог гэж одоо бүр байхаа больж дээ... Барса урд шөнө яав... Оросын аваргуудад хусууллаа шд.. Татаруудын Рубинд. :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Wed Oct 21, 2009 9:45 am

тийм юм ёстой байхгүй дээ...
ер нь ч би ийм муу явж байгаа багуудаас айгаад байх болсон...
ялангуяа Атлетико шиг потенциалтай багаас...
өнгөрсөн жил Рома үхжийгаад манайхыг хожиж сэргэсэн биз дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Terra » Wed Oct 21, 2009 9:50 am

Тэр ч тийм шүү, манайхан илүү зоригтой, шийдэмгий тоглох хэрэгтэй. Нэгэнт хэсгээ тэргүүлж байгаа учраас улам баталгаатай найдвартай болгож, хэсгээсээ 1-р гарах нь цаашид илүү ашигтай байх болов уу.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Wed Oct 21, 2009 9:57 am

оройны хожил маш их хэрэгтэй байх өөр нэг шалтгаан байна...
учир нь Дрогбагийн шийтгэлийн давуу тал нь тэр лигийн тоглолтод гэмтэл, бэртэлгүй бүх хүчээ дайчлан тоглох бололцоо олгож байна...
тэр утгаараа хэрвээ манайх хэсгээсээ гарах эрхээ эртхэн баталгаажуулчихвал ер нь Дрогбаг тэр чигээр нь хэсгийн тоглолтуудад тоглуулалгүй дуусгах нь зүйтэй мэт... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Wed Oct 21, 2009 10:17 am

Аль аль талаасаа бидэнд хожил хэрэгтэй. А.Мадрид хэдий форм тааруу байгаа ч чухал тоглолт дээр тэсрэлт хийхэд гайхах хэрэггүй тийм л баг. Ямар ч байсан 2 давхарт манайхыг нэг их илүүрхэж чадахгүй гэж найдаж байна. Шөнө тэгээд гарах болов уу.?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Wed Oct 21, 2009 10:39 am

Манайхаас Босингва Астон Виллатай хийсэн тоглолтын үед өвдөгөндөө гэмтэл авсан, өнөөдөр тоглох боломжгүй юм байна. Уул нь бан нь дуусч байсан. Алекс мөн гэмтлийн улмаас тоглох боломжгүй. Баллак, Микел-н гэмтэл гайгүй болж байгаа гэхдээ өнөөдөр үзлэгт оруулж байж тоглуулах эсэхийг шийднэ гэнэ ээ. Бараг Босингва-н оронд Иванович-г гаргаад бусад нь Астон Вилла-н эсрэг гарсан бүрэлдхүүн тэр чигээрээ гарах юм шиг байна.

А.Мадридаас Форлан гэмтэлтэй байж байгаад эргэж ирж байна гэсэн үү. Бусад нь бүгд байгаам шиг байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Mr S » Wed Oct 21, 2009 10:40 am

Анси харин Форлан Эл Кун 2-с болгоомжлох хэрэгтэй гэцэн бна лээ.. үнэн л дээ..... энэ 2 тоглолтыг эргүүлж чадах гарууд......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Wed Oct 21, 2009 10:41 am

Аан тийм Дрогба-н байранд Анелка. Тэхээр Калоу л гарах байх даа. Ж.Коул лав фит болоогүй санагдсан.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby SAVAGE » Wed Oct 21, 2009 10:59 am

Хөлбөмбөгийн тактик, тоглогчидийн байрлал, үүрэг

гэдэг ч юм уу нэг сэдэв нээчихвэл яадгын...

Манай дээр бас саяхан Цэвэрлэгч ДМ гээд л баахан хэрүүл болсон санагдана... Яг тэр талаар бичилцээд, маргалдаж байвал...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Mr S » Wed Oct 21, 2009 5:16 pm

Image
CHELSEA want Ghana's 20-year-old striker Dominic Adiyiah, star of the Under-20 World Cup, if their transfer ban is lifted.
Adiyiah is rated at £4.5m.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Wed Oct 21, 2009 5:30 pm

За энд тэндгүй зочлон тоглосон багууд айлын эздийг гэрт нь будаа болгоод, үймээн самуун дэгдээд хөгжилтэй л байгаам байна...

Манайхны хувьд яах бол, хэсгийнхээ тэргүүллийг авч үлдэх чадах уу, ялагдлын дараа ялалтад хүрэх үү зэрэг асуултуудын хариуг удахгүй өгөх өнөө оройны тоглолтын талаар уламжлал ёсоор хэдэн мэдээ хүргэе...


ЯРИАНЫ СЭДЭВ:

Лигидээ тэргүүн байраа алдчихлаа... гэхдээ ирэх долоо хоногт эргүүлээд авчихна... гайгүй биз... :RD

Гэхдээ л бид ЧЛ-д бол хэсгээ тэргүүлж байна...

Одоо харин бидний өрсөлдөгч бол өнгөрсөн жилийн Ла лигийн 4-р байрны шагналт боловч энэ жил хачирхалтайгаар муу амжилт үзүүлж байгаа Мадрид хотын Атлетико баг юм... энэ багтай дараалан 2 тоглоно...

Тэд лигидээ зочлон тоглосон сүүлийн 4 тоглолтдоо ялж чадаагүй бөгөөд ЧЛ-д АПОЕЛ багтай л тэнцсэн... үзэгчид нь бүүлсэн гээд бод доо...

Хамгийн сүүлд Осасунад бүр 0-3-аар гусуулсан явдал нь дасгалжуулагч Абель Резиног /манайхан Резин гээд л хөөрхийг явуулж дуусгах юмаа.../ дарамтад оруулж байгаа хэдий ч ерөнхийлөгч нь түүнийг солих талаар бодохгүй байгаагаа илэрхийлээд амжсан...

Гэхдээ өмнө хэлсэнчлэн ийм багаас нэг л эмээх сэтгэгдэл төрөөд байх юм...
Мяарч мяарчихаад манай дээр сэргэх бий вий дээ гэж...

Хаа очиж манай багийн Стэмфордын Гүүрэн дээрх стат бол бас л мундаг болохоор сэтгэл тайвширч байна...

Челси ЧЛ-ийн сүүлийн 19 тоглолтыг талбайдаа хүлээн авсанаас 14-т нь ялж, 5 тэнцсэн байна... Хамгийн сүүлд Барсад 2006 оны 2 дугаар сард ялагдсанаас хойш гэсэн үг л дээ... Яагаав, нөгөө Асьер Дел Орно Месси дээр алдаа хийгээд хөөгддөг... /үнэндээ хэлмэгдүүлэлт л дээ.../

Ер нь зочилсон Испанийн 11 багуудаас гайтай Барса л тэгж хожил авч байж...

Бас ерөнхийгийн ерөнхийд нь ярих юм бол талбайдаа 2008 оны 11 дүгээр сард хийсэн Ван Перси /Арсенал/-гийн даблаас хойш 23 тоглолтод ялагдаагүй ээ...

За тэр яахав...

Орой хожил авбал /бас Порту АПОЕЛ-ийг гусна гэж давхар тооцоход/ үлдсэн 3 тоглолтоос 2 оноо авахад л шалгарах болзлоо хангана... эртхэн эрхээ авчихвал нээрээ амар л байна шүү...

Ер нь гэхдээ бид хэзээ ч хэсгийн шатнаас мултарч байгаагүй... сүүлийн 6 жилийн 4-т тэргүүлсэн... та нар яахийм бэ? :beer

Бас өмнө хэлсэнчлэн Дрогбагаа сайхан амраагаад л, лигийнх нь тоглолтод анхаарлыг нь хандуулаад л... олон талын ач холбогдолтой тоглолт болох нь ээ гэж...

ТАКТИКИЙН ТАЛААР:

“Ноён Резин” гуай энэ оны хавар ажлаа хүлээж авчээ... хуучин хаалгач байсан гар гэнэ... нөхөр бол ер нь 4-4-2 гэж тоглуулах дуртайм байна... гэхдээ Атлетико ингэж л тоглодог байсан биз дээ?

Урдаа Марадонагийн хүргэнийг тавиад араас нь Уругвай залуугаар дэмжүүлээд үздэг... Форлан урдахаасаа даваад лигийн шилдэг мэргэн бууч болсон гэж байгаа... Агуерогийн хувьд нэг л тааруу байгаа... энэ маягаараа байвал санхүүгийн хувьд нилээн өртэй тэд зарахыг ч үгүйсгэхгүй... гэхдээ нэгэнт ЧЛ-д тоглосон болохоор урьдных шиг үнэ хүрэх нь юу л бол...

Заримдаа 4-2-3-1 буюу Сержио Агуерогийн ард 3-ыг дэмжүүлээд үздэг... гэхдээ хавар Портутай ингэж үзээд алуулсан... сая тэгээд 4-4-2 гэж гараад 0-2-оор алуулсан...

Гэхдээ одоо өөрөөр яаж ч үзэхэв дээ...

Уг нь эдний бүрэлдэхүүн их мундаг шдээ... Симао, Макси, Рейес гээд л жигүүрүүд... Хурадо, Ассунсао гээд хагасууд нь тэднийгээ цэнэглээд л...

Үндсэн хаалгач Роберто, нөөц хаалгач, ирээдүйн шигшээгийн манаач гэгддэг Сержио Асеньо, 18 настай, бас нэгэн ирээдүйн шилдэг гэддэг Дэвид Ди Геа байгаа болохоор тэр талдаа гайгүй...

Гэхдээ гол асуудал хамгаалалтад нь байгаад байх шиг... мундаг биш гэхэд дажгүй нэрс... Ибанез, Переа, Уйфалуши, Хуанито энэ тэр... :smile:

Гэснээс манай сул тал стандарт дамжуулалтыг хамгаалах болчихоод байгаа... хэдийгээр Атлетикочууд харьцангуй нуруу намтай ч Сантана, Ибанез нарын нуруулаг нөхдийг анхаарах л хэрэгтэй... 8-)

Манайхнаас Босингвагийн торгууль дууссан боловч нөхөр Вилла дээр гэмтэл авсан... Баллак харин тоглох болов уу? яах бол? Дрогба мэдээж торгуультай...

Чех-Иванович-Карвалью-Терри-Коул, Лампард, Эссьен, Баллак, Декү, Анелька, Калу гэх биз дээ... Жо Коул, Жирков, Стариж нарыг л хармаар байна даа...

Өө гэснээс Хилариу-даа төрсөн өдрийн мэндийг хүргэж байна...
Нөөц хаалгач бол чам шиг л байх ёстой... баярлаж явдаг шүү... хайртай шүү...
:birthday
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby TraP » Wed Oct 21, 2009 5:34 pm

Хилариу :birthday
Чи сайн шүү мух мух
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby TRISTAN » Wed Oct 21, 2009 6:59 pm

Hilario Happy Birthday! :birthday

Neg demiirch suuj bgaad Googledeed minii ene bichlegiig olood unshchihaasai :mrgreen:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby zigo » Wed Oct 21, 2009 7:33 pm

Гэснээс та нар анх хөөрхий Хилариогоо үзэн яддаг байлуу? :smile: ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby stamford » Wed Oct 21, 2009 8:17 pm

За Вилла-д хожигдсоноос хойш Форумд орж ирээгүй удаж харин энэ хооронд Баллак-ын талаар сайхан л маргаан болсон байна миний бодлоор бол хагас хамгаалалтын аль ч байрлалд 100 хувь биш юм ааа гэхэд үүрэгээ яг биелүүлдэг германы шигшээд 2002 оноос хойш түүнтэй зэрэгцнх АМ байхгүй харин Челси клүбт бол өөр Лампардтай байрлал давхцдаг учраас хагас хамгаалалтын DM-д тоглодог байсан. харин энэ улирал Анчи ирсэнээс хойш жигүүрийн хагасаар (SM байх) тун сайн тоглож байгаа энэ нь түүний эзгүйд тоглосон тоглолтуудаас харагдаж байгаа билээ :germany
за за энийг ингээд дуусгая
We'll keep the blue flag flying high
User avatar
stamford
 
Posts: 114
Joined: Sun Sep 06, 2009 12:58 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby stamford » Wed Oct 21, 2009 8:22 pm

Hilario :birthday
За өнөө орой Атлетико-д нэг сайн хичээл зааж өгч биднийхээ сэтгэлийг сэргээх байлгүй дээ
We'll keep the blue flag flying high
User avatar
stamford
 
Posts: 114
Joined: Sun Sep 06, 2009 12:58 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby stamford » Wed Oct 21, 2009 8:27 pm

zigo wrote:Гэснээс та нар анх хөөрхий Хилариогоо үзэн яддаг байлуу? :smile: ккк

Юунд нь үзэн ядах вэ дээ харин ч клүбт дебютээ хийхдээ л Барсаг 1-0-ээр буулгаж авч байсан хүн ш дээ
We'll keep the blue flag flying high
User avatar
stamford
 
Posts: 114
Joined: Sun Sep 06, 2009 12:58 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Suugii » Wed Oct 21, 2009 8:40 pm

Деку өнөө шөнө гараанд гарвал Европ дахь 99 дэх тоглолтоо хийх юм байна.

Бидний хувьд өнөөдөр стандартуудаа сайн хамгаачихад болоод явчихна. Анчи хэр зэрэг бэлтгэсэн нь харагдах байх.
Лампард Деку Баллак 3 зэрэг гарахаар хөөрхөн учраа олоод байгаамдаа...
Өнөөдөр ингээд гараад үзвэл яадаг бол...

------------------------------Чех---------------------------------
Иван--------- Буржаак(бараг халзан болсон байна лээ :mrgreen: )---Терри---Мр.Эй
--------------------Эссэйн-------------------
-----Калу-----------Баллак-------------Лампард--------
-------------------Деку-----------------------
---------------------Анелка-----------------------
арын 5 бол ойлгомжтой айлын бөмбөгийг амиа ч хайрлалгүй таслах.... :mrgreen:
Баллак хойшоо хамгаалатандаа туслаад урагшаа довтолгоо эхлүүлэх өөрөөр хэлбэл довтлогчид дамжуулалт өгөх Калу Деку лампард 3-ыг хайж олоод пааслах..... Мөн Лампард Деку бариа сольж айлыг мангартуулаад Анелка инвизибел мэйн 2т боломж үүсгэх.... Малудааг оруулж ирэх тохиодолд Декуг заавал суулгах....
За тэгээд хэдийг хийгээд авчуул залуучууддаа жоохон утаа үнэрлүүлэх.... гээд л үзчмээр байна... :eek:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Uuganbayar » Wed Oct 21, 2009 9:05 pm

Шөнө 2,45 аас биз дээ. Али сувгаар гарах бол мэдсэх хүн байна уу.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Uuganbayar » Thu Oct 22, 2009 1:15 am

Хүлээж тэсэхгүй нь ээ. :sleep: Манайх хожоосой. :)
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Miro Klose » Thu Oct 22, 2009 1:34 am

GlamoRouZ wrote:drogba pre.league t avraga avna gesen helsendee hurneee =)


I don't thing so
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Yogii » Thu Oct 22, 2009 2:46 am

Линк байнуу????
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 45 guests
cron