Португалчууд ДАШТ-ий шигшээ тоглолтод үлдэнэ гэдэгт илтэлтэй байна2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцоно гэдэгтээ португалчууд итгэлтэй байгаа аж. Тэд эцсийн мөчид Европын нэгдүгээр хэсгээс Мальтыг 4:0 бутниргэн хоёроор гарсан. Ингээд FIFA-гаас тогтоосон чансааны дагуу Боснитой хүч үзэх боломжтой болсон билээ. Энэ тулаанд тэд учраагаа хожин ӨАБНУ-д хөл тавина гэдэгтээ 100 хувийн итгэлтэй байгаа аж. Шигшээ багаа удирдаад удаагүй байгаа Карлуш Кейруштай саяхан сэтгүүлчид уулзсан байна.
-Карлуш та Цюрихт болсон нэмэлт тоглолтын оноолтын талаар ямар бодолтой явна?-Та бүгд мэдэж байгаа. Энэ бол маш зөв сонгон шалгаруулалт болсон. Улс орнуудыг ялган гадуурхалгүй чансааг нь зөв тогтоож өгсөн. Манай улсын шигшээ багийн хувьд хариуцлагаа бодитойгоор ухамсарлаж байна. Одоо болох тоглолтод манайхан маш их ач холбогдол өгч, хожино гэдэгтэй итгэлтэй явна. Босни улсын хөлбөмбөгчид гайхамшигтай. Тэднийг тааж хэлэхэд бэрх. Олон улсын хэмжээнд дээд түвшинд хүрсэн баг.
-Тэгэхээр өрсөлдөгчөөсөө жаахан эмээгээд байгаа хэрэг үү?-Ер нь Босни Герцеговины хөлбөмбөгчид дэлхийд танигдсан гэдгийг би сая өгүүлсэн. Эхлээд бид айлчлан тоглолт хийнэ. Энэ бол маш хариуцлагатай өрсөлдөөн болно. Дараа нь бид гэртээ тоглох учир асуудал арай дээр байх болов уу. Би Боснид очиж энэ багийн тоглолтыг нэг удаа үзсэн. Тэдний хөгжөөн дэмжигчид сэтгэлийн хөөрөл асар их юм билээ. Бид шилдэг тоглолтоо тэнд үзүүлэхээр бэлтгэж байна.
-Та ямар нэг тактик баримтлан өрсөлдөгчөө хэт дөвийлгөөд байгаа юм биш биз?-Үгүй дээ. Манайх ямар ч гэсэн Өмнөд Африкт очих хатуу даалгавар олон сая балиашгуудаасаа авсан. Ийм болохоор тэднийхээ даалгаврыг биелүүлэх учиртай. Өрсөлдөгчөө дутуу үнэлж хэзээ ч болохгүй.
-FIFA-гаас гаргасан сугалаагаар эхлээд нутагтаа тоглосон нь танайд дээр байгаагүй юу?-Бүх зүйл ном журмын дагуу явагдсан гэж би бодож байна. Эхлээд айлын талбайд очиж тоглочихоод дараа нь алдаа оноондоо дүгнэлт хийн нутагтаа өрсөлдөх нь хамаагүй дээр шүү дээ. Бидний гол зорилго бол Босниг хожих. Португалчууд Дани, Швед, Унгартай ямар гоё тоглолт хийснийг хүн бүр мэднэ. Тэгэхээр бид плей-оффоос шалгарах нь гарцаагүй.
-Роналду одоогоор тоглохгүй л байгаа. Хэрэв тэр Боснитой хийх тоглолтод оролцохгүй бол танд “Б” хувилбар байгаа юу?-Тэр гарцаагүй хүч үзнэ гэдэгт би итгэлтэй байна.
-Босни Герцеговины хөлбөмбөгчдөөс та хэнээс эмээж байна?-Эдин Жеко. Тэр маш сайн бэлтгэлтэй, ямар нэг гэмтэл бэртэлгүй байгаа. “Алтан бөмбөг”-ийн эзэн болоход ч буруудахгүй. Гэхдээ зөвхөн тэр ганцаараа бүгдийг хийж чадахгүй.
-ДАШТ-д оролцох эрхийн урьдчилсан тоглолтоо Португалчууд амжилтгүй эхэлсэн. Яваандаа харин сайжирсан. Одоо та энэ амжилтандаа итгэлтэй байна уу?-Эхлээд манайхан жаахан алдаа гаргасан. Хэсэг хугацааны дараа бид алдаагаа засаж амжилтын оргилд хүрэх замаа шулуутгасан. ДАШТ-д оролцох 100 хувийн боломж манайд бий.
-Танай шигшээ багт ямар нэг өөрчлөлт гараад байх шиг?-Багийн тоглогчид гэмтэл ихтэй, бас өөрийн клубтээ нэг их тоглоогүй. Олон хөлбөмбөгч нас нь ахисан байгаа. Бид шигшээ багтаа цус сэлбэх хэрэгтэй байна.
-ДАШТ-д танай баг ямар амжилт үзүүлэхээр төлөвлөж байгаа вэ?-Олон шилдгүүдтэй хүч үзнэ шүү дээ. Гэхдээ Португалийн хөлбөмбөгчдийг бүгд мэднэ. Бид тэргүүн байруудын төлөө өрсөлдөх болно.
-Та өөрийн багийн амжилтад бүрэн итгэлтэй байнаа даа?-Бид ДАШТ-д гарцаагүй орно. Амжилтандаа 100 хувийн итгэлтэй байна.
ТЦ