by Marco » Sun Sep 27, 2009 4:18 pm
Сингапурын Гран Пригийн байрлал эзлэх шалгаруулалтанд Хэмилтон тэргүүлж Феттель , Росберг нар удааллаа.
Байрлал эзлэх уралдааны сүүлийн хэсэгт Люьис Хэмилтон өрсөлдөгчдөөсөө илүү хурдалж чадлаа.Брауны нисгэгчид энэ удаа амжилт муу байна. Кү-3 дуусахаас хэдхэн секундын өмнө Брауны нисгэгч Рубенс Барикелло хана мөргөж осолдсон учир коммисарууд шалгаруулалтыг улаан дарцагтай шууд дуусгасан юм. Барикелло тавдугаар байрлалыг эзэлсэн ч хурдны хайрцаг сольсон болхоор дүрмийн дагуу 5 байрлал ухрах юм.Харин дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж яваа Женсон Баттон шалгаруулалтын хоёрдахь хэсгээс хасагдав. Тэр Б12- оос гараагаа хийнэ.Ред Буллын Себастьян Феттель, Марк Веббер нар Б2, Б4 эзэллээ.Тэдний завсар Уильямсийн Нико Росберг Б3 оров. Гарааны зургаад өнгөрсөн жилийн Сингапурын ялагч Фернандо Алонсо оров. Барикелло 5 байрлал ухарч Б10 –аас гарч Алонсо , Тимо Глок, Ник Хайдфельд, Роберт Кубица болон Хейкки Ковалайнен нар нэг байрлал ахиж гарааг хийнэ. Ферраригийн хоёр нисгэгч эхний аравт багтаж чадсангүй. Физикелла эхний хэсгээс гаран Б18 , Райкконен хоёрдахь шалгаруулалтаас хасагдаж Б13 т орлоо.
1 L. Hamilton McLaren / Mercedes 1:47.891
2 S. Vettel Red Bull Racing / Renault 1:48.204 + 0.313
3 N. Rosberg Williams / Toyota 1:48.348 + 0.457
4 M. Webber Red Bull Racing/ Renault 1:48.722 + 0.831
5 R. Barrichello Brawn GP / Mercedes 1:48.828 + 0.937
6 F. Alonso Renault / Renault 1:49.054 + 1.163
7 T. Glock Toyota / Toyota 1:49.180 + 1.289
8 N. Heidfeld BMW Sauber / BMW 1:49.307 + 1.416
9 R. Kubica BMW Sauber / BMW 1:49.514 + 1.623
10 H. Kovalainen McLaren / Mercedes 1:49.778 + 1.887
11 K. Nakajima Williams / Toyota 1:47.013 -0.878
12 J. Button Brawn GP / Mercedes 1:47.141 -0.750
13 K. Rаikkоnen Ferrari / Ferrari 1:47.177 -0.714
14 S. Buemi Scuderia Toro Rosso / Ferrari 1:47.369 -0.522
15 J. Trulli Toyota / Toyota 1:47.413 -0.478
16 A. Sutil Force India / Mercedes 1:48.231 + 0.340
17 J. Alguersuari Jr. Scuderia Toro Rosso /Ferrari 1:48.340 + 0.449
18 G. Fisichella Ferrari / Ferrari 1:48.350 + 0.459
19 R. Grosjean Renault / Renault 1:48.544 + 0.653
20 V. Liuzzi Force India / Mercedes 1:48.792 + 0.901
“Marina Bay” нь 5,067 метр урт зам бөгөөд 61 удаа тойрох ёстой. Нэг тойрогт 2,5 литр бензин зарцуулах ба цэнэглэх зогсоолд ороод гархад 19,5 секунд орчим хугацаатай болно гэсэн тооцоо гарчээ. Багууд энэ тоон үзүүлэлтэнд тулгуурлан тактикаа боловсруулах нь ойлгомжтой. Дугуй тактикт их үүрэгтэй. Зарим багууд нэг зогсох стратегитай байх магадлалтай байгаа.Үүнд Форса Индиагийн Адриан Сутил, Тоёотагийн Ярно Трулли орж байна.
Lewis Hamilton 660,5 kg
Sebastian Vettel 651 kg
Nico Rosberg 657,5 kg
Mark Webber 654,5 kg
Fernando Alonso 658 kg
Timo Glock 660,5 kg
Nick Heidfeld 650 kg
Robert Kubica 664 kg
Heikki Kovalainen 664,5 kg
Rubens Barrichello 655.5 kg
Kazuki Nakajima 680,7 kg*
Jenson Button 683 kg*
Kimi Rдikkцnen 680,5 kg*
Sebastien Buemi 678 kg*
Jarno Trulli 690,9 kg*
Adrian Sutil 693 kg*
Jaime Alguersuari 683,5 kg*
Giancarlo Fisichella 678,5 kg*
Romain Grosjean 683 kg*
Tonio Liuzzi 656 kg*
* Байрлал эзлэх шалгаруулалтын дараа шатахууны хэмжээг чөлөөтэй сонгоно
Мөн энэ удаагийн уралдаанд “Safety Car” зам дээр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Зам тун нарийн бөгөөд бага зэрэг анхаарал алдах төдийд ханатай золгох эрсдэлтэй.