тоглолтын эргэн тойронд...
AGGER: IT'S GREAT TO BE BACK Багтаа эргэн нэгдээд бүрэн фит болоод байгаа Аггер маань нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ...Манайхны лаг лангугтай нэг нь орчуулаад тавьчихаач
BOSS: WE'LL BE BETTER TONIGHT Рафа маань өнгөрсөн бол өнгөрсөн л гэж байна...
За даа иймэрхүү мэдэгдэл хийж байна...Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө...Одоо шинэ эргэлт хийх болно оо л гэнэ...
Оройны тулааны талаарх өөрийн бодлоо бичие
За Манайхны талаар амтай бүхэн ярьж чихтэй бүхэн сонссон биз...Форум ч мөн адил халуухан байлаа
Өнгөрснийг ярьж хуучныг сөхөөд яахав.Бас АЛ-н финал ТАЙТЛ нтр ч гэж бүрхэгээр төсөөлөгдөж буй зорилгын талаар бичээд ч юу хийхэв.Зүгээр л өнөөдрөөрөө амьдарч одоогоо ярьж байя манайхаан
За Францын атаман багтай хийх тоглолт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна.Манайхнаас хамгийн тоогүй мэдээ довтолгооны итгэл найдвар Нандо маань оролцохгүй гэхийн.Бүр лигийн хариуцлагатай тулаан өст Чөөгий нартай хийх тоглолтонд оролцохгүй гэсэн шуум газар аваад байна...Энэ бол үнэхээр халагламаар мэдээ.
Сайн нь гэвэл ахлагч маань бэртлээсээ ирсэн сурагтай.Багийн түшиг тулгуур багтаа нэгдсэн үнэхээр гоё
Мөн сүүлийн үед шүүмжлэлийн бай болсон арын шугамд маань МАНАЙ ИРЭЭДҮЙН итгэлт хамгаалагч Аггер маань багтаагаа нэгдээд тоглож магадгүйн байна.Эргэлт хийнэ ээ гээд л яриад байна...
Мөн өнгөрсөн тоглолтонд будаг нь ханхалсан залуу хүүгээр байраа орлуулсан Маше маань тоглох нь тодорхой...
Харин Рэйраг орохгүй гэж Хатагтай коп хэлсэн....
Гараа нэг иймэрхүү гарах магадлалтай.Тактикийн хувьд Зөрүүд босс маань хуучнаа л хэрэглэх байх.
---------Рэйна-----------
Жонсон---Кара Скертл/Аггер----Аурэлио/Инсуа
--------------Машэ------
----------Лукас--------
Бэна-------Жи-----------Бабэл/Аурэлио
-----------Бойтог------------
Нэг иймэрхүүл гараа гарах байх...тоглолт ерөнхийдөө талбайн төвдөө л өрнөх байх.Хайрт Лукас гараанд гарвал ахлагч албан шаардлагаар хойш татах нь хууль биз...
Эсвэл Бойтог баруундаа, Довтолгоонд Воронин, Зүүнд Бэна гарч магадгүй...
За ямар ч гараагаар гарсан Хамаг ачааны хүнд Маше Бэна Ахлагч 3 дээр л буух бол уу...Энэ тоглолтонд Лукас маань од нь гялтганаж үүргээ 80-100 биелүүлэхэд тэгээд л хожил манай талд ирэх найдлага бүрэн төгс биелэгдэж байгаа гэсэн үг.
Дээр нь Манайхны нэг давуу тал бол Энфильдэдээ Копуудынхаа өмнө Лионыг хүлээж авна.Энфильд цэнгэлдэхэд болсон ямар ч тоглолт Копуудаар буцалж Сүлд дуугаа тэнгэрт хадаадаг...Ялангуяа АЛ-н шийдвэрлэх тоглолтонд Цэлсийн 100 хэмийг аль хэдий нь хальж буцалдаг гэдэг нь бичигдээгүй хууль...Тэгэхээр Копуудын дуу шуугаараа Францын Арслангуудын зүрхийг үхүүлж зоригийг мохоох нь мэдээж...Эндээс л айлын сэтгэл зүйн бэлтгэл харагдана даа...
Өрсөрлдөгч багийн басч болохгүй ээ...Бэнзэмагаа алдсан ч дутахааргүй аюултай довтолгоотой болсон гээд Европ даяар цуурайтаад л байгаа...
За миний таамаг манайх хожино...Тоглолтын үр дүн 2:1 юм уу 3:2 л байх болвуу...ямар ч байсан нэг бөмбөгийн зөрүүгээр хожих байх гэж бодоол байна...Тэс хөндлөн буудсан ч байж болох л доо
never forget you. YNWA!!!