2-р хэсэг буюу төгсгөлийн бүлэг
Германы дайчид бидний эхний шалгуур LIVERPOOL 3-1 BAYER LEVERKUSEN
Ийнхүү хэсгийн сүүлийн тоглолтондоо гайхамшигтай ялалт байгуулсан Ливэрпуль клуб Шөвгийн 16-д Германы алдарт Баэр Леверкузэн оноолт таарчээ.Энфильд цэнгэлдэхдээ хүлээн авсан энэхүү тоглолтыг 40,000 гаруй улангассан фанатууд үзсэн бөгөөд Kyros Vassaras хэмээх Грекийн шүүгч энэхүү тоглолтыг шүүж явууллаа.
Дасгалжуулагч Рафаел Бэнитэзийн шантрашгүй хөвгүүд
Liverpool: Dudek, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Hamann, Garcia, Baros, Kewell.
Subs - Carson, Le Tallec, Nunez, Potter, Smicer, Warnock, Welsh
Харин Германы баг манай эсрэг
Bayer 04 Leverkusen: Butt, Placente, Bracker, , Schneider, Krzynowek, Barnetta, Ramelow, Freier, Berbatov, Voronin.
Subs - Castro Randon, Donovan, Dum, Fritz, Starke
Тоглолтын эгзэгтэй агшин *Biscan 2 тоглогчийг хууран Луйс Гарсиа руу уралдуулсан дамжуулалт хаялаа/гайхалтай мэдрэмж, пасс/.Гарсиа маань сугаран урагш гаран айлын хаалгачийн хөлөн доогуур цохиж бөмбөг өнхөрсөөр ГОАЛ орлоо.Спайн тоглогч маант эрхий хуруугаа амандаа хийн гүйж баяраа тэмдэглэнэ...
*Леверкузэний хаалгач Butt өөрийн 16 шугамнаас урагш маш хүчтэй цөлөхөд бөмбөгний Ливерпулийн хамгаалагч дээр ирэхэд арагш хаалгач руугаа мөргөж өгөв.Дутуу мөргөсөн бөмбөгийн мэдэрч довтлогч Бэрбатов бөмбөг рүү гүйн хүрэн хаалгачийн эсрэг ганцаараа мултран гарав.Дудекийг урагш гарсаныг анзаарсан довтлогч хаалгачийн бага тал руу цохиход бөмбөг хаалганы зүүн талаар өнхрөн одлоо.
*Улаануудын чөлөөт цохилт...Рийс солгой хөлөөр цохилт гүйцэтгэхээр 17 метр орчимд зогсоно.Цохисон бөмбөг эргэлдэн явсаар хаалганы шонтой хавиралдан хаалга руу орлоо...Тооны харьцаа 2:0
*Өөрийн талбайгаас Хуупиа талбайн төв рүү мөргөхөд мөргөсөн бөмбөг Гарсиа дээр ирэхэд Луйс Гарсиа бөмбөгийн хүлээн авангуутаа өсгийлдөн Рийс руу дамжууллаа.Рийс ч Барошийг мэдрэн талбайн төв руу хаяхад Чех эр хаалгачийн эсрэг ганцаар гарлаа.Хаалга руу сулхан цохисон бөмбөг нь хаалгачийн биенд хүрч тооны харьцааг ихэсгэх боломжоо алдлаа.
*Улаануудын булангийн цохилт.Хуупиагийн цохилтыг Кара замаас нь тасалж цохиход хаалгач Butt-н биен дээр тусч бөмбөг ойн айлын талбайгаас гарлаа...
*Зүүн жигүүрээс дамжуулсан Леверкузэний дамжуулалт Улаануудын хамгаалагчид ойн арагш гарахад Freier 22 орчим метрээс гайхалтай цохин тоог ойртуулах дөхөв...
*Зочдын довтолгооо үргэлжилсээр.Булангийн цохилт гүйцэтгэхээр зогсож байсан тоглогч довтолгооны шугамын гадна зогсож байсан Schneider-г мэдрэн шууд дамжуулалт өгөхөд бөмбөгөө тоглоолгүй шууд хаалгаруу тохилоо.Дудез ч гайхалтай хаан өөрийн ур чадвараа харууллаа...
*20 орчим метрээс Хамман чөлөөт цохилт гүйцэтгэхээр зогсоно. Хамманы цохисон бөмбөг эсрэг багийн хаалгачийн бэлдсэн ханыг даван хаалгачийн их талд бөмбөг тусан хаалга руу орлоо.Тооны харьцаа 3:0.Шүүгчийн мэдлийн +2 минут...
*Талбайн төвөөс Ливерпулийн талбай руу дамжуулсан бөмбөгийг Кара мөргөн холдуулахад бөмбөг эсрэг багийн довтлогчийн хөлд дээр тусав.Бөмбөгийг газарт буухаас өмнө шууд гуядсан бөмбөг Дудекийн биен дээр ойн ойж ирсэн бөмбөгийг França нэмэн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Гоал хийн нэр төрийн ганц гоалаа хийлээ.
Тоглолтын статистик дүн...
Liverpool Leverkusen 3 Goals scored 1
5 Shots on target 5
7 Shots wide 9
1 Shots blocked 3
2 Yellow card 2
0 Red card 0
26 Fouls committed 13
5 Corners 4
2 Offsides 0
45% Ball. Poss. (%) 55%
Талбай дээр нь ч гэсэн бид баатрууд BAYER 04 LEVERKUSEN 1-3 LIVERPOOL
BayArena цэнгэлдэхэд чуулсан Германы фанатуудын өмнө Улаанууд тоглохоор цэнгэлдэх рүү орж ирлээ.
Талбай дээрээ 3-1 харьцаатай хожсон Мерсисайтын улаанууд Германд үнэхээр хүнд тоглолт болно гэдгийг мэдэж байсан биз ээ...Эхний тоглолтонд гайхалтай тоглосон Гарсиа, Biscan, Хамман 3-г Рафа гараанд мөн гаргажээ...
Bayer 04 Leverkusen: Butt, Babic, Bracker, Placente, Schneider, Krzynowek, Donovan, Ramelow (c), Berbatov
Subs - Castro Randon, Dum, Fritz, Ozturk, Rottger, Starke, Voronin
Liverpool: Dudek, Warnock, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Hamann, Garcia, Baros, Gerrard (c)
Subs - Carson, Le Tallec, Nunez, Potter, Raven, Smicer, Welsh
Тоглолтын эгзэгтэй агшин*Тоглолтын эхний аюултай довтолгоог зочид зохион байгууллаа.Biscan 1 тоглогчийн хууран Луйс Гарсиап дамжуулалт өгөхөд Гарсиа шууд Барош руу уралдуулсан дамжуулалт хаялаа.Барош ч урагш гарч айлын 16 дотор ороход түүнийг хамгаалж байсан тоглогч хөлд нь суун унагав.Гэвч далбайн шүүгч болон хажуугийн шүүгч нар үүнийг алдаа гэж тооцсонгүй.
*Жиррард талбайн төвөөс Борош руу мөн бөмбөгийг гаргаж өгөхөд хамгаалагчийн хөлд ойн Барошоос салгаж амжив.Харин ойж ирсэн бөмбөгийг Жиррард шууд цохин айлын хаалгачийг бас сандаргаад авлаа...
*Баруун жигүүрээс ахлагчийн дамжуулсан хөндлөн дамжуулалтыг Луйс Гарсиа хөл тавин чиглэлийг нь өөрчлөн Гоал орууллаа.Ийнхүү зочид тоглолтыг тэргүүлж эхэллээ.
*Зочдын булангийн цохилт.Жиррард баруун жигүүрээс булангийн цохилт гүйцэтгэхэд Biscan цойлж гарч ирэн мөргөхөд Луйс Гарсиа мөн хаалганы өмнө чиглэлийг нь өөрчлөн бас Гоал оруулав.
*Айлын 16 талбайн гадна талаас баруун жигүүрээр гүйн орж ирсэн Гарсиа руу Барош бөмбөгөө дамжуулав.Гарсиа ч зүүн тал руугаа нэг даран даялан цохиход эсрэг багийн хаалгач ур чадвараа гарган хааж дөнгөлөө.
*Зүүн жигүүрээс хаясан дамжуулалтыг Барош хүлээн авангуутаа мөн л Гоал.Тооны харьцаа 3:0
*Харин талбайн эздийн нэр төрийн нэг Гоалыг Krzynówek 88 минутанд оруулснаар тоглолт өндөрлөлөө...
Тоглолтын статистик дүн
Leverkusen Liverpool
1 Goals scored 3
8 Shots on target 7
6 Shots wide 3
1 Shots blocked 2
1 Yellow card 0
0 Red card 0
10 Fouls committed 5
5 Corners 3
3 Offsides 4
61% Ball. Poss. (%) 39%
Галзуурсан хотон шувуунууд Германы багийг нийлбэр дүнгээр 6:2 харьцаатай бут ниргэж дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.Энэхүү 2 тоглолтонд Луйс Гарсиа өөрийн ид шидээ үзүүлж нийт 3 гоалаар айлын хаалгыг мялаажээ.2 дахь тоглолтонд талбайн эзэд бөмбөгийг ихэвчлэн барьж тоглож байсан ч Улаанууд олдсон боломжоо ашигласнаар гайхалтай ялалтыг өөрийн болгож чадсан юм.Дараагийн учраа бас л сугалаагаар шийднэ.Ямар баг вэ?
Дараагийн учраа Италийн Хуучин Ноёд буюу Тээр жилийн гунигийг сэдрээсэн учрааLIVERPOOL 2 - 1 JUVENTUS
Энэ 2 багийн европын цомын финал түүхэнд хар толбоор бичигдсэн тоглолт болсон...1985 онд Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзель стадионд олон хүн амь үрэгдсэн билээ...
Энэхүү багтай учраа таарсан талаар ахлагч маань номондоо
" Жанлуижи Буффон тэдний хаалгыг манаж, Фабио Каннаваро, Лилиан Тюрам нар түүний өмнө зогсоно. Тэд үнэхээр хагалахад бэрх хатуу самрууд билээ. Түүнчлэн Павел Недвед, Алессандро дель Пьеро, Златан Ибрахимович нарын дэлхийд шилдэгт орох аюултай довтлогч, хагас хамгаалагчид тэднийд бий. Яг тэр үед тэд “Сери-А”-г тэргүүлж байсан бол “Ливерпуль” Премьер лигт арай ядан мөлхөж байв" хэмээн бичжээ...
Рафа Карсонг үндсэн хаалгачаар гаргажээ.Түүний нэрлэсэн гарааны тоглогчид
Liverpool: Carson, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Gerrard, Garcia, Baros, Le Tallec.
Subs - Alonso, Dudek, Nunez, Potter, Smicer, Warnock, Welsh
Каппело харин ийм бүрэлдэхүүнийг Англид авчирсан...
Juventus: Buffon, Zambrotta, Cannavaro, Thuram, Zebina, , Blasi, Nedved, Camoranesi, Del Piero, Ibrahimovic.
Subs - Appiah, Chimenti, Montero, Olivera, Pessotto, Trezeguet, Zalayeta
Тоглолтын эгзэгтэй агшин*Талбайн эзэд булангийн цохилт гүйцэтгэлээ.Жиррардын цохисон Луйс Гарсиа мөргөхөд бөмбөг хаалганы зүүн талд гүйж явсан Самми Хуупиагийн хөл дээр тусан шууд хаалга руу цохин гоал хийлээ.Талбайн эздийн тэргүүлэл...
*Луйс Гарсиа баруун жигүүрээс Барош руу дамжуулалт өгөхөд хаалганы өмнө ойн ирсэн бөмбөгийг Барош чихэж чадалгүй алдаж орхилоо.
*Баруун жигүүрээс талбайн төв рүү өгсөн Biscan дамжуулалт эзнээ ололгүй нэг ойн Луйс гарсиа дээр ирэхэд Спайн довтлогч маань солгой хөлийн гадар хэсгээр шууд хаалга руу цохин Буфоны хаалгыг бөмбөгөөр мялаалаа.Үнэхээр гайхалтай нэгэн гаол.
*Зочдын довтолгоо ширүүсч эхэллээ.Нэдвэдийн дамжуулсан бөмбөгийг Ибра авангуутаа 2 ч хамгаалагчийн дундаас хаалга руу цохиход бөмбөг шон онон ойн гарч ирлээ.Ойсон бөмбөгийг Нэдвэд нэмсэн ч амжилтыг эс оллоо.
*Талбайн төвөөс чөлөөт цохилт гүйцэтгэхээр зогсож байсан тоглогч шууд Барош руу уралдуулан хаялаа...Барош ч бөмбөгөө туун хаалгачийн баруун талын хурч өнцгөөс цохиход хамгаалагчийн хөлнөөс хачир аван хаалган дээгүүр бөмбөг нислээ.
*Замброта,Дел Пиэро,Нэдвэд, Дэл Пиэро гэсэн хурдан дамжуулалтын үр дүн биеллээ олж Дэл Пиэрог хаалгачийн эсрэг ганцааранг нь гаргалаа.Харин цохисон бөмбөгийг нь Карсон хааж өөрийн ур чадвараа харууллаа.
*Зүүн жигүүрээс Замбротагийн хаясан алсын дамжуулалтын Канаваро мөргөн Гоал хийж тооны харьцааг ойртууллаа.
Тоглолтын тоон үзүүлэлт
Liverpool Juventus
2 Goals scored 1
6 Shots on target 8
7 Shots wide 9
2 Shots blocked 0
0 Yellow card 0
0 Red card 0
21 Fouls committed 24
7 Corners 6
6 Offsides 2
48% Ball. Poss. (%) 52%
2 багийн тоглолт 2:1 харьцаатай Ливерпуль клубын ялалтаар өндөрлөлөө.Энэхүү тоглолт 20 жилийн өмнөх уйтгарт хар өдрийг шархыг сэдрээсэн мөн 2 багийн эв нэгдлийг харуулсан тоглолт болсон гэхэд болно.Мөн бүтэн тоглолтын турш цэнгэлэдэх дүүрэн хуран чуулсан Копууд дуу дуулж багаа дэмжин 90 минитын турш Энфильд цэнгэлдэх буцаллаа...
Тоглолт эхлэхийн өмнөх уур амьсгал
Мөн ахлагч номондоо Энэ хоёр тоглолт “Эйзель”-д болсон эмгэнэлт явдлыг эргэн сануулсан юм. “Ливерпуль”, “Ювентус” багууд 1985 онд Брюссельд Европын цомын аваргын төлөө тоглолтод өрсөлдсөнөөс хойш дахин таараагүй байлаа. “Sky Sports News”-ээр 20 жилийн өмнө болсон тэрхүү эмгэнэлт үйл явдлыг эргэн дурссан нэвтрүүлгийг зогсоо зайгүй гаргаж, хүн болгон л энэ тухай ярилцаж байв. Манай багийн зүгээс тоглогчдодоо тэрхүү үйл явдлыг анхаарах хэрэггүй хэмээж, зөвхөн тоглолтдоо л бэлтгэ гэсэн даалгавар өгсөн. Карра, бид хоёрын хувьд “Эйзель”-д болсон зүйлийн тухай сайн мэднэ. Тиймээс дөрөвдүгээр сарын 5-нд “Ювентус”-ыг “Энфильд”-д зочлоход манай хөгжөөн дэмжигчид элэгсгээр угтан авна гэдгийг бид гадарлаж байсан. Тэр үдэш Копууд “Memoria e Amicia” буюу “Дурсамж, нөхөрлөл” гэсэн уриаг барин цэнгэлдэхэд ирсэн байлаа. Мишель Платини, Иан Раш нар “Энфильд”-д ирсэн “Ювентус”-ын хөгжөөн дэмжигчдэд хандан хүндэтгэл үзүүлж мэхийн ёсоллоо. Тэр үдэш “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид урьд, хожид байгаагүйгээр эелдэг, элэгсэг байсан...
хэмээн өгүүлсэн байна...
Эхний тоглолт эцсийн үр дүн JUVENTUS 0 - 0 LIVERPOOL
Эхний тоглолтондоо хожигдсон Итали ноёд гэртээ хожих даалгавартай Улаануудыг хүлээн авлаа.
Каппелогийн гараа болон сэлгээнд нэрлэсэн тоглогчид
Juventus: Buffon, Zambrotta, Cannavaro, Thuram, Montero, Nedved, Olivera, , Camoranesi, Del Piero, Ibrahimovic.
Subs - Appiah, Birindelli, Blasi, Chimenti, Masiello, Pessotto, Zalayeta
Рафагийн гарааны 11 тамирчин
Liverpool: Dudek, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Alonso, Biscan, Nunez, Baros, Garcia.
Subs - Carson, Cisse, Le Tallec, Potter, Smicer, Warnock, Welsh
Тоглолтын эгзэгтэй агшин *Талбайн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалт Ибрагийн хөл дээр ирэхэд Швэд довтлогч бөмбөгийг чихэж чадалгүй хаалганы дээгүүр өлгөөд цохичихлоо.
*Луйс Гарсид хаясан дамжуулалтыг Буфон байраа орхин гарч ирэн тасаллаа
*Шаби Алонсогийн талбайн гүнээс Борошд хаясан дамжуулалт биелэлээ олж Буфоны эсрэг туллаа.Хамгаалагчтай зууралдан явсан довтлогч маань Буфоныг урагш гарсаныг ажиглан их талд нь тохисон ч бөмбөг хаалганы өмнүүр өнхрөн гарлаа.
*16 талбайн зүүн талын шугамны ойролцоо Дэл Пиэро цохилт гүйцэтгэхээр зогсоно.Тэр дамжуулалт цохилгүй дамжуулалтыг гүйцэтгэхэд Канаваро үсрэн мөргөхөд мөргөсөн бөмбөг Шон онон ойж Traore-г онон золтой л авто Гоал орчихсонгүй.Орохоос нь өмнө Дудэк аюулгүй болгож амжлаа.
* Чөлөөт цохилтоос Хуупиагийн мөргөсөн бөмбөг хаалганы дээгүүр нислээ.
Juventus Liverpool
0 Goals scored 0
4 Shots on target 0
4 Shots wide 3
1 Shots blocked 0
4 Yellow card 2
0 Red card 0
19 Fouls committed 12
6 Corners 3
10 Offsides 3
60% Ball. Poss. (%) 40%
Талбай дээр нь хуурай тэнцсэнээр Ливерпуль клуб Европийн шилдэг 4 багт үлдэж чадлаа.
Бидний дараагийн учраа Германы алдарт Баэрн клубыг хожиж гарч ирсэн Нутагт нэгт Чэлси клуб.
Станбулын шалгуур буюу Орчин үеийн язгууртнуудын эсрэг CHELSEA 0 - 0 LIVERPOOL
Ийнхүү 4 сарын 27нд Гүүрэн дээрээ орчин үеийн язгууртнууд Хотон шувуунуудыг хүлээн авлаа.Энэ улиралд Цэнхэрүүд ПЛ-н 2 тоглолтонд 1 гоалаар мөн Карлинг Каф-н финалд 3-2 харьцаатай Улаануудыг хожоод байсан юм.Ийнхүү тэдний 4 дэхь учраа Аваргуудын лигт таарчээ.
Моуриногийн нэрлэсэн 11 тоглогч
Chelsea: Cech, Carvalho, Terry, William Gallas, Glen Johnson, Cole, Lampard, Makelele,Tiago , Drogba, Eidur Gudjohnsen
Subs -Cudicini, Smertin, , Huth, Kezman, Robben, del Horno, Forssell
Рафа харин иймэрхүү бүрэлдэхүүн гаргаж
Liverpool: Dudek, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Alonso, Biscan, Gerrard, Garcia, Baros.
Subs - Carson, Cisse, Kewell, Le Tallec, Nunez, Smicer, Warnock
Тоглолтын эгзэгтэй агшин *Чехийн өөрийн талбайгаас цөлсөн бөмбөг Ливерпулийн талбайд ирэхэд Дрогба Караг биеийн хүчээр илүүрхэн 16 дотор орж ирэхэд Сами Хуупиа биеэрээ хашин бөмбөгийг талбайгаас гаргалаа.
*Барошийн зүүн жигүүрээс цохисон бөмбөг аюул тарьсангүй.
*Коулын баруун жигүүрээс дамжуулсан дамжуулалт хаялаа. Бөмбөгний төлөө Дрогба Пиннан 2 үсрэн тэмцэлдэхэд бөмбөг Дрогбагийн хөл дээр буун Дрогба зүүн тал руугаа нэг даран Караг хуурч хаалга руу цохисон ч бөмбөг нь хаалганы өмнүүр өнхрөхөд Gudjohnsen чихэж чадалгүй нүүрний шугамаар бөмбөг гарлаа.
*Шаби Алосогийн талбайн төв рүү хаясан дамжуулалтыг зүүн жигүүрээс гүйн орж ирсэн Рийс хүлээн авч 2 тоглогчийн дундаас цохисон ч Чех аюулгүй болголоо.
*Төвөөс 2 хамгаалагч дундаас зүүн жигүүр лүү Галласт дамжуулалтыг Дрогба хаялаа.Галласт зүүн жигүүрээс талбайн төв рүү дамжуулахад Коул бөмбөгийг хаалганы өмнө зогсож байсан Лампард руу мөргөж хаяхад Лампард шууд гуядлаа.Бараг л хаалганы өмнө зогсож байсан түүний цохилт хаалганы дээгүүр харвасан сум мэт нисэн өнгөрлөө.
*Жиррардын баруун жигүүрээс алсын дамжуулалт гүйцэтгэхэд Чех довтлогч Милан Барош гайхалтай мөргөлтйг гүйцэтгэлээ.Харин энэхүү мөргөлтийг нутаг нэгт түүний шигшээ багийн анд Петр Чех мөн өөрийн ур чадвараа гарган орж явсан бөмбөгийн хатган гаргалаа.
*Луйс Гарсиа Жиррад руу пасс хаяхад ахлагч Сиссэ рүү шууд уралдуулсан дамжуулалт хаялаа.Франц довтлогч маань ч баруун жигүүрээр хамж орж ирэн цохисон боловч аюулыг тарьж чадсангүй...
*Коулын цохисон бөмбөг түүнийг хамгаалж байсан тоглогчоос хачир аван Дудэк рүү өнхрөхөд Польш хаалгач маань болгоомжгүй байдлаасаа болж золтой л бөмбөгийг хаалга руу алдчихсангүй.
Chelsea Liverpool
0 Goals scored 0
1 Shots on target 2
5 Shots wide 5
3 Shots blocked 1
2 Yellow card 2
0 Red card 0
19 Fouls committed 18
6 Corners 2
7 Offsides 3
50% Ball. Poss. (%) 50%
Бүтэн тоглолтын турш сандарсан Улаанууд Гүүрэн дээр хуурай тэнцсэнээр зорилгоо биелүүлсэн.Мөн энэ улиралд тэд Ливерпулийг 3-нтаа хожоод байсан ч энэ удаа талбай дээрээ тэнцлээ.
Энэхүү тоглолтын дараа Рафа Алонсод шар хуудас өгсөн талаар/шар хуудас авснаар дараагийн тоглолтонд орох боломжгүй болсон/...
"Би Алонсогийн таклийг зурагтаар олон удаа харсан.Энэ карт өгөхөөр биш байсан.Би үнэхээр харамсаж байна.Үнэхээр цэвэрхэн Такл хийсэн шүү дээ" хэмээн харамсангуй хэлжээ.
Улаанууд гоалдсан, харин Чэлсигийн хаалганд бөмбөг ороогүй LIVERPOOL 1 - 0 CHELSEA
Гүүрэн дээр хуурай тэнцсэн Ливерпуль клуб энэхүү тоглолтоо Энфильд цэнгэлдэх хүрээлэндээ,олон мянган Копуудын өмнө тоглоно.
Улаануудын гарааны 11 тоглогч
Liverpool: Dudek, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Gerrard, Hamann, Garcia, Baros.
Subs - Carson, Cisse, Kewell, Nunez, Smicer, Warnock, Welsh
Харин Цэнхэрүүд
Chelsea: Cech, Carvalho, Terry, William Gallas, Tiago, Cole, Lampard, Makelele,Geremi , Drogba, Eidur Gudjohnsen.
Subs - Cudicini, Huth, Johnson, Kezman, Morais, Robben, del Horno
Тоглолтын эгзэгтэй агшин *Жиррад Барош руу өлгөн гоёмсог дамжуулалт хаяхад Барош Чэхийн эсрэг ганцаараа гаран хаалгачийн дээгүүр өлгөж цохив.Өлгөсөн бөмбөг хаалгачийн ардхан талд ойход Луйс Гарсиа тэр бөмбөгийг хаалга руу өшиглөхөд Тэрри бөмбөг ойн цагаан зураас даван ороход Галлас өшиглөн зайлууллаа.Шүүгч харин Гоал орсон гэж тооцон тоглолт эхлээд 4 минут болж байхад Улаанууд талбай дээрээ тэргүүлж эхэллээ.
*Geremi-н баруун жигүүрээс төв рүү хаясан дамжуулалтыг Дудек довтлогчоос түрүүлж бөмбөгөнд хүрэн аюулгүй болголоо.
*Тоглолтын 2-р үе.Зочин баг довтолсоор.Лампард алсаас цохиж....Мөн Дрогбагийн гүйцэтгэсэн чөлөөт цохилт амжилтгүй боллоо.
*Галлас зүүн жигүүр лүү Коулд хаяхад коул төв рүү Gudjohnsen луу хаялаа.Нэлээн алсаас цохисон түүний цохилт бас л хаалга оносонгүй.
*Лампардын 22 метр орчмоос цохисон гайхалтай чөлөөт цохилтыг Дудек ур чадвар гарган аюулгүй болголоо.
*Робэний зохион байгуулж эхлүүлсэн довтолгоог Кара таклэдан аюулгүй болголоо.
*Талбайн эздийн цөөхөн довтолгоонуудын нэг.Талбайн хажуугаас Рийс бөмбөг гарган Traore-д дамжуулахад зүүн жигүүрээс алсын дамжуулалт хаялаа.Дамжуулалт эзнээ олон Сиссэ мөргөсөн боловч аюул тарьж чадахаар мөргөлт байсангүй.
*Робэний зүүн жигүүрээс хаясан дамжуулалтыг Дрогба газар ойлгон мөргөхөд Кезман чихэж чадалгүй нүүрний шугамаар гаргалаа.
*Галласийн алдааг ашиглан Сиссэ хаалгачийн эсрэг ганцаараа гаран өлгөж цохисон ч Чех огт сандралгүй бөмбөгийг барьж аван аюулгүй болголоо.
*Талбай төвөөс Ливерпулийн 16-н талбай руу алсын дамжуулалт хаяхад Тэрри мөргөн дамжуулахад Дудек хаалгаа орхин гарч ирэн дутуу хатган Gudjohnsen хөлд бөмбөг ирэхэд Gudjohnsen цээжин дээрээ нэг ойлгон өөрийн хаалга руу шууд цохилоо.Гэвч бөмбөг хаалганы өмнүүр нисэн нүүрний шугамаар гарлаа.
1 Goals scored 0
4 Shots on target 1
2 Shots wide 6
1 Shots blocked 5
1 Yellow card 0
0 Red card 0
13 Fouls committed 12
2 Corners 4
1 Offsides 4
47% Ball. Poss. (%) 53%
Тоглолт Луйс Гарсиагийн эргэлзээт нэг Гоалаар өндөрлөж Английн алдарт Ливерпуль клуб Станбуль явах тасалбараа захиаллаа. Энэхүү тоглолтын 2-р үед шүүгч +6 минут нэмсэн бөгөөд Рафа энэ л хугацаанд сандрал гээчийг жинхэнэ мэдэрсэн биз.Улаанууд ч 3 хожиглийнхөө өшөөг хамгийн чухал нэр хүндтэй тэмцээнд Орчин үеийн язгууртнуудыг буулгаж авснаар тэднийг гэрийн зүг нулимс дүүрэн нүдтэй явууллаа.Цэнгэлдэхийн уур амьсгалч үнэхээр буцлам халуун байсан төдийгүй Копуудынхаа өмнө Ливерпуль клубынхан баяраа тэмдэглэж,Цэнхэрүүдийн хувьд финалд хожигдсонтой адил зүйл болж талбайн нөгөө талд гуниглан зарим нэг тоглогч нар нь уйлан дараа жилийг хүлээх л үлдлээ.
Цэнгэлдэхэд You'll never walk alone хэмээн Копууд дуулалдсаар...
Зууны шилдэг Аваргуудын лигийн шигшээ тоглолтоор өргөмжлөх ньИйнхүү жил тойрон болдог Европийн хамгийн нэр хүндтэй аваргуудын лигийн финалд Английн алдарт Ливерпуль клуб Италийн дархан аварга Милан клубтэй нэгэн үеийн түүхийг бүтээхээр Туркийн Станбул хотын Ataturk Stadium-д 2005 оны 5 сарын 25ны тэр үдэш чууллаа.
Ахлагчийн номонд "Хаа сайгүй “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид холхиж, уухайлан дуулах Стамбулд хөл тавихад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Нисэх онгоцны буудлаас зочид буудал хүртэлх замд ийм л дүр зураг нүдний өмнө хөвөрнө" хэмээн тэмдэглэжээ.
За Анчилоти доорх бүрэлдэхүүнийг манай эсрэг гаргажээ.
AC Milan:
---------------Dida----------
Cafu---Nesta---Stam---Maldini
---------Gattuso
Pirlo-------------Seedorf
----------Kaká,
----Crespo----Shevchenko. Subs - Abbiati, Costa, Costacurta, Dhorasoo, Kaladze, Tomasson,
Харин Рафагийн сонгосон гарааны 11 тоглогч
Liverpool:
-------------Dudek,
--Traore--- Carragher--Hyypia--Finnan,
--------------Alonso,
-----Garcia---Gerrard (c)---Riise
--------------------Kewell.
------------Baros
Subs - Biscan, Carson, Cisse, Hamann, Josemi, Nunez, Smicer
Тоглолтын эгзэгтэй агшин*Талбайн төвөөс Зийдорф Кака руу дамжуулалт өглөө,дамжуулалтыг хүлээн аван баруун жигүүрээс гүйж явсан Кака дээр Traore алдаа хийн Милан чөлөөт цохилт гүйцэтгэхээр боллоо.А.Пирлогийн чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг Малдини газарт ойлгон гуядаж Дудекийн хаалганд бөмбөг орлоо.Эхний 55 сэкундэнд л гоал орон энэхүү тоглолт Миланы давамгайлал дор үргэлжиллээ.
*Булангийн цохилтоос Жиррард Рийс руу дамжуулалт хаяхад Рийс ч хүлээж авангуутаа агаар дээр нь шууд өшиглөлөө.Цохисон бөмбөг хаалтанд орон буцаж ойн ирэхэд Traore Жиррард руу дамжууллаа.Жиррард ч бөмбөгөө хүлээж аван баруун жигүүрээс төв рүү дамжуулалт өгөхөд Хуупиа мөргөсөн ч байрлалаа зөв эзэлсэн Дидагийн гарт бөмбөг ирлээ.
*Милан клуб булангийн цохилт гүйцэтгэхээр байрлалаа эзэлжээ.Зийдорфийн дамжуулалт эзнээ олон Крэспо ч гоё мөргөлтийг гүйцэтгэлээ.Харин мөргөсөн бөмбөг хаалган дээр зогсож байсан Луйс Гарсиагийн цээжин дээр ойн буцахад Спам мөргөсөн нь амжилтийг эс оллоо.
*Талбайн төвөөр Кака гүйн Шева- хаяхад Украйн тоглогч ч гүйцэтгэлээ 100 хувь төгс гүйцэтгэн гоал хийлээ...Шева ч баяраа тэмдэглэн гүйж байх зуур захын шүүгч туг өргөн зогсоно...Отон тоглолтонд орсог гэж үзэн энэхүү Гоалыг тооцсонгүй ээ.
*Талбайн төвөөс ахлагч зүүн жигүүр лүү Рийс рүү пасс хаяхад Рийс мөргөн Барошд дамжуулалт хаялаа.Барош ч Гарсиаг мэдрэн мөргөн пасс хаяж түүний өмнө цохих бөмбөгийг нь бэлдэж өгөхөд Гарсиа хальд өшиглөн бөмбөгийг нүүрний шугамаар гаргалаа.
*Талбайн төвөөс Кака Шева руу дамжуулалт хаяхад Шева талбайн баруун захаар гүйн орлоо.Крэспо руу хаясан түүний дамжуулалт эзнээ олон гоал орлоо.Тооны харьцаа 2:0
*Талбайн төвөөс мөн л Кака Крэспо руу уралдуулсан дамжуулалт гүйцэтгэхэд дамжуулалт эзнээ олон Крэспо ч Дудекийн хаалгыг дахин нэг бөмбөгөөр мялаалаа...
Ийнхүү 2 үе Италийн багийн бүрэн давамгайлал дор өнгөрч эхний үе дууслаа.
Рафа: “Та нар толгойгоо битгий унжуулаад бай. Энэ өрөөнд байгаа хүмүүс бүгдээрээ “Ливерпуль”-д данстай гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Тиймээс хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тэргүүн өөдөө байх ёстой шүү. Хэрвээ чи сэтгэлээр унаж, толгойгоо гудайлгавал өөрийгөө “Ливерпуль”-ийн тоглогч гэж тооцох хэрэггүй. Манай хөгжөөн дэмжигчид ямар урт замыг туулан энд ирэв? Тиймээс тэдний урмыг хугалж болохгүй. Та нар гайхамшгийг бүтээж чадна гэдэгтээ итгэ, тэгсэн цагт боломжгүй мэт санагдаж байгаа зүйл биелэх болно. Өөрсдийгөө баатар болгох боломжийг бүү алдаарай” хэмээн тоглогч нарт хэлж байсан нь сэтгэлээр унаад буй Манай багт сэтгэлзүйн асар их дэм болсон гэдэг...
Мөн ахлагч номондоо...
...Итгэмээргүй юм. Кака, Креспо нарын гайхалтай тоглолтын балгаар баг нь 3:0-ээр хожигдож байхад манай хөгжөөн дэмжигчид “Чи хэзээ ч ганцаар алхахгүй” хэмээх уриа дуугаа хоолой нийлүүлэн дуулсаар байх аж. Үүнийг сонссон тоглогчид бүгдээрээ бие бие рүү гайхаж, мөн тэднээр бахархсан харцаар харж байлаа. Тэд энэ дуугаараа тоглолтын эхний хагаст өрсөлдөгчдөдөө бут ниргүүлсэн 11 тоглогчид хандан салхи, бороо, шуургатай ямар ч үед, хэдий давахад бэрх бартаа, саад байсан ч үргэлж та нартай хамт байна гэдгээ ойлгуулсан. Тийм ээ, бид хэзээ ч ганцаар алхахгүй, хэзээ ч бэрхшээлийн өмнө сөхрөхгүй, учир нь бид ямагт ийм гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй хамт байдаг билээ. Би багийнхандаа “Хөгжөөн дэмжигчид маань бидэнтэй хамт байна. Бид тэдний төлөө тэмцэх ёстой. Тэд бидний хожихыг, цом авахыг харах гэж ямар их мөнгө заран энд ирсэн билээ. Бид 3:0-ээр хожигдож байгаа ч гэсэн хөгжөөн дэмжигчид маань бидний нэрийг дуудан дуулсаар байна. Хэрэв бид нэг бөмбөг хийж чадвал дахиад нэгийг хийх хүчийг тэдний уухайнаас олж авах болно. Тэгэхээр бүгдээрээ үзүүлээд өгье” хэмээн хэлээд хонгил руу гарлаа хэмээн тухайн үеийн байдлыг дүрслэн бичжээ.
2-р үе...
Хамманыг Пиннараа сэлгэжээ.
*Хамманы арагш хаясан дамжуулалтыг Шаби хүлээж авангуутаа хаалга руу шууд цохиход хаалгатай ойрхон зөрөн энэхүү довтолгооны хувилбар цэгэллээ...
*Хаалганаас 18 орчим метрийн зайд Хуупиа Кака дээр алдаа гаргажээ.Чөлөөт цохилтыг Шевченко гүйцэтгэхэд Дудер хааж дөнгөлөө.
*Жирррард Хамман луу дамжуулж өөрөө төв рүү гүйлээ...Хамманаас Шаби,Шабигаас Рийс гэсэн богно дамжуулалтуудыг улаанууд гүйцэтгэж довтолгоо зохион гэж оролдоно.Рийсийн зүүнээс дамжуулсан дамжуулалтыг Кафу хөл тавин хаасан ч ойж ирсэн бөмбөгийг дахин дамжуууллаа.Дамжуулалт талбайн төв гүйж явсан Ахлагч дээр ирэхэд Жиррард бөмбөгийг дагуулан хаалгачийн их тал мөргөж ГОАЛ хийлээ.
*Талбайн төвд Шаби Алонсо бөмбөгөө Хамман луу дамжуулахад Хамман мөн л төвд гүйн яваа Smicer луу хаялаа.Smicer ч бөмбөгөө тогтоонгуутаа Дидагийн хаалга руу өшиглөхөд бөмбөг газран нисэн явсаар хаалганы зүүн доод шонтой хавиралдан ГОАЛ орлоо.
*Кара баруун жигүүрээр хаман орж ирэн бөмбөгийн Барошд дамжуулахад Барош 16 талбай руу гүйн орж ирж буй ахлагчийн мэдрэн өсгийлдсөн пасс шууд хаялаа.Ахлагч бөмбөгөө хүлээн авах яг тэр агшинд Гаттузо ахлагч дээр алдаа гарган шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заалаа...Цохилтыг Шаби Алонсо гүйцэтгэнэ.Хаалгачийн зүүн доод булан руу цохисон бөмбөгийг Дида мэдэрч хаасан ч ойж гарч ирсэн бөмбөгийг дахин цохиж хаалганд чихсэнээр Тооны харьцаа 3:3 боллоо.
*Малдини Зийдорф руу дамжуулна.Талбайн зүүн жигүүрт гүйж явсан тэрээр Кака руу уралдуулж хаяхад Кака шууд хаалганы өмнүүр доогуур хөндлөн дамжуулалт өглөө.Дудек барьж авах гээд алдсан бөмбөг Шева дээр ирэхэд Украйн супер довтлогч шууд хоосон хаалга руу цохисон ч хаалгачаа урагш гарсныг ажиглан хаалган дээр зогсож байсан Traore тэр цохилтыг өөрийн биеэр хаан зайлууллаа.
Ийнхүү талбайн төв хэсэгт бөмбөгний төлөө тэмцэлдсээр энэхүү тоглолтын үндсэн цаг 3:3 харьцаатай өндөрлөж нэмэлт цаг сунгахаар боллоо.
*Эхний хагас харилцан бие биенээсээ бөмбөг булаасан бөмбөгний төлөө тэмцэлдсэн тоглолт өрнөсөн бол Тоглолтын нэмэлт цагийн 2-р үед Сержиногийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Шева шууд газартаа ойлгон мөргөхөд Дудех хаалаа.Дудекээс ойж гарч ирсэн бөмбөгийг Шева дахин цохин чихэх гэж оролдсонд ч цохисон бөмбөг нь Дудекийн биенд ойн хаалганы дээргүүр нислээ...
Цаг дуусах дөхөж байхад Жиррард Хамман 2 чөлөөт цохилт гүйцэтгэхээр 20 мерт орчимд бөмбөгөө байрлуулан зогсоно. Гэвч энэхүү бэлтсэн гэмээр цохилт нь амжилт олсонгүй шүүгч шүгэл үлээн 2 багийн нэмэлт цагийг дуусгалаа.
Одоо Пиналт цохин аваргаа тодруулна.
"""Жерзиг байрлалаа эзлэхээр явахын өмнө Карра түүнийг татаж үлдээгээд “Чи шпагетти хаалтыг хийгээрэй” гэв. Жерзи юу ч ойлгохгүй өөдөөс нь гайхан харлаа. Тэгэхэд нь Карра гараа дээш өргөн савчуулаад “Ингэдэг юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1984 онд хөлөө гуйвчуулан зогсож өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулснаар “Аваргуудын лиг”-ийн цомыг авсан “Ливерпуль”-ийн ялалтад маш том үүрэг гүйцэтгэсэн Брюс Гроббелаарын өвөрмөц хаалтыг Жерзигээр хийлгэхийг хүсчээ""" хэмээн өөрийн номондоо ахлагч маань дурсан бичсэн байдаг.
1-р цохилт Милан vs Liverpool
*Эхний цохилт Сержино.Түйний цохисон бөмбөг хаалганы дээгүүр нисэн шувуу буудлаа.
*Харин Улаануудын эхний цохилтыг Хамман гүйцэтгэнэ.Хаалгачийн зүүн талд цохисноор өөрийн цохилтоо амжлттай болголоо.Дида тааж үсэрсэн ч хааж дөнгөсөнгүй
2-р цохилт Милан vs Liverpool
*Миланаас Пирло энэхүү цохилтыг гүйцэтгэнэ.Пирлогийн зүүн доошоо цохисон цохилтыг Дудек мөн л тааж хааж чадлаа.Гайхалтай
*Хотон шувуунуудаас Сиссэ энэ цохилтыг гүйцэтгэнэ.Холоос гүйж ирэн хаалгачийн баруун талд эвлэгхэн цохин бөмбөгийг орууллаа...0:2
3-р цохилт Милан vs Liverpool
*Tomasson холоос гүйж ирэн хаалгачийн зүүн талд хүчтэй цохин бөмбөгөө гоал болгож чадлаа
*Харин Рийсийн зүүн доод булан луу нарийн цохисон бөмбөгийг ДИда хатган гаргаж чадлаа.
4-р цохилт Милан vs Liverpool
*Кака бараг хаалгачийн зогсож байсан байр луу цохин өөрийн үүргээ биелүүллээ
*Smicer харин хаалгачийн баруун тал руу цохин бас амжилттай Гоал орууллаа.
5-р цохилт Милан vs Liverpool
* Сүүлийн цохилтыг Шевченко гүйцэтгэнэ.Энэхүү цохилтыг алдвал ялагчаар Ливерпуль клуб тодроно.Хаалгачийн зогсож байсан байр луу цохисон бөмбөгийн унаж явахдаа Дудек мэдрэн хааж чадлаа.
Ийнхүү Европын нэгэн домогт шөнө өндөрлөж Ливерпуль клуб болон Станбулд чуулсан Копууд баяраа тэмдэглэж эхэллээ.Эхний үед 3:0 харьцаатай хожигдож байсан багийг түрүүлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан фанатууд энэхүү гайхамшигтай тоглолтын гэрч боллоо.Хөлбөмбөг гэдэг спорт өөрөө ийм агуу түүхийг бүтээдэг болохоор,Хөлбөмбөг тоглож байгаа тоглогчид өөрсдөө тэрхүү түүхийг бичилцдэг болохоор Дэлхийд Номер 1 спорт хэмээн тунхагласан биз ээ... Баяраа тэмдэглэсээр... Гайхалтай ялалт...Гайхалтай сэтгэл зүйн сэргэлт...Биширмээр хөгжөөн дэмжигчид... өөр юу хэлэхэв дээ.
never forget you. YNWA!!!