Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Sun Oct 18, 2009 12:39 pm

persiegiin tsohiltuud orson bol 4 5n goal hiih bailaa gj. saihan bna aa :-D
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Sun Oct 18, 2009 12:41 pm

manaih neg toirgoor hotsorj yavj bgaa daraagiin togloltuuddaa hojood bhad 1t orhod oirhon bna daa gj
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Цогоо » Sun Oct 18, 2009 2:26 pm

Заза манай довтолгооныхон гоолдоод эхэлдэг нь тун сайн шүү хэхэ. :-D :-D :-D :-D
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Төгсбилэг » Sun Oct 18, 2009 3:02 pm

Image

энэ ч ёстой бүтэлгүй хар хог юмдаа.. бэртэлээсээ дөнгөж ирчээд эргээд бэртчихдэг..
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Sun Oct 18, 2009 3:27 pm

her udaan bertsiin bol doo?
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby TraP » Sun Oct 18, 2009 4:20 pm

Verminator хийгээгүй муу :mrgreen:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby pele » Sun Oct 18, 2009 4:56 pm

Волкотын гэмтэл гайгүй бололтой. Гэхдээ мягмар гаригт аваргуудын лигийн тоглолтод оролцож чадахгүй гэж байна.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby soccer » Sun Oct 18, 2009 5:14 pm

Аршавин гоё шүү... танай тоглолтыг юун хужаа гар үзээд байсан бэ?.. аягүй бол бас хужаануудын мэдэлд :D
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby zigo » Sun Oct 18, 2009 5:24 pm

soccer wrote:Аршавин гоё шүү... танай тоглолтыг юун хужаа гар үзээд байсан бэ?.. аягүй бол бас хужаануудын мэдэлд :D


Мэдэхгүй, яацын? Хужаа хүн хөлбөмбөг үзэж болдоггүй юм уу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Sun Oct 18, 2009 5:27 pm

zigo wrote:
soccer wrote:Аршавин гоё шүү... танай тоглолтыг юун хужаа гар үзээд байсан бэ?.. аягүй бол бас хужаануудын мэдэлд :D


Мэдэхгүй, яацын? Хужаа хүн хөлбөмбөг үзэж болдоггүй юм уу?

bolkun bna l da
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Natedogg » Sun Oct 18, 2009 5:29 pm

Ter chini Birmingham iig hudaldaj avsan hong kong nohor
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby soccer » Sun Oct 18, 2009 5:33 pm

Natedogg wrote:Ter chini Birmingham iig hudaldaj avsan hong kong nohor


тийм байхаа... авгай нь бүүр дарвайтлаа эвшээгээд уйдчихсан сууж байгаа харагдана лээ :mrgreen:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Цогоо » Mon Oct 19, 2009 1:37 am

Арсеналын менежер Арсэн Вэнгэртэй хийсэн ярилцлагын 1 дүгээр хэсэг

2009 оны 8 дугаар сарын 9-нд Грэйт Ормонд Стрийт эмнэлэгт Спортсмэйл сонины спортын мэдээний эрхлэгч Мартин Самюэльтэй хийсэн маш дэлгэрэнгүй ярилцлагыг нь орчуулан хүргэе ээ. Орчуулгын чанарыг голохгүй байх гэж найдаж байна.

Ер нь бол хоёр сурвалжлагчтай уулзсан юм байна лээ. Нөгөө сурвалжлагч нь Таймсын Мэтью Сайид гэдэг гар байна.


Бид улс төрийн талаар ярилцаж байгаа нь их сонирхолтой санагдаж байна л даа. Таны улс төрийн байр суурь юу вэ? Та юунд итгэдэг вэ?
АВ: Улс төрийн хувьд би үр дүнтэй байхыг чухалчилж үздэг л дээ. Эдийн засгаараа тэр шүү дээ. 1980аад оныг хүртэл дэлхийн хүмүүс 2 хуваагдсан байлаа шүү дээ. Коммунист эсвэл хөрөнгөтөн гэж. Коммунистуудын загвар эдийн засгийн хувьд алдаатай байсныг бүгд мэдэж байгаа, тэгэхдээ хөрөнгөтний загвар ч өнөөгийн нөхцөлд учир дутагдалтай л байна. Хувь хүний сонирхлыг ойшоохгүй байж чадахгүй ч хорвоо ертөнц өөрчлөгдөж байна. Сүүлийн 30 жил барууны хүн бүрт хамгийн бага хэмжээний мөнгө авчирч байсан бол дараагийн алхам нь улс төрийн зохицуулалтаар хүн бүрийг хамгийн их мөнгө олоход чиглэх ёстой юм.

Наадхыг чинь ерөнхийд нь зохицуулах шаардлагатай болох байх даа. Яагаад гэвэл цалингийн дээд хязгаарыг тогтоочих юм бол хүмүүс тийм хязгаарлалтгүй газар луу явчихна биз дээ?
Яг тийм. Дэлхий дахины өнөөгийн байдлыг анхааралтай ажих юм бол хамгийн чухал хэрэгцээтэй байгаа зүйл бол Нэгдсэн засаг захиргаа байгаа юм. Өөр арга зам байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ биелэх болно. Тэгэхгүй бол нэг л асуудал улсаас улсад дамжин явсаар л байх болно. Нэг нь нөгөөгөөсөө үл хамааран оршин тогтнодог байдал нэгэнт өөрчлөгдсөн. Нэг улс нь балран гандаж байхад нөгөө нь мандан бадарч байдаг тогтолцоо хэдийн үгүй болсон. Бүх зүйл харилцан хамааралтай.

Тэгвэл харилцан хамааралтай үед дүрэм журмыг сахиулахын тулд нэгдсэн захиргаатай байна гэсэн үг үү?
Тийм ээ, одоо бид хэзээ ч тийм юм болохгүй мэт аашилцгааж байна тэгэхдээ 50 жилийн дараа Европ дэлхийн нийт хүн амын 4хөн хувийг бүрдүүлэх болно. Тийм үед та Англи, Францыг тусгаар байлгаж чадна гэж үү? Ямар ч боломжгүй.
 
Image
Mastermind: Arsenal boss Arsene Wenger

Таны дээр хэлсэнийг хөлбөмбөгөөр бодох юм бол дэлхий даяар хүчин төгөлдөр үйлчлэх дүрмүүд байж болох нь ээ. Жишээлэбэл: хөлбөмбөгчдийн цалингийн дээд хязгаар энэ тэр гээд...
Одоохондоо ч тэгж харагдахгүй л дээ. Тэхдээ дэлхийн нийт хүн амын 50 хувь нь нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байгааг хүмүүс тэвчсээр байна гэж та бодож байна уу? Шударга гэж бодож байна уу? Хоёр тэрбум хүн өдрийн хоёр долларын өртгөөр амьдарч байгааг та зөвшөөрч байна гэж үү? Энэ чигээрээ нэг их удахгүй л болов уу гэж би бодож байна.

Тэгэхээр та өөрийн энэ бараг социалист гэмээр үзлээ хөлбөмбөгийн хүчтэй нь хүчгүйгээ иддэг гэдэг капитализмын муу чанарыг хамгийн их харуулсан ажилтайгаа хэрхэн хослуулж чадаж байна аа?
Би өнөөгийн ертөнцийг өрсөлдөөнөөр дүүрсэн газар гэж боддог, би өөрөө ч өрсөлдөөнд дуртай. Өрсөлдөх дуртай хүмүүс бас шагнуулж байх ёстой. Тэгэхдээ миний ярьсан тэр мөнгө бол хөлбөмбөгчдийн тухай биш юм. Хөлбөмбөгчид бол тэдний хажууд маш багыг олдог. Хөлбөмбөгчид бол дэлхий дахины асуудал биш шүү дээ. Хамгийн сайн хөлбөмбөгчин л гэхэд мөнгийг үнэхээр олж буй хүмүүсийн хажууд маш багыг олж байдаг.

Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр, эдийн засгийн хямралын үеэр Америкт хүмүүс бонусыг эсэргүүцэж байна, Барак Обама л гэхэд ийм их хэмжээний мөнгийг төлж байгаа нь байж боломгүй зүйл гэж хэлсэн. Энэ бол эхний шинж. Цэвэр капиталист улс болох Америкт ингэж эсэргүүцэж байна шүү дээ. Америкийн ерөнхийлөгч иймэрхүү юм ярьж байхыг би анх удаагаа л сонсож байна. Магадгүй 10, 20 жилийн дараа ч байж болох юм тэгэхдээ л хүмүүс ойлгож эхэлнэ. Өрсөлдөөнт ертөнцөд хүн бүр алхаа нийлүүлж чадахгүй, зарим нь хоцорно. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн төлөө санаа тавих ёстой гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Тэднийг гудамжинд үх гээд хаяж болохгүй хэн ч зөвшөөрөхгүй. Тэр нь ч зөв.

Та ч Тони Блэйр гурав дахь гарц гэж нэрлэх байсан байж магадгүй зүйлийг л яриад байнаа даа. Өрсөлдөөн болон үр дүнтэй эдийн засгийн систем баялгийг бий болгоод зарим нэг маш их баян хүмүүс нь нийгмийн хамгийн доор байгаа хүмүүст өөрийн баялгийн зарим хэсгийг өгөх болж байна уу?

Магадгүй баялаг хязгаарлагдаж болох юм. Гэхдээ дэлхий ертөнцийг хөгжүүлж байгаа хүмүүсийг шагнах хэрэгтэй, вакцин гаргаж байгаа, шинэ онгоц зохион бүтээж байгаа гаруудыг шагнах хэрэгтэй, яагаад гэвэл тэд өдөржин шөнөжин ажилладаг. Эдгээр хүмүүс л ертөнцийг хөдөлгөж байдаг учраас шагнал бол зүй ёсны хэрэг. Тэхдээ л тэд нар хамгийн баян хүмүүс биш байна шүү дээ.

Тэгэхээр та мөнгөний тухай өөрийн энэ үзэл бодлоо спортод яаж хэрэгжүүлж байна? Зөвхөн тоглогчдын цалин ч биш клубын эзэмшлийн асуудал, трансфер энэ тэр гээд?
Миний хэлж байгаа зүйл манай хөлбөмбөгийн ертөнцөөс зөрж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнөө. Намайг анх хөлбөмбөгт орж байсан үеэс хойш мөнгөний тоо өссөөр байгаа гэдгийг ч бас. 10 жилийн өмнөх тоглогчийн цалинг одоогийнхтой харьцуулаад үз дээ. Гэхдээ бид өрсөлдөөнт ертөнцөд амьдарч байгаа учраас одоо болж байгаа зарим зүйлс санхүүгийн сэргээшнээс болж байгаа юм. Арсеналын хувьд гэвэл бид өөрсдийн хийсэн мөнгөөрөө амь зууж байна.

Бусад клубууд эздийнхээ оруулсан хөрөнгөөр амьдардаг. Тэд нар тоглоомноос олсон мөнгөө зарцуулдаггүй. Харин бид нар стадионы тасалбарын үнэ, бараа борлуулалт, спонсорууд, телевизийн мөнгө зэргээс өөрөөр мөнгө олдоггүй. Миний тэмцээд байгаа зүйл юу вэ гэхээр, бид өөрсдийн олсон жинхэнэ мөнгөөрөө тоглогчиддоо цалинг нь өгөх ёстой. Миний бодлоор ийм л байх ёстой.

Танайх тэгэхдээ өртэйшт.
Бид стадион бариулсан учраас их хэмжээний өр бий.

Image
Sharp shooter: Wenger shows off his skills to his stars

Тийм л дээ, тэхдээ Мишель Платинигийн хэлж байгаагаар өр л бол өр. Мань эр тоглогчдын наймаа хийх гэж тавьсан өр, стадион бариулахад тавьсан өр хоёрыг нэг их ялгаж үзэхгүй байх шиг байнаа.
Энэ бол алдаатай бодол юм. Шал өөр хоёр зүйл шүү дээ. Клубын хувьд стадионы төлбөрийг төлснөөр их хэмжээний актив капиталтай болж хэмжээ нь өмнөхөөсөө эрс томорно. Платини ярьж л байдаг ч Англид стадионы газар авахад 125 сая паунд төлдөгийг мэдэхгүй л дээ. Харин Францад бол ганцхан евро л төлнө.

Бүх зардлыг улсаас юм уу орон нутгийн захиргаанаас даадаг болохоор тэр үү?
Яг тийм.

Тэгэхээр Челси юм уу Ман Ситиг харахаар танд юу бодогдож байх юмб дээ?
Би атаархдаггүй ээ.

Тэгэхдээ л дургүй чинь хүрдэг биз дээ? Танайх шиг клубыг санхүүгийн бэрхшээлтэй нөхцөлд ажиллаж байгааг үл анзааран амжилт гаргахгүй байна гэж шүүмжлээд л?
Эдгээр клубуудэд илүү их мөнгө байгаа нь надад хэцүү байгаа юм биш л дээ. Учир нь бид миний бодлоор зөв гэж болох аргаар ажиллах гэж хичээж байгаа. Товчхондоо гэвэл ийм байна. За би ингэж бодлоо гэж бодъё: "За бид шинэ стадион бариулж байгаа юм чинь наймааны зах зээл дээр бусдад нам цохиулахгүйн тулд залуу тоглогч нарыг эртхэн авъя. Би тэгээд маш чадварлаг тоглолтын хэв маяг бүхий нэг баг босгож, клубын гэсэн нэгэн онцлогтой болгоно. Яагаад гэвэл тоглогч хүү 16, 17 настайдаа клубт ирээд явахдаа хамтдаа бүхнийг туулж, суралцсан болохоор клубыг гэсэн сэтгэл, клубыг хайрлах хайртай болоод буцдаг. Коллежид орсон хүмүүс ихэвчлэн 16, 17 насандаа найзууд болцгоож насан туршдаа үерхэх нь байдаг шүү дээ. Иймэрхүү зүйлс л бусад клубуудээс манайхыг илүү хүчирхэг болгоно." Одоогоор бид амжилтанд хүрэхэд их л ойрхон байна. Өнгөрсөн жил бид түрүүлэх хэмжээний тоглолт үзүүлж чадаагүй л дээ харин тэрний урд жил бас 2006 онд аваргуудын лигийн финалд хүрдэг жил бол маш сайн байсан. Баг маань өсөж, улам нягтарч байгаа нь надад харагдаж байна. Гэхдээ өөрсдийн хийж байгаа зүйлдээ хангалттай үнэлгээ авч чадахгүй байсаар л байхаас гадна ямар нэг юм хараахан хожоогүй байгаа багуудын нэгэн адил хүмүүст эргэлзээтэй харагдсан хэвээр байгаа.

Тэгвэл та таныг өөрийн үзэлдээ хэт автаад гарах гарцгүй болсон гэж үздэг ихэнхи хүмүүсийн шүүмжлэлд юу гэж хариулах вэ? Зарим Арсеналын фэнүүд ч бас тэгж шүүмжилдэг. Таныг чадахаар байсан ч өөрчлөгдөхийг боддоггүй. Ганц хоёр тоглогч аваад л асуудлыг шийдчих боломжтой байхад таныг худалдаж авахгүй гэж ярьцгаадаг.
Тийм ээ, та нэгэнт ийм байдалд ирсэн л бол гацчихна. Цэск Фабрегас 18, 19 настай байхад Патрик Виератай хамт 4-4-2 схемд тоглуулж үзэхэд болохгүй байгаа нь харагдаж байсан. Тиймээс би Патрикийг явуулах шийдвэр гаргасан. Учир нь Жилберто Силва Виера хоёр, Фабрегас Силва хоёр гэсэн хослолууд болоод, Фабрегас Виера хоёр гэсэн хослол болохгүй байсан. Тэгэхэд Фабрегас 19 настай байсан учраас тоглуулахгүй бол явахыг хүсэх нь ойлгомжтой байсан. Тэгээд л би түүнд зарцуулсан тэр их ажлаа талаар болгуулахгүйн тулд их эрсдэлтэй алхам хийсэн. Одоо тэгэхэд энэ тохиолдол Жак Вилшэр дээр давтагдах гэж байна. Одоо дөнгөж 17 настай байгаа учраас бүх тоглолтуудад оролцуулж болохгүй л дээ тэгэхдээ л хэд хэдэн тоглолт хийх байх. Харин ирэх жил бол тэр байнга тоглоод байх чадвартай болчихно байнга тоглохыг ч шаардаад эхэлнэ, гэтэл тоглодог байрлалд нь хүн авчих юм бол явна л гэж ярина шүү дээ. Ийм л учраас 23-аас дээш насны батлагдсан том том тоглогч нарыг худалдаж авах эсвэл манайх шиг залуусыг хөгжүүлэх гэсэн хоёр бодлогын нэгийг мөрдөх хэрэгтэй болдог юм. Баг маань зорилгодоо хүрэх гээд л байна. Одоо бараг 22, 23 настай залуучууд гэдэг чинь зорилгоо биелүүлэхэд хангалттай өсгөлүүн учраас энэ жил маш чухал жил байх болно. Би үүнийг мэдэж байгаа. Хүмүүсийн ч тэсвэр алдагдаж байгааг мэдэрч байна.

Энэ жил баг тань зорилгодоо хүрэх болов уу?
Тийм.

Зорилгодоо хүрэх гэдгийг та юу гэж ойлгож байна?
Лигийн аварга. Том зорилт мэдэгдэл гэдгийг нь мэдэж байна л даа. Тэгэхдээ зорилгодоо хүрэх гэдгийг би өөрөөр юу гэж хэлэх вэ дээ ямар аман хүзүүднэ гэлтэй нь биш, тэгвэл хүмүүс намайг аварга авах сонирхолгүй байна гэж шүүмжилнэ биддээ.

Image
All smiles: Wenger has snubbed the offer from Real Madrid

Тэхдээ та ер нь клубын уур амьсгалыг эвдэнэ гээд шинэ тоглогч худалдаж авахаас цааргалангуй байдаг юм шиг санагддаг шүү. Одоо жишээ нь хэн нэгэн хүн таныг заавал тоглогч худалдаж ав гэж тулгавал яах вэ? 100 сая паунд үрэхгүй бол таныг ажлаас тань чөлөөлнө гэж сүрдүүллээ гэж үзвэл ирэх жил Арсенал сайжрах болов уу?
Тэр их мөнгийг Реал Мадрид шиг ганц тоглогч дээр зарцуулах уу эсвэл олон тоглогч авах уу?

Өөрөө л мэд.  
За. Ер нь бол би дургүй ч биш л дээ. Танд мөнгө байгаа бөгөөд ямар ч тоглолтыг эргүүлж хожил авчирч чадах ганц тоглогчийг олж чадах юм бол хичнээн үнэтэй байсан ч авах л хэрэгтэй. Тэгэхдээ тийм тоглогч нар ч дэлхий дээр хуруу дарам цөөхөн байна л даа.

Ийм шалтгаанаар та Реал Мадридын дасгалжуулагчийн ажлаас татгалзсан юм уу? Анх тантай холбогдохдоо юу хийх гэж байгаа тухайгаа хэлсэн л байж таараа даа. (Вэнгэр толгой дохив.) Та энэ том ажлыг удирдаад явж болох байж шүү дээ, Криштиано Роналдо, Кака энэ тэр гээд л. Та яагаад татгалзсан юм бэ?
Энд хийж эхэлсэн ажлаа дуусгамаар санагдсан. Би энэ багийг босгосон, энэ багаараа амжилтанд хүрэхийг хүсэж байна, тэгээд ч хэрвээ энэ ажлаа хаяад явсан бол өөрийн үзэл бодлоосоо урвасан хэрэг болох байсан. Ердөө л энэ. Реал Мадридын хийсэн зүйлсээс биш Арсеналдаа миний хийсэн зүйлсээс болж би үлдсэн. Гурав, дөрвөн жилийн өмнөөс эхлүүлсэн төсөл маань энд байна, тэрнийхээ үр дүнг би хармаар байна. Хөгжлийнх нь ийм шатанд би тэднийг орхиж явж чадахгүй.

Тэгвэл энэ зуны Реал Мадрид шиг хамгийн шилдэг тоглогч нарыг хамгийн их мөнгөөр зодож цуглуулан амжилт гаргавал танд тэгтлээ гоё санагдахгүй нь ээ дээ?
Би тоглогч нарын хоорондын харьцаанд тулгуурласан ажилд итгэдэг л дээ. Хөлбөмбөгийг чимдэг зүйл түүнийг багаараа тоглодогт байдаг гэж би боддог. Амжилтанд хүрэхийн тулд багаараа хөл нийлүүлэн тоглох юм уу эсвэл хувийн тоглолт сайтай шилдэг тоглогч нартай байх ёстой гэсэн хоёр арга зам байна л даа. Миний хувьд гэвэл багаараа ажиллах чадвар нь үргэлж сонирхолтой санагддаг байсан. Жишээ нь: би хэзээ ч теннисийн том том тэмцээнүүдийг сонирхож байгаагүй, харин Дэвисийн Цомын тэмцээн нь багаараа оролцдог болохоор илүү сонирхолтой. Гольфийн хувьд гэвэл Райдерийн Цомын тэмцээнд нь дуртай. Сонин сонсогдож байгааг нь мэдэж байнаа.

Өөрийгөө маш өрсөлдөөнч гэж тодорхойлох мөртөө ямар ч хамаагүй үнээр ялахаас татгалзаж Реал Мадридын ажлыг аваагүй хүний дотор асар их зөрчил байна уу?
Хэрвээ би Реал Мадрид руу маргааш явлаа гэхэд баруун солгойгүй цацаж эхэлнэ л дээ, тэгэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл миний бодлоор өөрийн клубт юу байгааг анзаарч ямар замаар амжилтанд хүрч болохыг сайтар шинжлэх юм. Арсенал шинэ стадион бариулснаар илүү амжилтыг олох болноо, гэхдээ стадион шинээр бариулчихаад бидний одоо байгаа шиг өдий зэрэгтэй байна гэдэг маш хэцүү. Шинээр стадион бариулсан багууд одоо хаана байгааг хар л даа: Дерби Каунти, Лайцэстэр Сити, Ковэнтри Сити, Соутхэмптон энэ тэр гээд. Бүгд л доошоо унасан шт.

Сайхан тоглолт үзүүлж хожихын хажуугаар танайх шиг амжилттай байх бас л хэцүү байх даа? Манай ажлын нэг залуу таныг буулт хийгээд илүү прагматик тоглолт үзүүлэх бол Арсеналыг хамаагүй олон тоглолтонд хожил авах болно гэж ярьдаг юм.
Тийм л дээ, тэхдээ хамгийн шилдэг баг хаанах вэ гэвэл та Бразил гэж хариулна биз дээ. Тэд сайхан тоглолт үзүүлдэг үү? Мэдээж. Тэгвэл өнгөрсөн улиралд ямар баг хамаг шагналуудыг хамав даа? Барселона. Маш сайхан хөлбөмбөг. Би ер нь бол прагматик байхыг үгүйсгэдэггүй л дээ. Яагаад гэвэл прагматик байна гэдэг чинь сайн дамжуулалт өгөхийг шаарддаг. Надад бөмбөг байвал яах вэ? Зүгээр л прагматик байдлаар өөрөөсөө холдуулаад өшиглөсөн чинь муу шийдэл боллоо гэх үү, заримдаа санаандгүй ингэчих нь байх шүү дээ.

Та тэгвэл хөлбөмбөгийг урлаг гэж хэлэх үү? Хөлбөмбөг үзэхдээ та гоо зүй талаас нь хардаг уу эсвэл функциональ өнцгөөс юм уу үр дүн талаас нь хардаг уу? Ер нь таны сэтгэлийг хэр зэрэг хөдөлгөдөг вэ?

Амьдралд хүн аливаа зүйлийг хийхээр бол сайтар хичээнгүй хийсээр урлаг болтол нь гүйцэтгэх ёстой гэж би бодддог. Зарим нэг номнуудыг уншихад зохиогч нь таны өөрийн сэтгэл дотор байдаг байсныг нь ухаараагүй, өөрөө сэрээж гаргаж ирж чадахааргүй байсан тэрхүү мэдрэмжүүдийг тань сэрээж өгтөл бичсэн байдаг. Таны амьдралд нэгэн сонирхолтой зүйлийг тэгснээрээ гаргаж ирдэг. Зүгээр идээд унтаад амьтан адгуус шиг байх юм бол амьдралын утга учир юунд байх юм бэ? Өдөр тутам хийдэг зүйлээ хэрхэн сонирхолтой болгох вэ гэвэл бид түүнийгээ улам төгсжүүлж урлагтай аль болох ойр хэмжээнд аваачихыг хичээх явдал юм. Барселонаг хар, энэ бол урлаг.

Тэгвэл та хөлбөмбөгийг субьект талаас нь хэрхэн хардаг вэ? Та маш олон тоглолтыг бичлэгээр нь үзэхдээ зөвхөн оюун ухаанаараа шинжилж үздэг үү?
Би ихэвчлэн тоглогч нар болон тоглолтондоо хэрэглэх боломжтой зүйлсийг олж харахыг хичээдэг, бусад үед нь бол хүмүүс хөгжим сонсож таашаал авдаг шиг л үзнэ дээ. Яг суугаад л үзэхдээ заримдаа би 20 минут орчим нарийн анхаарал тавьж үздэг. Тэр үедээ би хамгийн жижиг деталийг ч үл үлдээн ажигладаг. За нэг залуу бөмбөг авсан бол юу хийж болох байсан бэ, эсвэл хажууд нь байсан залуу яах ёстой байсан бэ гэхчлэн. Бусад үед бол хөлбөмбөгийн салбарт ажилладаггүй энгийн гар шиг л эхнэртэй ярьсан шигээ үздэг дээ. Хаа нэг удаа л "Нээрээ энийг чинь багийнхан дээрээ хэрэгжүүлэх юм байна шүү" гэж бодохоор зүйлс гараад л өнгөрнө дөө.

Image
Astronomical: Real Madrid have spent big on Cristiano Ronaldo and Kaka

Та хөлбөмбөгийг урлагийн түвшинд ойлгож хүлээн авдаг нь ойлгомжтой байна, харин Франц ахуйн ихэнхи хэсэг нь хоол болон дарстай холбоотой байдаг, тэгээд аав тань рестораны эзэн байсан ч гэсэн та тэдгээрээс татгалзсаар ирсэн гэдэг. Энэ тэвчиж байгаа тохиолдол уу эсвэл таны урлагийнхаа төлөө өгч буй золиос уу?
Долоо хоногийн турш дасгал хийсээр байсан боловч зохистой хооллоогүйгээс эсвэл хэтрүүлэн ууснаас болоод өөрийн тоглолтын чанарыг эрс бууруулж болно гэж би үздэг. Таны өрсөлдөөнч чанарыг ирлэж байх бүх зүйл танд байх ёстой. Менежерийн хувьд би тоглогч нартайгаа адилхан амьдрах шаардлагатай болдог. Нэг архидаад л хэтрүүлчихсэнийхээ маргааш өглөө ажилдаа ирээд анхаарал бүрэн төвлөрөхгүй, тэгээд тоглогч нараасаа энийг хий тэрийг тэг гээд шаардах юм бол дуусаа л гэсэн үг. Тоглогч нар илүү шаардлагатай болсон цаг шүү.

Та удахгүй 60 хүрнэ. Тоглогч нар шиг амьдрахад арай л удаан юм даа. Спортод хүмүүс 35 ч юм уу нас хүртлээ зүтгэдэг учраас төлж байгаа төлөөс нь харьцангуй тэвчих боломжтой байдаг гэж ярьцгаадаг л даа. Гэтэл та бараг амьдралынхаа турш ийм тэвчээр гаргах шаардлагатай болж байдаг.
Тийм шүү гэхдээ хүний хүсэл эрмэлзэл бүр тохирох төлөөстэй байдаг. Би тоглогч нартаа ингэж хэлдэг л дээ. Та өлсвөл, өлслөө шүү гэж таны ходоод л танд мэдэгдэж байдаг, энэ бол таны биеийн зүгээр л нэг эрхтэн. Харин та амжилтаар ангаж байвал энэ нь бүхэл бүтэн бие хүн, мөн түүний амьдрал амжилтыг шаардаж байдаг. Таны биеийн ганц эрхтэн л хагас сайны үдээс хойш болгонд ялаад байхыг шаардсан зүйл биш харин таны хувь хүний мөн чанарыг тодорхойлдог тэдгээр хүчин зүйлсийн нэг нь танд энэ зүйлийг амин чухал бөгөөд чухамхүү энэ хүсэл эрмэлзэлдээ л тааруулан өөрийн амьдралын хэв маягийг бүрдүүлэх нь хамгаас чухал хэрэгтэй хэмээн хэлж байгаа юм. Энэ бол таны амьдралын гол цөм юм. Өөрийн хийхийг үл хүссэн олон зүйлсээ би хийдэг. Өөрийгөө зугаацуулаад явах боломжтой байхыг хүсдэг, гэвч маргааш нь миний оюун ухаан мөхөс болж би юм мартах юм уу өрсөлдөх чадваргүй болно шүү дээ.

Гэхдээ л вакцин юм уу онгоц зохион бүтээсэн хүмүүсээс харахад яагаад тэр нь ийм чухал байсан нь харагддаг шүү дээ. Намайг мэргэжлийн спортоор хичээллэж байхад [Мэтью Сайид Их Британийн ширээний теннисийн №1 тоглогч байсан] би байнга хоолны дэглэм бариад тэмцээнд түрүүлж байхад ‘Ингэх шаардлага байсан юм уу?’ гэж бодох үе байсан л даа.
Наадах чинь бол амаржсаны дараах хямрал шиг юм л байна. Дөнгөж амаржаад хэвтэж байгаа бүсгүйтэй адилхан юм уу. Оргил цэгийн эсрэг гэх юм уу даа. 

Танд тийм үе байсан уу?
Мэдээж. Тийм өндөрт гарах юм бол магадгүй ээ, мансууруулах бодис хэрэглэсэн хүнтэй адилхан ч гэх юм уу. Та өөрийн бие махбод, мэдрэлийн системээ тийм өндөрт гаргасан учраас заавал ч үгүй буух шаардлагатай болно. Өөр арга зам гэж байхгүй.

Хөлбөмбөг үнэхээр амьдралаа үрээд байхаар тийм чухал зүйл мөн эсэхийг өөрөөсөө асууж байсан үе байгаа юу танд?
Мэдээж.

Та тэгээд ямар хариулт өгөв дөө?
Амьдралд зорилготой байж тэрнийхээ төлөө зүтгэх нь зүйтэй гэж шийдсэн дээ. Бусад бүх зүйл нь хамаагүй стресс багатай. Амьдралын зорилгогүй байвал маш муу. Та өглөө бослоо, тухайн нэг агшинд танд сайхан санагдлаа, дараа нь яах вэ? Бидний сэтгэлийн хаа нэгтээ бид ямар нэг зүйлд хэрэгтэй бөгөөд тэрнийгээ харуулж батлах ёстой гэсэн хүсэл байдаг болов уу.

Тэгэхлээр таны хүсэл бол бусдаас илүү байх уу?
Яг тийм гэхгүй л дээ. Хүн хүн өөр өөр чиглэлд дур сонирхолтой байх байх л даа. Топ түвшний спорт бол маш сайн хичээл гэсэн үг. Хагас сайн өдөр болгон шалгалттай, унах юм бол хүн болгон таны тэнэгийг гайхна. Буруутгаж байгаа юм биш л дээ, байгаа байдал нь тэр. Та тоглолтод ялагдах юм бол яагаад гэдгийг өөрөөсөө асуугаад багаа хэрхэн бэлтгэсэн арга маань буруу байжээ гэж бодно, тэгээд л дараагийн Даваа гарагаас эхлэн хүмүүсийн урмыг хугалахгүй байх гэсэн хүслээр жигүүрлэн бэлтгэж эхэлнэ дээ. Бэлтгэл ажиллагаа чинь улам ширүүссээр одоогийн миний байдал шиг болно. Би робот шиг харагддагаа мэднээ.

Робот гэвэл зөв зүйрлэл гэж үү?

Тийм. Ямар нэгэн байдлаар робот шиг болж эхэлнэ дээ. Тэгэхдээ зорилготой хүн бүр тийм л болдог.

Өөрийгөө ингэж их зориулахаар амжилтанд хүрч байж сэтгэл ханана биз?
Тийм шүү.

Арсеналын менежер байх хэмжээний өрсөлдөх чадвар байхгүй боллоо гэж танд бодогдох үед нэлээн хэцүү байх байх даа?
Яахав, та хангалттай сайн биш байна уу эсвэл таны явуулж байгаа бодлого сайн биш байна уу гэсэн асуултад хариулах хэрэгтэй болох байх л даа. Тэгээд хариулт нь тийм гэж байвал өөр ямар нэгэн зүйл болж болох юм.

Тэгэхдээ та аз жаргалаа амжилт болон алдаатай нягт холбож, амьдралын зорилго бол зорилттой байж түүндээ хүрэх явдал гэж бат итгэдэг юм чинь тэдгээр зорилтууддаа хүрч чадахгүй байвал таны өөртөө итгэх итгэл, таны мөн чанарт их л том цохилт болох байх даа?
Та амьдралдаа амжилтад хүрье гэж бодож байгаа нь таны хийж байгаа тэр зүйл таны хувьд их утга агуулгатай байгаагийнх. Юм бичих нь таны хувьд учир утга агуулж байгаа тул та өөр юм хийхгүй. Тэгэхлээр та түүнийгээ хийх чадвартай гэдгээ бусдад батлахыг хичээнэ биз дээ.

Тэгэхээр та Арсеналын менежер байж чадна гэдгээ батлахыг оролдсоор л байна уу?
Та Арсеналын менежер байгаад өөрийн талбай дээр хожигдчоод харьж явахад үнэхээр муухай санагддаг. Гэтэл танд бас тоглолт үзсэн бусад хүмүүсийн гэрүүдийн амралтын өдрүүдийг баллачихлаа даа гэсэн бодол орж ирнэ. Тэр бүх дарамт, хариуцлагыг та өөр дээрээ мэдэрнэ. Тэгэхлээр заримдаа энэ бүхнийг ор тас мартаад бага зэрэг хувиа хичээсэн нь дээр байдаг л даа, яагаад гэвэл энэ бүхний тухай хэтэрхий их бодох юм бол галзуурна шүү.

Сайн талыг нь харъя л даа, танайхыг хожсон багийн ар гэр асар баяртай байгаа шүү дээ. 
Би залуудаа Нанси багийг дасгалжуулж байхад Мишель Платинигийн аав тэндэхийн захирал байлаа л даа. Манайх их муу баг байсан болохоор бараг гурван тоглолтын нэгд нь арай гэж хождог байсан юм. Нэг өдөр тэр надад ингэж хэллээ: "Би одоо юунд хамгийн дургүй болж байгааг мэдэх үү? Энэ хажуугийн сандлынхан үсрэлдээд эхлэхээр л дургүй хүрэх юм."

Алан Пардьюгийн тухай та иймэрхүү бодолтой байсан уу? [Вэст Хам Юнайтедын экс менежер Алан Пардью Аптон Паркт болсон тоглолтын үеэр орсон гоолыг тэмдэглэснээсээ болж Вэнгэртэй муудалцаж байсан]  
Тийм ээ, дараа нь би Платинигийн аавыг санасан шүү. Миний Японд байхдаа суралцсан зүйлсийн нэг нь Сумо бөхөөс үүдэлтэй. Барилдаан болоод өнгөрсний дараа та хэн нь ялчихаад байгааг мэддэггүй. Ялагдсан хүнээ эмзэглүүлэхгүй гэсэндээ ялагч сэтгэлийн хөдөлгөөнөө дардаг учраас тэр шүү. Үнэхээр итгэх аргагүй. Ийм ч учраас би багийнхнаа даруухан байж сургахыг хичээдэг. Ялагчид нь хэлээ гаргадаг газар Англид ганцхан энд л байдаг юм шүү.

Заримдаа танд харагддаг ганц нэг зөрчилтэй үйлдлүүдийг үүгээр тайлбарлаж болох юм байна л даа. Хүмүүс бүгд таныг өөрийн сэтгэл хөдлөлийг сайтар хянаж байдаг хүн гэж бодож байтал камерт таны дүрс харагдахад та сонин байдалтай байж байдаг.
Яахав надад тиймэрхүү зүйлс тохиолддог л доо, тэгэхдээ дандаа биш шүү. Зарим үед хэт их дарамтыг мэдрэхээр сэтгэл хөдлөлөө эсэргүүцэх чадвар бага болдог юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Цогоо » Mon Oct 19, 2009 1:44 am

Амласан ёсоор ярилцлагын эхний хэсгийг орчуулж орууллаа. Удахгүй үлдсэн хэсгийг нь оруулах болно. Нялх хүүхэдтэй байгаа учраас орчуулгын явц жаахан удаан байгааг хүлцэнэ үү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Captain » Mon Oct 19, 2009 2:57 am

сайхан орчуулга болжээ :-D ...
Арсэний ярилцлага ч гоё юм танайх удахгүй ямар нэг амжилт үзүүлэх нь дээ :eek:
манай Рафа ингэж нэг ярилцлага өгөхгүй юм байхдаа :mrgreen:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby zigo » Mon Oct 19, 2009 4:33 am

Үнэхээр сайхан ярилцлага байна. Цогоодоо баярлалаа! :-D Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж сууя. :eek:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Toba's » Mon Oct 19, 2009 10:10 am

Wed, Jan 27 at Aston Villa 2:45 pm EST
Sat, Jan 30 Manchester United 10:00 am EST
Sat, Feb 6 at Chelsea 10:00 am EST
Tue, Feb 9 Liverpool 2:45 pm EST
Их юм шийдэх нь дээ. Вэнгэр нэг юм бодож байгаа байлгүй дээ, гол нь тэр үед бэртэл гэмтэлгүй байхыг хүсч байна.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Mon Oct 19, 2009 10:15 am

зиа зиа сайхан хожил, цэнхэрүүд шувуунууд хожигдцон бүүр гоёо виикенд
чөөгийнүүдийг сүүлийн 20 минутанд эвгүйтэхээр нь горьдож л суулаа муу адзэтгэрийн баг бас тэнцлээ. Одоо муу чөөгийнүүд л хожигдох хэрэгтэй байна /ер нь удахгүй хожигдох байх бүүр тэгж нэг ёрлоод байгаан/
ойрд гэртээ их тоглолт хийж байна даа хавар эвэй тоглолт их хийх нь хэцүү л байх болно.
Цогоогийн орчуулга сайхан болжээ. Ойрд салбарын 70 жилийн ой гээд үнэн завгүй сэдвээ хааяа нэг эргэлээ ашгүй нэг хувийн арга хэмжээнүүд дууслаа хэд хэдэн орчуулга эхлүүлцэн удахгүй оруулна да :D :D
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby WALCOTT » Mon Oct 19, 2009 10:21 am

жэрмэйн дэфo хойд лондонгийн дэрбиг өнжинө.....

тэрээр помпэйтэй хийсэн тоглолтонд мокоэна дээр алдаа гаргаж улаан карт авч хөөгдсөн юм улмаар холбоо энэ асуудлийг авч хэлэлцэн 3 тоглолт ( лийгийн ) өнжих торгууль ноогдуулсан байна ...

Image

энэ 3 тоглолтонд хойд лондонгийн дэрби таарч байгаа юм

энэ сайн мэдээ юу муу юу гэдгийг 10-31 нд болох дэрби дээр хархал үлдлээ?

крауч гай тариж мэднэ шүү манай эсрэг гоолдоод байдаг байхаа
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby WALCOTT » Mon Oct 19, 2009 10:22 am

цогоо сонирхолтой юм оруулсанд баярлаа :-D
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Mon Oct 19, 2009 10:38 am

Европын шилдэгт ма шава, фабри 2 маань нэр дэвшижээ. мэдээж Благруна атигар авна биз дээ эргэлзээгүй байх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Mon Oct 19, 2009 10:50 am

энийг хүн оруулжуу гүү юү сайн мэдэхгүй яахав оруулсан нахисан оруулчихъя
утга санаа нтр бол лайтай
[flv]<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/4m5HngvchCg&rel=0&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowScriptAccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/4m5HngvchCg&rel=0&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowScriptAccess="always" width="425" height="344"></embed></object>[/flv]
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby WALCOTT » Mon Oct 19, 2009 10:51 am

манайхан бирминхэмдээ таархаар заавал 1 хүн гэмтэх болтой юмаа 8+)

энэ удаа лиам ридгэвэлл гай тарих шахлаа аз болж хүнд гэмтэл биш гэнэ ...

Image

алхнуудтай хийх тоглолтонд оролцох боломжтой гэнэ
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby sOx » Mon Oct 19, 2009 10:54 am

tnx tsogoo urgeljleliin huleej baiy :eek:
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: ARSENAL FC 09-10: It's time to rise and shine

Postby Цогоо » Mon Oct 19, 2009 11:02 am

Ван Перси өнгөрсөн долоо хоногт охинтой болсон юм байна лээ. :-D :-D

Харин Тони "Мистер Арсенал" Адамс маань манай багийн скаутаар ажилд орсон юм байна. Мань хүн Андерлехтын конго гаралтай белги жаал Ромелу Лукеку гээчийг судлахаар явжээ. Тэр хүү их шидтэй юм байх аа. Брусселийн багийн залуусийн багт байхдаа 68 тоглолтод 68 гоол оруулснаар Андерлехтын багийнхний анхаарлыг татаж улмаар тийшээгээ очоод мөн л бахдам амжилт үзүүлэн 88 тоглолтод 121 гоол оруулснаар үндсэн багийн бүрэлдэхүүнд багтаж чадсан байх юм. Тэгээд дөнгөж 16 настай, ирэх 5 дугаар сард 17 хүрнэ гэж байгаа. 1,92 метр өндөртэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 40 guests
cron