by JSP » Fri Jun 23, 2006 9:13 pm
Ємнє нь утсаар ярьж, тохирсны дагуу Нюрнбергийн галт тэрэгний буудал дээр Пашка гэдэг монгол залуу намайг угтлаа. Би гэж Английн фэнvvдийн орилоон, дуулианд мангуурсан амьтан бууж ирэв. Тvvний бvтэн нэрийг Б.Баяртогтох гэдэг. Багад нь єгсєн єхєєрдлийн нэр єдий хvртэл зvvлттэй яваа нь энэ аж. Бид Монголынхоо хийгээд хєлбємбєгийн тухай ойр зуурхныг ярилцсаар тэдний гэрт нь очлоо.
Пашка эхнэр, хvvхдийн хамт хоёр єрєє байранд даруухан аж тєрнє. Эхнэр, нєхєр хоёул эмч мэргэжлийг Монголдоо эзэмшжээ. Пашка Нюрнбергийн дагуул хот (манайхаар бол дvvрэг) Фуртэд англи хэлний нэгэн институтэд суралцдаг, заваараа бага сага ажил хийдэг гэнэ. Тэднийд монгол маягийн сайхан хоолоор дайлуулж байх зуур Халле-гаас Ганбаа гэдэг залуу хамтдаа тэмцээн vзэхээр ирлээ. Ингэсгээд 18 цагт Франкенштадионд болох тоглолт руугаа яарав. Харьцангуй эрт буюу хоёр цагийн ємнє гарцгаасан нь энэ л дээ.
Метрогоор зургаан буудал явж байж хvрэх газартаа очих ёстой гэнэ. Буудалд очиход нэг цуваа хєдлєхєд бэлэн, пиг дvvрэн хvнтэй зогсож байв. Шахцалдаад орчих санаатай зvтгэвэл улаан хувцсаар ижилссэн англичууд “No, no” гэцгээн халгаасангvй. Пашка хаалганы дэргэд зогсох цагдаад миний тасалбарыг vзvvлэн нэлээд ярьсны эцэст “Єєр хаалгаар багтаж чадвал орцгоо” гэсэн хариу авлаа. Галт тэрэг явахын эсрэг зvгт багагvй явж байж мєн л дvvрэн хvнтэй онгорхой хаалга руу нvдээ аниад л дайрчихав.
Хэрэв ингэхгvй бол дараагийнх нь 40 минутын дараа хєдлєх тул хоцорч мэдхээр байсан юм. Англичууд мєн л дуулсаар. Ашгvй нэг юм бидний ард хаалга хаагдан, цуваа хєдєллєє. Тэвчихээс єєр аргагvй, тэнд яг л саун шиг халуун байв. Тэгтэл шинэ танил Ганбаа “цvнх сав, халаас зэргээ анзаарч яваарай” гэлээ. Учрыг нь сонирхвол ємнє талд зогссон” халтар” хvvхэн Английн далбаа тохсон гараараа тvvний цvнхийг уудалж байгаад мэдэгдvvтээ цааш эргэн олны дундуур шургасан байв. Энд бас халаасны хулгайч байдаг аж. Хулгайч гэснээс хотуудынх нь тєв гудамжаар сав тоссон гуйлгачин, хогийн сав онгичин шар айрагны шил, лааз тvvгчид бас байдаг юм билээ шvv.
Очих газартаа хvрч метроны хаалга онгойход л гадаа хэдийгээр 20 гаруй хэм халуун байсан ч цээж дvvрэн амьсгаа авлаа. Буугаад явганаар явахад стадион нь тєдий холгvй юм. Замд тасалбар худалдаж авна гэсэн бичиг баригсад цєєнгvй. 250 еврогоор єгч, авалцаж байна гэцгээнэ. Надад замчилж явсан нєхєд маань тэгсгээд хоцорч, буцаад гарч ирэхэд тэндээ хvлээж байхаар тохиролцоод салав. Ганцаараа цааш явлаа. Суух сектороо бичигтэй самбараар заалгасаар очиход билет шалгах нарийн хонгил угтав. Тэнд тасалбараа автомат машинд уншуулж, биедээ vзлэг хийлгэн цааш орлоо. Эгээ улсын хил давж буй мэт. Цаана нь нэлээд яваад бас дахин ийм шалгалт таарна. Тvvнийг єнгєрєєж стадионд орлоо.
Зурагтаар хєлбємбєг vзэхэд гvйж харайдаггvй мань мэт шиг нь нэг захаас нь нєгєєд хvрэхэд бахардчихмаар санагддаг хєлбємбєгийн ногоон талбай тийм ч том санагдсангvй. Сэтгэл ихэд догдолж, хєєрч байна аа. Ганцаараа учраас сэтгэл хєдлєлєє яаж илэрхийлэхээ мэдэхгvй юм билээ. Дэмий л аппаратаа хvнд єгч єєрийнхєє зургийг ганц нэг даруулав. Стадионы хєлбємбєгчид гарч ирдэг талын суудлуудад (манайхаар бол дарга нарын суудаг индэр хавь юм уу даа) ємнєє зєєврийн компьютер дэлгэж, чихэвч зvvсэн орон орны сэтгvvлч, тайлбарлагчид байрлажээ. Хоёр хаалганы дагууд холоос хєнгєн цагаан 10-ын бидон шиг харагдах дуран авайгаа хєл дээр суурилуулсан гэрэл зурагчид журамтай гэгч нь эгнэсэн харагдана.
Хоёр багийн фэнvvд зэрвэс харвал адилхан шахуу улаан хувцастай. Сайн ажвал Английнхны хувцсанд цагаан єнгє арай тvлхvv орсон байх. Тасалбарт бичсэнээр миний суудал бvр дээшээ ч биш, нэг их дор ч биш яг дунд нь таарав. Их дээрээс бол холдоод, бvр дороос бол хєлбємбєгчид бие биенээ хаачихмаар юм билээ. Ийм суудалд таарсандаа ч их баяртай байв. Дэргэдэх хєгшин германд Монголоос ирснээ ойлгуулах санаатай Монголын хєлбємбєгийн холбоо гэж бичсэн билетээ vзvvлбэл ємнєєс яг ижлийг vзvvлж байна. Тэр тасалбар яаж тvvнд очив оо. Дахиад нэг монгол хvн vзчихсэн бол гэсэн бодол тєрсєн шvv. Ер нь л тэнд ороод баярлаж, бахардаад нэг хэсэг учраа олоогvй дээ. Yнэмшмээргvй ч юм шиг санагдаж байв.
Миний баруун талд англи, германчууд, зvvн талд Тринидад Тобагогийнхан суусан байлаа. Тоглолт эхлээгvй ч хєгжєєн дэмжигчид их дуу тэнгэрт хадаана. Цээж нvцгэлэх, шаахайгаа гартаа барьж хооронд нь алгадах зэрэг содон биш санагдаж байна аа. Буржгар том хиймэл vс, эвэртэй малгай, улаан ороолт сэлтээр “гоёсон” англичууд, индиануудынх шиг цагаан єдєєр чимсэн малгай голдуухан ємссєн эсрэг талынхан суудалдаа суух завгvй “уухайлна”. Тоглолт эхлэх цаг болж єрсєлдєгч орнуудын болон FIFA-гийн далбааг талбайд залж араас нь тамирчид жагсан гарч ирэв.
Эгнэн зогссон хоёр багийн хєлбємбєгчид тус тусынхаа тєрийн дууллыг дуулж дуусуут тvрvvчийн их уухай улам хvчтэй нvргэлэв. Тоглолт эхэллээ. Нэг л хэмнэл, ижил аялгуутай дуу дуулаад л байх шиг санагддаг байсан минь ташаа байв. Бємбєг эзэмшин эсрэг талын хаалга руу довтлоход нэг янз, авч орсон бємбєгєє чулуу болгож чадахгvй бол арай єєр, довтолгооноос бємбєг таслуулбал бас ондоо гэх мэтээр дуулж, алга ташиж, бємбєр нижигнvvлнэ. Тийм аялгуутай тэгж, дуулна гэж бичиж яахин чадах билээ. Ямар ноотлолтой биш.
Гоол хийх сайхан боломж алдвал бvгд л толгойгоо барьцгаан уулга алдана. Эхний vед англичууд хэдийгээр тоглолтын санаачилгыг гартаа авч хэд хэдэн осолтой довтолгоо хийсэн боловч тєдийлэн илт давуу байгаагаа мэдрvvлж чадсангvй. Энэ багийн хамгийн єндєр тоглогч Крауч хоёр ч боломжийг алдаж, vзэгчдэд англи, германаар бишгvйдээ нэг хараалгав бололтой. Харин Кариб орчмын харуудын хийсэн цєєхєн довтолгоо англичуудыг барьц алдуулж байлаа. Хєлбємбєгийн хорхойтнууд маань телевизээр уг тоглолтыг шууд vзсэн учраас тэр бvр нарийвчлан нуршихыг азная.
Ингэсгээд завсарлав.
Стадионы гадаах задгай пивоны мухлаг болон бие засах газрын ємнє урт дараалал vvсчээ. Хуванцар аягатай шар айрагнаас бусад согтууруулах ундааны тєрлийн зvйл авч орохыг хориглодог бололтой юм. Энд тэнд хаясан пивоны хуванцар аягануудыг цуглуулан тушаавал нэгийг 1.5 еврогоор авдаг нь сvvлд анзаарагдсан билээ. Дээр дээрээс нь давхарласаар хоёр гараа алдлаад барьчихсан яваа “аяга тvvгч” ч таарсан. Тэдэнд тэмцээн сонин биш бололтой. Багууд байраа солин, хоёрдугаар vе эхэллээ. 58 дахь минутад Оуэнийг Рvнийгээр сольсон нь англичуудын цєсийг хєєргєж орхилоо. Уухай тvрлэг улам чангарав.
Рvнийг гэмтэлтэй учир эмч нар тоглохыг хориглоод байсан юм. 83 дахь минутат Крауч, 90+1 минутад Жеррард тус тус эсрэг талынхаа хаалгыг “мялаахаас” ємнє англичууд тааруухан тоглох шиг санагдсан. Гоол оруулмагц фэнvvд ёстой цэнгэлдэх хvрээлэнгээс гараад явчих нь уу гэмээр орилж, vсрэлдэх аж. Євлийн vстэй малгай ємссєн хvн ч “орчлонгоос тасрагчид”-ын дунд байна лээ. Телевизээр, тэр тусмаа шєнє дунд нойр хагаслан vзэхэд барагдаж єгдєггvй 90 минут, яг амьдаар нь vзэхээр юутай богинохон хугацаа вэ? Нэг мэдэхэд л стадионоос гарах болчихсон байв.
Сэтгэл хэдий гонсгор байсан ч гадуур нь доторхоос дутахгvй, vзэлгvй єнгєрємгvй vйл явдлууд бишгvй болох аж. Янз бvрийн хувцас гоёлтой vндэстнvvдтэй хамт зургаа авахуулахаас єгсvvлээд. Гадаа байрлуулсан том дэлгэцний ємнєх задгай пиво уудаг газрын ширээн дээр бvсэлхийгээрээ алчуур зангидсанаас єєр хувцасгvй хvvхэн бvжиглээд л. Энгэр,хєхєє дамнуулан Английн далбааг зурчихсан байсан. Халамцсан англичууд биднээс “Монгол уу, Япон уу” гэж асуун барьж авч шvлсдээд л. Монгол гэж хариулахыг минь ч сонссонгvй бололтой. Тобагогийн хамгийн дэгжин хувцастай фэнтэй зургаа авахуулахыг хvсэгчид бараг дараалал vvсгэсэн байв.
Франкенштадионы тэрvvхэн хажууд А.Гитлер илтгэл тавьж байсан том чулуун индэр байх. Хожим тэнд нь нацистуудыг шvvх хурал болсон юм гэнэ лээ. Буцаад л нєгєє метрондоо сууцгаав. Намайг стадионоос гарч ирэхэд монголчууд маань бие биенээ утсаар дуудсаар арван хэдvvлээ болчихсон байсан юм. Биднийг метронд суухад єнєєх л англичууд дуулсаар угтсан. “Гадаах талбайд балиашгуудынх нь дунд хєлбємбєг vзэх ямар гоё юм бэ. Бид нар азтай байлаа” гэлцэх монгол андуудаа хараад “Дотор ямар байсан гээч” гэж хэлэх хэрэггvйг ойлгов. Тэд надаас дутуугvй хєєрчээ. Тэнд бид оройжингоо шар айраг уун хєєрсєн сэтгэлээ дарж авсан даа.
Бидний дунд уртавтар, буржгар vстэй бор залуу байсантай танилцвал Европт голдуу тоглолт хийдэг язгуур урлагийн “Бєртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпvрэв байв. Тvvнтэй хийсэн ярилцлагаа хожим уншигчдадаа хvргэх болно. Тэнд байсан хийгээд надад тусалсан бvх монголчууддаа баярласан гэдгээ онцлон дуулгая.
Юутай ч зорьсон тоглолтоо сэтгэл дvvрэн vзэж чадлаа. Нутгаа зорихоор Берлин рvv Германы алдарт хурдны замаар давхиж явахдаа хєлбємбєг хэмээх энэ агуу спорт юуны учир энэ гаригийн сая сая хvний зvрх сэтгэлийг эзэмддэгийг гайхан биширч, бодолд дарагдаж явлаа. Тийнхvv бодсоны эцэст буюу vзсэн харснаасаа vvдэн нэгэн дvгнэлт хийв. Буруу ч байж мэднэ. Тэр нь ногоон талбайд бємбєгний араас хєєцєлдєх хvмvvсийг vзэхдээ биш, хожих хожигдохдоо ч биш, уухайлж бємбєр нvдэхдээ ч биш, гагцхvv єндєр ачаалалтай байнга ажилладаг хvмvvс амарч зугаалж, тоглолтуудын хооронд хотоос хот руу аялж сэтгэлийн цэнгэл, тайвшрал эдлэхэд оршдог болов уу гэсэн бодол байлаа.
Берлинд хоёр монгол залуу алдарт Пелетэй хамт зургаа авахуулсандаа хєл нь газар хvрэхгvй байхтай ч таарав. Энэ мэтчилэн сонирхуулаад байвал дуусахааргvй сонинтой ирсэн ажээ, би. Угаас хєлбємбєг гэгч vзсэн хvн хєєрєхгvй, огшихгvй байхын эцэсгvй аргагvй л агуу спорт юм даа. Берлиний Тегел буудлаас онгоцонд суун ургах нарны зvг сєрєн ниссээр Улаанбаатартаа ирлээ.
--------------Unuudur soninoos---------------------