Пaцца Интэр 2009-2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Пацца Интэр 2009-2010

Postby kamizake » Fri Oct 09, 2009 12:39 am

Танайх пандевийг авах гээд байгаам уу да
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Realist » Sun Oct 11, 2009 11:51 pm

Бамбино


Image

Түүний хочийг Иль бамбино гэдэг. Италиар хүүхэд, жаал гэсэн утгатай үг. Энэ хочийг нь дасгалжуулагч Моуриньо түүнд өгсөн. Хэний талаар ярьж байгаа нь бараг тодорхой болов уу. Манай багийн залуу тоглогч Давид Сантон юм.

Бамбино 1991 оны 1 сарын 2нд төржээ. Анх тэрээр Равенна багт тоглож
эхэлсэн ба 10 настай Сантоныг Интэр анх сонирхож байж. Харин 14 настайд нь багтаа тоглуулах санал тавьж. Үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа хотын нөгөө өрсөлдөгчид болох Миланаас санал ирлээ. Миланд тоглох сонирхол байсан ч тэрээр сонголтоо аль хэдийн хийсэн байсан. Энэ бол Интэр юм. Харин одоо түүнээс Миланд элсэх үү гэсэн асуултад: Заримдаа хүмүүс бодлоо өөрчилдөг ч би хэзээ ч Миланд элсэхгүй гэсэн удаатай.
14 настай Давид гэрээ орхиж академид суралцахаар явлаа.

Энэ үе нь түүнд багагүй тэвчээр, хатуужил суулгасан болов уу. Аав ээж нь бүтэн сайн өдөр бүр хүү дээрээ очиж 3.5 цагийг хамт өнгөрүүлээд гэртээ оройны 8, 9 цаг хариад өглөө нь ажилдаа явдаг байж.
Давид ч багш дасгалжуулагч, эцэг эхийнхээ итгэлийг алдсангүй харин ч олон хүний амнаас түүнийг үеийнхнээсээ ямар нэг юмаар илүү гэх мэт үгсийг их сонсдог байв. Энэ ч бараг үнэн 15 насны багт байхдаа л бараг одоогийн тоглолтоо гаргаж байсан гэдэг. Ийм л болохоор шинээр Интэрийн дасгалжуулагч болоод байсан Моуриньо 17той хүүг багийнхаа зуны бэлтгэлд дуудаж байсан юм. Хагас сарын дараа л Сантон Италийн цомын тэмцээнд Ромагийн эсрэг тоглож, үүнээс хойш түүний итгэмээргүй, үеийн хүүхэд залууст гайхалтай үлгэр дууриал болсон богинохон ч гайхалтай амжилтыг сонирхоцгооё.

Хүндлэгдсэн тоглогч

- Өнгөрөгч улиралд аваргуудын лигийн Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтонд ердөө 1 сарын өмнө л дэлхийн шилдэг тоглогчоор тодроод байсан Роналдугийн эсрэг тоглосон. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг, академийн хүүхдийн тулаан. Гэсэн ч эхнийхээ тоглолтын дараа л Давид Роналдуг ангайлгасан байсан. Давид түүнд ядах юмгүй санагдаж байсан болов уу. Хэдий Интэр хожигдсон ч Роналду - Сантоны дуель гэж авч үзвэл эргэлзээгүй Сантон ялсан. Тоглолтын дараа гэхэд Роналду түүнийг үнэлж, би түүнийг ийм гэж бодсонгүй, ирээдүйдээ гайхалтай тоглогч болж чадна гэдэгт нь итгэж байна гэж өгүүлсэн байдаг.
Роналдутай тоглосон тоглолтоо эргэн дурсахдаа тэрээр: сургуулийн шалгалт маань Роналдугаас илүү миний санааг зовоож байсан гэдэг.

- Мөн жил бүрийн хавар Миланы 2 багийн Сан Сирогийн жентлемен шагнал гардуулах ёслолд тэрээр өнгөрөгч улирлын шинэ залуу шилдэг тоглогчийн шагнал авсан.

- Давид хүүгийн тоглогчийн замнал урт биш. Гэхдээ тэр аль хэдийн бусдад үнэлэгдэж хүндлэгдсэн. Интэрийн дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Жюзеппе Прискогийн нэрэмжит шагналыг өнгөрсөн улиралд тухайн үед Аталантагийн тоглогчид байсан Акуафреска, Флоккари нартай санал асуулгаар өрсөлдөж ялж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр Сери А-н хамгийн нэр хүндтэй, royal, nicest тоглогч гэсэн үг юм.

Занеттигийн залгамжлагч - Сантон эхний тоглолт болох Роматай хийсэн тоглолтоос л фэнүүдийн талархлыг хүлээж, домогт ахлагч Занеттитэй зүйрлэгдэх болсон. Барагтай бол бөмбөгөө алддагүй, оролт сайтай, байрлал зөв эзэлдэг гэх мэт. Интэристи нар мэдээж багийн домогтойгоо зүйрлэлгүй яахав Занеттид бүгд хайртай болохоор. Ахлагчтайгаа ижил нэг зүйл нь түүний олон байрлалд тоглох чадвар юм. Хүүхдийн багт байхдаа тэрээр баруун, зүүн жигүүр, довтлогч, баруун хамгаалагч гэсэн байруудад тоглож багийнхаа мэргэн буудагчдын нэг байж. .
Гэсэн ч Сантон дээд багтайгаа хийсэн эхний тоглолтоосоо л эхлээд зүүн жигүүрт тоглох болсон. Өнгөрөгч улирлын 2-р хагаст 20 тоглолтонд оролцсоны ихэнхэд нь зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглосон.
Өнгөрөгч сард Италийн шигшээд хийсэн тоглолтонд хагас хамгаалагчаар тоглолоо. Липпи түүнийг хамгаалалтанд тоглуулдаг ч энэ удаа түүний байрлалыг нь сольсон. Саяхан аваргуудын лигт Барсатай тоглоход Моу түүнийг мөн л хагас хамгаалалтанд тавьсан. Алдарт дасгалжуулагчид түүнийг чадварыг харж буй нь ойлгомжтой. Одоо түүнд төвд тоглох л дутаад байна.
Магадгүй ахлагчийгаа зодог тайлах үед хангалттай туршлага хуримтуулж, лидерийн шинж байвал домогт Бергомигоос Занетти ахлагчийн тууз авсан шиг зууны шилдэг тоглогчдын нэг ахлагч Занеттигаасаа Сантон ахлагчийн тууз авах ч юм билүү. Интэрийн домогт тоглогчид, ахлагч нарын залгамж халааг Бамбино үргэлжлүүлэхэд гайхах зүйлгүй.

Шинэ Бергоми - 1982 оны ДАшТ-д Италийн шигшээ түрүүлсэн. Уг багийн дасгалжуулагчаар Энзо Беарзот ажиллаж байлаа. Түүний ажигласнаар бол Сантон бол яалт ч үгүй Бергомигийн давталт юм. Яагаад гэвэл түүний биеэ авч яваа байдал, хэнээс ч айдаггүй, тоглолтонд тайван байж чаддаг, олон байрлалд тоглодгоороо надад Бергомиг санагдуулдаг гэжээ. Домогт дасгалжуулагчийн үг хоосонгүй биз.
Мөн түүнийг Бергомитой адилтгадаг зүйл нь Бергоми 82 оны дэлхийн аваргад 19 настайдаа аварга болж байсан нь юм. Учир нь ирэх оны дэлхийн аваргад Сантон оролцохоор болвол мөн 19 настай байх юм. Зун болсон тэмцээнд Италийн шигшээд багтаж чадсан ба ирэх улиралд сайн тоглоод ДА-д бараг л оролцох болов уу. Түүнийг багийнхан нь байнга дэмжиж байгаа. Адил Итали тоглогч Матерацци ах нь түүнд Ирэх ДА-д оролцож чадахгүй бол балконоосоо үсэр гэж хэлсэн удаатай. Тоглоом шоглоом ч түүнийг хурцалж, нэг талаар шахаж хэлсэн үг юм. Сахалгүй л болохоос дараагийн Бергоми болох хүсэлтэй Давид дараагийн дэлхийн аваргад ороход энэ улиралд хэр тоглохоос нь бүгд хамаарна.

Дараагийн Малдини -Малдинитай хамгийн анх Липпи зүйрлэсэн болов уу. Ердөө эхний тоглолтыг нь хараад л. Малдини хэдий Миланы тоглогч байсан ч гэсэн түүнтэй харьцуулдаг хүмүүс асар их. Энэ зүйрлэл Миланыханд таалагдахгүй байж болох ч дэлхий Сантоноос дараагийн Малдиниг хүлээж байна.
Малдинигийн сүүлийн Миланы дерби нь Сантоны эхнийх байсанд нь калчиогийн фэнүүд бэлэгшээдэг.Тэр тоглолтын дараа Малдинигийн өмсгөлийг асуухад Малдини зөвшөөрсөн ч тухайн үедээ өгөөгүй гэдэг. Харин мартаж гэж бодож байтал нь хувцас солих өрөөнд нь өөрөө аваачиж өгсөн гэдэг. Магадгүй алдарт тоглогчийн зан байж болох ч Бамбиног үнэлсэн үнэлэмж ч юм билүү.
Малдинитэй харьцуулсан зүйрлэлийн талаар өөрөөс нь асуухад Малдини бол агуу тоглогч. Миний хувьд түүний амжилтын талыг нь гаргахад л хангалттай гэсэн удаатай. Магадгүй түүнээс илүү гарах ч юм билүү. Ямартаа ч Малдини 20 настайдаа Аззуррид тоглосон бол Сантон 18 настайдаа эхний тоглолтоо хийгээд байна.

Шигшээ баг

Аззурини - Сантон сэри А-д эхнийхээ тоглолт хийснээсээ хойш 2 сарын дараа Италийн 21 насныхны шигшээ багт дуудагдлаа. Голландтай хийсэн нөхөрсөг тоглолтонд шууд гараанд гарч тоглосон ба энэ тоглолт 1:1 гэж тэнцсэн. Энэ тоглолтонд Италийн спортын алдарт хэвлэлүүд болох Газзетта Спортоос түүнийг тоглолтын баатраар нэрэлсэн бол, Корьеро делло Спорт Италийн багаас гоол хийсэн Жиовенкогийн хамт хамгийн өндөр үнэлгээг өгсөн юм. 21 насны шигшээ багтаа хийсэн анхны бөгөөд эцсийн тоглолт нь энэ байлаа.

Аззурри - 2006 оны дэлхийн аварга Италичууд өнгөрөгч зун Холбооны цом тэмцээнд оролцох эрхтэй байсан. Анх Аззуррид дуудагдсаныхаа дараа тэрээр эцэг эх, дасгалжуулагч Моуриньо, багийн тоглогчид, Интэрийн академийнхандаа талархлаа илэрхийлж байлаа.
Италийн шигшээ залуу тоглогчдоосоо илүү туршлагатай тоглогчдоо найдаж, тэднийг шигшээ багт түлхүү авдаг. Хэдий тийм ч багийн дасгалжуулагч Липпи калчиогийн шинэ од Сантоныг багтаа дуудлаа. Тэрээр Липпигийн багийн хамгийн залуу тоглогч нь болсон юм. Аззуррид эхнийхээ тоглолтоо Умард Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтонд бүтэн тоглож Липпигээс өндөр үнэлгээ авсан.
Хэдий Давид хүү Холбооны цом тэмцээний тоглолтуудад бэртлээс болж оролцож чадаагүй ч академид тоглож байх хүү дэлхийн аваргуудтай бэлтгэл хийн, тэднээс суралцаж, том тэмцээний утаа үнэртээд авсан нь түүнд их туршлага болсон буй заа.

Давид хүү Интэрийн хүүхэд, академидээ анхаарсан шинэ бодлогын үр дүн. Сантон бол дөнгөж эхнийх нь. Түүний дайтай олон залуус академид маань суралцаж байна. Ямартаа ч Сантон одоо тэдний хувьд хал цэрэг.
Бамбино бол Интэрийн, Италийн ирээдүй. Энэ бол ойлгомжтой. Харин дээрх супер одуудын хэнтэй нь илүү төстэй, хэнийг нь залгамжлахыг цаг хугацаа бидэнд харуулна.
/www.champions.mn/
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Пацца Интэр 2009-2010

Postby ..::Affictor::.. » Mon Oct 12, 2009 11:54 am

del
Last edited by ..::Affictor::.. on Wed Oct 14, 2009 12:08 pm, edited 1 time in total.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Realist » Wed Oct 14, 2009 12:10 am

/www.champions.mn/ гээд XB-ын бас нэг блог нь уу?
Сая танай сүлд дууг тоглогчид нь дуулснаар үзлээ. Үнэхээр гоё дуу байна шүү :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Wed Oct 14, 2009 10:11 am

XВ-н блог биш, спортын сайт тэгээд манай XВ саяханаас мэдээ оруулах админаар ажиллаж байгаан...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Ricky R.MAD » Fri Oct 16, 2009 11:44 am

I Hate Inter!!!!!!!!!!! :lol:
Ricardo izecson dos santos leite Kaka' №1
4EVER HALA MADRID!!!
Ricky R.MAD
 
Posts: 58
Joined: Sun Sep 06, 2009 1:00 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby LeMoN » Fri Oct 16, 2009 4:57 pm

Ricky R.MAD wrote:I Hate Inter!!!!!!!!!!! :lol:


Хэн ч асуугаагүй байхад :lol: :lol:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Пацца Интэр 2009-2010

Postby [AMATORY] » Sat Oct 17, 2009 11:44 am

Ricky R.MAD wrote:I Hate Inter!!!!!!!!!!! :lol:

Далдага бацаан минь зайлаарай. Иймэрхүү шинэ гишүүдэд эхнээс нь сануулга өгөх хэрэгтэй. Форумд орж ирээд удаачгүй байж хэрэгтэй хэрэггүй хачин юм бичиж байхын :grin:

Генуагийн эсрэг тоглолтонд дараахи тоглогчид дуудагдаж.

Goalkeepers: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 21 Paolo Orlandoni.

Defenders: 2 Ivan Ramiro Cordoba, 4 Javier Zanetti, 6 Lucio, 13 Maicon, 25 Walter Samuel, 26 Cristian Chivu, 39 Davide Santon.

Midfielders: 5 Dejan Stankovic, 7 Ricardo Quaresma, 10 Wesley Sneijder, 11 Sulley Muntari, 14 Patrick Vieira, 15 Rene Krhin, 19 Esteban Cambiasso, 30 Mancini.

Strikers: 18 David Suazo, 45 Mario Balotelli, 89 Marko Arnautovic.

Арнаутович дэбютээ хийх боломжтой. Ойрд гараанд гараагүй Суазо бас гарахнээ. Этоог фит муутай байгаа учраас дуудаагүй юм шиг байна.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Хашка » Sun Oct 18, 2009 10:02 am

Женоаг талбайд нь 5-0.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby [AMATORY] » Sun Oct 18, 2009 11:34 am

Нутагт нь алаад хаялаа даа. :-D . Этоо, Милито байхгүй гэхэд. Стангоол :-D .

Genoa Internazionale
Shots (on Goal) 5(2) 13(6)
Fouls 16 17
Corner Kicks 6 2
Offsides 2 3
Time of Possession 53% 47%
Yellow Cards 2 3
Red Cards 1 0
Saves 1 2

Esteban Cambiasso (6)
Mario Balotelli (31)
Dejan Stankovic (45)
Patrick Vieira (66)
Maicon (71)

User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Sun Oct 18, 2009 12:05 pm

РТР спорт гажигтаж дургүй хүргэдэг байна шд Формула 1 борооноос болж хойшлоод цаг аваад тэгсэн хуваарь ёсоор гаргах ёстой тоглолтоо гаргахгүй Ф1-ээ гагаад байдаг ч байх шиг гоё тоглолт үзэж чадсангүй...

2 гарааны довтлогчгүйгээр ч гэсэн ямар гүйцэтгэл үзүүлж чадаха харуулаад хаяжээ 5 өөр тоглогч гоолдож хамгаалагч хагасууд гэмтэлтэй байгаа довтлогч нараа сайн орложээ, 4-3-2-1 гэж тоглосон байна... Genoa-н Аргентина довтлогч нар дээр нь гарааны хамгаалч нараас гэмтэлтэй байсан
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Тэгшээ » Sun Oct 18, 2009 2:18 pm

Хичээл заадаг бна шдэ. :mrgreen: Генуаг хожчих бх гэсэн чинь....
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Пацца Интэр 2009-2010

Postby ..::Affictor::.. » Sun Oct 18, 2009 2:36 pm

Женуагаар шал арчилаа да,Ганц харж явдаг хаалгач маань ямар бүтэлгүй болчоо вэ
Станковичийн гоол аймаар бараг 55метрээс гэнээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby zorigtsaikhan » Sun Oct 18, 2009 2:51 pm

Станкогийн Гоол ч тасайрхай байлаа... Нэг хэсэг л яригдандаа гэж...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Sun Oct 18, 2009 8:15 pm

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Sun Oct 18, 2009 8:25 pm

Ricky R.MAD wrote:I Hate Inter!!!!!!!!!!! :lol:


Интэр ч тэр Моуриньо ч тэр угаасаа love or hate шүү дээ. Энэ бол байдаг л зүйл. Форумаар дүүрэн манай анти нар байна. Хэдэн жил форумдлаа олигтойхон юм бичээд, мэтгэлцчих анти одоо болтол алга. Дандаа л романтикууд. Чи ч тэдний нэг биз.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby LeMoN » Sun Oct 18, 2009 8:30 pm

Хараал ид гэж Станко-н гоол ямар аймар юм бэ Сая л үзлээшд :-D :-D
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Ricky R.MAD » Mon Oct 19, 2009 10:00 am

Amatory wrote:
Ricky R.MAD wrote:I Hate Inter!!!!!!!!!!! :lol:

Далдага бацаан минь зайлаарай. Иймэрхүү шинэ гишүүдэд эхнээс нь сануулга өгөх хэрэгтэй. Форумд орж ирээд удаачгүй байж хэрэгтэй хэрэггүй хачин юм бичиж байхын :grin:

Генуагийн эсрэг тоглолтонд дараахи тоглогчид дуудагдаж.

Goalkeepers: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 21 Paolo Orlandoni.

Defenders: 2 Ivan Ramiro Cordoba, 4 Javier Zanetti, 6 Lucio, 13 Maicon, 25 Walter Samuel, 26 Cristian Chivu, 39 Davide Santon.

Midfielders: 5 Dejan Stankovic, 7 Ricardo Quaresma, 10 Wesley Sneijder, 11 Sulley Muntari, 14 Patrick Vieira, 15 Rene Krhin, 19 Esteban Cambiasso, 30 Mancini.

Strikers: 18 David Suazo, 45 Mario Balotelli, 89 Marko Arnautovic.

Арнаутович дэбютээ хийх боломжтой. Ойрд гараанд гараагүй Суазо бас гарахнээ. Этоог фит муутай байгаа учраас дуудаагүй юм шиг байна.

Daldaganasan yum algaa hoo iim soyolgui gishuun bdag gej medsengui uuchilmoi ymarch emzeg yumdee :)
Ricardo izecson dos santos leite Kaka' №1
4EVER HALA MADRID!!!
Ricky R.MAD
 
Posts: 58
Joined: Sun Sep 06, 2009 1:00 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Tue Oct 20, 2009 12:10 am

Олэ, Олэ, Олэ Олэ Диего, Диего

Лигийн 8-р тойрогт Женуагийн хүчирхэг багтай нутагт нь тоглож хожлоо. Энэ удаа гарааны довтлогчид болох Этү, Милито наргүйгээр 4-3-2-1 гэж хожлоо. Уг системээр тоглосон бүх тоглолтондоо хожиж байгаа. Балотелли ганцаараа довтолгоонд, Голланд, Сербигийн тоглогчид түүнийг дэмжиж тоглолоо.

5 гоолуудыг Кучу, Марио, Станкович, Вьеира, Майкон нар хийлээ. Станковичийн гоол бол гайхалтай. 54 метрээс хаалгачийн ирсэн бөмбөгийг нэгийн хүрэлтээр гоол хийсэн.

Багаараа гайхалтай тоглосон. Тэднээс заримыг нь онцолвол:
Марессигийн хан хүү нь Милито биш, Весли байлаа. Түүнтэй ярих юм алга. Перфект тоглолоо. Хэдэн хэдэн гоолуудыг эхлүүлж, дамжууулалт өгсөн. Түүний тоглосон 7 тоглолтын 6д хожиж, Барсатай тэнцсэн бол, түүнгүй 3 тоглож 2 тэнцэж, 1 хожигдсон. Энэ түүний хэр чухал тоглогч болохыг нь харуулж байна.
Бразилийн шигшээгийн ахлагч Лусиогийн эзгүйд дасгалжуулагч Дунга Майконыг ахлагчаар сонгож, 2 тоглолтонд тоглуулсан. Манай залуу ч үнэхээр мундаг тоглож гоол ч хийлээ.
Ахлагч маань 114 лигийн тоглолтоо дараалж хийлээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд ганц ч тоглолт алгасалгүй тоглож байна. Гайхалтай хүн шүү.

Женуа: Тэдний ерөнхийлөгч Прециолигийн хэлснээр Моу биш Гасперини онцгой хүн гэсэн хариуг нь Моуриньо сайхан өглөө. Гасперини онцгой хүн байж болно, гэхдээ Моуриньогийн дэргэд биш.
Женуагийн фэнүүд баг нь 5 гоол алдаж хожигдож байсан ч хожиж байгаа юм шиг багаа дэмжиж байлаа. Тэд ямар өөр багт хожигдсон биш, ялангуяа Сампдория биш Италийн аваргууд болохоор яалтай ч билээ.
Олэ, Олэ, Олэ Олэ Диего, Диего. Хайртай тоглогч Диего Милитодоо зориулж Женуагийн фэнүүд ингэж дуулж байна. Милито, Женуагийн харилцаа үнэхээр онцгой юмаа.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby El Payaso » Tue Oct 20, 2009 10:19 am

Тэр Амелигийн бүтэлгүйтэж байгаа нь нээх инээдтэй харагдаж байна лээ шүү ккк нээх урагшаа мундаг гарч ирснээ шууд Станд өгдөг наасан... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Gooner » Tue Oct 20, 2009 12:58 pm

xb wrote:
Ricky R.MAD wrote:I Hate Inter!!!!!!!!!!! :lol:


Интэр ч тэр Моуриньо ч тэр угаасаа love or hate шүү дээ. Энэ бол байдаг л зүйл. Форумаар дүүрэн манай анти нар байна. Хэдэн жил форумдлаа олигтойхон юм бичээд, мэтгэлцчих анти одоо болтол алга. Дандаа л романтикууд. Чи ч тэдний нэг биз.

Ккк
Чи одоо юун хөөрцөн юм бэ.
Форумаар дүүрэн танай анти гэнэ үү :-o Гүйээ яахав дээ танай элий трансфэр бодлогийг шүүмжлэхээр анти болчихдог айн...

Тэгээд өөрөө нэг Эл Паяасотой мэтгэлцлүү дээ. Тэгсэн чинь хадуураад Жозе Моуриньо багаа шалгах гээд аваргуудын лигийн хэсгийн тоглолтоос албаар 2-оор гарч байгаан... гэлүү дээ :-o
Тэгээд багаа шалгаад байдаг, тэр аваргуудын лиг гээч зүйлээ авах болтугай даа :-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Хашка » Tue Oct 20, 2009 1:35 pm

Хоёроор гарсан нэгээр гарсан ялгаагүй, 2-оор гараад том багуудтай тоглоод хожвол бидэнд л хэрэгтэй. Аварга болхын тулд аваргуудыг хождог гэсэн байсныг л санаж байна.
Эксбитэй бол форумын баргийн гар Интер яриад барахгүй л дээ. Тэгээд ч дөнгөж бүртгүүлчихээд орж ирэнгүүтээ дэмждэг багийг нь hate you гээд байвал хэнд ч сайхан санагдахгүй нь лав. Хөөрсөн юм алга л байна, хүн жоохон бухимдаа л биз :???:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Gooner » Tue Oct 20, 2009 1:41 pm

2-оор гарах 1-ээр гарах ялгаатай бус уу.
Ядаж л нэг хожлоор илүү гарч байж нэгээр гардаг юм байгаа биз.
Тэгэхээр хэсгээсээ нэгээр гарч чадахгүй байж... За тэгээд яахав "албаар" хожигдоод 2-оор гарч багаа тэст хийх хүн нь Жозе мөн үү. Жозег би лав тийм сэтгэхүйтэй гэж бодохгүй л байна.
Заа хэн мэдлээ. ХБ чинь энэ форумын мундаг хүн, Интерийг гарын 5 хуруу шигээ мэддэг хойно мэдээд л яриа байлгүй дээ :mrgreen: :-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Хашка » Tue Oct 20, 2009 1:50 pm

Гүэ яахав дээ, 2-р гараад МанЮ-г шаачуул чигээрээ финал хүрчих ч байсан юм билүү :mrgreen:
Gooner wrote:Тэгээд багаа шалгаад байдаг, тэр аваргуудын лиг гээч зүйлээ авах болтугай даа :-o
авах гээл үзээд байгаа ш дээ. Амжилт хүсэж байна л гэж ойлголоо
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby [AMATORY] » Tue Oct 20, 2009 1:56 pm

За одоо болноо болно. Манай багийн фен ер нь цөөхөн шүү дээ. Би л хэрүүл хийхгүй байгаа болохоос Xb-тэй л адил багаа өмөөрнө. Тэр тал дээрээ хэнээс ч дутахгүй л байх. Заавал ингэж шордсон бичлэг хийх бол дэмий л санагдаж байна :grin: . Урьдны юмыг ул болгож шинэ юмыг зул болгоноо бид нар...
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron