0-0
Стадионы гадаа Чукча бид 2 очоод. 1000 гэсэн үнэтэй билет алхаж байтал хажуугаар чих дэлсэж шууд зүрх үхүүлэв
Тэгээд жаахан шороонд булуулж аваад Майн мөрөн лүү явья гэж байтал УБ телевизийнхэнтэй таараад жаахан саатаад цагаа мартаж орхиж. Сандраад хүрэх газраа очтол тоглолт эхэлчихэж. Дотор нь хүн пиг. Хамгаалалтынхан нь торон хашаагаа хаагаад оруулдаггүй, тэдэнтэй хэрэлдсээр байгаад эхний үеийг харж чадсангүй
Тэгээд 2-р үеийг харлаа. Нэг их гоё тоглолт болсонгүй ээ. Аль аль нь цааш шалгарчихсан бас дараа нь Португал Мексик 2 тун ойролцоо багууд тул хэн хэн нь хожий гэж хичээсэнгүй бололтой. Манайх сүүлийн хэдэн минут жаахан сандраасныг эс тооцвол Аргентин арай илүү боломжуудыг олж байна лээ, гэхдээ яг сайхан боломж бас харагдаагүй. Группын 48 тоглолтоос хамгийн шилдэг нь болно, гүй чухам финал л гэсэн үг гэж байсан тоглолт маань тоглогчид гэмтэл, нэмж шар хуудас авахаас айгаад зарим нь гараанд гарсангүй тоглосонгүй нэлээн уйтгартай тоглолт болж урам хугарааск.
Тоглолтын дараа харин жинхэнэ гоё юм боллоо хэхэ. Манай фэнүүд яг л дэлхийн аварга болцон мэт хөөрөлдөн баярлалдаж байлаа. Тэгээд нэг үг энэ тэр байхгүй ганцхан аяа л аялаад байх юм. Герман хажууд нь Ооооо Финал бас Бид Берлин явна гэх мэт утгатай зорилготой дуулаад байсан
Нэг харсан чинь хэдэн сармагчин тэр хавийн хэдэн замын дохионы шон дээр гарчихсан ооранж тугаа дэрвүүлж байна. Тэр хол нэг аргентин барьцаад бас авираад гарчихаж. Манайхан нэг трамвайг нам зогсоогоод нэг нь бүр яаж гарсийм дээр нь гарчихсан Баригдашгүй өшөө авагчид дээр галт тэргэн дээгүүр гүйдэг шиг тэрэн дээгүүр нааш цааш гүйгээл. Зүгээр олон хүний дуулианаар дунд нь дэмий хөөрцөглөх гарууд ч өчнөөн байх юм. Бид 2 элгээ хөштөл инээлээ, энэ орой. Би ч ахан дүүстэйгээ олон жилийн хойно нэг юм уулзаж баахан хөөрцөглөж өглөө. Гэхдээ Матагийнхаа ахан дүүстэй уулзаж Матагийн мэндийг дамжуулж хэдэн зураг өгснийг нь авлаа, дараа ёс төртэй гардуулж өгнөө.
Тэгээд хэд алхаад хот руу ортол стадионоос манайхан ирчихсэн ёстой хотыг нэг эзлэх шиг болжээ. Хожоогүй бас хоёроор гарсан ч гэсэн дэлхийн аварга болсон мэт баярлалдах улбар шар фэнүүдтэйгээ нийлж дарвин үргэлж дурсагдах нэг оройг үдвээ гэж. 2 улсын фэнүүд нэгэндээ манай 2 баг финалд тоглоно гэцгээн их эв найртай байцгаалаа. Манай энэ их баяр хөөр биднийг финалд хүргэнээ.