НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby chegevara » Wed Sep 23, 2009 2:39 pm

аварга минь барилдаж байхгЮй яав даа
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Sep 28, 2009 1:26 pm

Монгол улсын шинэ начин Нямаагийн Батзаяа: Дөрвийн оноолтонд Рагчаа заантай таарна гэж бодоогүй

-Юуны өмнө Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе. Өнөөдөр нутаг уруугаа явах гэж байгаа гэв үү?

-Баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав ээж, бөхийн замд хөтөлж оруулсан багш, дэмжиж тусалдаг хамт олон, найз нөхөд, нутгийнхаа уул усанд маш их баярлаж байна даа. Одоо нутаг руугаа явах гээд л… Манай Чандмань сум Жаргалант хайрхан, Бумбат хайрхан гэдэг хаа холоос харагддаг хоёр том уултай. Хар усан нуур, Хар нуур, Дөргөн нуур гэсэн холбоо олон нууруудтай хосгүй сайхан нутаг бий. Өвөг дээдсийн шүтээн, өвөө эмээ, аав ээжийн минь нутаг домог түүхтэй торгууд нутаг Булган сум бас сайхан нутаг шүү.

-Нээрээ энэ жил таныг Ховд аймгийн Булган сумын уугуул, Чандмань сумын харъяат гэж зарлаж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний аав ээж хоёр Булган сумын уугуул, тэнд төрж өсөн, сургууль соёлоо төгссөн хүмүүс. 1979 онд гэр бүл болоод ажил амьдралынхаа гарааг Чандмань сумаас эхэлсэн юм билээ. Одоо хүртэл Чандмань сумандаа ажиллаж, амьдарч байгаа. Би аав ээжээс тавуулаа. Бид бүгд Чандмань суманд төрж, өсч, сургуульд орж, төгссен. Миний хүүхэд насны дурсамж бүхэн Чандмань сумтай холбоотой. Харин өвөг дээдэс, өвөө эмээ, нагац нар маань бүгд Булган сумынх. Ийм учраас Булган сумын уугуул, Чандмань сумын харьяат гэж бодит үнэнээр нь бүртгүүлж, зарлуулсан юм. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигт “Ховд аймгийн Булган сумын уугуул, Чандмань сумын харьяат, Дотоодын цэргийн 805-р анги, “Ховд нутгийн хөгжлийн төлөөсан”-гийн бөх Нямаагийн Батзаяа” гэж бичигдсэн байгаа. Уугуул нутгийн минь ухаантай ах нар Булган сумынхаа нэрийг гаргаж барилдаарай гэж зөвлөж, захисан. Хоёр сумынхаа нэрийг гаргаж барилдаад улсын цол хүртсэндээ баяр, бахдалтай байна аа.

-8, 9-нд Ховдод наадамтай гэж сонссон. Тэнд барилдах уу?

-Барилдалгүй яахав. Манай нутгийн бөх судлаач Ш.Адьшаа ах 108 суварга босгоод нээлтийг нь 8-р сарын 8, 9-нд хийхээр болсон. 128 бөх Ховд хотод барилдана. Тэрнээс емнө Чандмань сумаараа орж сан тавиулж, хийморио сэргээчихээд тэнд очиж барилдана аа.

-Хоёулаа наадмын тухай ярилцъя. Улсын наадамд хэдэн жил зодоглоод цолонд хүрэв ээ?

-Дөрөв дэх жилээ барилдаж улсын начин боллоо.

-Өмнөх жилүүдийн наадамд хэрхэн барилдсан бэ?

-Анх барилдсан жилээ гурав даваад дөрвийн даваанд нутгийн ах, улсын заан, багш Ц.Мягмарсүрэнтэйгээ таарч унасан. Дараа жил нь улсын шинэ заан М.Өсөхбаярыг начин цолтой байхад нь нугалаанд таарч өвдөг шороодсон. Өнгөрсөн жил мөн дөрвийн даваанд у.х Ц.Магалжавтай таарч барилдаад унасан. Наадмын дэвжээнд таарч миний унасан энэ бөхчүүд бүгд олон түмний итгэл хүлээсэн өндөр чансаатай бехчүүд. Эдгээр бөхчүүдэд унасан унаа болгон минь надад маш их сургамж өгч, бэлтгэл, барилдаан, сэтгэл зүйг минь хурцалж байсан даа.

-Магалжав харцагатай таарсан тэр барилдаан багагүй маргаан дагуулж байсан санагдана?

-Тухайн үедээ маргаан болох нь болсон. Гурван удаа барилдсан юм даг. Эцэст нь тийм шийдвэр гарсан. Гэхдээ би энэ жилийн наадмаар улсын цол авлаа. Магалжав харцага бол сайн бөх. Ер нь бөхчүүд барилдааныхаа үед дэвжээн дээр бүх асуудлаа дуусгадаг. Нэгэнт шийдвэр тэгж гарсан болохоор дараа нь бодох санах зүйл бид хоёрт байхгүй ээ.

-Энэ жил нэлээд эрт Сүүж ууланд бэлтгэлд гарсан байсан. Бэлтгэл ямархуу байсан, онцлог зүйл байв уу?

-Нутгийнхаа 50 гаруй бөхчүүдтэй уламжлал ёсоор Сүүж уулынхаа амралтанд бэлтгэлээ базаасан. Манай галд у.з Д.Мягмар, Ч.Бямбадорж, Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, у.х Т.Амартүвшин, у.н Ц.Лхагвасүрэн, И.Менхбаатар, а.а Алтангэрэл, Цогбаяр, Заяамандах гээд олон бөх байсан. Ерөнхийдөө өмнөх жилүүдийн наадмаас сургамж авч, дүгнэлт хийн бэлтгэлээ маш сайн хийсэн. Бэлтгэл таараад бие их тавтай байсан.

-Наадмаар даваа болгон хариуцлагатай байдаг. Таны хувьд хамгийн хүнд даваа гэвэл…?

-Мэдээж барилдаан болгон хариуцлагатай байсан. Тухайлбал хоёрын даваанд Дундговийн а.а Н.Энх-Амгалантай барилдахдаа биеэ их бариад байгаагаа мэдэрсэн. Энх-Амгалан барилдааны санаачлагыг бүрэн авчихсан, харин би нэг хөдөлж болохгүй байсан шүү. Тэгээд өөртөө дүгнэлт хийгээд эсрэгээр нь барилдсан. Тэгсэн бие тавираад гайгүй болсон. Харин гурвын даваанд у.з Ч.Бямбадорж багш маань амалсан. Дөрвийн оноолтонд Д.Рагчаа зааныг, тавд нутгийн ах, у.з Ц.Мягмарсүрэн багшыгаа давж начин цол хүртсэн дээ.

-Наадмаар хэн хэнтэй таарч барилдах талаар тооцоо хийж байсан уу?

-Дөрвийн даваанд хэнтэй нугалаагаар таарахаа тооцож үзсэн. Рагчаа зааныг оруулаад сүүлийн таван зааны нэгтэй таарч магадгүй гэж тооцсон. Гэхдээ яг Рагчаа заантай таарчихна гэж бодоогүй л дээ.

-Таныг дөрөв дээр Рагчаа заантай таарчээ гэхэд олон хүн халаглаж байсан?

-Нутгийн ах нартайгаа стадионы гадна хооллож байтал хажууд суусан хүмүүс “Рагчаа заантай таардаг азгүй залуу байна шүү” гэлцэхийг сонсоод миний тухай ярьж байгааг нь мэдсэн л дээ. Наадамчин олон Рагчаа зааныг үзүүр трүүнд үлдэнэ гэж тооцоолж байсан. Тийм олны итгэл найдвар хүлээсзн том бөхтэй таарсан минь хүмүүсийн анхаарлыг их татсан.байх. .Энэ бол улеын заан Рагчааг маш сайн бөх болохыг харуулж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд яахав, нэгэнт таарсан юм чинь шийдсэн мэх л бодогдсон.

-Тэр хөл авах мэхийг өмнө нь хийж байсан уу, аль эсвэл наадамд зориулж шинээр бэлдсэн мэх үү?

-3-4 хүнд туршсан. Мягмарсүрэн заанд өөрт нь хүртэл хийж үзээд ерөнхийдөө болох юм байна гэдгийг нь мэдсэн.

-Рагчаа заантай барилдахаар гарахдаа тэр мэхийг хийхээр шийдсэн байсан уу?

-Тухайн үед яг тэр мэхийг хийе гэсэн бодол төрөөгүй л дээ. Харин гарах гээд явж байхад Мягмарсүрэн заан уулзаад “Нөгөө мэх чинь байгаа шүүдээ. Болохгүй бол хийгээрэй” гэж хэлсэн. Тэгээд эгзэг нь таараад би ч мэхээ хийсэн, мэх ч амжилттай болж давчихаад тун их баярласан шүү. Өмнө жил нь дөрвийн даваанд унасан болоод ч тэр үү, дөрөв давчихлаа гээд бодсон чинь сэтгэл хөнгөрөөд туг тойроход их сайхан санагдаж байсан.

-Дээгүүр барилдах бөхчүүдийн тоонд ордог Мягмарсүрэн заан тавын даваанд амалсан нь танд маш их итгэл хүлээлгэсэн хэрэг гэж ойлгож байгаа?

-Энэ бол заан еөрөө л шийдсэн асуудал. Хүмүүсийн хэлээд байгаа шиг найраа, өгөө авааны зүйл огт байхгүй. Манай Ховдын бөхчүүд эртиээс л хойч үеийн бөхчүүдээ дэмжиж ирсэн уламжлал надад ирсэн гэж ойлгож байгаа. Тиймдээ ч энэ уламжлалаа маш их хүндэтгэж байна. Тэрнээс биш нэг нутгийн, багш шавь мөртлөө Мягмарсүрэн заан бид хоёрын хооронд өгөө аваа үүсвэл муухай биз дээ. Ямар ч байсан энэ дэмжлэгийг дагаад нутаг усны минь олон хүний итгэл сэтгэл ирж байгаа болохоор хойшид итгэлийг нь дааж улам сайн барилдана аа. Бас өөрийнхөө араас улсын цолтой олон бөх төрүүлэхийн төлөө бэлтгэлээ сайн хийж, нутгийн дүү нараа дэмжих үүрэг надад ирж байна гэж бодож байна.

-Зургаагийн даваанд аваргатай барилдахдаа бас хөлийг нь авах гээд даруулчихсан уу?

-Ер нь хөлийг нь л аваад үзье гэсэн бодолтой гарсан. Хөлийг нь ч авсан. Гэхдээ аварга үнэхээр бяртай, өнгөтэй байсан шүү.

-Та наадмаар тун сайхан дээл өмссөн харагдсан. Шинээр оёулсан уу?

-Тэр дээлийг манай эхнэр бэлдчихсэн байсан. “Торгоны зах” гэдэг компаны Ганбаа гэж Завханы гаралтай хүн бий. Тэр ах манай эхнэртэй зөвлөж байгаад оёулж өгсөн юм билээ. Энэ дашрамд Ганбаа ахдаа сайхан дээл хийж өгсөнд баярласан шүү гэдгээ дамжуулъя.

-Бөхчүүдийн дээлийн захыг тусгай хун мушгидаг гэдэг. Таны дээлийн захыг энэ жил хэн мушгисан бэ?

-Манай аав, хадам аав хоёр хоёулаа мушгисан. Аав минь Чандманаас зорьж ирсэн. Өмнө нь гурван жил ганцаараа наадсан. Харин энэ жил хоёр аав минь ирж гурвуулаа наадлаа.

-Цол авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Намайг начны тааварт оруулж итгэл өгсөн бүх хүнд баярлаж байгаа. Тэр олны итгэл надад маш том зорилгыг бий болгосон. Тийм ч учраас би зорилгынхоо төлөө бүх хүч чадлаа дайчлан барилдаж энэ сайхан цолыг хүртлээ.

-Хүн болгон наадмын өмнө “чи цол авна аа” гээд байхаар ямар санагдсан бэ?

-Морийг бол наадмын өглөө шинжиж болдог байх. Харин бөх бол хэцүү дээ. Өнгөрсөн өвөл нэг барилдаан дээр а.а Жаргалсайхан бид хоёрыг зогсож байхад у.н Өсөх-Ирээдүй ирээд “Жагаа чи их өнгөтэй байна. Өнөөдөр нэлээд дээшээ барилдах байх аа” гэсэн. Жаргалсайхан бид хоёр Өсөх-Ирээдүй ах чинь бараг морь шинжиж байгаа юм шиг боллоо гээд тоглоом шоглоом хийгээд енгөрсөн. Тэгсэн чинь тэр барилдаанд Жаргалсайхан үнэхээр сайн барилдаж Ганхуяг арслантай үлдэж үзүүрлэсэн юм. Тэгэхэд л “хүмүүс заримдаа хараад мэддэг юм байна даа” гэж бодогдсон.

-Таныг бие жижиг хэрнээ цацаа цалгиа ихтэй барилддаг гэдгийг мэднэ. Ер нь жижиг биетэй бөхийн давуу тал гэвэл та юуг хэлэх вэ?

-Давуу тал гэхээр зүйл бараг байхгүй дээ. Харин дутуу талууд бол бий шүү. Өөрөөсөө өндөр хүмүүст арамдуулаад унаад байвал хэцүү шүү дээ /инээв/.

-Одоо өндөр, жин хэд вэ?

-Би чинь намхан шүү дээ. Өндөр 1м 72 см, жин 105 кг орчим байгаа.

-Та өнгөрсөн жил суганд нь сэжиж эргэх мэхийг үе үе мундаг хийгээд байгаа харагдсан. Тэр мэхнийхээ тухай?

-2005 онд Бямбадорж заан зааж өгсөн юм. Хайртхаанд наадмын бэлтгэл дээр. 2-3 жил бага сага хийдэг байсан. Харин өнгөрсөн жил энэ мэхэндээ нэлээд гаршаад сүүлдээ бараг барилдаан болгон дээр хийдэг болчихоод байгаа. Нөгөө хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг надад дархлаад байгаа мэх дээ /инээв/.

-Таны хувьд хамгийн ойр дотны хүндэлж явдаг бөхчүүд гэвэл?

-Ерөнхийдөө бөхчүүд их найзархаг, нөхөрсөг, нийтэч хүмүүс байдаг юм шүү дээ. Миний хувьд бүх бөхчүүдтэйгээ мэндтэй, сайхан харьцаатай явахыг боддог. Тэр дундаа нутгийн ах у.з Д.Мягмар, Ч.Бямбадорж, Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, у.х Т.Амартүвшин, у.н Ц.Лхагвасүрэн, И.Мөнхбаатар нарыгаа маш их хүндэлж, баярлаж явдаг даа. Тэд маань үргэлж надад урам зориг нэмж, хурцалж, ирлэж байдаг хүмүүс. Намайг хэнтэй ч барилдсан харьж бэргэхгүй, шийдсэн мэхээ зоригтой хийж, дутуу мэх, илүү хөдөлгөөн гаргахгүй, хариу мэхэнд орохгүй, хууртахгуй, хальтиргаа гулгааг хүртэл тооцон барилдаж бай гэж байнга сургаж, захиж бэлтгэлийг минь хийлгэсэн. Би ч даалгаврыг нь сайн биелүүлсэн гэж бодож байгаа.

-Та бөхийн удамтай юу?

-Гавьяат тамирчин Буядаа бол манай ээжтэй ах дүү хоёрын хүүхэд юм.

-Анх барилдаж эхэлсэн болон цол авсан үеэ эргэн дурсвал сонин байх болов уу?

-Би 1998 оноос буюу 5, 6-р ангид байхдаа чөлөөт, жүдо, самбо бөхөөр хичээллэж, аймаг, улсын аваргад оролццог байсан. Харин үндэсний бехөөр 1999 оноос хичээллэж 2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Цол авсан үе гэвэл 2000 онд сумынхаа баяр наадамд үзүүрлэж, сумын начин, 2001 онд түрүүлж сумын заан цол хүртсэн. Харин аймгийн цол авах гэж нэлээд удсан шүү. Голдуу гурав, тавын даваанд тунаад уначихдаг байсан. 3 жил аймагтаа барилдаад 2005 онд үзүүрлэж аймгийн заан, 2006 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Аймгийн цол авсан Ховд, Дархан-Уул аймгуудынхаа наадмын торгон ногоон дэвжээг маш их хүндэтгэж явдаг.

-Бөхөөр хичээллээд шантрах үе байв уу?

-Байлгүй яахав. Оюутан байхдаа нэг удаа бүр шантраад нутаг руугаа буцаад явчих дөхсөн. Ер нь бүтэхгүй юм байна, харьж үхрээ хариулъя гээд таван шар руу алхаж яваад нутгийнхаа ахад баригдан буцаж ирсэн. Надад хоёр ихэр хуурай ах байдаг юм. Тэдний нэг болох Батмөнх ахдаа баригдаад гэрт нь дагаж ирэн амьдарсан. Харин тэр жилээ аймгийн заан цол хүртээд их урам орж бөхийн замдаа эргэлт буцалтгүй зүтгэсэн дээ.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр Ш.Энхжаргал Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харьяат, МУИС-ийн ХЗС-ийн хуульч мэргэжлээр төгссөн. Одоо магистр сурч байгаа. Хүү Элбэгбаяр маань 3 настай.

-Баярлалаа танд.

Ярилцсан С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Tue Sep 29, 2009 4:31 pm

Олон шандаст хүлэг хурдалсны дотор МУ-ын манлай уяач Хэнмэдэхййн хээр азарга, Цандэлэгийн соёмбо хүрэн зэрэг цуутай хурдан буянууд ирсэн байлаа. Наадам ерөнхийдөө зохион байгуулалт их сайтай болсон. Хүчит 128 бөхийн барилдаанд улсын заан, Д.Рагчаа, Д.Амгаланбаатар, у.х Г.Батбаяр, у.н Ш.Уламбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Сум орон нутагт бөхийн тоо гүйцээх гэж нэлээд ажил болдгийг хүн болгон мэднэ. Харин энэ наадамд тийм зовлон гарсангүй. Барилдах бөхчүүдийн too 128-aac хол давсан тул дараа наадам хийхдээ 256 бөх барилдуулахад болохоор ажээ. Ерөнхийдөө Архангай аймгийн бүх сумаас бөхчүүд ирсэн байсан. Наадмын үеэр даян аварга Г.Өсөхбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Танд даян аварга цол хүртсэнд болон өвөөгийнхөө ойг тэмдэглэж байгаад тань. давхар баяр хүргэе?

-Баярлалаа. Терийн их баяр наадам маань ёс жаягийнхаа дагуу сайхан болж өндөрлөсөн. Миний бие төрийнхөө их баяр наадамд 4 дэхь удаагаа түрүүлж, өвөө авынхаа цолонд хүрсэндээ сэтгэл өндөр байна. Өнөөдөр өвөө аавынхаа терсөн нутаг Архангай аймгийн Цахир суманд ирээд мэдэлснийх нь 110 жилийн ойг тэмдэглэж байна. Одоогоос 10 жилийн өмнө 100 жилийн ойг нутгийн ах дүү нартайгаа хамт өргөн дэлгэр. сайхан тэмдэглэж байлаа. Ер нь өвөөгийнхөө ойг тэмдэглэе, алдар хүндийг нь олон түмэнд түгээн дэлгэрүүлэе гэдэг санаа бидэнд байсан. Манай аав гол санаачлагыг нь гаргаж үр хүүхдүүд бид нар тал талаас нь дэмжээд анхны ойг нь тэмдэглэж байлаа. 10 жил гэдэг урт хугацаа юм шиг мөртлөө өнөөдөр ингээд наадаад сууж байхад өчигдөрхөн мэт санагдаж байна. Сайхан байна аа. Олон сайхан бөхчүүд зодоглож, алдартай уяачид цуутай хурдан хүлгүүдээ авч ирэн уралдууллаа. Наадам маань ергөн дэлгэр сайхан болж байна аа.

-Өвөө, зээ хүү хоёулаа даян аварга цолтой боллоо. Энэ бол монгол бөхийн түүхэн дэх бас нэг шинэ амжилт. Энэ талаар…?

-Миний өвөө 110 жилийн тэртээ төрж 82, 83 жилийн өмне тврийнхөө наадамд 2 удаа түрүүлж, даян аварга цол хүртэж байсан бол үр удам болсон бид өвөөгийнхөө алдар нэрийг дуурсгаж тэр дундаа миний бие өвөөгийнхөө тэр сайхан бөхийн ген, аав ээжийнхээ төрүүлж өсгөсөн биө бялдар, мөн нутгийн уул ус, хангайн дэхийнхээ хишиг буян зэргийг зөв ашиглаж, бех болох юмсан гэж хар багаасаа л бодож, хүсч өссөн дөө. Өнеөдер өвөө аавынхаа цолонд тэр тусмаа түүхэн ойн жил нь хүрсэндээ их баяртай байна аа.

-Та энэ жил өөрийнхөө санасан барилдааныг бүрэн дүүрэн гаргаж чадсан уу?

-Өвөегийнхөө цолонд хүрэх юмсан гэж өнгөрсөн жилийн наадмын дараагаас л бодсон. Ерөнхийдөө наадамд зориулж бүтэн жил өөрийгөө бэлдсэн гэж ойлгож болно оо. Наадамд бэлдэнэ гэдэг бүтэн жилийн хөдөлмөр байдаг. Хүний асар их хөдөлмөр, хөлс хүч, тухайн барилдааны үед гаргах шийдвэр, оюун ухаан зэрэг олон зүйл энд их чухал л даа. Би энэ жилийн хувьд өөрийнхөө бодож телөвлөж байсан хэмжээнд барилдаж чадсаан.

-Энэ жилийн шинэ цолтнуудын тухай, бас цол хүртэж чадаагүй ч сайн барилдаж байгаа залуустаа хандаад юу хэлэх вэ?

-Долоон сайхан залуу цол хүртлээ. Тэдний хувьд бүгдээрээ л сайн барилддаг цол хүртэхээр залуус. Төрийн наадмын цол, тавын давааны босго ямар хатуу гэдгийг унасан залуучууд маань ойлгож байсаа байх. Одоо бэлтгэл сургуулиа л сайн хийх хэрэгтэй. Бас зөв бодолтой, зөв явах хэрэгтэй. Бөх эдэг нандин зүйлээ хайрлаж, дэздэлж яваарай гэж хэлье дээ.

-Өвөөгийн тань наадам тун сайхан болж байна. Та энэ наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-110 жилийн ой сайхан болж байна аа. Би яг одоо өвөө минь сайн бөх байснаас гадна их буян заяатай хүн байжээ гэж бодож сууна. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч нутгийн ард түмэн, бөхчүүд, уяачид наадамчин олон бүгд өвөөг минь хүндэтгэн хайрлаж, дурсаж байхыг хараад ямар их буянтай, заяатай хүн байж вэ хэмээн сэтгэл өндөр байна аа. Энд өвөөг минь хүндэтгэн ирж барилдсан бехчүүддээ болон наадмыг чимж хурдан хүлгүүдээ сойсон уяачдадаа, хүрэлцэн ирсэн наадамчиддаа их баярлалаа. Тэр дундаа Цахир сумын ард түмэндээ их баярлалаа. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

-Баярлалаа танд.



Сурвалжилсан С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sat Oct 03, 2009 4:42 pm

Улсын начин Т.Өсөх-Ирээдүй:Барилдаан алгасахгүй

Ардын хувьсгалын 85 жил, Их Монгол Улсын байгуулсны 800 жилийн ойгоор улсын начин цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, “Зоос” банкны бөх Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа. Түүний хувьд улсын цолоо хараахан баталж амжаагүй ч начин болсноосоо хойшхи бүх наадамд шөвгөрөх даваанд барилдсан онцлогтой. Энэ амжилтаар зогсохгүй, заалны барилдаануудад гаргасан амжилтын үзүүлэлтээрээ тэр начингаар тогтохгүй бөх гэдгээ тод харуулсан билээ.

-Сүүлийн гурван жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодож, цолоо батлахад хэдэнтээ ойртсон нь тэр бүр хүний үзүүлээд байхгүй амжилт. Үүгээрээ та гарцаагүй начин цолтон гэдгээ хангалттай харуулж байгаа. Нэг л удаа туг тойрчихвол чимэг нэмж, дараагийн цолны төлөө хүч үзэх энэ хариуцлагатай даваанд өвдөг шороодсон барилдаануудын тань талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би улсын начин болохоосоо өмнө бас нэг удаа тавын даваанд унаж байлаа. 2004 онд Ц.Цэрэнпунцаг гарьд намайг амлаж аван хаясан юм. Харин улсын начин болсноосоо хойш гурван удаа шөвгөрөх давааны босгон дээр ирээд өвдөг шороодлоо. Эхлээд М.Баяржавхлан заанд амлуулаад унасан. Дараа жил нь гурван бөхөөс Ө.Даваабаатарыг амлаад, энэ жил нөгөө Даваабаатар маань гурван бөхөөс ам авч, намайг Ц.Содномдоржтой тунаагаад би тахимаа өгсөн дөө. Саяхан улсын начин Ц.Сумъяабэйс ахтай ярилцаж байхад “Өсөх идэр чимэг автлаа таван удаа тавын даваанд унасан” гэж байсан. Бэйс ахын дэргэд минийх гайгүй байгаа биз?

-2008 оны наадмаар та хэнийг нь ч амлахад хэцүү гурван арслангаас нэр сонссон. Тухайн үед яаж сонголтоо хийсэн бэ?

-Цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Б.Соронзонболд, аймгийн арслан Ө.Даваабаатар гэсэн шилдэг гурван арсланг хэн ч амлалгүй үлдээгээд байсан. А.Бямбажавын хувьд надтай нэг клубийнх гэдэг утгаар би түүнийг амлахгүй. Бид хоёрын хувьд зааланд олон удаа таарч барилдаж, даваа унаа ч ойролцоо байдаг юм. Б.Соронзонболдыг би яг өмнөх жилийнх нь наадмаар гурвын даваанд амлаад хаячихсан. Өвөл нь бас олон удаа таарсан. Энэ хоёрыг бөхийн хорхойтнууд сайн найз, улсын цолтны дайтай бөхчүүд гэдгийг нь мэддэг. Тэгээд ч цолны даваанд нэг бус удаа гарсан хүмүүс. Энэ мэт шалтгаанаар Ө.Даваабаатарыг амласан даа. Түүний хувьд барилдаад олон жил болоогүй, би давчихлаа гэхэд дараагийн наадамд илүү их нөөцтэй болж ирэх бөх. Урьд нь би Даваабаатартай хоёр удаа барилдаад давсан байсан. Ер нь тэгээд давна гэсэн бөхөө л амлана шүү дээ

-Тэр барилдаанд яаж уналаа?

-Даваабаатар бол сэрвүү, барьцтайгийн алинаас ч ямар ч мэх хийж мэдэх бөх. Би ирийг нь дарж тогтоосон ч давах барилдаан гаргаж чадаагүй. Ингээд барилдааны цаг дуусч шодоход Даваабаатарын талд буусан. Хүмүүс далбааны араас барьц авахдаа ихэвчлэн шахаж дээш нь өргөх юм уу, морддог. Харин Даваабаатар мушгисан. Ийм мэх ирнэ гэсэн тооцоо байгаагүй тул амархан унасан.

-Өнгөрөгч наадмаар ч мөн л шижигнэсэн арслангуудын нэгтэй тунаад өвдөг шороодлоо. Тухайн үед бороо их орсноос хальтирч тэнцвэр алдах шиг болсон?

-Би Ц.Содномдоржтой хоёр удаа барилдаад шуудагдсан байдлаас унасан. Тиймээс барьцанд хүрэхээс өмнө шийдсэн мэх хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Содномдоржийн хувьд барьцанд хүрэх гэж шунаж байгаа нь мэдрэгдсэн. Сүүлд би үндсэн мэхний барьцаа олж аваад яарсан тал бий. Барьцаа авангуут араар нь мордох гэтэл Содномдорж хөлөө татаад хойшоо нэг алхсан. Миний хувьд нойтон зүлгэн дээр хальтраад сүйд болоогүй. Яалт ч үгүй унасан.

-Заалны барилдаан төдийлэн алгасдаггүй гэдгийг тань бөхийн хорхойтнууд сайн мэдэх байх. Тэр хэрээр манай сониноос гаргадаг чансаанд дээгүүр байр эзэлдэг?

-Ер нь зайлшгүй л шалтгаан гардаггүй юм бол би заалны барилдаанд заавал зодоглодог. Өнгөрсөн жилийн намар би МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатартай ярьж байхдаа “Энэ жил би нэг ч барилдаан алгасахгүй” гэж хэлж байсан. Харин он гараад болсон хоёр барилдаанд биеийн байдлаас болоод хүч үзээгүй. Наадмын өмнө танай сонинд өвлийн барилдаануудын статистикийг гаргахад хамгийн олон барилдаанд оролцсон нь би байна лээ. Улсын начин талийгаач Ж.Чулуун ах бид их дотно байлаа. Нэг удаа Чулуун ах “Дүү минь, залуудаа л ханатлаа барилдах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хөгширсөн хойно барилдмаар санагдаад байдаг юм” гэж байсан. Энэ үгийг бодож явдаг. Одоо МҮБХ-ны үйл ажиллагаа жигдрээд сайхан болж байна. Тэр жил болох бүх барилдааны хуваарийг гаргаад бөхчүүддээ тараагаад өгдөг болж. Үүнийг нь хараад бэлтгэлийн ачаалал, хэмнэлээ тааруулаад байх боломжтой юм.

-Нэг үе Сэлэнгээс барилддаг бөхгүй байлаа. Одоо бол улсын цолтнууд нэлээн хэдтэй, тэднийг залгамжлах залуучууд нь шил шилээ даран зогсож байна. Үүнд аймаг, орон нутгийнхны дэмжлэг тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх?

-Тэгэлгүй яах вэ. 2006 онд Сэлэнгийн бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулснаас хойш үйл ажиллагаа нь эрчимжиж, одоо хөдөө орон нутагт бөхийг хөгжүүлэх, хойч үеэ бэлтгэх, ахмад үеэ хүндэтгэн тэднээсээ суралцах гэсэн гурван үндсэн чиглэлээр ажил хийж байна. Хамгийн гол нь бараг 100 жилийн дараа Сэлэнгийн бөхийн галыг гаргаж, дөрвөн жил дараалан бэлтгэл хийлээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу гэж бөхөөрөө алдартай нутаг байдгийг хүмүүс мэдэх байх. Одоогийн Сэлэнгэ аймаг бол Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутаг. Эрдэнэ ван нутагтаа бөх хөгжүүлэх гэж Дайчин вангийнхан шиг бөхийн сорилго хийсэн нь одоогийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын зааг дээр болдог байсан юм билээ. Эндээс төрөн гарсан хамгийн сүүлийн том цолтон нь “боохой” хэмээх Данзан арслан. Тэр үеэс хойш Сэлэнгийн бөхчүүд нэгдсэн галд гардаггүй байгаад 2006 онд дангаараа гарсан нь тэр юм. Үүний нөлөөгөөр залуучуудын барилдах сонирхол сэргэж, заалны барилдаанд Сэлэнгийн 30 орчим залуу тогтмол гардаг болоод байна. Оны эхний долоо хоногт сумын заануудын чуулга барилдаан болж, үүнээс хойш тогтмол барилдаанууд зохиогддог. Аймгийн АШТ-ийг аймгийн цолтнууд, сумын заан, цолгүй бөх гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байгаа. Холбоо шинэчлэн байгуулагдсанаас хойш улсын начин нэг, аймгийн арслан тав, заан хоёр, начин нэлээн хэд төрсөн. Өнгөрсөн жил гэхэд заалны барилдаанаас гурван түрүү, гурван үзүүр, долоон их шөвөг авлаа. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд манай аймгаас бөх түрүүлээгүй ч нэг үзүүр, хоёр их шөвөг авсан. Сэлэнгийн бөхийн холбооны тэргүүнээр Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү ажилладаг. Мөн “Зоос” банкны захирал Батбаяр, аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат гээд бөхөд элэгтэй, сэтгэлтэй хүмүүс холбооны тэргүүлэгчийн албатай. Миний хувьд менежер гэсэн албан тушаалтай явдаг.

-Аймгууд сар бүр барилдаанаа хийдэг болоод байгаа. Сэлэнгийнхэн нутгийн бөхчүүдийнхээ дунд ийм арга хэмжээ зохион явуулдаг уу?

-Аравдугаар сарын эхээр эхний барилдаанаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд улиралд нэг удаа хийж байгаад наадам дөхүүлээд сар бүх зохиох юм. Барилдаан явуулах хэлбэрийг арай шинэлэг байлгах гэж бодож санасан зүйл бий. Дөнгөж бөхөөр хичээллэж эхэлж байгаа залуучууд нэгийн даваанд улсын цол авах хэмжээнд буй аймгийн цолтнуудад унаад байвал урам хугарах, бөхөө орхих гэх зэрэг асуудал үүсч мэднэ. Тиймээс залуучуудад ашигтай байж болох хувилбарыг гаргана. Үүнээс өмнө ярих асуудал бол Сэлэнгийн залуучуудыг нэгтгэн бэлтгэл хийлгэх болсон. Аравдугаар сарын 1-нээс “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний байранд манайхан бэлтгэл хийнэ. Сэлэнгэ, Хөвсгөл хоёр аймаг олон зүйлээр холбоотой байдаг. Хөвсгөл далайгаас эх авсан Сэлэнгэ их мөрөн манай аймгаар нэрлэгдсэн гэхчилэн. Мөн Г.Элбэг харцага, Г.Эрхэмбаяр начин тэргүүтэй Сэлэнгийн олон бөхийг амжилтад хүргэсэн. Энэ дашрамд бидэнд тусалж дэмжиж байгаа С.Хүрэлбаатар заанд талархал илэрхийлье.

-Наадмын дараа Өвөр Монголд барилдаж явна гэх сураг сонсогдсон?

-Тийм ээ. Хориод хоног Өвөр Монголын наадмуудаар барилдсан. 512 бөх зодоглосон хошуу даншигт хоёр удаа гарлаа. Өөр жижиг наадамд нэг түрүүлж, нэг удаа дөрөвт үлдсэн. 1993 онд Сэлэнгийн БТСХ Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуутай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм билээ. Түүнийг нь саяхнаас сэргээж, бөхчүүд нь хоёр талдаа айлчлан бэлтгэл хийж, барилдаанд оролцдог болоод байна. Бид Зүүн Үзэмчний “Бат итгэлт” бөхийн клубтэй холбоо тогтоон ажиллаж байгаа. Одоо энэ гэрээний дагуу Өвөр Монголоос Баярбаатар аварга тэргүүтэй бөхчүүд ирж бэлтгэл хийж байна.

-Та жүдо, самбо бөхөөр барилдаж, УАШТ-д тогтмол медаль авдаг. Харин сүүлийн жилүүдэд их спортоор төдийлэн өрсөлдөж харагдсангүй?

-Гурав, дөрвөн жил жүдогийн бэлтгэл хийсэнгүй. Харин одоо дахиж барилдах санаатай. Би жүдо бөхөөр УАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл, самбо бөхөөр гурван хүрэл медаль авсан амжилттай. Харин оюутны УАШТ-д гурав түрүүлсэн. Залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль авч байлаа.

-Одоо жин хэд байна? -100 кг-д барилдах уу?

-Жин 110 кг орчим байгаа. “Нэмэх”-д үзнэ ээ.

-Начин болсныхоо дараахан та Сэлэнгийн бөхийн түүхээр ном гаргана гэж байсан, хэвлэгдсэн үү?

-Сэлэнгийн Чой Лувсанжав гэдэг ах бид хоёр яг нэг сэдвээр ном хийж, гаргах хугацаа нь давхацсан. Энэ үед аймгийн дарга намайг залуу хүн, дахиад арвижуулаад дараа номоо гаргаарай гээд өвгөн ахын номыг хэвлүүлэхээр шийдсэн. 2011 онд Сэлэнгэ аймгийн 90 жилийн ой болно. Өмнөх эх дээр түүнээс хойшхи түүхийг нэмж арвижуулаад аймгийнхаа ойд зориулан хэвлүүлэх санаа байгаа.

-Хэдэн жилийн өмнө та цэргийн арслан А.Бямбажавт зориулан шүлэг бичнэ гэж байсан. Ер нь та яруу найраг сонирхдог уу, тэр шүлгээ бичсэн үү?

-Шүлэг бичих дуртай. Гэхдээ ичээд хүний өмнө нэг их ил гаргаад байдаггүй юм (инээв). Сайн барилддаг зарим залууд зориулж бичсэн шүлэг бий. Би ном унших дуртай. Алдартай хүмүүсийн дурдатгал болон уран зохиолын талдаа түлхүү уншина. Миний энэ сонирхлыг мэддэг хүмүүс надад ном авчирч өгдөг.

-Таны ярианаас нутгийн залуучуудаа дэмжихсэн гэсэн хүсэл, эрмэлзэл их мэдрэгдэх юм. Гарын шавьтай болж амжсан уу?

-Би ер нь дасгалжуулагч болох сонирхолтой. Одоо арваад залууд багшилж байгаа. Анх хотод орж ирээд бөх болох юмсан гэж зорьж, зүтгэж явахад багшгүй, бэлтгэл хийх газаргүйн улмаас бөхөө орхисон олон залууг би мэднэ. Миний хувьд Улаанбаатарт ирэнгүүтээ Г.Жамсран багшийн гар дээр очсон азтай хүн. Хэдий би ид барилдах насандаа яваа ч тийм хувь заяа битгий давтагдаасай, бөхөд сонирхолтой залуучууд хүсэл мөрөөдлийнхөө захыг үзээсэй гэсэн санаагаар залуучуудад туслахсан гэж бодон, энэ чиглэлийн олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог юм.

-Үндэсний бөхийн барилдаанд маргаан гарч, үүнээс болж үзэгчид талцан муудалцах явдал цөөнгүй. Таны бодлоор үүнийг яаж шийдвэл зохилтой вэ?

-Сүүлийн жилүүдэд монголчууд сүмо үздэг болж, тэр хэрээр үндэсний бөхөө сүмотой жиших хандлага ажиглагдаж байгаа. Жишээ нь шүүлтийн тал дээр. Энэ тал дээр маш их ялгаа бий. Сүмод нэг хос хоёр бөх л дэвжээнд гарч, түүнийг нь таван шүүгч тойрч суугаад дэнсэлж байна. Тэгэхэд үндэсний бөхийн хувьд нөхцөл өөр. Тэгээд үзэгчид барилдааныг өөр өөр нүдээр харна. Тухайлбал, хоёр бөх ойролцоо газардахад өөрийнх нь бөх арай түрүүлж унасан байлаа ч давсан гэж л зүтгэдэг. Үүнээс болж маргаан эхэлж, талбай руу уусан ундааныхаа савыг шидэх хэмжээнд хүрэх нь энүүхэнд. Ер нь бол хэн давсан, унасныг хамгийн сайн мэдэх хүн бол тэр барилдаж байгаа бөхчүүд өөрсдөө. Тэгэхээр бөх хүний жудгийг үзүүлж унаснаа хүлээж л сурах хэрэгтэй байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Хатуу даваагаа гэтэлж, цолоо баталж, ахиулахыг хүсье. 2009.10.01

Зохиогчийн эрх: "Таван цагариг" сонин.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ХАЛИУН » Tue Oct 13, 2009 5:17 pm

Аймгийн арслан Ш.Жаргалсайхан: Наадмаар жаахан биеэ барьдаг муу тал бий.

Бид энэ удаагийнхаа ярилцлагын буландаа Завхан аймгийн Идэр сумын харьяат ХААН Банкны бєх, аймгийн арслан Ш.Жаргалсайханыг урьж оролцууллаа.

Яриагаа таны бєхийн амьдралд хєл тавьсанаас эхлэе гэж бодлоо. Хэзээнээс нь зодог шуудаг ємсєх болов?

Анх 1998 онд 9-р ангийн хїїхэд байхдаа бєхийн замналд орж байсан. Тухайн їед Завхан аймгийн спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Тэр їеэс хойш 10 жил гаруй бєхийн спортоор хичээллэж байна.

Манайхан бєхийн авьяасыг удам дамжиж ирдэг гэж ярилцдаг. Ер нь амжилттай барилдаж байгаа бєхчїїд маань удмаа тэр дундаа ээжийн талын удмаа дагаж бєх болсон тїїхтэй байдаг л даа. Таны удамд бєх хїн байсан уу?

Миний ээжийн аав барилддаг хїн байсан юм. Аймгийн заан цолтой Хаян гэдэг хїн. Таны хэлдэг їнэн л дээ. Бєхийн удам ээжийн талыг ихэнхдээ дагадаг гэдэг. Миний хувьд ч ээжийн талаа дагасан бєхийн удамтай хїн л дээ.

Нэгэнт л бєх болохоор шийдсэн тул амжилтын тєлєє чармайх нь дамжиггїй. Таны анхны томоохон амжилт чинь юу байв? Хїн бїр тэр тусмаа спортын тамирчид анхны амжилтаа дурсах дуртай байдаг шїї дээ?

2003 онд би аймгийн арслан цол авч байсан. Тэр їедээ би хамгийн их баярлаж байсан. Бєх болсноос хойш анхны томоохон амжилт маань тэр жилийн наадам гэж боддог. Одоо ч санаанаас гардаггїй барилдаанууд юм даа. Томоохон барилдаан гэвэл мэдээж сар шинийн барилдаанд шєвгийн дєрєвт шалгарсан барилдаан маань хамгийн том амжилт юм уу даа. Тэр барилдаанд Аварга Д.Сумьябазар, Арслан Мєнхбаатар нарыг дараалан хаясан маань єєрийн минь хувьд том амжилт байсан.




Тэгвэл хамгийн анх улсын цолтой “том” бєхийг хазайлгасан барилдаанаа дурсвал?

Анх 2001 онд бєхийн єргєєнд болсон нэг барилдаанд одоо талийгаач болсон Улсын заан Эрдэнэбаттай барилдаад хаясан юм. Хаясныхаа дараа єєртєє ч итгээгїй. Улсын цолтой, дээр нь тийм том биетэй хїнийг яаж хаячихваа гээд дотроо их л гайхаж, бас ч їгїй єєрєєрєє жаахан бахархаж байсан санагдаж байна. Одоо хїртэл тэр барилдаан санаанаас огт гардаггїй. Тэрнээс хойш олон єндєр цолтой бєхчїїдтэй гар зєрїїлж давж унасан байна. Ер нь єндєр цолтой сайн бєхийг унагахаар дараагийн давааны барилдаанд нєлєєлдєг талтай гэж би боддог.

Таны нэр єндєр босготой барилдаануудад байнга дээгїїр яригддаг. Ялангуяа заалны барилдаануудад. Улмаар жилийн гаргасан амжилтаас чинь улбаалаад бєх сонирхогчид, мэргэжилтнїїд наадмаас улсын цолонд хамгийн ойр бєхчїїдийн тоонд байнга оруулсаар ирсэн?

Миний хувьд жил бїр бэлтгэл сургуулилтаа маш сайн хангаж улсын наадамд зодоглодог. Євлийн барилдаануудад тогтмол дээгїїр барилддаг. Харин наадмаар жаахан биеэ барьдаг муу тал бий. Ялангуяа 5-ын давааны ємнє ганцхан даваа їлдлээдээ гэж бодохоор биеэ барьдаг, санасандаа хїртэл барилддагїй тал байгаа. Энэ миний том дутагдал. Тийм учраас би энэ жилээс бэлтгэл сургуулилтаа єєрчлєх, биеийн хїчний бэлтгэлээс гадна сэтгэлзїйн бэлтгэл их хийж байна. Энэ маань ч надад сайнаар нєлєєлнє гэж бодож байгаа шїї. Ер нь спортын хїн єєрийгєє маш сайн ялдаг байх хэрэгтэй. Тэгж байж л єндєр амжилтанд хїрнэ.

Яг єнєєдрийн байдлаар та хаана харьяалагдаж, бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

Би Аварга дээд сургуулийг тєгссєн. Тэндээ бэлтгэл сургуулилтаа хийж байна. Анх Б.Бат-Эрдэнэ аваргад шалгуулаад тэр хїний унаган шавь болж байсан тїїхтэй. Энїїгээрээ ч бас бахархаж явдаг юм. Тийм болохоор би одоогийн байдлаар Аварга сургуулиас барилдаж байна даа.

Єнєєдєр бєхчїїд маань их спортоос жаахан хєндийрєєд байгаа юм уу даа гэж бодогддог юм. Дээхэн їеийн бєхчїїд їндэсний бєхєєс гадна чєлєєт самбо жудогоор тогтмол хичээллэдэг байсан нь їндэсний бєхєд гаргах амжилтанд шууд нєлєєлдєг байсан юм болов уу. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Миний хувьд самбо жудогоор хичээллэдэг. Ер нь бол долоо хоногт хоёроос гурав хоногийг самбо жудогийн бэлтгэлд зарцуулж энэ 2 тєрлєєрєє улсын аваргад тогтмол оролцдог. Таны асуусан асуултын хувьд гэвэл би санал нэг байна. Нэг жишээ хэлэхэд зєвхєн їндсээр барилддаг хїн 35 хїрээд амжилт нь урууддаг бол давхар их спортоор хичээллэдэг бєхчїїд дор хаяж 45 хїртлээ тогтмол амжилт гаргах боломжтой гэдэг. Єєр олон жишээн дээр их спортын їр нєлєє харагддаг л даа.


Гэр бїлээ танилцуулаач?

Одоогоор гэр бїлтэй болж амжаагїй л байна. Удахгїй гэр бїлтэй болох байхаа. /инээв/

Яриагаа таны ойрын тэр дундаа энэ оны зорилтоор дуусгамаар байна л даа. Он дуустал ямар ямар барилдаан таныг хїлээж байна вэ?

Хамгийн ойрын томоохон барилдаан гэвэл ирэх 11-р сарын 26-нд болох Улс тунхагласны ойн баярын барилдаан байна. Хамгийн том гурван барилдааны отгон барилдаан болдог энэ барилдаанд сайн барилдахыг зорьж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Оны дараагаас цагаан сарын барилдаан, тэгээд мэдээж улсын наадам байгаа. Ер нь 9-р сараас дараа оны 6-р сар хїртэл нийт 20 гаруй заалны барилдаан болдог. Тэр болгонд зодоглож барилдаан болгондоо дээгїїр барилдахыг хичээж бэлтгэл сургуулилтаа базааж байна даа.

Сонирхолтой ярилцлага єгсєн танд баярлалаа.

Та бїхэнд ч баярлаж талархсанаа илэрхийлье.

Chahluun
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby AG » Sun Oct 18, 2009 7:00 pm

Бисда энэ Соронзонболд Бээс 2-ыг барилдах эрхийн хасаасай. Арай л нэтэг юмаа. Яах ч гүй байсым бол яах гэж сэргээшийн шинжилгээ авдаг байнаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby maaraa » Mon Oct 19, 2009 5:34 pm

odoohondoo mgld sergeeshnii shinjilgee avaad uul ni demii l ym bgaanshd uchir ni gevel sergeesh hereglesen ni shiitgel amsdaggui avsan tsol chimegee huraalgadaggui deer ni undesnii bohiin holboo bohchuudee zahirch chaddaggui mon delhiin sergeeshnii torold orj bgaa em beldmeliig bainga bohchuuddee medeelel ogch baimaar ym
maaraa
 
Posts: 6
Joined: Wed Sep 02, 2009 9:08 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ХАЛИУН » Tue Oct 20, 2009 11:43 am

maaraa wrote:odoohondoo mgld sergeeshnii shinjilgee avaad uul ni demii l ym bgaanshd uchir ni gevel sergeesh hereglesen ni shiitgel amsdaggui avsan tsol chimegee huraalgadaggui deer ni undesnii bohiin holboo bohchuudee zahirch chaddaggui mon delhiin sergeeshnii torold orj bgaa em beldmeliig bainga bohchuuddee medeelel ogch baimaar ym

чи МААРАА / Амарсайхан/ мєн її. :smile:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ТӨӨГӨӨ » Tue Oct 20, 2009 2:52 pm

ТВ8-р Кофе & Гольф нэвтрүүлгэр Гантогтох гарьд ярьж блээ! Их гоё нэлттэй ярьдаг хүн бна!
Ийм гэж бодсонгүй :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sun Oct 25, 2009 10:46 am

Улсын заан Д.Бумбаяр: Єєрийн буруугаас болж амжилтад хvрээгvй алдаа надад бий

-Заан маань зєвхєн барилдаад явдаг байсан бол клуб байгуулж, шавь бэлтгээд завгvй байна уу даа?

-Тэгэлгvй яахав. Шавь бэлтгэнэ гэдэг хvнээс асар их мэдлэг чадвар шаардана. Тийм учраас би шавь нарынхаа дотоод сэтгэлийг бvрэн ойлгож амжилт vзvvлэхэд нєлєєлєх бvх л зvйлийг нь хангаж єгєх ёстой гэж боддог. Дээр нь бэлтгэл сургуулилттай vед бvр зав чєлєє багатай болчих юм. Ер нь ажил, амьдрал гээд хvний ажил барагдахгvй юм байна шvv дээ.

-Одоо тамирчдаа амжилт гаргахыг л чухалчилж суугаа биз?

-Энэ тал дээр хамгийн гол нь тамирчидтайгаа хамтарч ажиллах нь чухал гэж vздэг. Тамирчин байж байгаад гэнэт багш, дасгалжуулагч болох амаргvй юм. Гэхдээ тамирчид маань эхнээсээ амжилт гаргаж байгаад урамтай байгаа.

-"Алдартан" нэрээ нэлээд утга учрыг бэлгэдэж єгсєн байх. "Алдар" нийгэмлэгээс гэхэд л олон алдартай тамирчин тєрж гарсан байдаг?

-"Алдар" гэдэг єєдєє мандан бадрахыг бэлгэдсэн сайхан vг шvv дээ. Энэ утгаараа дандаа амжилтын хур бууж байгаасай гэсэн санааг илэрхийлж єгсєн юм.

-Хобби тань?

-Би хурдан морь уях дуртай. Эр хvний хийморь гэдэг талаас нь зав л гарвал хєдєє морин дээрээ очиж алжаалаа тайлж хиймороо сэргээх дуртай.

-Амьдралын зарчим?

-Би зорилготой амьдрахыг чухалчилдаг. Тvvнийхээ тєлєє завгvй хєдєлмєрлєж vр дvнг нь vзэхийг хичээдэг. Ингэж ємнєє тавьсан зорилгодоо хvрэхийг эрмэлзэж явдаг хvмvvсийн ажил vйлс єєдрєг явдаг болов уу. Ер нь хvн ємнєє зорилго тавиад явахад заавал биелдэг жамтай. Харин тvvнийгээ гэгээн цагаанаар утга учиртай авч явах ёстой.

-Спортын амжилтыг залуу насны ажил гэдэг. Тvvн шиг та сvvлийн vед зодоглохоо больж?

-Хэдийгээр дандаа барилдаад байхгvй ч бэлтгэл сургуулилтаа орхиж болохгvй. Тийм учраас би барилдаанд гарахыг боддог. Сvvлийн vед залуучууд маш хурдан єсч амжилтад хvрч байна. Харин миний хувьд єєрийнхєє хэмжээнд барилдаж байгаа.

-Бєхчvvдэд монгол дээл илvv зохидог. Та ямар єнгийн дээлээр гангардаг вэ?

-Монгол дээл шиг сайхан хувцас хаана байхав. Тэр тусмаа манай бєхчvvд монгол дээлээ илvvтэй ємсєх дуртай байдаг. Би цагаан cap, наадмаар саарал єнгийн дээл хийлгэж ємсдєг.

-Сэтгэл эмзэглэж явдаг зvйл бий юv?

-Хаа очиж тийм зvйл цєєхєн шvv. Ер нь "хvн явсан орчин газартаа зохицож амьдрах ёстой. Гэхдээ єєрийн буруугаас болж амжилтад хvрээгvй алдаанууд мэр сэр бий. Энэ тал дээр бусдад буруу єгч явсангvй. Унасан бєхєд шалтаг мундахгvй гэдэг шиг харамсаад байх шаардлагагvй.

-Амьдралынхаа баярт мєчєєс хуваалцахгvй юу?

-Хvний амьдралд баяр, бахдалт мєч олон байдаг. Тvvнээс онцолбол юуны тvрvvнд монгол хvн болж тєрсєндєє баярладаг. Монгол бєх болж начин, заан гээд улсын том цол авсандаа баярладаг. Бас Х.Баянмєнх аваргын шавь болж хойчийг нь залгамжйлж яваа минь бас нэгэн баяр юм. Дээр нь шавь нараа амжилт vзvvлж сайн барилдах тусам баярлаж байна. Мєн аав ээж, ах дvv, ард тvмэн бvгдээрээ аз жаргалтай байгаад баярлаж явдаг.

-Бєхчvvд бие биенийгээ цаашлуулж онигоонд оруулах нь олонтаа байдаг. Тантай холбоотой ямар нэг онигоо байдаг уу?

-Онигоочин Тэгшээ ахаас єгсvvлээд их багаар онигоонд оруулчихсан байдаг. Тэр бvхэнд нь уурлаад байлтай биш, инээдэм наргиа болгоод л єнгєрдєг.

-Сэтгэлд хоногшиж vлдсэн сайхан наадмынхаа талаар хуучлахгvй юу?

-Би анх 1988 онд Улаанбаатарт ирж барилдаад дєрвийн даваанд Б. Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Тэр наадамд Бат-Эрдэнэ аварга тvрvvлсэн болохоор тvрvvлсэн бєхєд унаж бєхийн гараагаа эхэлж байсандаа их бэлгэшээдэг. Тvvнээс хойш удалгvй улсын начин цолд хvрч байсан нь санаанаас гардаггvй юм. Мєн хvvхэд байхдаа Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор аймагтаа хvvхдийн барилдаанд тvрvvлж "Шонхор" цол авч байлаа. Дараа нь Ардын хувьсгалын тvvхт 80 жилийн ойгоор заан цол хvртэж байсан. Ер нь бєх хvн цол ахих тусмаа ир орж барилдаан сайжирдаг жамтай.

-Та дархан аварга Х.Баянмєнх аваргын шавь. Багш тань шавь нартаа юуг аминчлан захидагвэ?

-Багш єєрєє маш ухаантай хvн л дээ. Бидэнд зєвхєн барилдахыг заагаад зогсохгvй амьд¬ралд хэрэгтэй олон нарийн нандин зvйлийг хэлж ярьж, ухааруулж єгсєн. Тиймдээ ч бэлтгэл сургуулилтаа жигд сайн хийж, аж амьдралаа сайхан авч яв гэж байнга зєвлєдєг.

-Улаанбаатарынхныг замын тvгжрэл хамгийн их бухимдуулж байна. Таныг ч бас нэлээд бухимдуулна биз?

-Тухайн нєхцєл байдлыг ойлгож эвлэрэхээс єєр аргагvй. Тvгжрээд байна гэж орилж хашгираад эсвэл бєх хvн гээд урсгал сєрж улаан гэрлээр дайраад байж болохгvй биз дээ. Тэгээд ч олны танил хvний хувьд ард тvмнээ хvндэтгэж тэднийхээ дэргэд архи дарс ууж ямар нэг муухай зан гаргах дургvй. Аль болох бусдад сайхан сэтгэгдэл тєрvvлж єєрийнхєє чадал чансааг харуулж сайн сайхан явахыг боддог. Зарим хvмvvс намайг ууртай гэж хардаг юм шиг байна лээ. Би тийм ширvvн хvн биш шvv дээ. Байгаагаараа байхыг боддог.

-Хvvхэд байхдаа юуг их мєрєєддєг байв?

-Хvvхэд байхад маш их зvйл мєрєєддєг шvv дээ. Тvvн шиг аав маань жолооч байсан болохоор аав шигээ жолооч болохыг хvсч нэг хэсэг тракторын жолооч. Дараа нь бєх болчихоод хурдхан улсын цол авах юмсан гээд хvний хvсэл мєрєєдєл хязгааргvй. Бас улсын наадамд морио айрагдуулах юмсан гэж боддог. Дvv маань улсын мэргэн, нэг дvv маань уяач. Би бєх. Манай гэрийнхэн эрийн гурван наадамтай байгаа биз дээ. Энэ бол их ховор тохиолдол шvv. Одоо бие даасан клубтэй болчихлоо. Энэ бас мєрєєдлийн маань нэг нь биелж байгаа хэрэг.

-Та цаг хэр баримталдаг вэ?

-Миний хувьд цагийг ягштал баримталж заншсан хvн гэж хэлж болно. Багш маань цаг асар vнэтэй гэдгийг анхнаасаа ойлгуулж чадсан. Товлосон цагаасаа ганц минут бусдад ямар их чирэгдэл учирдаг вэ гэдгийг мэдэхэд илvvдэхгvй юм шиг санагддаг. Тийм учраас цаг баримтлахгvй, худлаа хэлдэг хvн маш их цаг алдуулдаг. Ингэж цаг баримтлахыг би аав ээж, багш, найз нєхдєєсєє сурч амьдралдаа мєрдлєг болгож явна.

-Хамгийн дургvй зvйл тань?

-Юманд хайнга хандаж арга залиар ажлаа бvтээдэг, залхуу, худлаа ярьдаг хvнд туйлын дургvй.

Д.Гэрэлт
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Mon Nov 02, 2009 5:00 pm

Аваргууд засуултайгаа юу ярьдаг вэ?

Барилдааны үед бөхчүүдэд хамгийн ойрын хүн бол мэдээж засуулууд. Нэг ёсондоо тэд дэвжээн дээр бөхчүүдийнхээ багш нь, зөвлөгч нь байдаг. 1970-1980-аад оны үеийн алдарт засуул Ш.Лүгдэв гуай аваргууд барилдахаар гарахын өмнө өөрт нь юу хэлдэг байсан, ямархуу дүр төрхтэй байдаг тухай хожим ийнхүү дурсчээ.

1.Дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж:
-За хоёулаа хамжиж байгаад аргалчихна аа.

2.Дархан аварга Д.Дамдин болохоор юу ч хэлэхгүй шүд нь тачигнаад бөх рүүгээ шууд дайраад орчихдог.

З.Дархан аварга Ж.Мөнхбатад хоёр хувилбар байдаг. Ид мандаж, аархаж явахдаа:
-Малгай л тэгшхэн барьж бай, нутгийг нь харуулаад өгье гэдэг байсан бол нэлээд харимагдуу болсон хойноо: Лүгдэв гуай, энэ амны хүү юу хийдэг юм бэ? гэдэгсэн.

4.Дархан аварга Х.Баянмөнх:
-Тэгшхэн халираагүй зүлэгтэй газар аваад ир гэнэ.

5.Дархан аварга Д.Цэрэнтогтох ер дуугарахгүй шууд очдог байсан бол

6.Ж.Цэвээнравдан аварга:
-Надаас бяртай юм бол хаяна биэ гээд ер тоодоггүй байлаа.

7.Ч.Бээжин аварга:
-За юухан байх вэ, давхар л хийнэ дээ. Холоос сайн харж байгаарай гэдэг байв.

8.Д.Хадбаатар аварга:
-Миний нэрний эхний үсгийг хэлж чаддаггүй болохоороо Түдэв гуай одоо хоёулаа шилбүүрдээд, бяцлаад өгнө өө гэдэг байж билээ.

Энэ бол XX зууны алдарт аваргуудын төрх.
Харин энэ цагийн хүчтэнүүд минь засуултайгаа чухам юу хөөрөлддөг бол оо?

Бөх сонин
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Mon Nov 02, 2009 5:01 pm

Аваргууд засуултайгаа юу ярьдаг вэ?

Барилдааны үед бөхчүүдэд хамгийн ойрын хүн бол мэдээж засуулууд. Нэг ёсондоо тэд дэвжээн дээр бөхчүүдийнхээ багш нь, зөвлөгч нь байдаг. 1970-1980-аад оны үеийн алдарт засуул Ш.Лүгдэв гуай аваргууд барилдахаар гарахын өмнө өөрт нь юу хэлдэг байсан, ямархуу дүр төрхтэй байдаг тухай хожим ийнхүү дурсчээ.

1.Дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж:
-За хоёулаа хамжиж байгаад аргалчихна аа.

2.Дархан аварга Д.Дамдин болохоор юу ч хэлэхгүй шүд нь тачигнаад бөх рүүгээ шууд дайраад орчихдог.

З.Дархан аварга Ж.Мөнхбатад хоёр хувилбар байдаг. Ид мандаж, аархаж явахдаа:
-Малгай л тэгшхэн барьж бай, нутгийг нь харуулаад өгье гэдэг байсан бол нэлээд харимагдуу болсон хойноо: Лүгдэв гуай, энэ амны хүү юу хийдэг юм бэ? гэдэгсэн.

4.Дархан аварга Х.Баянмөнх:
-Тэгшхэн халираагүй зүлэгтэй газар аваад ир гэнэ.

5.Дархан аварга Д.Цэрэнтогтох ер дуугарахгүй шууд очдог байсан бол

6.Ж.Цэвээнравдан аварга:
-Надаас бяртай юм бол хаяна биэ гээд ер тоодоггүй байлаа.

7.Ч.Бээжин аварга:
-За юухан байх вэ, давхар л хийнэ дээ. Холоос сайн харж байгаарай гэдэг байв.

8.Д.Хадбаатар аварга:
-Миний нэрний эхний үсгийг хэлж чаддаггүй болохоороо Түдэв гуай одоо хоёулаа шилбүүрдээд, бяцлаад өгнө өө гэдэг байж билээ.

Энэ бол XX зууны алдарт аваргуудын төрх.
Харин энэ цагийн хүчтэнүүд минь засуултайгаа чухам юу хөөрөлддөг бол оо?

Бөх сонин
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ТӨӨГӨӨ » Mon Nov 02, 2009 5:05 pm

:eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Mon Nov 02, 2009 6:10 pm

Хаха сонирхолтой л юм. Өмнө нь уншиж байсан юм шиг байна. Бөх сонин уншдаг байх үеийн л...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby barsa68a » Tue Nov 03, 2009 9:29 am

Улсын гарьд И.Доржсамбуу: Хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юм уу гэж бодогддог



Монгол түмний их хайрыг дааж, зүлэг ногоон дэвжээгээ орхилгүй байнга дээгүүр даваанд шалгарч, үргэлж урагшаа давшиж барилддаг бөх бол улсын гарьд И.Доржсамбуу. Түүний нэр бөх сонирхогчдын дунд гэгээн, эрхэм зүйлийн илэрхийлэл болдог. Одоо гарьд маань спортын насаар бол ахмадад тооцогдож, эрийн хувьд бол ид насан дээрээ иржээ. Барилдах, бодох санах, хэлэх ярих нь ч ид тэгширч. Ингээд эрхэм уншигч та дэвжээ чимж, сэтгэл амирлуулсан нэгэн сайхан монгол эрийн ярилцлагыг таалан уншина уу.

- Гарьд аа, одоо ингэхэд нас хэд хүрч байна аа. Бид багцаа л бодож явдгаас нарийн мэдэхгүй юм байна?

- За, ирэх жил 38 хүрнэ дээ.

- Спортын хувьд бас ахмад насанд тооцогдоно. Нас хэр мэдрэгдэж байна?

- Мэдрэгдэх юм аа. Урьд нь 3-4 цаг бэлтгэл хийчихээд 1-2 цаг унтчихад сайхан амраад, тэнхээ орчихсон юм шиг санагддаг байж. Одоо бол үгүй шүү. Ер нь сайн л амрах шаардлага тавигдана.

- Танай үеийнхэн заалны барилдаанд үзэгдэх нь нэн цөөн болж. Одоо ер нь хэн хэн барилдаж байна аа?

- Уг нь бидний үе гурван аварга /Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар/, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг гээд олон сайхан бөхтэй. Одоо бол Өсөхөө аварга, Б.Адьяахүү, У.Балжинням бид хэд л голцуу үзэгдэх болж. Зарим маань хааяа барилдана аа, гэхдээ.

- Барилдааны дараа бие хаа, гар хуруу өвдөнө биз. Тамирчин хүн эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог гэдэг?

- Одоо ч гэсэн гар хуруу нил өвчин. Ер нь бөх барилдана гэдэг амаргүй. Жижиг гэлтгүй бэртэл үргэлж дагаж явдаг.

- Та ер нь хэзээнээс барилдаж эхэлсэн юм бэ. Одоо барилдаад хэдэн жил болж байна?

- Хөдөө сургуульд байхдаа дээлээ урж л өссөн. Хоёрдугаар ангид байхдаа анхны албан ёсны барилдаандаа гарч байлаа. Ер нь биеэр үеийнхнээсээ арай том. 1990 онд цэрэгт татагдаад, дараа жил нь “Алдар”-ын ротод ирсэн. Б.Ганбаатар арслан намайг бөх болгохоор тийш авсан юм. Ингээд 1993 онд цэргийн заан, 1994 онд цэргийн арслан болсон. Ер нь “Алдар”-т ирсэн залуус бөх болдог юм шүү.

- Та эцэг эхийнхээ тухай хуучлаач. Бас багадаа ямар орчинд хэрхэн өссөн тухайгаа?

- Манайх есөн хүүхэдтэй айл. Аав ээж минь нэгдлийн мал маллана. Ээж О.Даариймаа сум, аймгийн аварга саальчин. Харин аав гарын ур дүй сайтай. Нэгдлийн сандал ширээ гээд хийхгүй зүйл бараг үгүй. Аавыг минь Ц.Ишдорж гэдэг. Мал маллаад, хөдөөний бусад хүүхдийн л адил монгол бөхдөө дурлаж өссөн дөө.

- Та “Авзага”-аар овоглоод их удлаа. Яг хэзээнээс эхэлсэн билээ дээ?

- 1995 оноос хойш “Авзага”-ын нэр дээр босч байгаа. Захирал Мэндбаяр ах манай нутгийн хүн. Гурванбулагаас тухайн үед улсын цолтон бүү хэл аймгийн цолтон ч бараг үгүй байлаа. Тэгээд ах нутгийн дүү намайг дэмжье гэхэд нь би түшсэн дээ.

- Бөхчүүд өмнөөс нь барилддаг байгууллага, компаниа байнга солих хандлагатай байдаг. Танд өөр газраас манай нэр дээр барилдаач, илүү их шан харамж өгье гэж байсан уу?

- Тийм санал ирж байсан. Гэхдээ би залуу бөх байхад минь л дэмжиж тусалж ирсэн “Авзага”-аа сольё гэж бодоогүй. Ийм санал хэлээд байна гэж Мэндбаяр ахад хэлж ч үзээгүй. “Авзага”, “Алдар” хоёр бол намайг бөх болоход тус дэм болсон буянтай газар.

- Булган нутаг руугаа ойр ойрхон очдог уу?

- Очно оо, амралтаараа аль болох л нутгаа зорьдог.

- Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий нутгийнхаа байгаль орчинг ихэд хайрлан хамгаалж, бүр тэмцэл хүртэл өрнүүлдэг. Таны хувьд Булган нутагтаа хэр санаа тавьж, хэлж ярьж явдаг вэ?

- Миний нутаг баялагтай сайхан газар. Гэхдээ ашгүй ухаж сэндийлсэн, уруутуулж доройтуулсан нь харьцангуй бага шүү. Би сэтгэл дотроо үүнд нь баярлаж л явдаг юм.

- Гурванбулаг гэдэг нэрийн учрыг тайлж өгөөч.

- Уулаа өгсөхөөр гурван булаг байдаг. Одоо ундарга нь жаахан татарсан. Түүгээр л нэрлэсэн хэрэг.

- Эрчүүд гэрийн ажилд оролцох дургүй байх нь элбэг. Та бол бүр том цолтой бөх хүн. Гал тогооныхоо ажилд оролцдог уу, ер нь?

- /Инээв/ Үгүй, одоо эхнэр байхгүй бол хоол хийж таарна даа. Манайх одоо нялх хүүхэдтэй болохоор эхнэр гарахгүй байгаа /инээв/. Тэгэхээр нэг их гал тогоо руу гүйгээд байхгүй. Харин эхнэр байхгүй үе таарвал гялс балкон дээрээс мах гаргаад чаначих санаатай. Өөр хоол хийж нэг их мэдэхгүй. Бушуухан л мах чанадаг.

- Та яагаад цэнхэр өнгийн зодог сонгосон юм бэ. Булганы бөхчүүд ихэвчлэн ийм өнгийн зодогтой харагдах юм. Энд нэг тохирсон, тааруулсан зүйл бий юу?

- Бөхийн зүтгэлтэн Бат-Очир гуай надад улаан шар зодог “Жижиг” Санжаа гуайгаар хийлгэж өгч байлаа. Түүнийгээ багадахаар нь Ц.Цогтжаргалд өгсөн. Дараа нь улаан зодог өмссөн. Багадахаар нь шинэ зодог хийлгэхээр Ганбаатар арслангийн эхнэр рүү очиход санаанд таарсан улаан өнгө байгаагүй юм. Тэгээд цэнхэр өнгөөр захиалсан. Тэрнээс биш Булганыхан цэнхэр зодог өмсөе гэсэн зүйл байхгүй л дээ. Баасандорж, Өсөхбаяр нарын хувьд бол угаасаа л цэнхэр зодог өмсдөг байсан байх. Одоо би тэр цэнхэр зодгоо л өмсөж байгаа.

- Сэргээшийн тухай яриа хагас жил орчим яригдлаа. Ер нь үндэсний бөх сэргээш хоёр нэр холбогдоод удаж байна. Та энэ асуудлаар юу бодож санаж явна вэ?

- Үнэхээр сэргээш хэрэглээд барилддаг бол шударга биш. Гэхдээ энэ асуудлыг анх үүсэхэд нь л хариуцлага тооцсон бол өдийд ийм хэмжээнд хүрэхгүй байсан болов уу. Анх шинжилгээ авсан жил л асуудал үүсч эхэлсэн. Түүнээс хойш үргэлжлээд л байгаа. Эхнээс нь л ёс журмаар нь хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм.

- Чимэг хураана гэдэг хангалттай шийтгэл биш юм шиг санагддаг?

- Тийм ээ, чимэг хасах шийтгэл биш гэж хэлж болно. Одоо ч сэргээш хэрэглээд явж байгаа юм билүү. Хичнээн сэргээш гарлаа ч гэсэн барилдаад л байна шүү дээ. Тэдгээр бөхчүүдтэй таарч улсын наадмын 3, 4-ийн даваанд унасан бөхчүүдийг яахав гэсэн асуудал бас байгаа. Тэд яаж ч барилдах байсан юм билээ. Эсвэл хариуцлага тооцож чаддаггүй юм бол сэргээшийн шинжилгээ авахаа больчихмоор юм.

- Наадмын өмнө бөхчүүдээс хэрэглэсэн эм тариаг нь асууж, тэмдэглэж авдаг биз дээ. Хэрвээ үнэхээр бэртэлдээ хэрэглэсэн бол тэгэхэд хэлээд, тэмдэглүүлэхэд л асуудалгүй юм биш үү?

- Тийм ээ, эмчийн магадлагаатайгаа байх ёстой л доо. Тэгээд учраа тайлбарлаад, магадлагаагаа үзүүлэхэд болдог байх.

- Зарим бөхчүүд хүч тамир орохын тулд сэргээш хэрэглэх бус бага малын мах, хориотой ангийн мах хэрэглэдэг гэдэг. Таны хувьд хүч тамираа хадгалахын тулд тийм ан хэрэглэдэг үү?

- За, би ан хийж чадахгүй юм даа. Хааяа бага малын мах, хориотой ангийн мах идвэл хүч тамир суудаг гэсэн яриа сонсогддог. Миний хувьд тарваганы маханд их дуртай. Найз нөхөд маань заримдаа тарваганы мах авчирч өгдөг. Өөр ч илүү дутуу зүйлд дурладаггүй ээ.

- Сэргээшийн тухай бөхчүүд хэр мэдлэгтэй байдаг вэ?

- Энэ жил Олимпийн хорооныхон галаар явж, сэргээшийн тухай тодорхой танилцуулж байсан. Гэхдээ зарим бөхчүүд мэддэггүй байхыг үгүйсгэхгүй. Сэргээш хэрэглээд нэг хэсэг л сайн барилдах юм шиг. Харин сүүлдээ биед нь хортой гэж ихэнх нь ойлгодог байх.

- Уучлаарай, та миний мэдэхээр улсын наадамд гурван ч удаа унаж өглөө. Эхлээд С.Мандах начинд. Дараа нь Ц.Цогтжаргал. Энэ жил Э.Энхбатад өгсөн. Өөрөө сайхан барилдах насан дээрээ байгаа хэрнээ ингээд найр тавиад, сайхан сэтгэл гаргаад байх харамсалтай биш үү?

- За ярья даа. С.Мандах бол миний үй зайгүй найз гэдгийг бүгд мэдэх байх. Тэгээд ч тэр жил би бэртэлтэй байсан. Мандах олон жил улсын цолын төлөө барилдсан сайн бөх, миний сайн найз. Харин Цогоогийн хувьд /улсын начин Ц.Цогтжаргал/ манай нутгийн хүү. Бидний аав ээж хоорондоо найзууд. Бас дүү Ёндоотой үй зайгүй найз. Харин Э.Энхбатын хувьд би энэ жил Булганы галаа ахлаж гарсан. Нутгийн бизнесмэн, удирдлагууд манай галыг амжилт гаргаарай гэж наадмын бэлтгэл дээр эргэж тойрч, тусалж дэмжиж байлаа. Тэгэхээр гал ахласан хүнд бас хариуцлага, амжилт гэж байх ёстой болдог. Ингээд нутгийн залуугаа тав дээр үлдэхэд бодож байгаад л авсан.

- Та өөрөө ч илүү цол авч болох бөх шүү дээ. Нутгийн дүүг авчихаад сүүлд харамсахгүй юу?

- Надад хэн нэгэн шахалт үзүүлээгүй. Энэ миний л шийдвэр. Би мөнгө төгрөг хараагүй. Нутаг уснаасаа шинэ цолтон төрөг л гэж бодсон болохоор сүүлд харамсаагүй. Тэгээд ч бөх хүн бэлтгэлээ хэр байгааг, хэр дээшээ барилдах боломжоо өөрөө төсөөлж мэдэрсэн байдаг.

- Та харамсдаггүй юм гэхэд таны эхнэр, таныг дэмжигчид их харамссан байх даа?

- Гэртээ бөхийн асуудлаа би л шийднэ. Гэхдээ эхнэр маань улсын наадмын өглөө тавын даваанд уначихаарай гэж сүүгээ өргөөгүй нь тодорхой. Мэдээж, намайг сайн барилдахыг л харж, хүлээж яваа. Бөх сонирхогчдын хувьд харамсалтай санагдсан байж болох. Гэхдээ энэ миний л шийдвэр байсан.

- Таныг дээшээ барилдах боломжтой бөх гэдгийг энэ хоёр залуу мэдэж байсан. Дараа нь талархснаа хэрхэн илэрхийлсэн бэ?

- Цогоо наадмын дараа хадаг, мөнгөн аягатай сүү бариад талархснаа хэлсэн. Миний төрсөн дүүгээс ялгаагүй шүү дээ. Тэгээд ч үнэхээр гайгүй барилдчихаар байсан жилээ өөрт нь өгснийг мэддэг юм шиг билээ. Энхбат надад “Баярлалаа” гэж хэлсэн. Намар улсын цолныхоо найранд урьсан ч би очиж чадаагүй. Уг нь намайг найрандаа ирэхийг их хүсч байгаагаа хэлж байсан.

- Нэг хэсэг цолны найраа гэж их шуугисан. Одоо энэ байдал хумигдсан уу?

- Шал өөр болсон шүү. Наадамд арав арваараа начин цолтон төрдөг байсан шүү дээ. Одоо тэр мөнгө төгрөгөөр унаж, давахаасаа илүү нутаг усаа л гэх нь илүү болсон. Ер нь монгол бөхөд нутаг усаа гэсэн үзэл байдаг. Энэ нь үзэгч та нарт ч мэдрэгдэж байгаа байх.

- Барилдааны цаг, дүрмийн тухай бөхчүүд бас багагүй ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодол байдаг вэ?

- Би энэ үгийг хэлье гэж боддог ч урьд нь ердөө гаргаж хэлж байсангүй. Гэхдээ энэ удаад хэлье гэж бодлоо. Энэ зөвхөн миний барилдааны онцлогтой холбоотой гэж хүмүүс бүү бодоорой. Намайг сэнжигнээс барилддаг болохоороо л ингэж хэлж байна гэж бодохвий. Барилдааны цагийн хувьд 10 минут барилдлаа гэж бодьё. Гэтэл нөгөө бөхчүүд зугтаад байдаг. Цаг яваад байдаг. Зугтаад буй бөхийг шийтгэж, шахаж элэг бүс, сэнжиг хоёуланд нь атгуулдаг. Гэтэл шийтгэж байгаа юм бол өнөөх зугтсан бөхөд барьц бариулахгүй байвал илүү ончтой юм шиг. Яагаад гэвэл тэр бөх шийтгүүлж байгаа шүү дээ. Гэтэл барьц өгдөг нь шийтгэл биш бараг амжилт, шагнал болчих гээд байгаа юм шиг санагддаг.

- Хаялцах барьцын тухай бас нэлээд яриа гардаг. Барьц шодохыг хүлээдэг гэдэг ч юм уу?

- Барилдааны цагийг багасгаж, хаялцах барьцаар барилдуулах болсныг би ч бас боддог. Бөхийн холбооныхноос асуухаар “Үзэгчдээ бодсон хэрэг” гэж хэлдэг. Гэтэл үзэгчдээ бодоод бөхчүүдээ бас бодохгүй байж болохгүй санагдана. Уран гоё барилдаан бараг үгүй болсон гэж хэлж болно. Өрөөд, мэх хийгээд, нэг л болохооргүй бол барьц халаад, шодолт хүлээх хандлагатай. Ингэхээр монгол бөхийн мэх цөөрч, үзэгчид ч уйдаж цөөрөх юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Харин ч олон мэх хийж, уран сайхан барилдаж байж үзэгчдийн тоо нэмэгдмээр.

- Та улсын наадмын үзүүр түрүүний барилдаанд гарахын өмнө баруун асарт байсан. Тэнд баахан хүн шавчихаад л, танд зааж зөвлөөд байгаа юм шиг санагдсан. Яг чухал даваанд гарахын өмнө гэнэт гарч ирсэн тэр олон зөвлөх хэрэг болохоос нэрмээс болмоор…?

- Тэгэхэд надад тэгтлээ зааж зөвлөсөн хүн байгаагүй. Би өөрийнхөөрөө, сурснаараа л барилдана гэж бодсон. Ер нь сандарч, нервтдэггүй. Төв цэнгэлдэхийн бөхчүүдийн суудал маань сүүдрэвчгүй шүү дээ. Тэгэхээр хоёр өдөр халуун нар дор зогсоод, бас барилдана гэдэг амаргүй. Би сүүдрэвч дагаж л тэнд сууж байсан. Том цолтой бөхчүүд нь чихэлдээд зүүн, баруун хоёр асарт сууна. Харин бага цолтнууд хоёр өдөр яг халуун нар дор сууж байгаа юм. Миний мэдэхээр 1991 онд л ийм байсан. Одоо ч тэр чигээрээ. Бөхчүүдийнхээ суудлын дээр сүүдрэвч барьчихвал бас хэрэгтэй шүү гэж холбогдох газар нь хэлмээр. Төв цэнгэлдэх хэдэн ч жилийн өмнө баригдсан юм. Одоо ч тэр хэвээрээ л байна.

- Х.Мөнхбаатар арслантай барилдахад та сандарч байв уу. Улсын наадмын үзүүр түрүүний барилдаан гэдэг тэр бүр таараад байх даваа биш шүү дээ?

- Үгүй дээ, сандраагүй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон. Гараад нэг өрсөн. Гэтэл шинэ цолтнуудад шагнал гардуулна гээд зогсоосон. Ингээд дахиж өрмөгц хагалж цохиод толгой уургалчихсан. Тэгээд таван минут тэр цээжин дор тэснэ гэдэг бас тэвчсэний шинж. Тэгээд унасан л даа.

- Та Х.Мөнхбаатарыг бодвол олон жил улсын наадамд барилдаж, танигдсан бөх. Унасандаа хэр их харамссан бэ?

- Харамсаад бухимдаад байгаагүй ээ. Нэгэнтээ дийлэхгүй л унасан юм чинь. Харин дахиж ийм алдаа гаргахгүй байх нь чухал. Гэхдээ би давшиж, урагш явж барилддаг болохоор ихэвчлэн унасан ч гэсэн барилдаандаа сэтгэл хангалуун үлддэг юм. Гэтэл тэр барилдаан дээр тэгж өөрийнхөөрөө барилдаж чадаагүй нь л тоогүй. Энэ барилдааны дараа олон хүн намайг хариуцлагагүй барилдсан гэж хэлж зэмлэж байсан. Уг нь сайн барилдья л гэж гарсан.

- Танд ер нь бөх үзэгчид хатуу үг хэр хэлж байв. Санаанаас гардаггүй тохиолдол бий юу?

- Бий. Цэргийн арслан цолтой байсан юм болов уу. Паркийн цэнгэлдэхэд Их сорилгын өмнөх барилдаан болсон санагдана. Би барилдаж яваад дэвжээний захад хүрээд, буцахдаа шүлсээ хаячихаж. Тэгсэн нэг өвгөн намайг “Чи дэвжээ рүүгээ шүлсээ хаялаа. Ийм бөх яаж ахиж, сайн барилдах вэ дээ” гэж загнаж билээ. Энийг би дандаа санаж явдаг.

- Тэрнээс хойш та шүлсээ дэвжээн дээр хаяагүй гэж үү. Зарим бөхчүүд бүр нусаа нийж хүртэл харагддаг шүү дээ?

- Би түүнээс хойш үргэлж тэр үгийг санаж, тийм үйлдэл хийхгүй гэж бодсон. Дэвжээгээ дахиж тэгж бузарлаагүй ээ.

- Та Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдааны үзүүр түрүүнд Х.Мөнхбаатар арсланг давлаа. Улсын наадмын үзүүр түрүүнд таарснаас хойш та хоёр өөр барилдсан байсан уу. Юу бодож гарав?

- Түүнээс хойш Монгол туургатны барилдаанд бид хоёр нэг таарч, маргаантай юм болсон. Их ойрхон унасан л даа, хоёулаа. Тэгээд хөлийн цэцийн шийдвэрээр намайг давсанд тооцсон юм. Нийслэлийн барилдааны хувьд би сайхан барилдчихья л гэж гарсан. Санасандаа хүрсэндээ сэтгэл хангалуун байна.

- Та Нийслэлийн ойн барилдаанд ноднин жил бас түрүүлж байсан…?

- Өө, тийм үү. Миний нэг харамсдаг юм энэ дээ. Барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг байж гэж одоо харамсдаг. Залуу байхдаа барилдахаа л бодоод тэгж санадаггүй байж. Хэрвээ тэмдэглэл сайн хөтөлсөн бол одоо эргээд хараад сууж байхад сайхан байхгүй юу.

- Бөхийн дүрэмд эмчилгээний цагийн тухай заасан байдаг санагдана. Гэтэл бөхчүүд эмчлүүллээ гээд цагаа аваад байдаг?

- Тийм ээ, би саяхан Баянзүрх уулын хишиг барилдаанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай таарч барилдсан. Гэтэл түүний элэг бүс хэт нарийн, гар авчих гээд. Тэгэхээр нь би хэлтэл “Тэгье ээ, ахаа би сольчихьё” гээд эмчийн тийшээ очоод элэг бүсээ ороолгоод ирсэн. Энэ хооронд нөгөө барилдааны цаг чинь бараг дуусчихаж байгаа юм. Ингээд барьц авч барилдана гэхээр нь би “Элэг бүсээ ороолгоно гээд удсан шүү дээ. Тэгэхээр тэр цагийг барилдааны цагт тооцохгүй” гэж хэлсэн. Гэтэл засуул, хөлийн цэц ерөнхий цэцээс асуух боллоо. Ерөнхий цэц П.Дагвасүрэн гуай ирээд “Золгож барилд” гэсэн. Ингээд миний үгийг сонсоогүй. Гэлээ ч би “За, уг нь дүрэм нь тийм биш. Гэхдээ та нарыг хүндэтгээд барилдья. Энэ залуугийн талаар золгоод барилдья” гэж хэлээд барилдсан. Ийм зүйл бөхөд байгаа юм аа.

- Ер нь залуу бөхчүүд хэл ам хийх нь их болсон шиг харагддаг. Танд тэгж санагддаг уу?

- Тийм ээ, цаг үеэ дагаад тэр юм уу бидний үеэс эрс өөрчлөгдсөн. Миний зодгийг зарим залуу бөхчүүд барьц өгдөггүй гэж Бөхийн холбоонд гомдол гаргасан юм шиг билээ. Нэг удаа холбооноос над руу ярьж байсан. Тэгэхээр нь би үнэнээ л хэлсэн. Миний сэнжгэнд хоёр биш дөрвөн хуруу ч багтдаг, элэг бүсэнд ч хоёр хуруу орох зайтай чангалдаг. Миний зодог яг стандартаар хийгдсэн. Би олон жил бөх барилдсны хувьд хүнд барьц өгөхгүй байх чадварыг өөрийнхөө хэмжээнд сайн эзэмшсэн гэж боддог юм. Гэтэл үүнийг зодогтой холбон тайлбарлаад байдаг. Тэгээд би холбооныхонд хэлсэн л дээ. “Хэрвээ тэгж үзэж байгаа бол би зодгоо аваад очье. Та нар сайн шалгаад үз” гэж.

- Бөхийн дүрэм бөхчүүдийг жин нэмэхээс өөр аргагүй байдалд оруулж байна гэж сүүлийн үед ярих болжээ. Энэ аль хэр үнэний ортой вэ?

- Үнэн. Бөхийн дүрэмд хугацааг богиносгосноор залуучууд дор хаяж 100 кг жинтэй байх гэж хичээдэг болж. Үзэгчдэдээ нийцүүлнэ гэх юм. Хугацааг богиносгосноор барилдаан хурдан болоод байгаа гэж бас ойлгож болохгүй. Миний хувьд дүрмийг бөхчүүддээ, ялангуяа уран сайхан барилдаг бөхчүүддээ нийцүүлбэл илүү үр өгөөжтэй байх гэж боддог. А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нар одоо ч барилдаад явж байхаар л насны бөхчүүд. Ер нь үзэгчид маань том цолтой ахмад бөхчүүдийг унахаар нь “өгчихлөө”, давахаар нь “авчихлаа” гээд байхаар барилдах урам их унадаг юм билээ. Заримдаа бүр бөхөөс хөндийрмөөр ч санагддаг. Больвол больчихмоор ч бодогддог. Би бизнес хөөж явсан биш гайгүй барилдчих юмсан гэж бодож яваа. Тэгээд ч бас тийм доогуур уначихалгүй барилдаж явахад хүмүүс “өгсөн, авсан” ч гэх юм уу яриа гаргахаар сэтгэл эмзэглэдэг. Ингэж хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юмуу гэж үнэхээр бодогддог юм билээ. Одоогийнхоосоо муу барилдаад эхэлбэл барилдахаа болихоос ч өөр аргагүй байх аа.

- Бөхийн дэвжээ рүү ундааны сав чулуудах явдал бас чамгүй гардаг болжээ…?

- Би үүнийг үнэхээр гайхдаг. Тэр хүн лав бөхийн жинхэнэ шимтэн үзэгч биш гэж би хэлнэ. -

Хаялцах барьцыг заримдаа Бат-Эрдэнэ аваргын барьц ч гэж ярьдаг…?

- Миний бодлоор Бат-Эрдэнэ аварга бол үргэлж давшиж, зүтгэж барилддаг барилдаанч бөх. Цагаа хүлээж байгаад тийм барьц авах, өөрөө өрсөлдөгчөө муутгаж байж хүчээрээ тийм барьц олж барих хоёр өөр шүү дээ. Би Бат-Эрдэнэ аваргын барилдааныг үзэх дуртай. Тэгээд ч өөрөө урагшаа явж барилдах дуртай.

- Булганаас анхны олимпийн аварга төрлөө. Та аваргатай уулзсан уу?

- Уулзсаан. Наадмын гал дээр ч ирсэн. Түвшинбаяр ер нь их дайчин, уран барилдаантай залуу. Харин гэмтээд нэлээн удах шиг боллоо. Олимпийн аварга боллоо гээд ааш зан нь хувираагүй “Ах аа” гээд л гүйж явсан. Ер нь манай Булганыхан олон юмны анхдагч. Саяхан нэг таньдаг хүн маань “Булганыхан өөрсдийгөө анхдагч л гээд байдаг би ойшоодоггүй байсан юм. Харин анхны олимпийн аварга төрөхөд аргагүй, баараггүй тэгж хэлж болох юм даа гэж бодсон” гэж ярьж байсан. Би олимпийн үеэр нутагтаа амарч явсан болохоор аваргатай болсноо радиогоор анх сонссон. Монголчуудын маань хичнээн жил хүлээж, олон мундаг бөхчүүдийн тэмүүлж мөрөөдөж ирсэн энэ алдрыг нутгийн дүү хүртсэн нь үнэхээр сайхан.

- Таны амьдралын хамгийн хүнд, харуусалтай үе хэзээ байсан бэ?

- 1995 онд аавыгаа алдсан маань. Манай гэр бүлийн хувьд үзсэн анхны зовлон. Би тэр жил Есөнзүйлийн даншигт барилдаж, заан цол хүртсэн юм. Аав минь тэрний дараахан өөд болсон. Харин дараа нь заан цолыг минь хураагаад авчихсан. Өгөх ёсгүй наадам байсан гээд. Ингээд би “Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Миний хүү заан цолтой гэж бодож байгаа. Тиймээс би аавынхаа бодолд хүрч, энэ цолыг авах ёстой” гэж боддог байлаа. Тэгж өөрийгөө ирлэдэг байсан даа.

- Тэгвэл та хамгийн жаргалтай байсан үеэ дурсаач?

- Гэргийтэйгээ нийлээд хэсэг удсны дараа том охин маань мэндэллээ. Бид хоёр хоёулхнаа байсан болоод тэр үү охиноо мэндлэхэд нэг л олуулаа болчихсон юм шиг санагдаад сайхан байсан. Тэр үе маань их жаргалтай байсан шиг санагддаг даа.

- Хааяа барилдахаа болимоор юм шиг санагддаг тухай та дээр дурссан. Гэхдээ танд амжилт гаргахаар хугацаа, хүч байна. Бөхийн хувьд өөртөө ямар зорилго тавьж байна?

- Би бөхдөө хайртай. Хааяа зарим хүний үгийг сонсоод тэгж боддог ч гэсэн цаашид сайхан барилдана. Заавал цол бодох биш барилдах бэлтгэлээ сайн базаагаад, үзэгч олноо баясгахыг хичээнэ.

- За, сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Khosoo » Tue Nov 03, 2009 9:34 am

Эх сурвалжаа тавьж байгаарай :mongol:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby 1220 » Tue Nov 03, 2009 12:08 pm

Доржсамбуу гарьдыг хүчний бэлтгэл огт хийдэггүй гэж сонсон юм байна
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Bayara » Tue Nov 03, 2009 1:23 pm

Миний шүтдэг бөх. Үнэхээр гайхалтай сайхан, жинхэнэ Монгол бөх хүн дээ, Доржсамбуу гарьд. Ясны сайн бөх гэдгээ харуулан одоо ч сайн барилдсаар байна. Аварга болчих чадалтай юмсан, тэр наадамд Мөнхбаатард л унах ёсгүй байсан юм. Хэрэв тэгэхэд түрүүлчихсэн бол дахиж нэг түрүүлээд л аварга болох байлаа. Сая нийслэлийн ойн барилдаанд үзүүр түрүүнд Мөнхбаатарыг хялбархаан хаячихаж байсан. Одоо ч гэсэн хичээвэл дахиад нэг бол түрүүлчих чадалтай л байгаа. Нутгийн дүү нараа цолд хүргэсэн нь их л хүнлэг сайхан сэтгэл юм даа. Гарьдыг хараад байхад царай зүсээрээ бас жудагтай, хүнлэг чанараараа Гарьд магнай киноны Очир заантай их төстэй. Жинхэнэ дээр үеийн Монгол маягийн барилдаантай, сэрвүүгээс барьц булаалдаж барилдах барилдаан чинь л жинхэнэ монгол бөх юм шүү дээ уг нь. Угаасаа Монгол бөхийн 2 төрөл байдаг гэсэн. Нэг нь өвөрлөгч шалавхийлэх барилдаан, нөгөө нь халх сэрвүү барилдаан. Дэмжиж явдаг шүү гарьдыгаа, энэ жилийн наадамд түрүүлэхийг ерөөе.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Tue Nov 03, 2009 2:13 pm

Ер нь нэг их хор шаргүй юм шиг байгаан. Маргаж зогсоод байдаггүй. Бас жаахан хэнэггүй. Тэрэндээ л дээшээ явахгүй байх шиг. Мөнхбаатарт толгойгоо уургалуулчихаад өөр бөх бол нилээн гүрийх л байсан юм. Тэгтэл өвдөглөчихсөн. Жудагтай сайхан бөх дөө.
Их дайчин, давшиж барилддаг. Хуруугаа шүлсдээд л дайраад байдаг хэхэ.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby meesh » Tue Nov 03, 2009 3:24 pm

Харин ч сайн тэссэн шт. Өөрөө ч гэсэн хэлсэн байна. Бас Мөнхбаатарын цээж ямар гэдгийг мэдэж байгааз дээ.
Сайхан бөх л дөө анх Өсөхөө цэргийн арслан болж байхад үзүүрлэж цэргийн заан болж байсан гэсэн байхаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Tue Nov 03, 2009 3:37 pm

Одоо ч тэгээд начны найраа хийгээд байдаг болчихжээ. Цогтжаргалыг начин болгосон. Энэ жил хэнийг начин болголоо доо байз, Алдар-ын... Их мартамхай болчихжээ золиг...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby meesh » Tue Nov 03, 2009 5:00 pm

Уучлаарай, та миний мэдэхээр улсын наадамд гурван ч удаа унаж өглөө. Эхлээд С.Мандах начинд. Дараа нь Ц.Цогтжаргал. Энэ жил Э.Энхбатад өгсөн.
Гээд дээр ярилцлаган дээр байна шт. Эсвэл нээрээ ийм мартайхай болсон юм уу? :D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Tue Nov 03, 2009 5:07 pm

Тийм байна. Энэ жил Энхбатад унаж өгсөн ш д нээрээ. Уймраа болжээ. Доржсамбуугийн ярилцлагыг ч уншаагүй л дээ...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby meesh » Tue Nov 03, 2009 5:09 pm

Гэхдээ дөрвийн даваанд Энхбат жин багатай байж Элбэгтэй сайн үзсээн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Wed Nov 04, 2009 9:28 am

Bayara wrote:Миний шүтдэг бөх. Үнэхээр гайхалтай сайхан, жинхэнэ Монгол бөх хүн дээ, Доржсамбуу гарьд. Ясны сайн бөх гэдгээ харуулан одоо ч сайн барилдсаар байна. Аварга болчих чадалтай юмсан, тэр наадамд Мөнхбаатард л унах ёсгүй байсан юм. Хэрэв тэгэхэд түрүүлчихсэн бол дахиж нэг түрүүлээд л аварга болох байлаа. Сая нийслэлийн ойн барилдаанд үзүүр түрүүнд Мөнхбаатарыг хялбархаан хаячихаж байсан. Одоо ч гэсэн хичээвэл дахиад нэг бол түрүүлчих чадалтай л байгаа. Нутгийн дүү нараа цолд хүргэсэн нь их л хүнлэг сайхан сэтгэл юм даа. Гарьдыг хараад байхад царай зүсээрээ бас жудагтай, хүнлэг чанараараа Гарьд магнай киноны Очир заантай их төстэй. Жинхэнэ дээр үеийн Монгол маягийн барилдаантай, сэрвүүгээс барьц булаалдаж барилдах барилдаан чинь л жинхэнэ монгол бөх юм шүү дээ уг нь. Угаасаа Монгол бөхийн 2 төрөл байдаг гэсэн. Нэг нь өвөрлөгч шалавхийлэх барилдаан, нөгөө нь халх сэрвүү барилдаан. Дэмжиж явдаг шүү гарьдыгаа, энэ жилийн наадамд түрүүлэхийг ерөөе.



Huzuu l muutai bolohoos biye, haa saihantai hun gej yridag yum bilee. Yas saitai gar yum daa
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron