Зиа зиа. Та бид хоёр сүүлийн үед хэрүүлдээ л сайн болждээ.
Илүү бүтээмжгүй болж дээ. бяцхан тайлбар хийе. /уул нь би ийм хүүхдийн маргаанд дургүй/. Нэгд би Чэлси фэн. аймаар.... Английг бол дэмждэг ялангуйяа энэ ДА-аар. Бразил, Аргентиний багыг биш одуудыг, тэдний авъяасыг нь шүтдэг.. тийм болохоор Англи, эсвэл Швед гэж нэг талд илт шүлсээ үсчүүлэх шаардлагагүй байгаа одоохондоо.
хоёрт би Англи тасархай илүү байсан гэж яриагүй, тэдний угын потенциалтай талаар хэнд ч ойлгомжтой бичсэн. Гол нь англи 15-20 минут тоглоод бусдад нь тэгээд Швед алаад байсан гэсэнд гайхсан/бусдаар бол сайхан тойм болсныг бас дурьдсан/. Эндээс өөр газар ингэж ярьвал ямар ч хөлбөмбөг сонирхдог хүн гайхна биз.... Ядаж статистик харахад л... Монголчууд, тэр тусмаа сэтгүүлчид ямар ч баримтгүй сэтгэлийн хөөрлөөр гөрдөг, Энд бүү байгаасай гэж бодов... Тэгээд ч энд би гол нь Ж.Коулын талаар гаргахыг зорьсон бөгөөд эхний хэсэг бол оршил...
Гуравт. намайг хөлбөмбөгт уруу татсан мэргэжилтэн "би"-с эхлээд бүгдээр энд тактикийн зөв буруу болон дүгнэлтийн буруу зөвөөр мэтгэлцэх нь зөв гэж бодож байна. Түүнээс хэрүүлийн шинж чанартай хэн нэгнийг "пан гөрүүлээд, уйлагнуулаад л"... Энэ бол буруу гэж бодож байна. Миний уншиж байгаагаар энэхүү хавраас хойш "би" -н бараг бүх л бичлэг тийм байх....
Эцэст нь эндүүрсэн бол сорри шүү нөхөд гэж....