El JefecitoӨнөө цагийн хөлбөмбөгт хамгаалах чиглэлийн хагасууд багт асар том үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Тэдний үүрэг хариуцлага хөлбөмбөг хөгжиж дэвжихийн хэрээр улам хүнд , улам хариуцлага өндөр чадвар шаардсан болж байна. Тэд бол нэр нь тоглолтын онооны самбар дээр , хэвлэл мэдээлэлийн эхний хуудсан дээр том гарчигтайгаар эсвэл дэлгүүрт хамгийн их борлогддог өмсгөлүүд дээр тэр болгон байх нь тун ховор.. Тэгсэн ч заримдаа тэд онооны самбар дээр , сонин хэвлэлийн эхний хуудсанд, мянга мянгаар зарагддаг өмсгөлүүд дээр нэр нь байдаг тэдгээр тоглогчидоос илүүгээр багийн хамаг хүндийг үүрэх нь бий... Байх ёстой чадварууд нь 120 минут тасралтгүй гүйж харайх эрч хүч, цэвэрхэн алдаа мадаггүй такл, эсрэг багийн гол хүн болох найруулагч ( ПМ ) буюу заримдаа номер 10 хэмээн дуудагддаг тэдгээр тоглогчыг бөмбөгтэй нь элдэн хөөж айлын довтолгоог эвдлэн бусниулаад эргээд сөрөг довтолгоог гайхалтайгаар эхлүүлэх зэрэг юм.
ESPN- ы Ази дах төвийн нэвтрүүлэгч, хөлбөмбөг тайлбарлагч Shebby SIngh-ээс нэгэн хүн Клауде Макалеле, Рой Кийн, Патрик Виера нарын хэн нь хамгийн шилдэг бэ гэж асуухад өнөөдөх нь энгийнээр
-Миний хувьд одоо цагт тоглож байгаа хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэвэл нэг Аргентин тоглогч байдаг. Тэр түрэмгий, эрч хүчтэй, дайчин .. Түүний нэрийг Хавьиер Машерано гэдэг гэж хариулсан гэнэ.
Бурханаас заяасан агуу Марадонагын эх орныхон, цэнхэр цагаан өмсгөлтөнгүүдийн нутгынхан түүнийг El Jefecito буюу Бяцхан удирдагч хэмээн авгайлна. 170 см өндөртэй 68 кило биетэй энэ шавилхан залуу бол миний хувьд өнөө цагт байрлал дээрээ дэлхийд 1 номер. Цэвэрхэн такл, хожлын төлөөх зүтгэл, элдэв амбицгүй үүргээ 120% биелүүлдэг чанар дээр нь хэнээс ч үл эмээх сэтгэл зэрэг нь түүнийг Копууд болон Цагаан цэнхэр өмсгөлтөнүүдийн хайрлаж хүндлэж явдаг нэгэн болгосон юм.
Анх түүнийг Германд болсон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үед Цагаан цэнхэр өмсгөнтөнгүүдийн төлөө тоглож байхад нь олж харж билээ..Үхлийн зоонд орсон Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн тоглолт болгон дээр гараанд гарч тоглож байсан түүнийг тэр үед 22 настай гэдгийг мөн дэлхийн хамгийн хүчирхэг шигшээнүүдийн нэгт тоглож байгааг нь хараад гайхан мөн их үнэлж байснаа одоо болтол санадаг. Ялангуяа Германтай хийсэн тоглолт бол түүний ДАШТ -р шигшээдээ тоглосон магадгүй хамгийн шилдэг тоглолт нь байсан байх. Германы дунд шугамын Бастиан Швейнстэйгер, Михайл Баллак, Фрингс нартай тулсан тулаан болгондоо ихэнхид нь ялалт байгуулж тэдний төмөр мэт эмх цэгцтэй тоглолтыг бужигнуулж тоглолтын хүнд хэцүү 120 минутын хамгийн хэцүүг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Пеналтиар хожигдчихоод газар сууж буй түүний дотор юу бодогдож байсныг тааж цөхөөд байх зүйл үнэндээ байхгүй байсан.
Зиак ингээд би гэдэг хүн чинь нэгэн шинэ хүндлэн биширдэг тоглогчтой боллоо..
Тэр ДАШТ хүлтэр би хөлбөмбөг гэдгийг гоол хийдэг довтлогчид, тоглолт найруулдаг ПМ-үүд, Хаалгаа манадаг хаалгачид том том сүпер одуудаар л төсөөлдөг байж. Гэвч El Jefecito-гын тоглолтыг үзсэнээр хөлбөмбөгийн өчүүхэн мэдлэгт минь дахин нэг юм нэмэгдэж бишрэн хүндлэдэг тоглогчын маань тоо нэгээр нэмэгдсэн юм. Ингээд түүний талаар чадан ядан хэдэн зүйл олж мэдсэн нь тэрээр Шигшээтэйгээ хамт Афины Олимпоос алт хүртэж, 2004 онд болсон Копа Америка тэмцээнд Финалд өст дайсан мөнхийн хөрш Бразилд пеналтигаар гусуулж байжээ. Түүний шигшээтэйгээ хамт тоглосон томоохон тэмцээн болгон дээр ихэвчлэн өнөөх өст дайсан Бразилчууд цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийг ялж байсан байх юм.. Хэдийгээр тэд хожигдсон ч Бяцхан удирдагчыг шигшээн андууд нь бүхэл тэмцээний турш хамгийн сайн тоглосон тоглогчоор нэгэн дуугаар нэрлэсэн байнаа. Мөн тэрээр Аргентины алдарт баг "River Plate" багтайгаа хамт 2003-2004 оны Аргентины улсын аваргаар тодорч байж. 2005-2006 онд тэрээр хөрш орон Бразилын баг Corinthians -т
очсон ч улиралын ихэнхид гэмтэл бэртэлийн улмаас нээх их гараанд гарч чадаагүй байна. Баг нь харин тэр жилдээ улсынхаа аваргаар тодорч Маше маань нэгэн алтан медал цуглуулгандаа нэмжээ.. ДАШТ -р хэр тоглосон талаар үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй дээ. Лавдаг ДАШТ-н дараагаар түүнийг сонирхсон баг нилээдгүй байсан.. Гэсэн ч тэрээр нутаг нэгтэн Карлос Тевезтэйгээ хамтдаа Будант Албионы багийг сонгосон нь олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шалтгаан болсон байхаа. Тэр тусмаа Лигийн шилдэгүүд болох Челси, Ман Ю, Арсенал, Ливерпүүл зэргийг биш Лондонгийн даруухан дундаж Вест Хамыг сонгожээ. Би энэ мэдээнд баярлах мөн гуних эсэхээ үнэндээ тэр үед мэдээгүй. Хамгийн гол нь миний харж явдаг Аргентин тоглогч Англид ирж би тоглолтыг нь нээх төвөггүйхэн шиг үзэж чадна гэж л бодогдсон байх.. Гэхдээ юунаас ч илүү намайг гайхшруулсан зүйл гэвэл тэрээр Зүүн Лондонд ихэвчлэн сэлгээнд л суудаг тоглогч болж хувирлаа.. Тэр үед Вест Хамын менежер Алан Курбишлэй чухам яагаад энэ авьяас бэлэг дүүрэн залууг гараанд гаргахын оронд түүний талд ч хүрэхгүй тоглогчдыг гаргаж энэ гайхалтай залуугын карьерыг эвдэж байгааг би ойлгоогүй. Өөрийн дурсамждаа Бяцхан удирдагч маань тэр үеийг ийнхүү бичсэн байна
: Намайг гараанд гарж тоглуулахгүй гэдгийг би мэдэж байсан ч гэсэн бэлтгэлийн талбай дээр өглөө болгон очиж яг л тоглох гэж байгаа юм шиг бэлтгэл хийдэг байсан маань надад үнэхээр хэцүү байсан:
Аргентины дасгалжуулагч байсан Алфио Басил ( Коко гэдэг нэрээр олонд танил болсон )
-Бурхан минь тэр бушуухан Вест Хамаас яваасай. Миний хүслээр болдог бол Италийн Сери Б-д тоглож буй Ювентус түүнд яг тохироно хэмээсэн юм. Учир нь Маше Итали удамтай байсан , мөн Итали пасспорт давхар эзэмшдэг байсан билээ.. Гэхдээ хувь заяа түүнийг гаргуунд нь хаячихаагүй. Түүний авьяас чадварыг яг өөрийнх нь хэмжээнд үнэлэх нэг хүн түүн дээр хүрч ирэн өөрийн удирдаж буй багтай тоглох санал тавьлаа.. Тэр бол Рафаел Бенитез байлаа... 2007 оны хоёрдугаар сард урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр хоёр клубын хооронд явагдаж байсныг би бас л тун сайн эргэн санана. Түүнийг Рафа сонирхсон тэр Мерсейсайдруу ирж магадгүй гэсэн мэдээг би уншиад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ олон сонингын бас нэг худлаа солиорол, Наймааны цонхоор л давс хужир нь огцом дээшилдэг шар сонингуудын бас нэгэн зүггүйтэл гэж бодсон ч ингээд Будант Албионоос дэмждэг багт маань миний хүндлэж явдаг тэр шавилхан Аргентин залуу хүрээд ирвэл ч гэж бодож байснаа нуух юуун... Тэр үед Барнслийд амьдраж байсан болохоор хаа нэгтээ ажилгүй өдөрөө Номын санд орж нетэд суун Спорт Цонхыг үзэж мөн сонин сэтгүүл нэг хэсэг шагайсан даа...
1 сарын сүүлчээр нэг л өдөр босоод Ливерпүүл фс вебрүү ороход мань эрийн шилжилтийг ФИФА нааштай шийдэж тэр манайх болжээ... Түүнийг Ливерпүүлд харахыг хүсдэг байснаа би нуухгүй. Түүний авьяас чадварыг жинкэнэ утгаар нь үнэлж цэгнэдэг хүмүүс ихэнхи нь түүнийг өөрийн багтаа багтаахыг хүсдэг байсан байх.. Гэхдээ би хүсдэг байсан ч Рафаг түүнд санаа тавьж багтаа нэгтгэхийг хүснэ гэдэгт огтохн ч итгэдэггүй мөн төсөөлдөггүй байсан.. Рафа зөв шийдэл гаргасан гэж одоог болтол хувьдаа боддог юм..
2 сарын 10 нд тэрээр 20 дугаарыг багийн зүгээс авч 20 гэхэд албан ёсоор манайх болсон нь зарлагдалаа. 24-нд болсон Шефьиелд Юнайтедын эсрэг хийсэн тоглолтыг нь үзнэ гэж бодоод үзэж чадаагүй ч гэсэн дараа өдрийн сонингин нүүрнээс El Jefecito-г тун сайн тоглосон талаар мэдээлэл олж уншиад хэрэндээ л их урамшиж билээ. Ахлагч , Босс хоёр маань түүнийг гайхалтай байсан хэмээн магтажээ.. Мөн Шаби маань ч гэсэн түүнийг гайхалтай нэгэн хэмээн магтсаныг хэлэхгүй өнгөрөөвөл алдас болох буйзаа..
-Тэрээр ийм залуу гэхэд үнэхээр насандаа баймгүй ухаалаг тоглолт үзүүлдэг. Тэрээр хөлбөмбөгийн талбай дээр үнэхээр тайван өөртөө итгэлтэй байж тоглолтын явцыг бахадмаар уншиж чаддаг.
Яг тэр үед Ливерпүүл төвдөө Момо Сисокко, Шаби Алонсо , Стивен Жеррард зэрэг чадварлаг тоглогчид байсан нь Бяцхан Удирдагчид үнэхээр өөрийн байрлалаа эзэлэхэд тун ярвигтай байсан нь дамжиггүй. Ялангуяа Хамгаалах чиглэлийн хагас дээр Валенсигаас Ливерпүүлд 2005 онд ирсэн Момо Сисокко хэмээх асар чадварлаг тоглогч байлаа. Сисокког мэргэжилтэнгүүд ихэвчлэн Патрик Виератай зүйрлүүлэн хэлдэг байсан юм.. Гэвч шавилхан Аргентин залуу маань өрсөлдөөнөөс огтхон ч эмээсэнгүй. Рафагын өөрт нь итгэж гараанд гаргасан тоглолт болгон дээр өөрийгөө 120% дайчлан тоглож тоглолт болгоны дараагаар Копууд болон багийн нөхдөөсөө сайшаал магтаал харамгүй сонсож байлаа.. Тиймдээ ч тэрээр Сисоккогын байрлал дээр Афинд болох Аваргуудын Лигийн финал дээр нэр дуудагдан тоглох болов..Гуравхан сарын дотор түүний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн юм. Тэрээр гурван сарын өмнө Вест Хамд гараанд гарж тоглох талаар төсөөлж ч чаддаггүй байсан бол гурван сарын дараагаар Аваргуудын Лигийн финалд Ливерпүүлийн Хотон Шувууны дүрстэй гал улаан хувцас өмсөөд АС Миланы эсрэг тоглохгоод зогсож байна гэж үнэндээ толгойд нь орж ирээгүй байх.. Энэ бүхэнг тэр өөрийн цуцашгүй хөдөлмөр мөн авьяас чадвараар бий болгосоноос ямар нэгэн ид шид бурханы аврал ( Рафагын ч юмуу ) энэ тэр бол үнэхээр байгаагүй юм. Рафа түүнд мэдэээж санал тавьсан нь азтай хэрэг ч гэсэн Маше тэр үед өөрийгөө аль хэдийн дэлхийд таниулаад амжсан байсан юм. Тэр жилийн Аваргуудын Лигийг дурсахад үнэндээ бүхнээс илүү ганцхан нэр л дурсагддаг. Тэр бол мэдээж Гайхамшигт Кака... Тэрээр яг л зогсоогдошгүй ид ирэн дээрээ галзуурч байсан. Тоглолт болгон дээр Кака гоолдох эсвэл дамжуулалт өгдөг байлаа.. Тэр жил Кака Миланыг финалд хүргэсэн гэхэд болно. Харин нөгөө талд Рафагын удирдлага доор ороод нэг удаа Аваргуудын Лигийг хүртсэн уран гоё тоглолт үзүүлдэггүй ч эмх зэгцтэй хэв шинжит Англи маягаар тоглодог Ливерпүүл дахин тэдэнтээ яг тэр агуу шатан дээр дахин нэг тулахаар зогсож байлаа.. Эхний хагасд Ливерпүүлийн дунд шугам АС Миланы дунд шугамыг ажилгүй шахуу болгож байв.. Шаби Алонсо, Хавьиер Машерано хоёр эсрэг багийн Кларенс Сийдорф, нөгөө гайхамшигт Кака хоёрыг дунд шугамд харьцангуйгаар илүүрхэж чадсан юм. Ялангуяа El Jefecito гайхамшигт Какаг бараг энгийн л нэг тоглогчын хэмжээнд хүртэл дээрлэхэж бөмбөг авангуут нь салалгүй дагаж бөмбөгийг нь булаан довтолгоог нь хорьж, дамжуулалтыг нь тасалж үүргээ 150 % биелүүлж байсан.
Зальт үнэг Инзагигийн гарт ойн бөмбөг орох хүлтэр хоёр баг ижил төвшинд тоглолтыг өрнүүлж байсан гэхэд болно.. Харин эхний бөмбөгийг алдсаны дараагаар Рафа тактикын алдаа гаргаж Какаг энэ үдэш өөрийнхөө хармаанд хийчихсэн байсан Тоглогчын Мангасыг маань суулгаад горзгор Петр Краучыг талбайд гаргалаа. Гэтэл Машег сууснаас хойш Какаг хорих хүн байсангүй. Тэрээр талбайн голд хуучин дүрдээ хувилан аюултай дамжуулалтаар довтолгоог хангаж эхлэв. Тун удалгүй түүний ухаалаг дамжуулалтаар Инзаги гоолдсон нь Рафагын тактикын алдааг шууд тэр дор нь илэрүүлэн гаргасан гэхэд болно. Ливерпүүл хэдийгээр нэг гоол хийсэн ч энэ нь 2 жилийн өмнөх шиг агуу эргэн ирэлт дахин болно гэсэн үг хараахан биш байлаа.. Тоглолтын дараагаар багийн албан ёсны сайт дээр Хавьиер Алесандро Машерано 74 % хувийн саналаар энэ тоглолтын баатар эр болжээ. Тэр зөв газраа зөв цагт ирсэн гэдгээ баталсан юм.
Тэр жил нь болсон 2007 оны Копа Де Америкад өст дайсан Бразилын шигшээтэй нахиад л финалд үлдээд нухуулсан ч түүнийг тэр тэмцээний хамгийн шилдэг Аргентин тоглогчоор шигшээ дэх андууд нь нэгэн дуугаар тодоруулав. Ингээд тэрээр Хотон шувуудын төвийн шугамд бэртэл гэмтэлгүй үедээ ямар ч асуудалгүйгээр зогсох байраа баттай эзлэн авсан юм. 2008 оны 3 сарын 15 нд Лигийн тоглолт болох Рийдинг багтай хийсэн тоглолтон дээр 25 ярдаас цөм цохиж гоолдсон нь түүний Хотон шувууны төлөөх хийсэн анхны гоол байлаа.. Тэрээр өнгөрсөн жил болсон Бээжингийн Олимпод Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн эгнээнд багтан 4 жилийн өмнө авч байсан Олимпын аваргаа хамгаалах тулаанд дуудагдсан юм. Аргентины шигшээ гайхалтай тоглож Олимпын аварга авсан нь түүнтэй бас салшгүй холбоотой. Тэрээр ийнхүү Олимпын аваргыг хоёр удаа авсан тоглогч гэдгээр түүхэнд тэмдэглэн үлдэх боллоо.. Түүний өмнө бас нэгэн Аргентин тоглогч л хоёр Олимпоос хөлбөмбөгийн төрөлд алт авч байжээ.. Өнгөрсөн улирал тэрээр төвийн шугамд Шабитай хамт гаран олон олон сэтгэлд үлдэхээр тоглолтуудыг Хотон Шувуудын төлөө хийж байлаа.. Зарим тун чухал тоглолтуудыг тэрээр өнжсөн нь одоо ингээд эргээд бодоход үнэхээр харамсалтай..Тэрээ том тоглолт болгон дээр бидний итгэлийг алдалгүй тоглож эсрэг багийнхаа тоглогчидын хар дарсан зүүд , хавирганд наалдсан хатиг, хачигтай үсний цэвэрлэгч болж байдаг нь тун гайхалтай.
Мөн тэр Ливерпүүлийн төлөө тоглож буй анхны Аргентин тоглогч болсон билээ..Копууд түүнд зориулан дуу хүлтэр дуулдаг юм.
Jave Mascherano, you control the midfield solo
You’ll never walk alone, playing with Alonso…
Jave Mascherano, you make difference for us!
we’ll never surrender to the blue shite across the park
You are the boss, the number one
You’ll bring number 19 back to us
The scousers win and the manchester run !!!
If we win it at anfield then its because
He's gauranteed to love this and good bouncing material.
Ривер Платын фенүүд одоог хүртэл El Jefecito-д хайртай байдаг тул тэд Ливерпүүлийн улаан жерсиг өмсөн түүний талаар бас Испани хэлдээр дуулдаг ажээ..
Ay che bostero, mira que distinto somo!
ustedes van con la yuta, nosotro aguantamo solo…
ay che bostero, que diferencia que hay!
aca no hay banderas negras y la Hinchada no se va…
vos sos vigilante esa es la verda!!!
venis custodiado al Monumental!!!…
los pibes de River a La Boca van!!!
todos caminando!!! sin la federal!!!…
Мөн богинохон бас нэг хувилбар нь энд байна.
Javier Mascherano,
Runs so fast and he never goes slow,
He'll slide in and crack you like some eggs,
So just watch out cos he's comin to break your legs!
Аргентины ард түмэн улсынхаа шигшээн дасгалжуулагчаар Бурханаас зөвхөн ганцхан заяагдсан Диего Марадонаг томилсон нь гайхалтай зүйл байлаа. Гэхдээ бас тэрхүү Марадона нь Манай төвийн ноён нуруу болсон Тоглогчын Мангасыг маань үндэсний шигшээн ахлагчаар нэрлэсэн нь санаандгүй гэж хэлж болохоор зүйл байсан.
Марадона хэлэхдээ
- Би Хавьиерыг үндэсний шигшээн ахлагчаар тавихыг хүсч байгаа. Учир нь тэрээр миний бодлоор бол Аргентины шигшээн хувцасыг бүх л талаараа өмсөхөд зориулагдсан хүн. Тэр үүний төлөө юуг ч золиослож чадна, тэр үүний төлөө эцсийн хөлсөө дуустал тэмцэж чадна, тэрээр яг л профешнал байж чадна, мөн багийн аднуудтайгаа хамгийн ойр байж чадна. Би түүнийг үүнд ятган итгүүлнэ. Тэр миний ахлагч байх болно.
Үнэхээр Маше эхлээд даруу загнан татгалзсан боловч Мара түүнд Цагаан Цэнхэр өмсгөлийн үнэ цэнийг нэг л хэлэхэд хангалттай байсан нь Маше тун удалгүй саналыг зөвшөөрөн Аргентины үндэсний шигшээг ахлаж талбайд гарах болсоноос нь мэдэгдэнэ. Түүнийг хүмүүс олон хүмүүстэй адилтган жишдэг. Угаас хөлбөмбөгт ямар нэгэн авьяастай хүүхэд доороос түрэн гарч ирвэл түүнийг өнгөрсөн үеийн агуу нэгнүүдтэй зүйрлэн үздэг. Хавьиерыг Редондогын залгамжлагч гэж үзэх хүмүүс олон байдаг. Миний хувьд тэрээр яг өөрийн гэсэн нэг давташгүй хэв хэмжээг агуулсан тоглогч.
Түүний бас нэгэн дурдууштай зан чанар гэвэл тэрээр бидний төлөө 35,000 £ гэсэн цалингаар тоглож байхдаа нэг ч удаа цалингаа нэмэгдүүлнэ явна барина гэж гомдоллож байгаагүй, тэр өөрийн багт үзүүлдэг үнэ цэнээ мэддэг , тэр Хотон Шувуудын төлөө тоглож байгаагаараа бахархаж чаддаг. Энэ зун Барса түүнд санал тавьж унтах нойр уух ундаа идэх хоол энэ тэрийг маань нэг хэсэг л мартагнуултал санааг минь зовоосон. Гэхдээ Рафа түүнийг хаашаа ч явуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ яриа нэг эцэс болж сэтгэл амарсан л даа.
Мөн дээр нь цалинг нь ч 3 дахин нэмсэн.
Зиак ингээд энэхүү бэсрэг нийтлэлээ Хавьиер Алесандро Машераногын Ливерпүүлд ирээд 3 сар гаран болсоны дараагаар өгсөн ярилцлагын хамгийн таалагддаг хэсгээрээ төгсгөе!!
"Хэрвээ би Ливерпүүлд л тоглохгүй гэвэл Англид байхыг хүсэхгүй. Тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр төсөөлөхөд боломжгүй зүйл юм, учир нь би Ливерпүүлийг асар их хүндэтгэдэг. Би англид үлдэхийг хүсч байна, Гэхдээ зөвхөн Ливерпүүлд л хөлбөмбөг тоглоно.
"Энэ Клуб надад үнэхээр гайхалтай боломж олгосон түүнд би асар их баярлаж явдаг. Тийм ч учираас Европын өөр ямар ч том баг миний бодолд орж ирэх боломж байхгүй."
El Jefecito олон жил Хотон шувуудын төлөө тоглож Копууд биднээ баясгаж яваарай! Чи бол манай багийн хөдөлгөж боломгүй салшгүй нэг хэсэг.. Цагаан цэнхэр судалтай хувцасыг улсынхаа өмнөөс өмсөж хамаг байдгаа зориулдаг шигээ чи Ливерпүүлийн улаан хувцасыг өмсөж бүхнээ зориулдагт чинь чамд талархаад барашгүй..