by UNIVERSE » Wed Jun 21, 2006 11:22 am
Номер 10-ийн тойм сайхан болжээ. Гэхдээ хэт нэг талыг харж буруу дүгнэлт хийсэн байна.
Сая бол Англичууд илүү байсан төдийгүй харин Швед тэнцэх азтай байлаа. Шведийн хоёр дахь гоол цэвэр аз байсан. Сол алдаа гаргаагүй бол тэгээд л, бас Ашли Коул байна, Солд итгэж хараад л... Шведийн эхний гоол хаах ямар ч боломж байхгүй тасархай мөргөлт байсан. Тэр бол яах ч аргагүй гоол. Мэдээж Англи эхний үед илүү тоглосон. Хоёр дахь үед Швед маш хурдан довтолгоонд шилжиж, дээр нь булангийн цохиолтоо маш сайн хийсэн, бусдаар бол илүү зүйл байгаагүй. Энэ нь тэдний хүсэл зоригтой холбоотой.
Өнгөрсөн 3 тоглолт англи яг энэ тактикаа барьлаа. Нэгдүгээр үед нь аймаар тоглоод, хоёрт нь хамгаалах.
Өөрөөр хэлбэл Швед зайлшгүй хожих шаардлага байсан. Англи хоёрдугаар үе эхлээд л тоглогчид нь ч, дасгалжуулагч нь тэнцээг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь солилцоо, бөмбөг эзэмшилт зэрэгээс харагдаж байсан төдийгүй, үүнд нь Рүүний нэлээн ууртай байна лээ. Учир нь Английн баг хоёрдугаар үед довтлож байгаад Шведийн хүчтэй контор аттакт өртөх, эсвэл нэмж шар карт авах шаардлагагүй...Зөв тактик мэт санагдана.
Хоёрдугаарт өнгөрсөн том багуудын тоглолтоос харахад бүх л үеийн турш хүчтэй довтолж идэвхитэй тоглох нь залуу үеээсээ хамаарч байна. Тухайлбал Аргентин, Испани. Аргентин хууччуул нь тоглолтын эхний 1-2 гоолын давамгайлалдаа ханасан байхад тэдний ирээдүйтэй төдийгүй, өөрсдийгөө дэлхийд нээх харуулах шилдэг залуус болох Тевез, Мэсси ханах болоогүй зүтгээд л. Испаний залуус ч ялгаагүй. Өчигдрийн Рүүнийг нь ууралдаг нь ч үүнтэй холбоотой. Английн тал довтлогооны хагас болон довтлогч талд Аргентин, Испани мэтийн шижигнэсэн залуус /Рүүнийгээс өөр/ байхгүй, байгаагаа гаргахгүй байгаа нь сул тал ажээ. Бразилд ч энэ байдал ажиглахдахаар байх шиг байна.
Юутай ч дараагийн тоглолтуудыг харъя. Тоглолтыг үзээд буруугаар, өөрсдийнхөө талд хэт том дүгнэлт өгөх нь байж болох ч шүүмжилмээр зүйл мэт.
Эцэст нь хэлэхэд бүх л талаараа шүүмжлэлийн бай болдог Моуриногийн маань бүтээлүүд хэрхэн чанартай вэ гэдгийг энэ дэлхийн аварга харуулж байна. Тухайлбал Коул, тэрээр эхний гурван тоглолтонд английн шилдэг нь байлаа. Моурино түүнийг үнэхээр сайн болгожээ. 2005 оны аваргуудын лигийн ганган тоглолтууд, өнгөрсөн улиралын Вест Бромд, МЮ-д, Ситид, интэрнэшнлд оруулсан ганган гоолуудыг нь хараад үнэхээр энэ мэдрэмжтэй залуу юм дуулгана гэж бодож байсан. Тэр ч талаар болсонгүй. Түүний өнгөрсөн шөнийн гоол дэлхийн аваргын хамгийн тансаг гоолуудыг тэргүүлж магадгүй. Мөн түүний ассист үнэхээр ухаалаг, бас оновчтой байсан. Өөрийн багтаа ч, шигшээдээ ч хүн хэцүү өрсөлдөөнд өөртөө итгэлтэйгээр, өөрийгөө харуулж, дасгалжуулагчаасаа сурах зүйлээ сурч, элдэв юм гуншигнахгүйгээр өөрийн байраа баттай олж чадаж буй энэ даруухан бас бас авъяслаг залуугийн талаар намтар бичих шаардлагатай гэж бодогдлоо.
One day we will do it. Champions Champion