Moderator: Их спортын модууд
by Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:07 am
by Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:08 am
by Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:14 am
by Nomer 23 » Wed Dec 07, 2005 10:49 pm
by Xtreme.So » Fri Dec 09, 2005 9:14 am
by Anonymous » Fri Dec 09, 2005 4:28 pm
Xtreme.So wrote:Б.Мєнгєндєл: Багаасаа л дєрєв дугаартай тоглож эхэлсэн
“Их тийн”-ий тоглогч, спортын мастер Батсайханы Мєнгєндєлтэй уулзаж ярилцлаа.
-Єєрийгєє уншигчдад маань танилцуулна уу?
-Би 21 настай. Волейболын vндэсний лигт тав дахь жилдээ тоглож байна. 1997 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Томоохон амжилтуудаасаа ярина уу?
-2001 онд Гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит сонгон шалгаруулах тэмцээний алт, єсвєр vеийн УАШТ-ий мєнгєн медальтай. Энэ жилийн клубийн УАШТ-д “Их тийн”-д орж тоглоод мєнгєн медаль хvртсэн. Клубийн цомын аварга. Залуучуудын УАШТ-ээс гурван хvрэл медаль хvртсэн. Єнгєрсєн жилийн залуучуудын УАШТ-ий шилдэг тэгш тоглогчоор шалгарсан.
-Энэ жилийн волейболын лиг таны хувьд юугаараа онцлог байна?
-Зохион байгуулалт сайтай болж байна. Мєн олон баг оролцож, залуус тvрэн орж ирснээрээ онцлог болов уу. Би энэ тэмцээнд ах нартайгаа нэг баг болж, гар нийлж тоглож байна. Тэднээсээ их зvйл сурч авч байна. Тухайлбал би ОУХМ М.Алтангэрэл ахыг багын л хvндэлдэг байсан. Энэ ахтайгаа нэг баг тоглож байгаа нь их аз завшаан.
-Хоёрдугаар тойрогт танай баг тавдугаар байрт орсон. Олон ч хожигдол хvлээсэн. Энэ нь юутай холбоотой вэ?
-...(инээв) Дахиж ийм алдаа гаргахгvй ээ.
-Багийнхаа легионер тоглогчдын тухайд юу хэлэх вэ?
-ОХУ-аас хоёр легионер ирсэн. Тэд туршлага, арга барил сайтай. Нэг нь хагас намаас довтолдог бол нєгєє нь паралель тоглолттой.
-Бэлтгэл сургуулилалтаа хэрхэн базаасан бэ?
-Аравдугаар сарын сvvлчээр Спортын тєв ордонд Цолмон багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Клубийн удирдлагууд ч бvх талаар дэмжиж тусалсан даа.
-Танай клубийн дарга нарын дунд волейболд “нугасгvй” хvн олон юм аа?
-Тийм шvv. Манай клубийн захирал ОУХМ Дэмбэрэлсайхан. Компанийн захиал С.Батсайхан ах волейболын спортын мастер. Тэд бидэнд байнга тусалж, урам єгч байдаг. Энэ нь ч амжилт гаргахад нєлєєлдєг. Манай клуб Цолмон багшаас гадна хоёр дасгалжуулагчтай (с.м Х.Мєнхтулга, Гансvх) Багш нар маань сайн волейболчид бэлтгэн гаргаж байгаа.
-Спортын мастер цолыг хэзээ авсан билээ?
-Энэ жил. Спортын мастер болоод маш их баярласан. Цол авсны хэрээр єндєр хариуцлага хvлээж байна.
-Ингэхэд дєрвийн тоонд дуртай юу?
-Яаж байна (инээв). Би багаасаа л дєрєв дугаартай тоглож байгаа. Тиймээс дєрвийн тоонд дуртай болчихож.
-Аль сургуулийн оюутан бэ?
-МУИС-ийн Газар зvй геологийн факультетийн Газрын менежментийн ангийн IV курсийн оюутан. Тєгсєх курс болохоор хичээл ачаалал ихтэй. Гэхдээ энэ бvхнийг зохицуулаад лигтээ тоглож байна даа.
by Цогоо » Fri Dec 09, 2005 9:58 pm
by Xtreme.So » Sun Dec 11, 2005 3:37 pm
by Xtreme.So » Mon Dec 12, 2005 6:41 pm
by meesh » Mon Dec 19, 2005 9:10 pm
by ebe » Sun Jun 17, 2007 1:40 pm
by Nomer 10 » Sun Aug 05, 2007 3:10 pm
by Khosoo » Mon Aug 06, 2007 1:05 pm
by chukcha2002 » Mon Aug 06, 2007 3:31 pm
by Eny » Fri Aug 08, 2008 3:48 pm
by Тамир » Tue Dec 23, 2008 6:11 pm
by Tomroo_Kop » Wed Jul 29, 2009 1:20 pm
by Tomroo_Kop » Fri Oct 02, 2009 11:27 pm
by Moza » Fri Oct 09, 2009 10:53 am
by Tomroo_Kop » Sun Oct 25, 2009 11:50 am
by Tomroo_Kop » Mon Oct 26, 2009 8:44 pm
by Bulga » Tue Jul 19, 2011 9:05 pm
by zak » Wed Jul 27, 2011 2:24 pm
by bayaraa4481 » Wed Apr 25, 2012 10:48 am
by robinhood » Fri Aug 17, 2012 12:04 pm