by kayo » Mon Jul 10, 2006 12:57 pm
Manai Deko-giin tuhai Tavan Tsagiragdeer neg goyo medeelel garsaniig taviya,mani hun chini ug ni tsever Brazil yom baina sh dee.
Деко Деку болсон тvvх
Андерсон Луис де Соуза буюу бидний хэлж заншсанаар Деку 1977 оны наймдугаар сарын 27-нд Бразилийн Сан Бернардо до Кампо хотноо тєржээ. 1995 онд “Сан Паулу” клубтэй гэрээ байгуулснаар мэргэжлийн хєлбємбєгч болсон байна.
1997 онд багаа Бразилийн залуучуудын хамгийн нэр хvндтэй тэмцээнд тvрvvлэхэд гол vvрэг гvйцэтгэсэн тvvнийг Португалын “Бенфика” урвуулснаар Деку євєг дээдсийнхээ єлгий нутагт суурьшин, цаашлаад шигшээ багт нь тоглох нєхцєл бvрдсэн. Харин “Бенфика” тvvнийг бvрэлдэхvvндээ гаргалгvй “Алверка”-д бvтэн улирал зээлдvvлж, эргэж ирэнгvvт нь “Порту”-д арилжиж орхисон байна.
Ийнхvv Моуриньогийн удирдлагад орсноор авьяас билэг нь тодорч, олны танил болж эхэлсэн. Тvvнд тулгуурласан тоглолтын тактикаар Моуриньо 2003 онд УЕФА-гийн цом, 2004 онд Аваргуудын лигт “Порту”-г тvрvvлvvлсэн билээ. Ийнхvv гялалзаж эхлэх vедээ тэрбээр хэрэв Бразил шигшээ багтаа урихгvй бол Португалын тєлєє тоглоход бэлэн гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн.
2002 онд Португалын иргэн болох болзлыг (зургаан жил тухайн улсдаа амьдарсан байх) хангаснаар 2003 оноос шигшээ багт нь тоглох болсон юм. Сонирхолтой нь тэрбээр Португалын бvрэлдэхvvнд анхны тоглолтоо тєрєлх эх орныхоо эсрэг хийж (2003.III.29), 82 дахь минутад сэлгээгээр талбайд гаран шууд хожлын гоол оруулан, хэнийг голж байсныг нь ухааруулж єгсєн. 1966 оны ДАШТ-д домогт Эйсебио тэргvvтэй португалчууд Бразилийг 3:1-ээр буулгаж авснаас хойш тэд шар ємсгєлтvvдийг ер хожиж vзээгvй байсан юм.
Тvvнээс хойш Деку Португалын шигшээ багийн ноён нуруу нь болж, ДАШТ-ий хагас шигшээ хvртэл мацан гарахад голлох vvргийг гvйцэтгэсэн билээ.