Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: Эмгэнэл

Postby Norman_Whiteside » Thu Oct 01, 2009 5:10 pm

10 админы зөв шүү. Би эхлээд форумд ороод нэлээд хүнтэй хэрэлдээд амжсан бараг л МАНЮ болон КР7-н талаар сөрөг үзэл бодолтой болгонтой үг сөрж дэмий өмөөрдаг байлаа учир нь би Форумыг хүндэлдэггүй зүгээр л хөлбөмбөг ярьж пиво ууж халаад дэмий ярьж маргалддаг уушны газар фаб шиг ойлгож явждээ харин өдөр ирэх тусам миний форумын нөхдүүдийг хүндлэх үзэл маань нэмэгдэсээр ялангуяа уянгааг бүгд л маш их хайрладагийг хараад энд байгаа залуусыг өөрийн эрхгүй хүндэлсэндээ энэ чинь нэгнийгээ харааж ерөөх биш хайрладаг газар юм байнадаа гэдэг бодол төрж байлаа. Би ч уг нь ажил дээрээ амьдрал дээрээ ч тийм ч их хүний дургүй хүргээд байдаг хүн биш бусдын адил эгэл жирийн л нэгэн гэтэл энэ форумд орохоор хүний дургүй хүргэсэн юм бичээд байгаагаа анзаарсан. Одоо цаашид эвтэй сайхан байнаа. Маню миний амьдрал биш харин миний амьдрал монголын газар шороон дээр монгол хүмүүсийнхээ уужим сэтгэлд дунд шүү дээ. За тэгээд хэрэлдэж байсан:Ууганаа дүү, Бамбууш, Бобоз, ливерпүүлийн бусад фенүүд барсагийн фенүүдээс хүлцэл өчье. :beer Ялангуяа Ганхүү Поси, Санжаа 3 т нэрээ хэлээгүй жаал жуул онцгүй зан гаргасан уучлааарай найзуудаа дараа сайхан уулзнаа бас сүлдээс андтай ам мурийгаад амжсан боловч дараа нь эр улс шиг сайхан ойлголцож онлайн танилцсан. Бид 2 нэг уулзаж уух юм байгаа. За тэгээд манайхан бие биенийгээ муухай харааж ерөөх хэрэггүй шүү. Уянгаа маань бидний бичлэгийг уншиж байгаа болвуу хайран сайхан залуу нас харамсаад ч барахгүй ндээ . Би зургыг нь харж байсан ч уянгаа гэдгийг мэдээгүй байсан нүдэнд дулаахан сайхан охин байж.
Айлын том охиныг бодоход аав ээж залуухан нэгэн байгаа байх цэцэг шиг охиноо алдсанд нь харамсаад ч барахгүй н : :sad::
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Эмгэнэл

Postby VicKtoR » Thu Oct 01, 2009 6:31 pm


Хмммм, өнөөдөр Ману-н сэдвээр гарчигыг нь ч харалгүй орж яваад улаан тууз татуулсан охины зураг хараад их л гайхав :smile: шууд л хэн нэгэн өнгөрч ... харин хэн бэ? өчигдөр улаануудын сэдэв дотор хэн нь ч билээ ямар муу өдөр бэ манайхан ч хожигдоод, форумд ордог нэг охин ч өнгөрөөд гэж өгүүлбэр уншиж байсанаа шууд бодлоо хэн гэдгийг нь мэдэх гээд хуудаснууд эргүүлж эхлэв, тэгтэл Уянгаа гэсэн нэр , нэг л танил нэр тэгсэн мөртлөө хэн нь нэг л санаанд буудаггүй, тэгээд дахиад л хайлаа Мэмбэрс дотроос U үсгээр хайлаа алга байна дахиад л хүмүүс бичсэн бичлэг эргүүлээд дотроос хэн нэгний ишэлсэн Уянгаа гэсэн ник-тай байхыг хараад шууд л мэмбэрс дотроос Y хайлаа, хайлтанд өөдөөс Жули Робэртс-н мишээсэн зураг гарч ирэв, нөгөө Маню фэн, сэдэв дотор хаяа хаяа үзэгдэж байдаг харсан аватор, түүний тухай нээх их мэдэхгүй бичсэн бичлэгийг нь сайн сандаггүй, ямар ч байсан хамгийн сүүлд санж байгаагаар "Урагшаа эмчилгээнд явж байгаа" гээд нэг бичлэг бичихэд хүмүүс "за сайн яваад, эдгэрээд ирээрэй" "гаргаж өгж уулзанаа" энэ тэр гэсэн бичлэгүүд л ой санамжинд байна. Хммммм, харамсалтай юм болжээ гэж бодоод цааш явж байтал Хорин Нас Хүрэх юмсан буюу Эргэн дурсахуй орж үзлээ, 20-ч хүрээгүй байсан юмуу гэж бодоод ортол дотор нь ёстой сэтгэл сэмшрүүлмээр зүйлс бичжээ. Энэ форумд ороод бараг 2 жил болох гэж байхдаа байнга л ЭПЛ-н хэдэн сэдвээр эргэлддэг тэгтэл энэ сэдвүүдээс гадна өчнөөн төчнөөн юм болж байдгын нэг жишээ энэ байлаа, урд нь эдгээр сэдвүүдээр орж байхгүй яав даа гэж өөрийгөө буруутгана, тэгсэн бол жоохон ч гэсэн тус дэм болох ч байсан юм бил үү ... мэдээгүй байсан нь ч дээр байсан юм уу, мэддэг байсан бол улам хүнд тусах байсан гэж өөрийгөө тайвшруулж сууна.

Тэнгэрийн оронд өвчин зовлон, шанал зовиургүй тайван нойрсдоо.

Эцэст нь форумд орж байгаа бүх эмэгтэй гишүүддээ хүндэтгэлтэй хандаж байхыг бүх гишүүддээ уриалж байна.

Хүндэтгэсэн Вик. :)

Last edited by VicKtoR on Thu Oct 01, 2009 7:20 pm, edited 3 times in total.
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Эмгэнэл

Postby RBK » Thu Oct 01, 2009 7:05 pm

Бамбууш wrote:
Хулганаа wrote:
ALKAHOLIK wrote::-o

муу новш минь чамд инээдтэй байна уу тээ ****4 минь чи энэ форумаас зайлсан нь дээр шүү хөөрцөн алиа бацаан минь чиний ****4ийн хэнд ч хэрэггүй юманд хүмүүс инээдэг гэж бодож байнауу ****4ын бацаан минь би чамайг нэг өөдгүй ал байгаа даа гэж боддог байсан зөв таамаглаж

Хулганаа үнэн хэлж..
Алка чи ер нь алиа алиа гээд байх тусам арай биш юмаа чи арай биш шүү..
Чамайг мэддэг хүмүүс чамайг өөрөөр л ярьдаг юм билээ. Чи харин наад өөрийн
бүтээсэн дүрдээ арай дэндүү шингэж байна.. Наадах чиний тавьсан смайлд утга
авцалдаа үнэндээ алга.. Чамайг нээрээ майр харааж ерөөмөөр байсан ч талийгаачыг хүндэтгээд энэ удаа больё доо..

Зиа зиа, юу ч гэсэн миний буруу байсан бололтой уучлаарай... Ууганаа, Аматори, ер нь бүгдээс нь ингэж гуйя... Тэхээр ийм байна... Би энэ гишүүнийг хэн нэгэн нөхрийн 2 дахь нэр гэж боддог байсан... Тэр бодлоороо л өдий хүртэл явсан... Тэгээл хэн нэгэн дальжиганаж байна л гэж бодсийн... Миний буруу байсан бололтой...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Эмгэнэл

Postby sOx » Thu Oct 01, 2009 7:40 pm

Алка албаар ингээгүй байлгүйдээ, PEACE
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Эмгэнэл

Postby Expert » Fri Oct 02, 2009 12:21 am

haramsaltay ym. emgenel ilerhiiley.
User avatar
Expert
 
Posts: 162
Joined: Sun Mar 19, 2006 9:29 pm

Re: Эмгэнэл

Postby ХАЛИУН » Fri Oct 02, 2009 9:56 am

уншихыг хориглоно гэсэн сэдвийг анх уншаад нэг л тийм сонин мэдрэмж тєрж байсан. Тэгээд иргээд гайгїй болоод ирсэн гэхэд баярлаж байлаа. даанч ингээд явихсан гэж бодохоор.......
Би энэ охиныг мэдэхгїй. гэхдээ энэ охин мундаг сэтгэлийн тэнхээтэй байсан. Харамсалтай байна.

Ингээд бодохоор хорвоо угаасаа шал хуурамч. 10 ахын бичдэг бол хамгийн їнэн. єнєєдєр инээгээд гїйж байсан хїн маргааш биднээс холдоод явчихдаг. гэхдээ яахав хатуу ч гэсэн энэ хорвоо їхэх тєрєхийг адилхан заяадаг гэдэгт жаахан сэтгэл уужрахын.
Манай форумын хэд хэдэн сайхан залуус амарлангуй орныг зорьсон. Тэр дунд таньдаг залуу ч байсан. Харамсалтай. Биеэ бодож эрїїл мэнддээ анхаарч уур уцааргїй амьдарцгаая. Бид чинь энэ улсыг авч явах нэг їе шїї дээ.

Бид эвтэй нарйтай ээрїїл энх байвал бїх зїйл сайхан болно.

Талийгаач маань эргээд энэ ертєнцєє энхрий бяцхан хїї, охин болоод ирэх байхаа.

Ум сайн амгалан болтугай. :) :) :) :) :) :)
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Эмгэнэл

Postby Bold9 » Fri Oct 02, 2009 10:10 am

R.I.P
Image
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Эмгэнэл

Postby Khosoo » Fri Oct 02, 2009 12:45 pm

Монголын сагсан бөмбөг, хоккей, бендигийн шигшээгийн тамирчин Аринболд нас баржээ. :sad: Тэр супер тамирчин байлаа. ТИС-ийн Ариука гэж мэдэх байх. Сайнууд нь түрүүлээд хорвоог орхих юм даа. :sad:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Эмгэнэл

Postby WALCOTT » Fri Oct 02, 2009 12:47 pm

үнэн байншд ээ ******
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Эмгэнэл

Postby Батгэрэл » Fri Oct 02, 2009 12:49 pm

Үнэхээр шилдэг тоглогч байсаан R.I.P :) :sad:: Энэ одоо юу болоод байна а :sad:
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Эмгэнэл

Postby Батгэрэл » Fri Oct 02, 2009 12:51 pm

Nomer 7 wrote:Сагсан бөмбөг, хоккейгоо хоёуланг нь тоглоно


Баасангийн Ариунболд 1985 оны арваннэгдүгээр сарын 5-нд төрсөн. Сагсан бөмбөгийн лигийн АШТ-ий ШУТИС-ийн “Шаркс” багийн холбон тоглогч. Мөн Монголын хоккейн лигийн “Багануур” ХХК-ийн “Багануур” багийн баруун жигүүрийн довтлогч. Монголын сагсан бөмбөг болон хоккей, бэндигийн шигшээ багийн тоглогч түүнтэй уулзаж ярилцлаа.

-Сагсан бөмбөг, хоккейн шигшээ багийн тамирчин маань анх аль төрлөөр нь хичээллэж эхлэв?
-Миний бага нас Багануур дүүрэгт өнгөрсөн юм. Бага байхаасаа л гэрийнхээ гаднах мөсөн гулгуурын талбайд өдөржингөө гулгадаг байлаа. Хоккейн дасгалжуулагч гэвэл Батбаяр, Цогтсайхан багш нар юм. Эдгээр багш нарын удирдлагад хоккей тоглон тавдугаар ангидаа өсвөрийн УАШТ-д оролцож байсан.

-Хоккейгоор нэлээд олон тэмцээнүүдэд түрүүлсэн биз?
-Монголын хоккейн холбооноос зохион явуулдаг лигийн АШТ-д “Багануур” ХХК-ийн “Багануур” багийн бүрэлдэхүүнд тоглож 2004, 2005, 2006 онд түрүүлсэн. Харин энэ жил мөнгөн медаль хүртлээ. Сагсны лиг, хоккейн лигтэй давхцдаг учраас хоёуланг нь тоглоход хүндрэлтэй. Дээр нь хоккейн лигийн зарим тойрог хөдөө орон нутагт явагддаг учраас хоёуланг нь тоглох боломжгүй болоод байна. Миний хувьд энэ жил “Багануур” багийнхаа бүрэлдэхүүнд лигийн АШТ-ий шигшээ тоглолтод л тоглолоо. Цаашид хоккей, сагс хоёрыг хослуулаад аль алинд нь тоглоно гэж бодож байгаа.

-Хоккейн шигшээ багаас гадна бэндигийн шигшээд тоглодог байх аа?
-Тиймээ. Бөмбөгтэй хоккей манай оронд шинээр хөгжөөд удаагүй байгаа спорт. Өнгөрсөн жил шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Шведийн Стокхольм хотноо болсон ДАШТ-ий “Б” ангилалд оролцож тавдугаар байр эзэлсэн. Харин энэ жил дахин оролцохоор төлөвлөж байсан ч бэртэл аваад больсон. Уг нь виз гарчихсан явахад бэлэн болчихоод байлаа.

-Шигшээ багт хэзээнээс хүчин зүтгэх болсон юм бэ?
-2000 оноос шигшээ багт багтаж хоккейн олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа. 2000 онд Тайландад залуучуудын олон улсын тэмцээн, 2002 онд Шинэ Зеландад болсон Ази болон далайн орнуудын АШТ-д оролцсон юм байна.

-Сагсан бөмбөгөөр холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг, харин хоккей болон бэндид ямар байрлалд тоглодог вэ?
-Хоккейн баруун жигүүрийн довтлогчоор тоглодог. Харин бөмбөгтэй хоккейд төвийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг.

-Хоккейн тамирчин яагаад сагсан бөмбөг рүү урваад байна вэ?
-Би сагсан бөмбөгийг 2000 оноос тоглож байгаа. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д элссэнээр бүр илүү эрчимтэй тоглох болсон. ШУТИС-д элссэн жилээ нэгдүгээр курсын оюутнуудын дундах тэмцээнд оролцож байгаад сургуулийнхаа шигшээ багт Ш.Гүнсэнхоролын хамт тоглох болсон.

-Дээд лигт гурав дахь жилдээ тоглож байгаа байх аа?
-Хоёрдугаар курсээсээ хойш л тоглож байна. Одоо дөрөвдүгээр курст сурдаг.

-Ямар мэргэжил эзэмшиж байна? Хэрвээ сургуулиа төгсчихвөл өөр багт тоглох уу?
-Би ШУТИС-ийн уул уурхайн цахилгааны дөрөвдүгээр курсын оюутан. Сургуулиа төгссөн ч энэ багтаа л цаашид тоглох байх. Бид нар чинь дөрвөн жил гаруй хамтдаа тоглочихжээ. Зарим нь бүр зургаа долоон жил тоглож байгаа. Нэгнийгээ сайн ойлголцдог.

-Анхны лигт ердөө ганцхан хожигдсон. Гэтэл өнгөрсөн жил плей-оффт шалгарч чадаагүй. Харин энэ жил хэрхэн өрсөлдөх бол…
-Анхны жил бидний тоглолтыг лигийн багууд төдийлэн сайн мэддэггүй байсан. Тиймээс тийм өндөр амжилт үзүүлсэн байх. Өнгөрсөн жил шийдвэрлэх тоглолтод “Хасын хүлгүүд”-эд ялагдаж плей-оффоос мултарсан. Харин энэ жил плей-оффт шалгарчих болов уу. Харамсалтай нь би хөлдөө авсан бэртлийн улмаас сар гаруй хугацаанд тоглох боломжгүй болчихлоо. Тэгэхдээ би багийнхандаа итгэж байгаа. Манай залуус плей-оффт орох эрх авна гэдэгт найдаж байна.

-Сагсан бөмбөг, хоккей хоёрын алинд нь илүү сонирхолтой вэ?
-Сагсан бөмбөгт илүү дур сонирхолтой юм болов уу. Гэхдээ хоккейгоо тоглохгүй гэж байгаа юм биш. Аль болох хоёуланг нь тоглохыг хичээнэ.

-Тэмцээн уралдаан гэж яваа хүн хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?
-Үнэнээ хэлэхэд төдийлэн сайн хичээлдээ анхаарч чаддаггүй. Лигийн тоглолттой өдөр ихэвчлэн чөлөө авах юмуу тасалчихдаг болоод байгаа. Бэлтгэл их хийгээд ядарсантай холбоотой байх.

-Энэ спортуудаар хичээллэхэд чинь ар гэрийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Маш их дэмждэг. Миний тоглолтуудыг байнга үздэг. Аав маань өөрөө хөлбөмбөг тоглодог байсан юм.

-Ингэхэд хоккей, сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэдэг үү?
-Багадаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан удаатай. Надад спортын төрлүүдээс багийн спорт илүү таалагддаг. Багаасаа л сагс, хөлбөмбөг, хоккейн төрлүүдийг ихэвчлэн шимтэн үздэг байсан.



http://www.mongolnews.mn
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Эмгэнэл

Postby MJ » Fri Oct 02, 2009 1:02 pm

Ариунболд сайн тоглогч байсаан харамсалтай юм. Гүн эмэгнэл илэрхийлие.R.I.P :sad:
Бас ард олондоо Тунгалаг Тамир киноны Засагт Хааны Цахиур Төмөр, Гарьд Магнай киноны Сандаг аварга гээд олон сайхан Дүрээрээ алдаршсан Т.Сундуйжав гуай 9сарын 30д өвчнөөр өөд болсон юм байна. R.I.P :sad:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Эмгэнэл

Postby meesh » Fri Oct 02, 2009 1:03 pm

Khosoo wrote:Монголын сагсан бөмбөг, хоккей, бендигийн шигшээгийн тамирчин Аринболд нас баржээ. :sad: Тэр супер тамирчин байлаа. ТИС-ийн Ариука гэж мэдэх байх. Сайнууд нь түрүүлээд хорвоог орхих юм даа. :sad:


Өөөөө.... :sad: :)
Сүүлд уулзахад үс бүүр халзраад нүднээс гарчихсан бсан ийм хурдан гэж бодсонгуй эээ...Дэндүү харамсалтай бнааа....Ходоодны шархтай, хавдар болцон гээд бүх л сайн гэсэн юмаар явж бна гэсэн юмсан....
сагсан бөмбөг, хоккей, бенди шигшээгийн тамирчинaaс гадна хөлбөмбөгийг ч мэргэжлийн юм шиг тоглоно доо. Ой гаран настай охин нь өнчирлөө дөө.... :sad:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эмгэнэл

Postby Finalist » Fri Oct 02, 2009 1:27 pm

Яасан харамсалтай юм бэ :sad: Эмгэнэл илэрхийлье...
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Эмгэнэл

Postby Tamiraa15 » Fri Oct 02, 2009 1:40 pm

Emgenel ilerhiiley. Amar amgalan noirsooroi.
Tamiraa15
 
Posts: 50
Joined: Tue Oct 07, 2008 10:03 pm

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Fri Oct 02, 2009 1:57 pm

энэ хорвоо дээр ч юу болоод байна даа... бие нь муу байсым уу?

RIP
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby white » Fri Oct 02, 2009 2:05 pm

R.I.P Гүн эмгэнэл илэрхийлэе.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Эмгэнэл

Postby PrOXy » Fri Oct 02, 2009 2:27 pm

энэ ч одоо, ойрхон ойрхон ямар их муу мэдээнүүд яваад байнаа. :smile:

бурханы оронд залрах болтугай. :)
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Эмгэнэл

Postby Должко » Fri Oct 02, 2009 2:38 pm

Image
Юуул болоод байна даа.Монголын шигшээ багын тоглогч Б.Ариунболд нас бхрчлаа гэхээр бие тийм муу байсийм байхдаа өнөөдөр нөгөө олон улсын тэмцээн эхлэж байгаашд харамсалтай байна залуухан 24 насан дээрээ харамсаж байнаа тэр бол үнхээр сайн тоглогч байсан. :) :) :)
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Эмгэнэл

Postby Captain » Fri Oct 02, 2009 2:42 pm

зун бие нь их муу гэж байсан...
ходоодны хорт хавдраар явчихлаадаа хайран хүн сүпэр тоглодог байсан хүн шд ...
:) :) :)
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Эмгэнэл

Postby Должко » Fri Oct 02, 2009 2:45 pm

энэ хорт хавдар нээрэээ Үнхээр сайн тоглогч байсан шүү. :)
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Эмгэнэл

Postby Bibby » Fri Oct 02, 2009 2:49 pm

R.I.P

:)
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Эмгэнэл

Postby Nomer 10 » Fri Oct 02, 2009 3:01 pm

Хайран сайхан залуу нас. Монголын спортод нэгэн том гарз учирлаа. Ээ дээ, хүүхдүүд минь. Багаасаа биеэ бодож байгаарай. Хятад ногоо хэзээ ч бүү ид. Гадуур хооллохыг ер нь болж өгвөл тэвчих хэрэгтэй. Хэт өлсөж болохгүй. Бас тоглоомны ард хэт удаан битгий суугаарай. Ер нь шууд одоо гараад л шинжилгээ өгөөд үз. Ходоодонд чинь хэликобактери байх юм бол бага дээр нь эмчлүүл. Яваандаа хорт хавдар болно. Эхо-д харуул, цөс чинь чулуужиж байгаа ч юм бил үү. Цөсгүй бол тэгээл хэцүү шд. Нойр булчирхай, элэг 2 чинь хэт их ачаалагдах болно. Хүний нойр булчирхайд нуль кисолдан байдаг гэнэ лээ. Эрхтнүүдийг нэг нэгээр нь түлээд л яваад байдаг гэсэн шүү. Би эдгээрийг залуу дүү нартаа бүүр нэг хэлье гэж бодоод л яваад байсан юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Aagii_03 » Fri Oct 02, 2009 3:48 pm

Өө хөөрхий хайран сайхан залуу. Сайн я тамирчин байсан даа. Хорт хавдартай болчихсон урагшаа явах гэж байгаа гэж сонсоод их харамсаж билээ. Ийм хурдан явна гэж ёстоай сонссонгүй. Манай найзын дүүтэй суусан, хүүхэд нь их жаахан байх ёстой доо. Элэг эмтэлсэн юм яасан ч их болж байна даа. Ийм мундаг тамирчин, идэр сайхан залуу өвчнөөр хорвоог орхиод байхаар чинь хэн үлдэх юм бэ. 8+)

Эх нутгийнхаа хөрсөнд энх амгалан нойрсоорой. Ум мани бадми хум :)
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эмгэнэл

Postby Цэнгүүн » Fri Oct 02, 2009 3:58 pm

R.I.P :sad: :)
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron