1995-96: Нэлсон удсангүйЭнэ бол тэдний хувьд томоохон өөрчлөлт хийсэн жил байлаа.
Тэд өрсөлдөөнд үлдэж чадсан ч 47-35 буюу 5 улиралын дараа дахин 50 аас цөөн хожил авсан юм. 2 сариын 8 аас өөрчлөлтүүд эхлэв. Чарльз Смит ийг залуу тоглогч Монти Виллиамсаар (Сан Антониогоос) сольж, үүнээс 10 өдрийн дараа Хэрб Виллиамс, Дог Кристи нарыг Торонто гийн Вилли Андэрсөн, Виктор Алэксандр нараар солив. 3 сарын эх гэхэд л Нэлсөнг түүний туслах Жэфф Ван Гандигаар солин үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Шинэ дасгалжуулагч анхны жилдээ л 13-9 гэсэн сайнгүй амжилттай улиралыг дуусгав. Плэй Оффт Клэвлэнд тэй таарч юу ч болголгүй 3 тоглолтод бут ниргэсэн ч дахин Жордан аар ахлуулсан Чикаго Буллз тай таарч ялагдал хүлээсэн юм. Энэ цуврал тоглолт нь тэдний сүүлийн үзүүлсэн өндөр амжилт н болсон бөгөөд Дэрэк Харпэр,Хюбэрт Пэвис,Энтони Мэсөн нарыг чөлөөт агэнт луу алдсан ч Шарлот Хорнэтс оос Ларри Жонсонг авчирч Ван Ганди гийн удирдлага дор итгэл дүүрэн шинэ үерүү алхан оров.
1996-97: Атлантик дахь Шинэ Никсийн ШуургаЛарри Жонсон, Аллан Хьюстон, Крис Чайлд, Бак Виллиамс зэрэг шинэ залуу оддоор хүчээ зузаатгаж, Патрик Ивинг, Жон Старкс, Чарльз Оакли нарын хашир туршлагатай, чадварлаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн Никсийхэн 57 хожнл байгуулав.
Тэд залуу тоглогчид болох Жон Виллиамс, Уолтэр Мккарти 2 ийг эгнээндээ элсүүлээд байсан ба 11 сарын 19ий Орландогийн эсрэг хийсэн тоглолтийн дараа 200000 оноо авсан гэсэн үзээлэлтээр Патрик Ивнг НБА гийн түүхэндэх хамгийн олон оноо авсан тоглогчдийн 23т эрэмблэгдсэн байна. Мөн 12 сарын 30д Нэтсийг хожсоноор түүхэндэх 2000 дахь хожлоо авч байжээ. Дундажаар 22.4 оноо авч, 10.7 самбараас бөмбөг авч, 2.42 хаалт тавьсан гэсэн үзүүлэлттэй тоглосон тэрээр 11 дэх удаагаа Бүх Оддын тоглолтод шалгаран оролцов. Жон Старкс ч энэ улиралд чамгүй сайн тоглон Улиралын Шилдэг 6 Дахь тоглогч шагналыг дахин хүртлээ. Залуу тоглогчид боло Хьюстон,Жонсон,Чайлдс нар багтаа хэрэгтэй гэдгээ батлан харуулсан байна.
Плэй Оффт өст Чикагог буулган авах зорилготой байсан ч 2дах шатанд Миами г ялж чадалгүй бүдрэв. Никсийн 4 тоглогч(Патрикыг оролцуулаад) Миамигийн эсрэг 5 дах тоглолтод зодоон хийсэн хэрэгээр толголтод орох эрхээ хасуулсан ба 6 дах тоглолтод ялалт байгуулсан Миами баг НБА гийн түүхэнд цуварлыг бүрэн тоглолгүйгээр буюу 3-1 гэсэн харьцаагаар цааш шалгарч тоглосон 6 дахь багаар тодорсон ажээ. (учир н Никсийн тоглогчдийн тоо хүрэхгүй байсан бололтой)
1997-98: Никс Ивингүйгээр12 сард ахлагч патрик Ивинг бугуйн бэртлээс болон тоглох боломжгүй болсон бөгөөд 43-39 гэсэн амжилттайгаар улиралыг дуусгасан бана. Түүний орыг залуу тоглогч Аллан Хьюстон, Ларри Жонсон нар залгаж тун амжилттай тоглож байв. багийн бас нэгэн чухал тоглогч болох Старкс ч сайн тоглож байсан ба 1 сарын 29 д Милуаки Бакс ын эсрэг тоглолтод 3 зайн шидэлтийг 9/12 гэсэн үзээлэлттэй шидэж багийн түүхэнд бас нэгэн шинэ дээд амжилт тогтоов.
Багийн холбогч Чарли Уард гараанд багтан тоглож дундажаар 7.8 оноо, 5.7 ашигтай дамжуулалт, 1.76 таслалт гэсэн амжилттай тоглосоно бол Оакли 6.4 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа хошуучиллаа. Патрик бэртэхээсээ өмнөхөн 12 сарын 16д Дэтрөит доо тоглон НБА гийн түүхэндэх 22000 дах оноогоо авсан байна.
Тэд Зүүн Бүсий 7д жагсан Плэй Оффт шалгарч Миами тай таарсан ба ширүүн өрсөлдөн ялсан ч Ларри Бөрд дасгалжуулагчтай Индиана тай таарлаа. Ахлагч Патрик 2 дах тоглолтод багтаа эргэн ирсэн ч онц нөлөө үзүүлж чадалгүй 5 тоглолтын дараа тэд гэртээ харих хэрэгтэй болов.
1998-99: Финалын төлөөх мартаж боломгүй тулаанНикс 2 том наймаа хийсэн нь Голдэн Стэт Вариорс оос Лэтрэл Сприйвэл ийг авч Жон Старкс болон Крисс Миллс, Тэрри Каммингс нарыг явуулав,Торонто гоос Маркус Кэмбиг Чарльз Оакли гээр солисон явдал байлаа. Энэхүү томоохон солилцооний дараа баг тогвортой тоглоход баггүй хугацаа шаардагдав.
Никс Плэй Оффын эхний шатанд Миами тай таарч шийдвэрлэх 5 дах тоглолтод Аллан Хьюстоны 0.8 сэкүндэд оруулсан бөмбөгийн ачаар цааш шалгарсан юм.
Атланта тай 2 дах шатанд тоглосон ба 1999 онд Плэй Оффт гайхалтай сайн тоглож өөрийгөө харуулсан Маркус Кэмбигийн ачаар тэд цувралд ялж Зүүн Бүсийн аваргын төлөө Индиана тай тоголлоо. 2дахь тоглолтод багийн ахлагч Ивингийн өмнө н авсан бэртэл сэдэрч тоглолтыг орхисон ба 3 дахь тоглолтод хожлын 4 оноо авчир багаа ялалтад хүргэсэн Жонсон 6 дах тоглолтод хөлдөө бэртэл авсанаар мөн л тоглох боломжгүй болов. Сприйвэл, Хьюстон нарын ачаар Финалд Сан Антонио той тоглох эрхээ авсан ч багийн төвийн тоглогч Патрик гүйгээр Спүрсийн 2 цамхаг хэмээн нэрлэгддэг Тим Данкэн, Дэвид Робинсон нарыг зогсоож чадалгүй ялагдал хүлээв.