by Жавхлан » Sun Dec 30, 2007 5:45 am
Солонгос тоглолт, Орос шvvлт, манай ялагдал
"Улаанбаатарын цом-2007" олон улсын сагсан бємбєгийн нєхєрсєг тэмцээн Спортын тєв ордонд дєрєв хоног болж єндєрлєв.
Тэмцээнд Монгол Улсын шигшээ, ОХУ-ын Эрхvv хотын "Металлург", Улаан-Vдийн Улсын их сургуулийн шигшээ болон БНСУ-ын их, дээд сургуулиудын шигшээ багууд оролцлоо. Тэмцээнийг УИХ-ын гишvvн, Хууль зvй, дотоод хэргийн сайд, Монголын сагсан бємбєгийн холбооны ерєнхийлєгч Ц.Мєнх-Оргил нээж vг хэлэв. Мєн тэмцээний ерєнхий ивээн тэтгэгч Солонгосын "Favignon" группийн Ерєнхийлєгч Шин Дун Сон тамирчид, vзэгч олонд баяр хvргээд, Монгол Улсын шигшээ багийн ерєнхий дасгалжуулагч Пак Сун Диний хvсэлт, хvчин чармайлтаар МСБХ-той хамтын ажиллагаагаа єргєтгєж буйдаа баяртай байна гэдгээ мэдэгдсэн. Vvний дараа тэмцээний хоёр дахь єдрийн тоглолтууд боллоо.
Монгол Улсын шигшээ баг-Буриадын Их сургууль-(75:81). Тоглолтын эхний хагаст 35:49-єєр єрсєлдєгчдєє хожигдсон манай сагсчид гуравдугаар vе эхлэнгvvт дараалан 15 оноо авснаар 50:49- єєр тэргvvлж эхлэв. Энэ vеэс тоглолт тун ширvvн, єгєє аваатай, 1-2 оноогоор л хэн хэнээ хошуучилж, vзэгчдийг єндєлзvvлсэн ч сvvлчийн мєчvvдэд манай тоглогчид хэт яарч тэвдсэнээсээ хоёр ч оновчгvй дамжуулалт хийж бємбєгєє єрсєлдєгчдєє "бэлэглэснээр" Улаан-Vдийн оюутнууд хожлоо.
Ємнєх єдєр нь манай шигшээ Солонгосын оюутнуудтай тун ширvvн єрсєлдєж, тоглолтын vндсэн цагт 96:96-гаар хайнцсанаар нэмэлт цагт 110:109-єєр ганц оноогоор хожсон бол Эрхvvгийн сагсчид Улаан-Vдийн оюутнуудыг 90:78-аар хожсон байсан билээ.
Эрхvvгийн "Металлург" баг-Солонгосын оюутны шигшээ
Vvний дараа талбайд Эрхvv-Солонгосын тамирчид єрсєлдєв. Хэрвээ манай шигшээ Улаан-Vдийн тоглолтыг монгол, оросын "хамтарсан баг" шvvгчид шvvсэн бол энэ удаагийн тоглолтыг монгол, солонгос шvvгч нар шvvв. Тоглолтын эхнээс солонгос залуусын хурд, оновчтой олон дамжуулалт, хууралтыг оросууд гvйцэхгvй нь харагдаж байлаа. Солонгосууд 21:13, 38:26-гаар эхний хоёр vеийг єндєрлєсєн.
Энэ єдрийн хоёр тоглолтоос харахад орос шvvгч оростоо, солонгос нь солонгостоо, монголын шvvгч нь єєрийн багтаа илvv "балиашиглаж" шvvж буй нь бараг илт байв. Иймээс ч Эрхvvгийн багийн тоглогчид болон ялангуяа дасгалжуулагч нь "илт буруу шvvлээ" хэмээн солонгос шvvгч рvv гомдоллон дайрах нь элбэг байв. Хэдийгээр шvvгчийн зvгээс заримдаа ялгавар гарган шvvх явдал тохиолдсон ч гэлээ солонгос оюутнууд эрхvvгийнхэнийг 83:59-єєр илт давуу "тасархай" хожлоо.
Лхагва гаригт Солонгосын баг Улаан-Vдийг 118:83-аар, манай сагсчид Эрхvvгийн багийг 90:81-ээр хожлоо. Єчигдєр тэмцээний хvрэл медалийн тєлєє Эрхvv-Улаан-Vдийн багийн тоглолт 97:75-аар єндєрлєсєн.
Алтан медалийн тєлєє тоглолтод эхний тоглолтдоо хожсон солонгосууддаа манай баг 72:88-аар хожигдож, солонгосын баг тэмцээний аварга боллоо.
olloo.mn
★★MIA SAN MIA★★