Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: Эмгэнэл

Postby ЦАГААН » Wed Sep 30, 2009 1:08 pm

Үнэхээр харамсалтай юмаа. :sad:

Бидэнд ийм хэцүү байхад ар гэрийнхэнд нь бүүр л хүнд байгаа. Дарханд байдагууд нь ч юмуу эсвэл ганц нэг боломжтойгууд нь гэрт нь очоод бид бүгд найзуудынх нь өмнөөс эмгэнэл илэрхийлчихэж болох болов уу? Аав ээжийг нь болтугай хүнд үед нь ганц баярлуулаад, охин нь өдийн олон найзуудтай сайхан охин байсан юм шүү. Бид бүхэн түүний мартахгүй гээд айн... гэрийн хаяг энээ тэрээг гадарлах хүн юу байдаг юм бол, тэр мсж явуулаад байгаа дүүтэй нь холбогдох энэ тэр арга байна уу. Тэр дүү энэ тэр форумд ордог аз ч байхгүй л байхдаа.

A.I.T энэ тэр гээд андуудаа зориулсан нэг эмгэнэлийн өдөртэй, сэдэвтэй ч юмуу болоод дурсаж баймаар санагдаж байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эмгэнэл

Postby Villa_Bayaraa » Wed Sep 30, 2009 1:20 pm

Гүн эмгэнэл ирэлхийлье. Сайн охин байж билээ. Маш их харамсаж байна.
Бурхан түүнийг өршөөг.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Эмгэнэл

Postby Chin-T-Mac » Wed Sep 30, 2009 1:21 pm

талийгаачийн АЙДИ Аllen.Iverson.T? ямар утгатай байсан юм бол?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Эмгэнэл

Postby Mr.Sex » Wed Sep 30, 2009 1:26 pm

Allen Iverson биш шүү дээ, арай өөр утгатай ник нэр санагдаж байна...... Ник нэрээс гадна гарныхаа булчин дээрээ намайг мэдэхийн цагт л тийм шивээстэй байсан.......
Mr.Sex
 

Re: Эмгэнэл

Postby Chin-T-Mac » Wed Sep 30, 2009 1:29 pm

шивээстэй байсан юм бол бүр л нарийн учиртай байхдаа...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Эмгэнэл

Postby Uuganbayar » Wed Sep 30, 2009 1:43 pm

:sad:: сая л мэдлээ.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Эмгэнэл

Postby mick » Wed Sep 30, 2009 1:57 pm

Ум ма нэ бад мэ хум :)
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Эмгэнэл

Postby avarga » Wed Sep 30, 2009 2:20 pm

Бурханы орондоо тайван нойрс доо...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эмгэнэл

Postby Адмирал » Wed Sep 30, 2009 2:27 pm

Chin-T-Mac wrote:талийгаачийн АЙДИ Аllen.Iverson.T? ямар утгатай байсан юм бол?

Т үсэг нь тэмээ гэсэн үг гэсэн шд.. Их өндөр болохоор нь тэмээ гэж хочилдог байсан гэсэн. Блог дээр нь тэгж байсан санагдаж байна..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Эмгэнэл

Postby soccer » Wed Sep 30, 2009 2:29 pm

:sad:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Эмгэнэл

Postby MyLoVe » Wed Sep 30, 2009 3:56 pm

R.I.P
:sad:: :sad:: :sad:: :sad::
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Эмгэнэл

Postby boboZ » Wed Sep 30, 2009 4:04 pm

RIP :)
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Эмгэнэл

Postby Damon » Wed Sep 30, 2009 6:16 pm

R.I.P :)
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: Эмгэнэл

Postby fd11 » Wed Sep 30, 2009 6:55 pm

Rest In Peace :sad: :)
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Эмгэнэл

Postby Хулганаа » Wed Sep 30, 2009 10:45 pm

ALKAHOLIK wrote::-o

муу новш минь чамд инээдтэй байна уу тээ ****4 минь чи энэ форумаас зайлсан нь дээр шүү хөөрцөн алиа бацаан минь чиний лаларийн хэнд ч хэрэггүй юманд хүмүүс инээдэг гэж бодож байнауу лаларын бацаан минь би чамайг нэг өөдгүй ал байгаа даа гэж боддог байсан зөв таамаглаж
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Эмгэнэл

Postby Бамбууш » Wed Sep 30, 2009 11:04 pm

Хулганаа wrote:
ALKAHOLIK wrote::-o

муу новш минь чамд инээдтэй байна уу тээ ****4 минь чи энэ форумаас зайлсан нь дээр шүү хөөрцөн алиа бацаан минь чиний ****4ийн хэнд ч хэрэггүй юманд хүмүүс инээдэг гэж бодож байнауу ****4ын бацаан минь би чамайг нэг өөдгүй ал байгаа даа гэж боддог байсан зөв таамаглаж

Хулганаа үнэн хэлж..
Алка чи ер нь алиа алиа гээд байх тусам арай биш юмаа чи арай биш шүү..
Чамайг мэддэг хүмүүс чамайг өөрөөр л ярьдаг юм билээ. Чи харин наад өөрийн
бүтээсэн дүрдээ арай дэндүү шингэж байна.. Наадах чиний тавьсан смайлд утга
авцалдаа үнэндээ алга.. Чамайг нээрээ майр харааж ерөөмөөр байсан ч талийгаачыг хүндэтгээд энэ удаа больё доо..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Эмгэнэл

Postby monhoo_ts2003 » Thu Oct 01, 2009 2:48 am

гүн харамсал илэрхийлье... :)
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Эмгэнэл

Postby che » Thu Oct 01, 2009 4:40 am

муухай юм болжээ.
RIP
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Эмгэнэл

Postby Nomer 10 » Thu Oct 01, 2009 1:14 pm

Олон хоног янз бүрийн ажил, хөдөө гадаа гэж яваад нэтгүй болцон байсан. Өчигдөр нэг юм залгуулаад шөнө Байерн Ювег үзэхээсээ өмнө нэг юм нэт рүү орсон. Хамгийн түрүүнд Юнайтедынхаа топик руу ордог л доо. Тэгсэн гарчиган дээр нь РИП Дэгдээхэй гэсэн байхаар нь жаахан цочирдсон ч Манчестерийн нэг гадаад фэн ч юм уу эсвэл багтай холбоотой нэг юм болж гэж бодоод нэг их тоосонгүй шууд л сүүлийн хуудсан дээр нь дарсан... Шоконд ороод жаахан гөлөрч сууж байгаад цааш форумдах ямар ч хүсэлгүй болоод компьютерээ унтраасан. Тоглолт ч үзсэн болоогүй. Аймшигтай юм гэхээс өөр үг орж ирэхгүй байна. Тэгээд сая өмнөх хуудсуудыг уншлаа. Сүүлийн хэдэн хуудас зөвхөн өчигдрөөс хойш бичигдсэн байлаа. Өмнөх гээд л дараад байлаа. Тэгж байтал 25-р хуудсанд Дамчаа гуай, Жексон, Говь Алтайн хүмүүс гээд өөр нэрнүүд гарч эхэлсэн. Гүйлгээд явж байтал хамгийн доор нь Цоомоо хамгийн анх бусаддаа дуулгасан байсан. Бүх л хуудсыг эргүүллээ. Доорх бичлэгийг уншаад өөрийн эрхгүй нулимсаа барьж дийлсэнгүй.


Secret7 wrote:---------------------------------Хорин нас хүрэх юмсан-----------------------------------------------
Нэг л мэдэхэд хорин насыг хүрэх гэж явна. Алдаатай оноотой, баяртай гунигтай энэ хорин жилд хүн болж төрснийх сайн сайхан бүхнийг л үзлээ. Аз болж аймшигтай муу муухайгаас хол явжээ. Гэвч бурхан надад энэ сайхан амьдралыг өгсөн мөртлөө ийм хурдан эргүүлээд авах гээд байгааг ойлгохгүй юм. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн юм. Тийм болоод ч тэрүү хүн болгон л эвий минь гэж харьцана. Би ч бардам зантай юм болохоор хүнд муугаа үзүүлэхгүй санаатай өвдсөн ч өвдөөгүй юм шиг толгой дээгүүр алхдаг нэгэн.
Уул нь надад асар том зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд биеэ хайрлахгүй зүтгэж байгаа ч атгахан зүрх минь дийлэхгүй юм шиг байна. Хайртай аав ээжийгээ баярлуулж өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулахыг хүсэж байгаа ч яалтай билээ. Үлдсэн амьдралынхаа багахан хугацааг сайн сайхан юманд зориулах юмсан. Хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалалтай эгч нь байх юмсан. Заримдаа гол тасартал өвдөхөд нь үхэх юмсан гэж бодовч өвдөөгүй үед нь ингээд л амьд явах юмсан гэж бодох юм. Ноднин жил төрсөн өдрөөрөө ээжийнхээ засч өгсөн ширээний ард сууж байхдаа дараа жил төрсөн өдрөө тэмдэглэж чадах болов уу гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарсан ч буцаагаад л залгичихсан Нөгөө л муу бардам зан. Аав минь уг архи уудаггүй л дээ. Гэхдээ одоо хааяахан халамцуу орж ирээд намайг энгэртээ наан удаан гэгч тэврээд мэгшдэг. Ийм л үед амьдрах юмсан гэсэн хүсэл ямар ихээр төрдөг гээч. Гэхдээ би шантрахгүй ээ. Би хорин насныхаа тэр байтугай 50, 60 бүүр 100 насныхаа ойг тэмдэглэх болно. Миний бас нэг инээдтэй гэмээр мөрөөдөл бол ихэр хүүхэдтэй болох. Тэгээд зөндөө олон хүүхэдтэй болчихоод тэд нартайгаа тоглоод л..... Даанч намайг хүүхэд гаргаж болохгүй гэсэн. Дийлэхгүй гэнээ.
Нээрээ ийм форум байдгийг зааж өгсөн танил ахдаа үнэхээр их баярладаг. Багахан хугацааг та нартай хамт өнгөрүүлсэн ч амьдралын минь гэрэл гэгээтэй олон өдрүүд энд бий. Та нараараа хайрлуулж шоолуулж өрөвдүүлж муулуулж байсан мөч бүхэн үнэтэй дурсамж. Та нартаа үнэхээр их баярладаг. 10 ахдаа, Мэндээ, Бибби, Хотспур, КР7, Ууганаа, Цоомоо, Тунгаа, Дэк, Аварга гээд л намайг дэмждэг ойлгодог байсан бүх найзууддаа баярлалаа. Бас надад үл итгэсэн хүмүүст ч баярлалаа. Арга ч үгүй биздээ. Хэн нь ч мэдэгдэхгүй амьтан орж ирээд л худлаа чатлаад байхаар. Уул нь би та нартай уулзахыг ямар их хүсдэг гээч. Даана ч толинд өөрийгөө харах бүрт өдрөөс өдөрт дордож байгаа царай, улам л шингэрээд байгаа үс, хамаг биеийг минь ховх сорж байгаа өвчнөөсөө болоод сэтгэл төвдөхгүй юм. Тэгэд л та нарт арай аятайхан байсан үеийнхээ зургийг үзүүлдэг байлаа. Одоо намайг харвал энэ Уянга мөн үү гэж танихгүй л байх. Ямар сайндаа л Ууганаа намайг 30 гарсан хоолойтой гэж байхав. Цээгийгээс би өөрөөсөө өөр хэнд ч миний энэ аймшигтай болсон царайг хэлэхгүй гэсэн амлалтыг нь авч байж уулзсан. Цээгийд маш их баярлаж байгаа шүү. Найз нь тун удахгүй нэг томхон хагалгаанд орох гэж байгаа. Дийлэх үгүйгээ мэдэхгүй л байна. Уг нь зүрхээ солиулчихвал........... Төмөр зүрхтэй удаан явлаа даа. Тогшиход бараг дон дон гэмээр ккк. Даанч хэн нэгний зүрхийг өөртөө тээмээргүй байдаг. За тэгээд сүүлд нь та нартаа бүгдэд нь хайртай шүү. Найз нь эрүүл болоод эргээд ирнээ.

10 ах – Миний аав шиг
Тунгаа – Миний сайн найзаас ч илүү
Хотспур – Форумаас цор ганц уулзсан залуу маань. Их сайн залуу байна лээ
Мэндээ – Чамтай суусан бүсгүй азтай
Цоомоо – Сэтгэл сайтай залуу
Баяраа – Мундаг
Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Адмирал – Улаан тоглоомчин
Сүлдээс – Сайн аав
Чуугий – Бие нь жижиг ч бэлчээр том залуу даа
Дэк – Миний найз жаахан тураарай кк
Бамбууш – Зэвтэй жад
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Ууганаа – Бас л дажгүй залуу шүү
Гүнж – Орос школьтой монгол бүсгүй
Мики – Манай Мики хөөрхөн шд
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү
КР7 – Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч мсжр-н найз
Алка – Хамгийн хөгжилтэй нь
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү
Манай форумынхан чинь их олуулаа болохоор зарим нэг хүмүүсийг орхигдуулсан бол уучлаарай
Энэ бүхнийг бичихүү болих уу гэж удаан бодлоо. Миний өвчин хүнд хамаагүй гэж бодсон ч та нартаа хэлж санаагаа амраах гэсэн юм. Зөвөөр ойлгоно биз дээ

20 nasniihaa tursun udriig temdeglesen bgaasai :)


Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа.
Хөөрхий дөө.
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Форум даяар түүнийг Ууганаа гэж шуугиж байсан. Би Уянгаа би чамайг эрэгтэй гэж мөрийцсөн ч бэлэн байна гээд бичцэн нь хүмүүст их нөлөөлчих шиг болсон. Би яах гэж тэгж том андуурсан юм бол оо. Тухайн үедээ Ууганаа их зүггүйтээд толгой их эргүүлээд байсан санагдаж байна.
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Дахиад л хөөрхий дөө.
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Бээгий ёстой хөөрхөн дүү шүү. Хулганаа шиг томчуудтай шөргөөцөлдөхгүй. Бээгийгийн зураг нь надад ч гэсэн одоо тод санагдаж байна. Чааваас гэж, дүү минь чи энэ бичлэгийг минь уншдаг ч болоосой.
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү.
Би манай форумаас ямар нэгэн хос гараасай гэж хааяа боддог. Гүнжээг л хэн нэгэнтэй нь магадгүй гэж боддог. Гэтэл аль хэдийнэ гарчихсан юм болов уу. Талийгчийн бичлэгнээс тэгж санагдаж байна.
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү.
Тийм шүү. Гэхдээ Гүнжээ цайлган болохоор уур нь дороо гарчихдаг юм шиг байна лээ. Би дээр үед Гүнжээд нэг үг хэлж байсан санагдаж байна.

Аагий wrote:Өөрөө мэдэж байсан ч юм шиг...

Уянгаа wrote: Надтай сэтгэл зүрхээрээ хамт байж өвчнийг минь хагаслаж, зүрхний минь зайг нөхөлцөж, сэтгэлийг минь хөглөж, амьдрах итгэл хайрлаж байсан форумын нийт залуустаа уулзаж амжаагүй ч компьютерийн араас намайг ойлгож, дэмжиж, сэтгэлээрээ, үгээрээ, зүрхээрээ хамт байсанд нь сүүлийн амьсгалаа зогстол баярлаж явнаа.

2009.08.22


Нээрээ л өөрийгөө мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Тэр дээд талын бичлэгнээс ч гэсэн мэдэгдэж байна. Бас дүүдээ мсжр хаягаа үлдээсгийг бодоход. Ямар их сэтгэлийн хатуужил вэ, ийм жаахан хүүхэд гэхэд. Харамсаад ч барахгүй юм.

Uuganaa wrote:Форумараа Барса Маню үзэж байхад. Тэр надруу анх залгаж байж билээ. :sad::

Ямар аймар юм бэ. ёстой сонин болчлоо... үнэхээр харамсалтай... :sad::


Үнэхээр аймшигтай. Яг тэр мөчид би чиний хажууд сууж байсан. Чи Уянгаа ярьж байна гээд нүдээ гэрэлтүүлээд л хэлж байж билээ.


Хорвоо чи ямар энэрэлгүй юм бэ. Чуугийгийн долоо хоног хэрүүлгүй форумдая гэдэг санаа их таалагдлаа. Бусад сэдэв рүү ороогүй болохоор энэ санаа хэрэгжиж байгааг мэдэхгүй байна. Энэ санаа гэхдээ долоо хоногоор зогсохгүй үргэлжийн байх учиртай. Хүн гэдэг нимгэн цаас л гэсэн үг. Өнөөдөр хажууд чинь байсан хүн маргааш хол явсан байх тохиолдол маш их. Ах нь ах шиг байж, дүү нь дүү шиг байж форумдацгаая. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Яг яс юман дээр чи бидний Челси, Ливерпүүл, Манчестер бидний жинхэнэ амьдрал биш шүү. Бидний жинхэнэ амьдрал бол Цагаанбаатар, Сэрдамба. Энд бид яаж нэгддэг билээ, тэрэн шигээ нэгнээ хүндэтгэж явцгаая. Монголын бус зүйлээр жадны үзүүр хийж, нэгнийгээ байж боломгүй үгээр ерөөж суудаг нь бидний алдаа шүү. Бид чинь монголчууд. Монголчууд цөөхөн. Нэгнээ хайрлая, залуус аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Chin-T-Mac » Thu Oct 01, 2009 1:23 pm

:eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Эмгэнэл

Postby avarga » Thu Oct 01, 2009 1:40 pm

Тийм ээ үнэн. Бүгдээрээ дор бүрнээ нэг юм бодсон л байх.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эмгэнэл

Postby tosiz_b » Thu Oct 01, 2009 3:50 pm

Талийгаачдаа гүн эмгэнэл илэрхийлье! Амьддаа бие биенээ хайрлаяа хүмүүсээ! :sad::
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Эмгэнэл

Postby tosiz_b » Thu Oct 01, 2009 3:51 pm

100 дахь бичлэгээ арай өөр гоё юм бичнэ дээ гэж бодож бсан ийм юм бичэх гээд 4 5 хоног хүлээсийн бхдаа!Үнэхээр харамсалтай бна
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Эмгэнэл

Postby Bayara » Thu Oct 01, 2009 4:31 pm

Үнэхээр харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлье. :sad: Өөрийн эрхгүй нулимс гарлаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Эмгэнэл

Postby Raul_ag » Thu Oct 01, 2009 4:33 pm

Orj bolohgvi getsen gesen temdeglel baihaar ni orj unshaad vnheer gaihaj bileee tegeed darkhand bdag gehiiig ni sonsoood haa neg gazar taaarj bgaagvi yum baihdaa gej bodogdoj bailaaa. Zun amraltaaraa mongold ochoood hot darkhan 2 iin hooorond yawahdaa neg taaraldchihgvi gej bodoj bailaaa. Hagalgaa ni amjilttai bolson gej sonsoood ih bayarlaj bilee tanihgvich geleee sportiin tsonhiin mine negen gishvvn torson gazriin mine nutag negt ohin geel bodoj bailaaa. Spain mantai uulzaj bgaagvil yum baihdaa. Uulzsan bol am yaria 2 ni yag tag niileh baisan baihdaaaa. Burhanii orond morilj hvssen moroodson bvheneee irgej irj awaarai. Um ma ni bad mi hum :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad::
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron