Moderator: rednasca
by umbuu » Tue Sep 29, 2009 10:34 pm
by Хулганаа » Tue Sep 29, 2009 10:39 pm
by Батбаяр » Tue Sep 29, 2009 11:30 pm
by kayo » Tue Sep 29, 2009 11:31 pm
by Amaraa1010 » Tue Sep 29, 2009 11:37 pm
by Suugii » Wed Sep 30, 2009 12:28 am
by Redbull » Wed Sep 30, 2009 12:48 am
by Tomroo_Kop » Wed Sep 30, 2009 12:50 am
Secret7 wrote:---------------------------------Хорин нас хүрэх юмсан-----------------------------------------------
Нэг л мэдэхэд хорин насыг хүрэх гэж явна. Алдаатай оноотой, баяртай гунигтай энэ хорин жилд хүн болж төрснийх сайн сайхан бүхнийг л үзлээ. Аз болж аймшигтай муу муухайгаас хол явжээ. Гэвч бурхан надад энэ сайхан амьдралыг өгсөн мөртлөө ийм хурдан эргүүлээд авах гээд байгааг ойлгохгүй юм. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн юм. Тийм болоод ч тэрүү хүн болгон л эвий минь гэж харьцана. Би ч бардам зантай юм болохоор хүнд муугаа үзүүлэхгүй санаатай өвдсөн ч өвдөөгүй юм шиг толгой дээгүүр алхдаг нэгэн.
Уул нь надад асар том зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд биеэ хайрлахгүй зүтгэж байгаа ч атгахан зүрх минь дийлэхгүй юм шиг байна. Хайртай аав ээжийгээ баярлуулж өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулахыг хүсэж байгаа ч яалтай билээ. Үлдсэн амьдралынхаа багахан хугацааг сайн сайхан юманд зориулах юмсан. Хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалалтай эгч нь байх юмсан. Заримдаа гол тасартал өвдөхөд нь үхэх юмсан гэж бодовч өвдөөгүй үед нь ингээд л амьд явах юмсан гэж бодох юм. Ноднин жил төрсөн өдрөөрөө ээжийнхээ засч өгсөн ширээний ард сууж байхдаа дараа жил төрсөн өдрөө тэмдэглэж чадах болов уу гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарсан ч буцаагаад л залгичихсан Нөгөө л муу бардам зан. Аав минь уг архи уудаггүй л дээ. Гэхдээ одоо хааяахан халамцуу орж ирээд намайг энгэртээ наан удаан гэгч тэврээд мэгшдэг. Ийм л үед амьдрах юмсан гэсэн хүсэл ямар ихээр төрдөг гээч. Гэхдээ би шантрахгүй ээ. Би хорин насныхаа тэр байтугай 50, 60 бүүр 100 насныхаа ойг тэмдэглэх болно. Миний бас нэг инээдтэй гэмээр мөрөөдөл бол ихэр хүүхэдтэй болох. Тэгээд зөндөө олон хүүхэдтэй болчихоод тэд нартайгаа тоглоод л..... Даанч намайг хүүхэд гаргаж болохгүй гэсэн. Дийлэхгүй гэнээ.
Нээрээ ийм форум байдгийг зааж өгсөн танил ахдаа үнэхээр их баярладаг. Багахан хугацааг та нартай хамт өнгөрүүлсэн ч амьдралын минь гэрэл гэгээтэй олон өдрүүд энд бий. Та нараараа хайрлуулж шоолуулж өрөвдүүлж муулуулж байсан мөч бүхэн үнэтэй дурсамж. Та нартаа үнэхээр их баярладаг. 10 ахдаа, Мэндээ, Бибби, Хотспур, КР7, Ууганаа, Цоомоо, Тунгаа, Дэк, Аварга гээд л намайг дэмждэг ойлгодог байсан бүх найзууддаа баярлалаа. Бас надад үл итгэсэн хүмүүст ч баярлалаа. Арга ч үгүй биздээ. Хэн нь ч мэдэгдэхгүй амьтан орж ирээд л худлаа чатлаад байхаар. Уул нь би та нартай уулзахыг ямар их хүсдэг гээч. Даана ч толинд өөрийгөө харах бүрт өдрөөс өдөрт дордож байгаа царай, улам л шингэрээд байгаа үс, хамаг биеийг минь ховх сорж байгаа өвчнөөсөө болоод сэтгэл төвдөхгүй юм. Тэгэд л та нарт арай аятайхан байсан үеийнхээ зургийг үзүүлдэг байлаа. Одоо намайг харвал энэ Уянга мөн үү гэж танихгүй л байх. Ямар сайндаа л Ууганаа намайг 30 гарсан хоолойтой гэж байхав. Цээгийгээс би өөрөөсөө өөр хэнд ч миний энэ аймшигтай болсон царайг хэлэхгүй гэсэн амлалтыг нь авч байж уулзсан. Цээгийд маш их баярлаж байгаа шүү. Найз нь тун удахгүй нэг томхон хагалгаанд орох гэж байгаа. Дийлэх үгүйгээ мэдэхгүй л байна. Уг нь зүрхээ солиулчихвал........... Төмөр зүрхтэй удаан явлаа даа. Тогшиход бараг дон дон гэмээр ккк. Даанч хэн нэгний зүрхийг өөртөө тээмээргүй байдаг. За тэгээд сүүлд нь та нартаа бүгдэд нь хайртай шүү. Найз нь эрүүл болоод эргээд ирнээ.
10 ах – Миний аав шиг
Тунгаа – Миний сайн найзаас ч илүү
Хотспур – Форумаас цор ганц уулзсан залуу маань. Их сайн залуу байна лээ
Мэндээ – Чамтай суусан бүсгүй азтай
Цоомоо – Сэтгэл сайтай залуу
Баяраа – Мундаг
Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Адмирал – Улаан тоглоомчин
Сүлдээс – Сайн аав
Чуугий – Бие нь жижиг ч бэлчээр том залуу даа
Дэк – Миний найз жаахан тураарай кк
Бамбууш – Зэвтэй жад
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Ууганаа – Бас л дажгүй залуу шүү
Гүнж – Орос школьтой монгол бүсгүй
Мики – Манай Мики хөөрхөн шд
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү
КР7 – Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч мсжр-н найз
Алка – Хамгийн хөгжилтэй нь
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү
Манай форумынхан чинь их олуулаа болохоор зарим нэг хүмүүсийг орхигдуулсан бол уучлаарай
Энэ бүхнийг бичихүү болих уу гэж удаан бодлоо. Миний өвчин хүнд хамаагүй гэж бодсон ч та нартаа хэлж санаагаа амраах гэсэн юм. Зөвөөр ойлгоно биз дээ
by Celine » Wed Sep 30, 2009 12:56 am
by Mr S » Wed Sep 30, 2009 11:02 am
by [AMATORY] » Wed Sep 30, 2009 12:00 pm
ALKAHOLIK wrote::-o