by poseidon » Tue Sep 29, 2009 4:36 pm
Аваргуудын аварга Барселона клуб Украйны аварга Динамо Киев клубыг хүлээн авч тоглох гэж байна. Энэ тоглолтын хувьд Иниеста гарцаагүй гарааны бүрэлдэхүүнд багтах болно. Тэрээр өнгөрөгч тавдугаар сард болсон Вийрреалтай 3-3 –аар тэнцдэг тоглолтоос хойш Камп Ноуд гарааны бүрэлдэхүүнд багтан тоглоогүй байгаа билээ.
Өрсөлдөгч Динамогийн хувьд Оросын аварга Рубин Казанийг 3-1 харьцаагаар хожиж, F хэсгийг тэргүүлж байгаа. Слав хамгаалагч Дмитро маань өнөөгийн Динамог маш сайн мэддэг. Тэрээр “Динамо эсрэг багаа талбайд нь шахаж, дарамтлаж тоглодог хэв маягтай. Маш хүчирхэг, физикаль тоглолттой, хурдтай сөрөг довтолгоогоороо алдартай даа” гэж өгүүлсэн байна.
Европын цомтой багуудын цомын хошой аварга, ЗХУ-ын үнэмлэхүй аварга, 13 удаа бүх холбоотын дээд лигийн аварга, ЗХУ-ын цомын аварга, ЗХУ-ын супер цомын аварга, Украйны премьер лигийн 13 удаагийн аварга, Украйны цомын 9, супер цомын 4 удаагийн аварга Динамо Киев бол Украйны төдийгүй бүх Славяны хамгийн аугаа клуб юм. Бас бус гуншингуудыг нь уншиж ч барахгүй.
Бас нэг зүйл бий. Энэ улирал Украйны бүх цаг үеийн хамгийн аугаа довтлогч Андрей Шевченко төрөлх клубтээ эргэн ирсэн билээ. Тэрээр АС Милан, Челси клубүүдэд хүчин зүтгэж байгаад эх нутгийнхаа нийлэлийн клубт дахин тоглохооор болоод байгаа аж. Тэрээр гол довтлогч Милевксийн хамтаар довтолгооны шугамыг бүрдүүлнэ.
Тэд Украйны лигтээ 8 тоглолт хийж, 7 хожиж, 1 тэнцээтэй 22 оноо цуглуулж, мөнхийн өрсөлдөгч Уурхайчдаас 2 онооны давуутай хүснэгтийг тэргүүлж байна. Тэд 25 гоол оруулж, 5 гоол алдаад байгаа. Лигтээ бол чанга л байна. Бөмбөгдөж байна гэсэн үг.
Хуучин бууны хугархайнууд Динамо Киев манайхыг арчиж байсныг санаж байгаа байх. Луй Ван Гаалийн дасгалжуулж байсан анхны жилд тэд Камп Ноуд маань 0-4 харьцаагаар бут ниргэж, Киевтээ 3-0 харьцаагаар хожиж байсан. Нийлбэр дүнгээрээ бид 7-0 харьцаагаар бут ниргүүлж байлаа. Харин дараа улирал нь буюу 1993 онд бид Лобановский стадионд нь 3-1 хожигдож, Камп Ноудаа 4-1 харьцаагаар хожиж байлаа. Энд Лаудруп, Ромарио, Бакеро нар од болж байв. Маш гайхалтай үзүүштэй тоглолт болж байсан гэж дурсдаг байна.
Тэдний гол түлхүүрүүд нь Милевский, Шева, Юүсүф, Вукоевич, Алиев бас Шовковский нар байх болно.
Энэ тоглолтоос харах гол тоглогчид бол Андрей Шевченко, Андреас Иниеста нар байх болов уу?
Өнөө шөнө бид ялах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ ялахгүй бол хэсгийнхээ гуравдугаар байрт орох юм. Дорнод Европынхны бид хамгийн багадаа 2 гоолын зөрөөтэй хожно гээд таачихъя.
Манай гарааны хувьд ийм байх боломжтой.
-----------------------Валдес
Алвес----Пике-----------Пуёоль-------Масквэлл
------------------------Туре
------Чави-----------------------------Кейта
Мэсси----------Ибрахимович----------Иниеста
Харин тэднийх
--------------------Шовковкский
Еременко----Гиоане-----------Алмейда-------Маграо
--------------Вукоевич------Юүсүф
Шевченко-----------Нинкович---------------Алиев
-----------------------Милевский
Тоглолтын үр дүн 3-1
Харин гоол.комын таамаглалаар бол 2-0 гэж байгаа.