ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Fri Sep 25, 2009 12:00 pm

Ван Буйтэн гэмтсэн байна. Сонин л юм болж. Яг Мичо ирэнгүүт одоо би гэж байгаам шиг.

Манайх өнгөрсөн 5 тоглолт дараалж хожоод байгаа. Гоолын зөрүү 18:2 аймаар зүгээр.
Тэгсэн Гамбург сүүлийн 5 тоглолтоос 2 хожил, нэг тэнцээ, 2 хожигдолтой. Хожигдол тэнцээгээ сүүлийн 3 тоглолтонд үзүүлээд байгаа. Ер нь л уруудаж явна. Сүүлийн 5 тоглолтонд 10 гоол хийж, 9 гоол алдаад байгаа.

Манайхаас Олич хуучин багийнхаа эсрэг тоглох бол айлаас Зэ хуучин багийнхаа эсрэг тоглох нь.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Тэгшээ » Fri Sep 25, 2009 2:10 pm

Танай баг лигт түрүүлсэн тоогоорой бусдаасаа тасарцан юм байна шдэ. Ойрын 100 жилдээ л лав өөрчлөгдөхгүй юм байна. Энэ тэнцхүйц ганц гэсэн баг байсан бол... :smile:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Sat Sep 26, 2009 1:48 am

Image
Өнөөдөр Хамбургын гого цэнгэлдэхэд зочлоно. Өмнөд ба Хойд! Аль нь шилдэг вэ? бас баахан нөхдүүд хуучин багыхаа эсрэг. Бүгд л энэ тухай ярьж бна. Олич, Зэ гээл.
Энэ миний хувьд маш онцгой тоглолт би Байернд бүтэн 6 жил тоглосон 8 цом авсан Тэнд миний олон найзууд бгаа. Харин анх удаагаа тэдний эсрэг тоглох гэж бна. гэж 35 настай Бразил эр хэлсэн бол Олич бас утга нэгтэй л үг хэлж. Маргаашын тоглолтонд Тонигын нэр бас байхгүй бна. Энэ тухайд Тони өөрөө хэрэв дасгалжуулагч намайг резерв багт тогло гэсэн би тоглох ёстой энэ асуудал биш гэсэн бна.
Харин Белгийн Бомбер маань бэртэл нь харин гайгүй юм шиг бна. Ямар ч бсан бэлтгэлдээ гарцан бна. Ашгүй дээ. Гарааны хувьд:
---------------------------- Butt------------------
-------------Lahm----Micho(DVB) ---Badstuder---Pranjic--------
--------------------Tymo----Schweini-------------------
---------------------------Muller-----------------
-----------Robben-------------------------Ribery---------
-----------------------------Olic(Gomez)------------------
Роббеныг тэгсэн гэх юм Германы хэвлэлд дараа жил битгий Реал мадрид яв! Гэрэгээ шинэчил гэх ухааны юм ярьсан гэж байх юм. :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Sat Sep 26, 2009 12:51 pm

Өнөө орой ч гоё тоглолт болно доо.
ТӨӨГӨӨ wrote:Роббеныг тэгсэн гэх юм Германы хэвлэлд дараа жил битгий Реал мадрид яв! Гэрэгээ шинэчил гэх ухааны юм ярьсан гэж байх юм. :mrgreen:

Хэнд тэгж хэлсэн гэж Риберид үү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Sat Sep 26, 2009 2:08 pm

Amgaa wrote:
ТӨӨГӨӨ wrote:Роббеныг тэгсэн гэх юм Германы хэвлэлд дараа жил битгий Реал мадрид яв! Гэрэгээ шинэчил гэх ухааны юм ярьсан гэж байх юм. :mrgreen:

Хэнд тэгж хэлсэн гэж Риберид үү

Харин тийн Роббен Риберид тэгж хэлсэн гээд гацан блээ.
Bild -н хувилбар!
Image
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Sat Sep 26, 2009 3:24 pm

ТӨӨГӨӨ wrote:
Amgaa wrote:
ТӨӨГӨӨ wrote:Роббеныг тэгсэн гэх юм Германы хэвлэлд дараа жил битгий Реал мадрид яв! Гэрэгээ шинэчил гэх ухааны юм ярьсан гэж байх юм. :mrgreen:

Хэнд тэгж хэлсэн гэж Риберид үү

Харин тийн Роббен Риберид тэгж хэлсэн гээд гацан блээ.
Bild -н хувилбар!
Image


Роббен ч авч үлдэхийг л хүсч байгаа тийм болхоор сайн ятгаж байгаа биз.

Брено зүүнд тоглоно гэж үү. Уул нь гаргаад үзвэл хамгаалалт сайн болно байх шүү урагшаа нэг их ороод байхгүй. Өөрөө ч хурд энэ тэр бол сайн шдээ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 27, 2009 2:27 am

с** бүр 6-луу явчлаа. Одоо Хофф Хертаг мэдэж хожно биз тэгээд 7-т ! арайхийж дээшээ гарч ирсэн юмсан! хайран нойр унтий :sleep:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 27, 2009 1:20 pm

Image
Hamburger SV Rost - Demel (Berg 46), Rozehnal, Mathijsen, Boateng - Trochowski (Tesche 90), Jarolim, Zé Roberto, Aogo - Petric, Elia
Bayern Munich Butt - Breno, Van Buyten, Badstuber - Lahm, Tymoshchuk (Ottl 63), Schweinsteiger (Klose 81) - Müller - Robben, Olic (Gomez 66), Ribéry
Substitutes: Rensing, Braahfeid, Pranjic, Altintop

Referee: Michael Weiner (Giesen)
Spectators 57,000 (capacity)
Goals: 1-0 Petric (72)
Yellow Cards: Zé Roberto, Aogo / RIbéry, Tymoshchuk, Schweinsteiger
За за алуулаа. Айлаас Зе манайхаас Бутт их сайн тоглолооо. Манай Роббери харагдсангүй эхний үед хоюулаа урагшаа нэг гоё гарч ирчээд энэ Роббен бас амиа хог юмаа дундуур дамжуулцан бөмбөг Олич дээр ирээл гоол болох бсан шд.
Гараа бол яг Билд-х шиг л блээ!
____________Бутт___________
Лаам___ДВБ____Бадштубер____Брено

_______Тимо_____Швайни_________

__________Мюллер__________
Роббен______Олич__________Рибери
Манай Бутт эвгүй эвгүй хэдэн сэйв хийснэ шүү. Тэгээгүй бол хэдээр ч хожигдох сбан юм бүү мэдээ. Элиа нь ч яасан аймар юм. Ёстой Лаам тулдаа гайгүй барьж бсан.
Манайхаас явсан гарууд л гоолдох юм шиг санагдаад хэн нэгнийг нь цохиохоор л айгаад бсан Троховски яг аймар цохидог юм даа харина з болж хаалганы дээгүүр өнгөрсөн. Өчдөр ядаж байхад Рост бас зэвүүн блээ гэхдэ манайхан бас өөдөөс нь гараал 1 бол Роструу нэг бол давуулаад цохиод бсан. Олич, Лаам, Мюллер нар лав тэгж харагдсан. Манайхан ч одоо Хамбургээс 2 давхарта арай илүү нуруулаг илүү тоглох боломжтой бмаар юм тэгсэн өчдөр дандаа Хамбургийхний толгой хүрээд бдаг манайхас бдаггүй ээ. Тэр Петрич, Бас тэр ацаан Берг Маттайсен ч мөргөж байх шиг!
Боатенгын эвгүй цохилтыг Бутт ёстой зэрлэг хаасан даа.
Image
Дараа нь тэр Элиа, Маттайсений цохилтуудыг ч гэсэн гоё хааж блээ. Ямартаа ч одоо хаалгачын хувьд 1-р сонголт болоод бна да. Ренсин амбийцтай гар хавар гараанд гаргахгүй бол яван барина гээд бсан мань хүн яваад хаана ч очих вэ дээ Германдаа лав 2-р лиг этэрлүү л явах байх тэрийгээ мэдээд дуугай байж бсан дээр байлгүй дээ. Рибери 1 шар авч харагдсан айлын хүнтэй уг нь бөмбөгний төлөө хамт үсэрсэн ч манай хүнийг жоохон түлхэснэ гээд тэгсэн юмуу даа. Роббен дээр Аого бас алдаа гаргаад бас 1 шар авсан .Зе бас Мюллерийн Хөлд суугаад карт авч бгаа харагдсан Сүүлд Зе-г цөмөрч орж ирэхэд бас Швайни хөлд нь суугаад 1 шар авсан тэрийг тэгээгүй бол Зэ яг хусах бсан даа Буттын өөдөөс ганцаараa гарч ирээд!
Манайх бас боломж огт гаргаагүй биш нилээн хэдэн боломмж гаргасан бна шүү. Данда л Роструу цохьчоод байх юм. Олич бас Хамбург нэр сайтай бна шүү явахдаа данке гээд бичцэн цамцтай тоглогч нар мөрөн дээрээ суулгацан цэнгэлдэхэд байж сабныг нь санаж бна. Өчдөр Оличыг Гомезоор сэлгэгдэж суухад Стадион даяар алга ташиж блээ
Гоолын хувьд Зе урагшаа цөмрөөд ороод ирэхэд манай лав 5-6 хүн бсан байхаа бүгдийх нь урдуур сайхан коридор гаргаад май энийг хий гэсэн шиг Петрич-д өгсөн уг нь Лаам жоохон урд бсан бол аклдахгүй байх бсан. Тэгээд Петрич цохиод гоол. Зе л аймшигтай бсан даа тал талаас цөмөрч орж ирээд л ... 35-тай хүн гэхэд 20-той залуу шиг л хурдтай зүтгэлтэй бөмбөг хаана тэнд Зе л байж блээ.
Клозэ Шавайнигаар солигдож орж ирээл гоол хусчлаа гэсэн РИберигийн дамжуулалт өгөх үед манай 1 ч тоглогч отон байрлалд бгаагүй шд. Даанч тэр бөмбөг н Гомезын цээжинд хүрээд тэгээд манай хүн отон болдон юм блээ. Уг нь Рибери ч гё хаясан Клозэ ч гоё цохьсон. Мани Ван хаал их ууртай блээ дээ. Шүүгчрүү л уурлaад байх шиг бсан
Image
За тэгээд шүгэл дугараад хожигдлоо. Хамбургихан лигийн тайтел хүртсэн мэты л баярлаж блээ. Лаббадиа туслахууд нь тоглогчид нь гээл тэд одоо лигийг тэргүүлж эхэлэсэн. Уг нь Манайх хожоод бөмбөгний зөрүүгээр Леверкузэнээс илүү гарсан бол 2007 онд хамгийн сүүлд аварга авсанасаа хойш анх удаагаа лигийн хүснэгт тэргүүлэх блаа гэж даанч тийм юм болсонгүй өвлөөс нааш тийм юм блох ч гүй юм шиг бна. Одоо тэргүүлэгчдээс 6 оноо дутуу тэгээд манайхыг бодвол 3 талбарт хүч үзээгүй бгаа. Тэгээд лигийн багууд манай тоглолтыг ер н мэдцэн бна дөө. 2 жигүүрээр л Риб эсвэл Роб аваад гүйх юм төвөөр юу ч байхгүй! Өвөл Ган цгоё тоглолт найруулаад төвөөр довтолгоо эхлүүлдэг ПМ авдаггүй юм бхдаа. Тэгээд 1 РБ! Өчдөр Брено ЛБ дээр ч байх шиг гэхдээ давгүй тоглож блээ магтууштай юм нь! Манай Руммениггэ, Хөнэсс нар үзэгчдийн суудалдаа л байж блээ тв-үүд бүүр бнга харуулдаг боллоо шүү хожсон ч хожигдсон ч гэсэн! Манай хүн улайцан л сууж блээ.
Highlights!

Манайхан тоглолтынд дараа хэлэхдээ Ван хаал Хөнэсс тоглогчид бүгд л ижилхэн юм ярьж блээ бид боломж гаргасан боломжоо ашиглаж чадагүй гээд л... Хөнэсс бүүр 2 баг тэнцсэн бол хоюуланд нь сэтгэл ханамжтай тоглолт блох блаа гэж хэлсэн бна. Яг үнэндээ боломж гаргасан ч гэсэн Хамбургээд илүү байж чадаагүй ээ. Одоо Тэгээд тоглолтондоо дүгнэлт хийнэ биз хэд хоногын дараа хөгшин хатагтай нарыг гэртээ хүлээж авна тэр тоглолтон дээр аргалаад явуулчих хэрэгтэй Лиг угаасаа авнаа. 1 жил хоосон блаа шд энэ чинь одоо
Bild-н тоглогчидод өгсөн үнэлгээ. Шал худлаа юм бна. Бутт 2 байж яагаад Гомез 4 бгаан! Оттл Гомез 2 нийлээд 4 юм болуу кккк
Тэгээд дээд тал нь 5 оноо юм болуу 10 оноо юм болуу арай л бна шд!
Би ард нь 10 онооноос өгөөд бичлээ
Butt 2 - Ер нь газлуу бсан минийхээр 10-с 8
Breno 3 - Хэдий ЛБ биш ч гэсэн хангалттай тоглосон 7
van Buyten 2 - Гайгүй ээ Белгийн Бомбер маань гоолдсонгүй :mrgreen: 5
Badstuber 3 - 2-р давхарта манайх эдлүүлээд бсан 5 өгчий
Lahm 4 - Элиа-г сайн барьсан гэхдээ гоол алдахад бас хажуугаараа алдсан 5
Tymo 5 - Тоглолтыг нь нээх сайн хараагүй гэхдээ Билд сайн өгч тиймээс 7
Schweinsteiger 3 - Швайни яахав дээ л бсан гэхдээ 1 гоол орчих юмаа тасалсан 4
Müller 4 - Гайгүй бсаан гэхдээ урд урдын Мюллер лав биш 4
Robben 3 - Олигтой бгаагүй дамжуулж ер нь мэдэхгүй юмаа 4
Olic 3 - Дажгүй бсаан. Хэд хэд гоолдох дөхсөн даанч Рост саад болоод бсан 7
Ribery 3 - Дамжуулалт хэд хэд гоё хаясан гэхдээ лидер утгаараа муу бсан 5
Ottl & Gomez 4 - За ёстой мэдэх юм алга харагдаачгүй 4
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Sun Sep 27, 2009 2:34 pm

Төөгөөгийн үнэлгээтэй санал нэг байна
Манайхны хамгаалалт бол дажгүй байсан харин довтолгоо нэг их сайн болж өгөхгүй дээрээс нь довтолгооныг гоё эхлүүлчих хүн байсангүй. Брено хоёрдугаар хагсаас RB дээр, Ламм LB дээрээ тоглосон энэ хоёр сайн байсан Элиа тай үзээд байна лээ. Тимо г эрт суулгачихсан Юве дээр нөөж байгаа юм байхдаа.
Тоглолтын темп-г хурдасгчихвал манайд ашигтай болхоор харагдаж байна Риб, Роб гээд нөхдүүдэд илүү боломж гарна
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Miro Klose » Sun Sep 27, 2009 5:18 pm

Миро рэтинг 10 авлаа
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 27, 2009 9:02 pm

Image
Image
За Покалын шөвгийн 16-н сугалаа гарчээ. Манайхан бас эвгүй л өрсөлдөгчтөй таарсан бна. Айнтрахт Франкфурт! Тэдний гэрт нь очиж тоглоно. Эвгүй гэхдээ хусна! Түүхэндээ Покалын Нок-аут шатанд Франкфурттэй 3 удаа таарч байжээ. хамгийн анх 1974 оны хагас шигшээд таарч Ули Хөнэсс, Паул Брайтнер нар гоолдож бсан ч манайхан 3:2-р хожигдож байжээ. Тэр жилээ Бүргэдүүд анхны Покалын цомоо авсан билээ. Түүнээс 15 жилийн дараа хасагдах шатны эхний раундад таарч 1:0-р хожиж өшөөгөө авч бсан бол хамгийн сүүлд 3 жилийн өмнө Финалд таарч Берлиний Олимпиа Штадионд манайхан Пицца-н гоолоор буулгаж авч энэхүү цомыг 13 дах удаагаа авч бсан бна. Франкфуртэд очиж тоглох тоглолх 10.27 эсвэл 28нд болно. Одохондоо яг хуваарь гараагүй бна. Түүнээс өмнө 10.24 нд Бундеслигийн 10-р тойрогт Франкфуртын бүргэдүүд манай Аллианц аренад зочлон тоглоно. 2 дараалж манайд хусуулах нь дээ :mrgreen: Өмнө нь Бүргэдүүд Покалыг 4 удаа авч байжээ. Харин манайх 14! Энэ жил 15 дах нь! :gold
Сугалаа:
TSV 1860 München - Schalke 04
SpVgg Greuther Fürth - VfB Stuttgart
VfL Osnabrück - Borussia Dortmund
Eintracht Trier - FC Köln
Werder Bremen - FC Kaiserslautern
FC Augsburg - MSV Duisburg
1899 Hoffenheim - Tus Koblenz
Eintracht Frankfurt – Bayern Munich
Манайхаас бусад нь дандаа доод лигийн багуудтай таарсан байх шив дээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby spain man » Mon Sep 28, 2009 11:27 am

Зе ямар аймаар байв аа.. Сүлжиж байна лээ.. Хурд нтэр гэж.. Роббен муу тоглоход баярлах юм даа хаха.. Сайн тоглоод байсан бол хэрэггүй явууллаа гэж баахан харамсахгүй юу .. :-o Зэвүүн гар Рибериг авч үлдчих гээд ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Sep 28, 2009 11:56 am

За хусууллаа гэж. Ер нь бол тооны харьцаа бараг шудрага үр дүн гэж боджийно.
Гарааны хувьд их л сонин гараа байсан даа ард бол. Бадштупер зүүнд, Брэно төвд. Урд хэд бол ерөнхийдөө хэвээрээ.

За тоглолтын хувьд дөнгөж эхлээд хийсэн булангын цохилт байлуу яалаа Олич бараг хусангаа алдсан. Тэрнээс хойш бол дувт л айл дарамталсан. Хэд хэд холоос буудаал. Манай хамгаалалт ер нь бол онгорхой байнаа гэдгийг л харуулаад байсан. Ялангуяа стандартууд дээр эвгүйтэж байсан. Хамбургын стандарт болгон л аюул тарьж байлээ.
Ван Буйтэнг бөмбөг авах болгонд л үзэгчид бүүлээл. Тэр нь ч нөлөөлсиймүү нөхөр нээх олигтой байсангүй. Эхний үед Брэно удаан тоглоогүй гэхэд харин дажгүй тоглолт үзүүлсэн. Бадштупер харин зүүнд бол ёстой худлаа санагдсан. Үнэхээр Бутт байгаагүй бол манайх ч нэгдүгээр үед л хожигдох байлаа. Хэд хэдэн гайхалтай хаалт хийсэн.
Айлаас тэр Элиа гэж нөхөр ёстой ядаргаа болсон. Ямар ч сүрхий хурд, техниктэйн зүгээр. Лаам бараг мэнмаркинг хийж байх шиг байсан.

2-р үеэс Лаам зүүндээ гараад Брэно баруунд гарсан. Бадштупэрыг бодуул довтолгоонд орох нь арай л дээр юм байлээ. Гэхдээ л хэцүү санагдсан. Ямар сайндаа айлын гоол зүүнээр орохов дээ. Муу амлаад байсан бараг л биелсэн дээ. Зэгийн дамжуулалтаар гоол орсон.
Баруун ар гэж байхаар уг нь Алтинтоп гэж хүн байдаг санагдахын. Баруунд бол одоо байгаа хэдээс хамаагүй дээр тоглоно доо. Лаам зүүнд гарсан чинь Рибэритэй сайхан хосолж байсан. Нэг гоё комби хийгээд 16-д орж ирээд Лаам цохисон нь даанч шувуу буудцан.
Рибэри гэснээс Ван Хаал 7 хоногийн өмнө байхаа нөхөрийг 60 минут л тоглох боломжтой гэсэн яг л хэлсэн байлээ. Сүүлрүүгээ бараг эвхэрч унахнээ тэр одоо. Зунжингаа явлаа барилаа гээд бэлтгэлээ ч олигтой хийгээгүймүү хаашайн. Роббэн ч гэсэн ялгаагүй 2-р үеэс бензин нь дуусах шиг болсон. Энэ янзаараа Ювэ дээр хэцүүдэх шинжтэй.
Сэлгээний хувьд гай ч үгүй, гавьяа ч үгүй байсан Тимошчукын оронд Оттл орж ирсэн. Оттл бол харагдаачгүй. Ямар сайндаа Зэ дээр Швайни алдаа хийж зогсоохов дээ. Тэгээгүй бол ч тэр гоол болох байсаан. Ер нь 2-р үед Зэ аймшигтай байсандаа хаа сайгүй гүйгээл.
Угаасаа төвөөс олигтой дамжуулалт очихгүй байсан болохоор Гомез, Клозе 2 яахав дээ л байсан. 2-р үе бол түрүү жилийн тоглолт шиг л харагдсан жигүүрээс крос хаяал.
Уг нь тоглолт эхлэхээс өмнө хожчих байх гэжийсэн болсонгүй дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Wed Sep 30, 2009 9:44 pm

Өчдөр Ювэтэй тоглох тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийсэн бна. Ван хаал, Роббен, Швайни нар ирсэн бна. Бид Ювэг хожих юм бол шөвгийн 16-д орох эрхээ бараг л авчлаа гэсэн үг , Бид гэртээ тоглоно. Тиймээс хожоод Ювэгээс 5 оноо илүү болно гэсэн бна. Ювэгийн хувьд бэртэлтэй бсан Диего эргэн ирсэн харин манай экс Браццо бэртэлтэй учраас энэ тоглолтонд тоглохгүй юм бна. Сүүлийн тойрогт Хамбургт хожигдсон энэ бидэнд ямар нэгэн эсрэг уур амьсгал авчраагүй харин ч алдагаа олж харсан. Лигийн тоглолт ЧЛ хоёр бол шал өөр гэсэн бна.
Билд-н гарааны таамаг
4-3-3
Image
19 October 2004
Juventus 1–0 Bayern Munich

3 November 2004
Bayern Munich 0–1 Juventus

18 October 2005
Bayern Munich 2–1 Juventus

2 November 2005
Juventus 2–1 Bayern Munich
За тэгээд урагшаа! :germany
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Miro Klose » Wed Sep 30, 2009 10:51 pm

Ашгүй Клозэ гараанд гарах нь үзүүлээд өгөөрэй цаадах чинь найдвартай 1 юм уу 2 ийг хийнээ харж бгаарай

Image
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby 21Grams » Thu Oct 01, 2009 4:57 am

Эхний хагас лайтай байлаа. Даанч гоолдож чадсангүй. Роббен ч сайн ч аргагүй шилэн хөлт юм аа. Рибери хоёр хамгаалагчийн дундаас ямар гоё сугарсан бэ. Гоол орчихлоо л гэж харсан шүү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Thu Oct 01, 2009 6:59 am

Нэг ч гоол ороогүй байна шдээ. сэрүүлэгээ сонсоогүй нам унтсан байна байлай юм аа 8+)
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Thu Oct 01, 2009 7:19 am

Мюллер, Рибери, Клозе 3 гоё юмнууд алджээ гоол орох дургуй өдөр байж лдээ. Тэр Оттл Camoranesi-г нэг эвгүй оруулсандаа. Рибери хамгаалагчдыг хуураад ямар гоё орвоо байдаггүй шүү. Туринд бол сайн үзнээ. дараагийн учраа Бордо сая хожиж ингэснээр адил 4 оноотой болчлоо.
Image
Image
Image
Image
Image

User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Thu Oct 01, 2009 8:40 am

Image
Bayern Munich Butt - Lahm, van Buyten, Badstuber, Braafheid – Ottl, Schweinsteiger, Müller – Robben (Olic 45), Ribery, Klose (Gomez 74)
Substitutes: Rensing, Breno, Tymoshchuk, Pranjic, Hamit Altintop

Juventus Buffon - Grygera, Chiellini, Legrottaglie, Grosso - Felipe Melo – Camoranesi (Tiago 90), Diego (Poulsen 60), Marchisio - Iaquinta, Trezeguet (Amauri 74)
Referee: Howard Webb (England)
Spectators 66,000 (capacity)
Goals: -
Yellow Cards: - / Trezeguet, Camoranesi, Marchisio
За за гоол орох дургүй блаа гэж. Гэхдээ энэ янзаараа бол Ювэтэй дахиад гэрт нь гоё л үзэх юм бна. Нөгөө талд Бордө Маккаби нухаад 4 оноотой болчиж гэхдээ манайх гоолын зөрүүгээр 1-тээ л бна. Өчдөр манайхан гоё блээ гэртээ бгагаа мэдрүүлсэн хаалгаруу хэд ч цохьсон бэ хамаагүй илүү л бсан Мюллер хүү бас Шартай юмаа Каморанезиг алдчаад араас нь гүйгээд тэгээд ч бас туршлга дутаж блээ дийлэхгүй блээ гэхдээ удахгүй Суперстар болох байхаа бие тоогоод эсвэл хэт хөөргөчихгүй л бол. Уд Рибери, Мюллер , Роббен гоё блээ Клозэ ч гэсэн хэд хэд аймар мөргөсөн хаалганы дээгүүр эсвэл Буффон зогсоож блаа. Тэр Риберигийн2 хамгаалагчын дундуур гардаг бол арай л дэндүү блээ дээ. Тиймэрхүү юм бол харж бгаагүй л юм блээ. аймар аймар гоол орсон бол бүр аймар байх бсан. Даанч жоохин хүчтэй бсан уу хөөргөцөн үү.
Image
тэр Мюллер 1 гоё гарч ирсэн хамгаалагчыг шууд нөгөө талд нь хаяад бараг ганцаараа гарч ирчээд шууд цохьчихгүй Роббенруу дамжуулах гэж бгаад алдчиж бгаан! Өчдөр айлаас хамгийн сайн нь Каморенизи л блээ шдээ. Диего бол харагдаагүй бэртэл нь сэдэрчих шиг болсон уу гүй юу! Манай бас 1 сайн бсан юм нь стандарт цохилтууд дээр гайгүй блээ ихэвчлэн манайхны толгой л хүрээд блээ Клозэ бүр сурцийм блээ нээх ч өндөр бш бж гэнэт гэнэт бас л эвгүй мөргөж блээ
За тэгээд 20 гаруй хоногын дараа Бордөгын талбай дээрээс хожил авчихад болох байлгүй дээ. Тоглолтын дараа хэвлэлийн бага хурал дээр манайхан бүгд сэтгэл гонсгордуу хойжих блаа боломж гаргалаа даанч гоол хийж чадсангүй ялангуяа 1-р үед л Ювэг хожчих блаа гэсэн бол Ювэгийн Феррэра болон Диего тэнцээндээ сэтгэл хангалуун бна. Гэсэн бна. Ойлгомжтой шдээ.
Энэ манай галзуу 1-р үеийн fuul highlight (Итали хэл дээр)
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby LeMoN » Thu Oct 01, 2009 11:17 am

Manai Talbai deer uulzaldii daa
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Thu Oct 01, 2009 11:52 am

Шудрага биш үр дүн хэхэ.
Ювэ манай талбай дээр тэнцсэн нь тэдэнд давуу тал үүсгэчих шиг боллоо. Ван Хаал Маккабитай хийсэн эхний тоглолтын дараа Ювэ, Бордо 2-ыг эндээс амар хожил авахгүй гэсэн нь ортой л хэлж. Бордо бүүр талбай дээрээ 1:0-ээр л хожиж.
Гарааны хувьд ерөнхийдөө нээх өөрчлөгдсөн зүйл алга. Браафхайд зүүнд, Тимошчукын оронд Оттл, урд Клозе. Бусад нь хэвээрээ.
За тоглолтын хувьд эхний үе үнэхээр галзуу байлаа. Нэгдүгээр үе ч гэж Роббэн бэртэх хүртэл гэхиймүү. Лаам тэр 2 үнэхээр галзуу ойлголцож байнаа. 2 жигүүр бол аймаар байлээ. Голд АМ дээр жоохон тиймэрхүү байсан. Мюллер ялангуяа ганц нэг удаа бөмбөгөө алдаж байсан. Гэхдээ мань хүн сайн байсаан. Ялангуяа дөнгөж эхлээд цохидог бол. Бөмбөгний эргэлт нөгөө тийшээ байсан бол гоол орох л байлаа. Клозе аргагүй алтан толгойт гэсэндээ 2 ч эвгүй мөргөсөн. Гэхдээ яг довтолгооны хувьд дандаа гадуур нь явуулаад байсан. Буффон 2 л хаалт хийх шиг болсон. Швайни бас л амбицтай гар шүү хэхэ. Нэг стандарт дээр мангар холоос шууд хаалга руу явуулж байгаа харагдсан. Өнөө цагийн шилдэг хаалгачийн хаалганд гоолдчий гэж бодсым шиг байгаан хэхэ.
За тээд 2-р үед бол арай л бишээ. Лаам, Рибэри 2 л баахан гүйх шив дээ. Бусад нь тээд ерөнхийдөө Ювэгийн тэмпэнд орчих шиг болсон. Миний бодлоор Роббэн бэртэнгүүт Лаамыг зүүнд гаргаад Браафхайдыг суулгаад Брэног баруунд оруулж ирсэн бол. Олич угаасаа жигүүрт тохирохгүйн байлээ. Нөхөрийг шууд урд гаргасан бол.
Айлаас харин ч Диэго сайн байсан шдээ. Камаронези тэр 2 л харагдсан даа. Ялангуяа Диэго бол довтолгоо хамгаалалт хаа сайгүй л гүйж байсан. Мюллэрийн нэг аюулыг зайлуулж байсан.

За тээд өөрийнхөөрөө нөхдүүдийг үнэлэх гэж үзлээ.
Бутт 7
Угаасаа айл нээх айхтар аюул тариагүй. Камаронезигийн нэг цохилтыг сайн хаасан. Ер нь давгүй тоглолт үзүүлсэн. Алдаа гаргаагүй.
Лаам 8
Зүүн жигүүртээ байгаам шиг л тоглосон. Роббэнтэй гайхалтай хосолж байсан. Бас дээр нь их тэмцэлтэй тоглосон.
Ван Буйтэн 7.5
Айлын биерхүү довтлогчдыг сайн барьж тоглосон. Алдаа гаргаагүй.
Бадштупер 7
Иймэрхүү том багтай, ийм том тэмцээнд тоглосон гэхэд сайн байсан. Гэхдээ Трезэгэг нэг, Амауриг нэг сул цохиулсан. Туршлага дутах нь аргагүй ч гэсэн цаашид иймэрхүү алдааг өршөөх довтлогч энэ тэмцээнд тийм ч олон биш.
Браафхайд 5
Рибэригийн хөлд чирэгдэх юм байлээ дээ. Хамгаалалт яахав гэхэд довтолгоо дэмжихдээ үнэхээр муу байсан. Ялангуяа 2-р хагаст үзэгчид бараг бүүлээд байсан уу яасан. Бөмбөгөө хойш нь их татаж байсан. Манайхнаас хамгийн муу байсан нь.
Оттл 7
Дажгүй тоглолт үзүүлсэн. Айхтар аюултай алдаа бага гаргасан. Диэго, Камаронэзи 2ыг ганц нэг сул цохиулсан тал бий.
Швайни 7.5
Их идэвхитэй байсан. Гэхдээ нөхөрийн стандартууд жоохон муу байх шиг байсан. Хамгаалалтанд гайгүй оролцсон. Диэго дээр нэг чанга алдаа хийсэн хэхэ.
Мюллэр 7.5
Эхний үед айлын хамгаалагчдыг бас ч гэж зовоогоод авсан шүү. Нөхөр жигүүрээр гайгүй тоглолт үзүүлж байсан. Голд ганц нэг удаа бөмбөгөө алдаад довтолгоо нурааж байсан. Гэхдээ сайн тоглосоон.
Рибэри 8
Өмнөх Хамбург дээр байсан Рибэри биш болсон байлээ. Үнэхээр класс тоглолт үзүүлсэн. Ялангуяа тэр 2 хамгаалагч мангартуулдаг бол. Уг нь тэгэж гарчаад буланруу зүгээр өнхөрүүлцэн бол.
Роббэн 7
Шилэн хөлт. Уг нь бэртээгүй байсан бол гарцаагүй хожих байлаа. Лаам тэр 2 үнэхээр гоё хосолж байсан.
Клозе 7.5
Тоглолт дөнгөж эхлээд харагдаагүй ч удалгүй хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. Бараг манай хийсэн он таргетуудыг ганцаараа хийсэн байх шүү.
Олич 6.5
Жигүүрт үнэхээр тоглолт нь гараагүй. Бараг анхнаас нь гараанд гаргасан бол эхний үед тэгэж дарамталж байхад гоол хусах байсан байх. 2-р үед нэг гоё боломж алдсан.
Гомез n/a
Үнэлэх боломж гарсангүй дээ. Уг нь цаг дуусах үед манай довтолгоог үргэлжлүүлсэн бол. Нөхөр бараг Буффоны эсрэг ганцаараа гарах байсан шд.

За тэгээд дараа бол талбай дээр нь нухна л гэж үзэхээр байлээ дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby white » Thu Oct 01, 2009 2:58 pm

За яахав талбай дээрээ тэнцсэн харагдаж байгаа боловч тоглолтын хувьд гайхалтай тоглолт хийсэн. Ювэ жоохон бохир тоглолтыг хийгээд байсан тэр нь манай Роббэныг жагсаалаас гаргасан. Уг нь цаг дуустал тоглосон бол тоглолт хожилоор дуусах байлаа. Ювэгээс Камаронези сайн гэхдээ маш их алдаа гаргаж байсан. 3 сайхан боломжын нэгийг ашигласан бол...Гэхдээ боломж гаргаж байна дарамталж тоглож байна гэдэг маш сайн. Олич харин гарч ирээд ёстой юу ч хийж чадаагүй Ламм ч дамжуулалт бага өгөөд байх шиг байсан. За тэгээд сүүлийн довтолгоо дуусаагүй байхад цаг дуусгасаныг ёстой ойсонгүй. Үргэжилсэн бол хаалгачын эсрэг ганцаараа гарах байсан. Эцэст нь Мюллер Мюллер энэ залуу аргагүй манай багт хэрэгтэй хүн болжээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Nomer 10 » Thu Oct 01, 2009 3:15 pm

Роббен бэртэх хүртэл аймаар дайрсан шүү. Буффон бүр алингаа алдаж байсан, азаар нөгөөдүүл нь хаалганы дээгүүр сүнгэнээд байсан. Олич орж ирээд зүүндээ гараад, Рибери баруундаа тоглосон бол өөр байх байсан. Гэхдээ тэнцээсэй гэж бодож байсан шүү :D Хамбургт харин авахуулдаг болжчээ дээ. Элиа гээд Роббены залгамжлагч балласан болтой. Зе-г явуулсанд их уурласан гэсэн, ван Хааль. Яг л бодсоноор нь болсон юм шиг. Манай шилэн хөлт удаан гэмтсэн болтой. Тэгэхээр одоо Рибериг барихад л аюул маш их багасч ирнэ. Одоо Көлнтэй байлуу. Ноднин нухуулсан даа хихи. Полди шарандаа аймаар үзэх байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby brown... » Thu Oct 01, 2009 4:02 pm

white wrote:За яахав талбай дээрээ тэнцсэн харагдаж байгаа боловч тоглолтын хувьд гайхалтай тоглолт хийсэн. Ювэ жоохон бохир тоглолтыг хийгээд байсан тэр нь манай Роббэныг жагсаалаас гаргасан. Уг нь цаг дуустал тоглосон бол тоглолт хожилоор дуусах байлаа. Ювэгээс Камаронези сайн гэхдээ маш их алдаа гаргаж байсан. 3 сайхан боломжын нэгийг ашигласан бол...Гэхдээ боломж гаргаж байна дарамталж тоглож байна гэдэг маш сайн. Олич харин гарч ирээд ёстой юу ч хийж чадаагүй Ламм ч дамжуулалт бага өгөөд байх шиг байсан. За тэгээд сүүлийн довтолгоо дуусаагүй байхад цаг дуусгасаныг ёстой ойсонгүй. Үргэжилсэн бол хаалгачын эсрэг ганцаараа гарах байсан. Эцэст нь Мюллер Мюллер энэ залуу аргагүй манай багт хэрэгтэй хүн болжээ.


Энэ Мюллер чинь 20 настай залуу ч юм байна, улам туршлага суугаад ирвэл танай багт цом өргөхөд чинь нэмэр болох л байх, одоо 5 гоолтой явж байна гэдэг чинь сайн байна шүү.
brown...
 
Posts: 32
Joined: Fri Oct 03, 2008 5:31 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Thu Oct 01, 2009 5:07 pm

Nomer 10 wrote: Одоо Көлнтэй байлуу. Ноднин нухуулсан даа хихи. Полди шарандаа аймаар үзэх байх даа

Көльнд харин жинкэн уураа гаргийшдээ.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 36 guests