Moderator: Бөхийн модууд
by ХАЛИУН » Thu Sep 24, 2009 9:58 am
by khulgee » Thu Sep 24, 2009 11:29 am
by AG » Thu Sep 24, 2009 12:02 pm
by BuG » Thu Sep 24, 2009 12:07 pm
by kayo » Thu Sep 24, 2009 1:28 pm
by AG » Thu Sep 24, 2009 1:36 pm
BuG wrote:Чөлөөт биш сонгомолоор нь түлхүү хичээллэвэл яадаг юм бол...
by Tsetsen Mongol » Thu Sep 24, 2009 7:38 pm
ARSHAVIN wrote:Tsetsen Mongol wrote:Уурлаад нервтээд хэрэггүй ээ бөхийн олон фанууд ээ.Учир юү гэхээр
1.Тэр улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс.Тэр үеийн бөхийн хөгжилийг одоотой бүү харьцуул.Өөрөөр хэлбэл Ойдов гуайгаар ахлах дасгалжуулагч хийлгэвэл бүр л уруудана.1994 онд Ойдов гуай ахлах хийгээд явж л байсан.Та хэдийн зарим нь мэдэхгүй болохоор гайхаж магад.Ойдов гуай бүх жингийн бөхчүүдийг өвдөглөж хөлд орохыг хориглоод жинхэнэ жонхуу болгож байсан.Чөлөөт бөхөд өвдөг хүргэхгүйгээр хөл авна гэдэг бол 60-70 онд л байсан техник байх.Тэгээд бэлтгэл дээр бүх тамирчид тийм бэлтгэл хийгээд яг тэмцээн дээрээ юун өвдөг ямар үндэс барилдаж байгаа биш аль боломжит хувилбараараа л авдаг байсныг санаж байна.Мөн олимп ДАШТ"ыг тв-гээр тайлбарлахдаа дандаа ханз ханз *a*на энэ нь юм мэдэхгүй масс үзэгчдэд их гоё таалдагдаг юм шиг байгаан. Оросын алдарт бөх олимпийн аварга сая 4 дэхээ түрүүлдэг Гацаловыг л энэ ч дээ явахгүй бөх байна хөл авахдаа буруу аваад байна ч гэх шиг юм яриад сууж байдаг.
2.Үүнээс цааш чөлөөтийнхөний амжилт бага багаар ч гэсэн дээшилнэ гэдэг нь тов тодорхой.Яагаад гэвэл одоогийн түвшингээс доош уруудах шат байхгүй болохоор санаа зоволтгүй.олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан. Тэгэхдээ 2008-2009 оных бол жинхэнэ хямрал байлаа. Олимпод 1 ялалт 6 ялагдал. энэ жил ч мөн тэр хавьцаа л явж байна.Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ.Одоо л гэхэд Месси, Ронолдо тэргүүтэй аргентин португал ирэх жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ыг өнжиж магадгүй болоод байгаа.
3.Өсөхөө Сумьяа Ганий Сүхбат нарт баярлах хэрэгтэй.Эд хар амиа хоохоолоод биеийн амарыг хараад хувийн ажлаа хийгээд явбал явна ш дээ.Харин ч мөнгө төгрөг нервээ заран байж өөрсдийн хүрээгүй амжилтандаа ирээдүй хойчоо хүргэх гээд залуу зандан насандаа эвлэлдэн нэгдэж чадаагүйнхээ хорыг ойлгон нэгэн зүгт нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа.93-2000 оны үед эд хоорондоо бэлтгэлээ хийн нэгдсэн цугларалтанд хамрагдаж байсан бол бүгд л ДАШТ-аас медальтай аваргууд байх боломж байсийн.
Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан.
Өсөхөөг амтай болгон л муулдаг ялагдсаныг ямар ч мартдаггүй юм.Өндөр хүн Туркын дэлхийн аваргыг нутаг дээр нь Оросын алдарт бөх Мусулбесийг цэвэр дарж түүнчлэн Бага дэлхийн аварга гэгдэг Кара"гийн тэмцээнд оросууд бүгдийг нугаслаад финалдаж л байсан.
Тэгээд эд хэдийн нэг нь ДАШТ-д явах болохоор л нөгөө хэд нь бэлтгэлээ хаяад явчихна.Тэгээд л муу Бор Ганхуяг Мийгаа зааныг л нухаж байгаад л тэмцээнд явдаг байсан.
Харин тэр үед эд хэд өдөр бүр хамтаа бэлтгэл хийдэггүй юмаа гэхэд одоогийнх шиг ДАШТын өмнө сорилгууд хийдэг байсан бол алаад хаяцан байгаа.Сая шинэ байгууллагдсан холбоо нь энэ тархай бутархай олон жижиг овог аймгууд шиг клубуудыг нэгтгэн 120 тамирчинтай нүсэр бэлтгэлийг хийлгэж чадсан. Өөрөөр хэлбэл 90ээд он шиг жалга жалгандаа биеээ халаахгүй бэлтгэл болгон дээр ижил түвшиний тамирчидтайгаа барилдах боломжыг бүрдүүлсэн.Энэ нь цаашдаа үр дүнгээ өгөх биз. Манай тамирчид ямар зүв зүгээр жил хэвтэж байгаад шууд ДАШТ руу явсан биш энэ их бэлтгэл, хийж байгаа ажлын үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэж байна оо
4.Гантогтохыг соли гэнэ ээ. 2005 онд боксийн холбоо шинээр зохион байгуулагдаж анхны ДАШТ-даа орохоор сүр дуулиантай явж байсаан.Дэлхийн нэг номер кубын шигшээ Монголд ирж ДАШТын бэлтгэлээ 14 хоног хийгээд шууд тэмцээндээ явж байсан.Тэр ДАШТ-аар боксийн 8 тамирчин (Бадар-ууган, Сэр-дамба Мөнх-эрдэнэ гэх мэт) эхний тойрогтоо ялагдаж ганц 54 кг нэг ялалт авч байсийн.Тэгээд шууд Банди багш болон бусад гаруудыг солисон бол одоо ийм өндөр амжилтанд хүрэх байсан уу бүү мэд.Лав л дээрдэхгүй. Тэгэхээр ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу.
5.Ер нь бүх спортын бүх фанууддээ хандаж хэлэхэд ялагдсан тамирчидаа элдэв хараал ерөөлийн үгээр битгий муулцгаа л даа тэхүү.Магадгүй чи ч гэсэн амьдрал гэдэг их спортын талбарт цэвэр даруулаад л эсвэл байнга л нуман тулгуурт орж байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү.Өнгөрүүлсэн амьдрал чинь нүдэнд харагдаад л ингээд үхдэг юм байж гэж бодогдох байхдаа.Манай спортын фанууд дэндүү шүү зарим нь.Цагаанааг олимпод ялагдахад яасан дэндүү их **н**тсэн.Магадгүй Түвшинбаяр тэр их доромжлолоос айгаад спортоо бүүр хаяж ч байгаа юм бил үү. Медаль авахаар нь тэнгэрт тулгаад ялагдахаар нь PC-нийхээ цаанаас алах нь холгүй л болох юм.Яс юманд дээр гудамжинд таарвал ахаа гарын үсгийг чинь авяа гэж *a*на даа.
ТАНЫ САНАЛТАЙ ЗАРИМ ЗҮЙЛЭЭР ҮНЭХЭЭР САНАЛ НЭГДЭХГҮЙ БАЙНА.
1. "улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс" ГЭЖЭЭ. ТЭР ЦАГ ҮЕД ТӨРЖ ӨССӨН, ТУХАЙН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН АВРАГА БОЛСОН ТЭДНИЙ БУРУУ БИШ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. МУУ Ч САЙН Ч ОЙДОВ ГУАЙД БӨХИЙГ ХАРААД ҮНЭЛЭХ МЭДРЭМЖ БИДНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ.
2. "Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ. олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан." ГЭЖЭЭ. УУЧЛААРАЙ НАМБА, ПҮРЭВБААТАР НАРЫГ ЭС ТООЦВОЛ 20 ЖИЛ УРУУДАЖ БАЙНА. ӨСӨХИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙТАЛ 10 НАСТАЙ БИ 30 ГАРЧИХСАН ЯВНА. ИНГЭЖ ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАТУУ ҮГ ХЭЛЭХ ЭРХ БАЙГАА.
3."Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан" ГЭЖЭЭ. БАС Л УУЧЛААРАЙ БИДЭНД МОНГОЛ УЛСАД АЧ ТАЧ ӨРСӨЛДӨЖ ШАГНАЛТ БАЙРАНД ОРДОГ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙСААН. ЭВГҮЙ ӨРСӨЛДӨГЧ, АЧ ТАЧ ҮЗЭХ, ДАВИД МУСУЛЬБЕСЫГ 18 НАСТАЙ БАЙХАД НЬ АРМИЙН ДЭЛХИЙН АВРАГААР ГАНЦ ЯЛСАН ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ТЭД НАРЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ, ЯДАЖ ДЭЛХИЙГЭЭС НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН БОЛ ЮМ ЯРЬЖ БОЛНО. ОЛОН ЖИЛ ШАГНАЛТ БАЙРАНД ЗОГСЛОО. АВРАГА БОЛ АВРАГА ШИГ БАРИЛДДАГ БАЙХ ЁСТОЙ.
4."Гантогтохыг соли гэнэ ээ. ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу" ГЭЖЭЭ. БӨХИЙН ТӨРЛҮҮД ӨНДӨР ХӨГЖИЖ БАЙГАА ҮЕД, ЗҮГЭЭР ТОМ БИЕТЭЙ ХҮН ДАСГАЛЖУУЛГЧ ХИЙДЭГ ҮЕ ӨНГӨРСӨӨН. ЯДАЖ НАСАНТОГТОХ БАГШ МЕНДИАШВИЛИ НАР ШИГ ОЛОН ЖИЛИИН ХУР ТУРШЛАГАТАЙ, МАТЕМАТИКЧ БАНДИ БАГШ ШИГ АНАЛИЗ ХИЙХ ЧАДВАРТАЙ, ДЭЭР ОНОЛЫН МЭДЛЭГТЭЙ ХҮН Л ХҮМҮҮСИЙГ ДАСГАЛЖУУЛАН БЭЛТГЭДЭГ ЮМ.
5."Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү" ГЭЖЭЭ. ХҮНЭЭС ҮГ СОНСОХГҮЙ АМЬДРАНА ГЭЖ БАЙХГҮЙ. ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАЙ УУЛЗААД ЯВЖ БАЙДАГ Ч ЗАВТАЙ ХҮН ХОВОР. ХЭЛЭХ ЁСТОЙ ҮГЭЭ ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ ХЭЛНЭ. ЯАГААД БИД ТЭДНЭЭС АМЖИЛТ НЭХЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ЯАГААД МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС ОЧООД ШАЛ АРЧИЖ БАЙГАА ХҮНД ҮГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ 5 МИНУТ БАРИЛДАХ ШИЙТГЭЛ АВАХ ЁСТОЙ ГЭЖ. НЭГЭНТ БӨХ БОЛНО ГЭЖ ОЛОН ЖИЛ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ЮМ БОЛ ОЛИГТОЙХОН БАРИЛДАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХҮМҮҮСИЙГ БӨХ БОЛООЧ ГЭЖ ХЭН Ч ГУЙГААГҮЙ, ЭЦСИЙН ЭЦЭСТ ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРЛЫНХАА ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА. ХҮН БОЛГОН ӨӨР ӨӨРИЙН АМЬДРАЛ, МЭРГЭЖИЛТЭЙ. БӨХ БАРИЛДАХЫН ХҮНД ХЭЦҮҮГЭЭР ГАЙХУУЛАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ.
by AG » Thu Sep 24, 2009 9:45 pm
by Moza » Thu Sep 24, 2009 10:25 pm
by Miro Klose » Thu Sep 24, 2009 10:32 pm
by Gunnerz » Fri Sep 25, 2009 1:06 pm
by chegevara » Fri Sep 25, 2009 1:52 pm
by soundofkiss ' mino » Fri Sep 25, 2009 2:06 pm
by Moza » Fri Sep 25, 2009 3:23 pm
soundofkiss ' mino wrote:би явсан бол ядаж хүрэл,
by Miro Klose » Fri Sep 25, 2009 5:23 pm
soundofkiss ' mino wrote:би явсан бол ядаж хүрэл,
by Miro Klose » Fri Sep 25, 2009 5:28 pm
kayo wrote:Наранбаатарын сая дэлхийн аварга болсон солонгостой барилдсан барилдааныг сая үзлээ, эхний үед хийсэн тэр гар ороох мэх бол маш их техник *a*рдсан мэх, иймэрдүү том тэмцээнд, ижил түвшний тамирчид дунд бол нээх хийгээд байдаг мэх биш, тийм мэхийг маш гоё техникээр бярдаж хийж 3 оноо авж байна, уг нь бол илүү техник, хөдөлгөөнтэй л харагдаж байна. Даанч нэгдүгээр үеийн төгсгөл гэхэд л хялаачихаж байна лээ, байсхийгээл өвдөгний боолтоо янзлаа л, уг нь бол ганц үе барилдаад ядрах бөх биш ш дээ, үнэхээр маш шахуу хувиартай, их ядарж очсон нь харагдаж байна л даа. Наранбаатарыг бол буруутгаж чадахгүй нээ, солонгосоос илүү л харагдаж байна.
Хоёр дугаар үед сэргэлт авж чадаагүй, сулхаан хөл рүү нь ороход л алдаж байхын, нөгөө солонгос нь учиргүй тийм илүү техник, бяртай хүн бол биш л байна, манай хүн хав золгоод авахад бол хөдөлгөхгүй л байна, харин их ядардаггүй дайчин нөхөр байна л даа.
Харин тэр англи бол муу амьтан байноо, урт гулжиганасан юм л байна, эхний үед ялчихаад, хоёрдугаар үед 20н секунд зүгээр хараад зогсчихсон бол ялчих газар чинь дэвжээнээс түлхүүлээд гарчихын, тэгээд хялаагаад үхэнгээ алдаж байнаа, арай ч ингэж барилдах хүн биш дээ. Сүүлд шодоо айлын талд таараад, шүүгч нь зүгээр шүглээ үлээгээл барилдуулахгүй харсаар байгаад манай хүнийг торгож байхын.
Өнөрбатын хувьд тэр солонгос нь сайн юм байна лээ, манай хүн хамгаалсаар байгаад, эхний үед шодооны барьцнаас ялж байна, хоёрдугаар үед ч бараг ялагдсан даа, сүүлийн мөчид харин ард гарж байж оноо авж ялжээ.
Тэр турк бол бакь, хатуу нөхөр байна, манай бөх бас шодооноос нэг оноо авж эхний үеээ ялсан ч, хоёр, гуравдугаар үед олигтой ажиллаж чадсангүй, өмнө нь энэ хүүхдийн барилдааныг харж байгаагүй, техник муутай юмаа, яг өөрөө явж ер оноо авсангүй, хөлдөө амархан алдаж байна, хөлд нь явчихаад, түрээд явж чадахгүй, алдчихаад байхын. Муу л байна.
Хамгийн харамсалтай нь Наранбаатар л байна, үнэхээр илүү байж ялагдаад, ядаж хоёр хоногийн өмнө очсон бол ингэж барилдахгүй дээ. Эхний үед ажилчихаад л сарвайчаад барилдаж чадахгүй.
by Seleção » Fri Sep 25, 2009 8:34 pm
by bure » Fri Sep 25, 2009 8:36 pm
by Khosoo » Fri Sep 25, 2009 9:46 pm
by Tsetsen Mongol » Fri Sep 25, 2009 9:47 pm
bure wrote:72 kg-iin burmaa swediin boxiig yallaa daraagiin toirogt amjilt
by irgen_toroo » Fri Sep 25, 2009 9:57 pm
Tsetsen Mongol wrote:bure wrote:72 kg-iin burmaa swediin boxiig yallaa daraagiin toirogt amjilt
72 кг бурмаа Австрийн бөхийг ялж аваргын төлөө үлдлээ.
by Moza » Fri Sep 25, 2009 10:03 pm
by alm » Fri Sep 25, 2009 10:15 pm
by Tsetsen Mongol » Fri Sep 25, 2009 10:17 pm
by mig28 » Fri Sep 25, 2009 10:24 pm