Майкл Овен Манчестерын хувцасыг өмссөн байна энэ доорхи зураг дээр. Тэр мөн олон мянган Ливерпүүлийн фенүүд тоглолт болгоны өмнө ороолтоо өргөдөг яг тэр янзаар нь Манчестерын ороолтыг залжээ. Тэр ийм үйлдэл хийж байхдаа сайхан нүүр дүүрэн инээмсэглэсэн харагдана.
Энэ бүхэн нэг л нүдэнд минь дасаж өгөхгүй байна. Би анх Овены Манчестер лүү явна гэсэн цуурхалыг сонсоод зүгээр л шоолоод өнгөрж билээ. Тэр хэзээ ч яагаад ч Манчестер лүү явахгүй!! гэж хэлж байлаа би..
Тэр Ливерпүүлийн домог, түүний нэрийг сонсох болгонд түүнийг Копуудын өмнө анхныхаа гоолыг хийчээд баярлан гүйж байгаа нь нүдэнд харагддаг. (Хэдхэн хоногын өмнө тэр Манчестерын фенүүдийн урд ингээд гүйж байв)
11 жилийн өмнө Майкл 1998 оны дэлхийн аваргаар Аргентины эсрэг их тэсрэлтийн гоолоо хийж байв. Яг энэ үед Халл сити 1-р лигээс арчигдаж байлаа.
11 өдрийн өмнө (энэ нийтлэлийг бичдэг өдөр-өөc) Майкл Овен Халл Сити рүү явах гэж үзэж байна гэсэн мэдээ сонсогдож эхэлсэн. 98 оны төсөөллөөр харицуулвал итгэмээргүй мэдээ байв. Яг л унаж яваа Овен, сэргэж ирсэн Халл 2 заяаны хосууд шиг л таарах юм шиг санагдаж эхэлж байв тэр үед.
Гэтэл хэний ч хэзээ ч төсөөлж бодож байгаагүй ПЛ-ын хамгийн сайн багуудын нэг Манчестер Халл тай хийх гэж байсан гэрээг нь нэр хүнд мөнгөөрөө зодоод Овенийг өөрийнхөө болгочихдог юм байна.
Энэ нь маш рисктэй наймаа. Бараг ПЛ-ын бүх менежер Овений гэмтэл бэртлийн түүхийг мэддэг гэхдээ бас Овенийг гайхалтай төгсгөл хийдэг гэдгийг нь ч бас мэднэ.. Овен хуучных шигээ хурдтай байхаа болисон ч Рүүд Ван Нистелрой бас хурд гэдэг юмгүйгээр гоолдоод болоод л байдаг байсан.
Гэсэн хэдий ч Ливерпүүлийн академын төгсөгч, домог Ливерпүүлээ тэр баригдашгүй ПЛ-ын цомд их ойрхон байгааг мэдсээр байж Манчестертай гэрээ хийж тэдний нэг хэсэг болж яаж чадаж байнаа!?
Ингэж гайхаад байгааг Ливерпүүлийн фен биш хүмүүс бол сайн ойлгохгүй л дээ.. Тэд энэ наймааг Овений хувьд гайхалтай болсон гэдэг талаас нь л авч үзнэ. Харин Овены өмнөх бүх түүх алдар нэр, өнөөг хүртэл бурхан мэт байсан хүн Манчестерд тайтл авахад нь хүчин зүтгэнэ гэж бодохоор яг галзуурмаар санагддаг.
Гэхдээ би үнэхээр Овенийг Манчестерийн саналаас татгалзаж чадна гэж бодож байсан уу? Үгүй.
Хөлбөмбөгч хүн амиа боддог байх хэрэгтэй учраас Овен зөв сонголт хийсэн. Халл, Юнайтэд 2-оос нэгийг сонго гэвэл нэг л ялагч байх нь ойлгомжтой.
Харин Овен амиа бодохоор шийдсэн бол, Ливерпүүлийн фенүүд ч үүнийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүний энэ амиа бодолт нь олон сая хүнд хүндээр туссан амиа бодолт байлаа.
Бид Овеноос өөртөө хамгийн сайныг хийх биш, бидэнд Ливерпүүлд хамгийн сайн зүйлээ хийхийг хүсдэг байв. Үүнийг ойлгож хараагүй Манчестерд нэгдсэн баримт нь бол яах ч аргагүй том урвалт юм.
Тэгэхээр Овен өөрийн замаа хөөж Кареерын сүүлийн хэдэн жилдээ топ түвшинд тоглож дэлхийн аваргад орохыг хүсжээ. Би бас Английн фен хүний хувид мөн л холилдсон эргэлзсэн бодолтой байна.
Майкл Овены түүх нэгэн хуудсаар арвижлаа ямартай ч.. Овен өөрийнхөө хувид гайхалтай шийдвэр, төрөлх баг болон өөрийнх үнэнч фенүүддээ бол урвалтын шийдвэрээ гаргав. Одоо Овеныг гоол хийхэд нүүрэн дээрээ орилж хашгирах Манчестерийн алиа салбадайнууд хэзээ ч Копууд шиг түүнийг үнэн сэтгэлээрээ дэмжиж хайрлаж чадахгүй гэдэг нь харин жинхэнэ үнэн!
Хэдийгээр би урвалтын тухай таагүй бодолтой байгаа ч Овенийг энэ зэргийн топ тоглолт хүртэх эрхтэй гэж бодсоор явна. Хамгийн азгүй нь Манчестерд орсон нь л юмдаа. Өөрөөр хэлбэл хайртай байсан тоглогчоо хайхархаа болилоо л гэсэн үг.
Харин тэр Манчестерийг тайтл авахад нь жинхэнэ утгаар нь тусалж Манчестер тайтл авах юм бол харин би ийм ууч сэтгэлтэйгээр түүнд дахин хандаж чадахгүй!!!
p.s: дээр орчуулаад байсан бичлэгээ сая л оллоо шд.. Тэгээд жоохон ап то дейт хийчлээ..