Tsetsen Mongol wrote:Уурлаад нервтээд хэрэггүй ээ бөхийн олон фанууд ээ.Учир юү гэхээр
1.Тэр улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс.Тэр үеийн бөхийн хөгжилийг одоотой бүү харьцуул.Өөрөөр хэлбэл Ойдов гуайгаар ахлах дасгалжуулагч хийлгэвэл бүр л уруудана.1994 онд Ойдов гуай ахлах хийгээд явж л байсан.Та хэдийн зарим нь мэдэхгүй болохоор гайхаж магад.Ойдов гуай бүх жингийн бөхчүүдийг өвдөглөж хөлд орохыг хориглоод жинхэнэ жонхуу болгож байсан.Чөлөөт бөхөд өвдөг хүргэхгүйгээр хөл авна гэдэг бол 60-70 онд л байсан техник байх.Тэгээд бэлтгэл дээр бүх тамирчид тийм бэлтгэл хийгээд яг тэмцээн дээрээ юун өвдөг ямар үндэс барилдаж байгаа биш аль боломжит хувилбараараа л авдаг байсныг санаж байна.Мөн олимп ДАШТ"ыг тв-гээр тайлбарлахдаа дандаа ханз ханз *a*на энэ нь юм мэдэхгүй масс үзэгчдэд их гоё таалдагдаг юм шиг байгаан. Оросын алдарт бөх олимпийн аварга сая 4 дэхээ түрүүлдэг Гацаловыг л энэ ч дээ явахгүй бөх байна хөл авахдаа буруу аваад байна ч гэх шиг юм яриад сууж байдаг.
2.Үүнээс цааш чөлөөтийнхөний амжилт бага багаар ч гэсэн дээшилнэ гэдэг нь тов тодорхой.Яагаад гэвэл одоогийн түвшингээс доош уруудах шат байхгүй болохоор санаа зоволтгүй.олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан. Тэгэхдээ 2008-2009 оных бол жинхэнэ хямрал байлаа. Олимпод 1 ялалт 6 ялагдал. энэ жил ч мөн тэр хавьцаа л явж байна.Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ.Одоо л гэхэд Месси, Ронолдо тэргүүтэй аргентин португал ирэх жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ыг өнжиж магадгүй болоод байгаа.
3.Өсөхөө Сумьяа Ганий Сүхбат нарт баярлах хэрэгтэй.Эд хар амиа хоохоолоод биеийн амарыг хараад хувийн ажлаа хийгээд явбал явна ш дээ.Харин ч мөнгө төгрөг нервээ заран байж өөрсдийн хүрээгүй амжилтандаа ирээдүй хойчоо хүргэх гээд залуу зандан насандаа эвлэлдэн нэгдэж чадаагүйнхээ хорыг ойлгон нэгэн зүгт нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа.93-2000 оны үед эд хоорондоо бэлтгэлээ хийн нэгдсэн цугларалтанд хамрагдаж байсан бол бүгд л ДАШТ-аас медальтай аваргууд байх боломж байсийн.
Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан.
Өсөхөөг амтай болгон л муулдаг ялагдсаныг ямар ч мартдаггүй юм.Өндөр хүн Туркын дэлхийн аваргыг нутаг дээр нь Оросын алдарт бөх Мусулбесийг цэвэр дарж түүнчлэн Бага дэлхийн аварга гэгдэг Кара"гийн тэмцээнд оросууд бүгдийг нугаслаад финалдаж л байсан.
Тэгээд эд хэдийн нэг нь ДАШТ-д явах болохоор л нөгөө хэд нь бэлтгэлээ хаяад явчихна.Тэгээд л муу Бор Ганхуяг Мийгаа зааныг л нухаж байгаад л тэмцээнд явдаг байсан.
Харин тэр үед эд хэд өдөр бүр хамтаа бэлтгэл хийдэггүй юмаа гэхэд одоогийнх шиг ДАШТын өмнө сорилгууд хийдэг байсан бол алаад хаяцан байгаа.Сая шинэ байгууллагдсан холбоо нь энэ тархай бутархай олон жижиг овог аймгууд шиг клубуудыг нэгтгэн 120 тамирчинтай нүсэр бэлтгэлийг хийлгэж чадсан. Өөрөөр хэлбэл 90ээд он шиг жалга жалгандаа биеээ халаахгүй бэлтгэл болгон дээр ижил түвшиний тамирчидтайгаа барилдах боломжыг бүрдүүлсэн.Энэ нь цаашдаа үр дүнгээ өгөх биз. Манай тамирчид ямар зүв зүгээр жил хэвтэж байгаад шууд ДАШТ руу явсан биш энэ их бэлтгэл, хийж байгаа ажлын үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэж байна оо
4.Гантогтохыг соли гэнэ ээ. 2005 онд боксийн холбоо шинээр зохион байгуулагдаж анхны ДАШТ-даа орохоор сүр дуулиантай явж байсаан.Дэлхийн нэг номер кубын шигшээ Монголд ирж ДАШТын бэлтгэлээ 14 хоног хийгээд шууд тэмцээндээ явж байсан.Тэр ДАШТ-аар боксийн 8 тамирчин (Бадар-ууган, Сэр-дамба Мөнх-эрдэнэ гэх мэт) эхний тойрогтоо ялагдаж ганц 54 кг нэг ялалт авч байсийн.Тэгээд шууд Банди багш болон бусад гаруудыг солисон бол одоо ийм өндөр амжилтанд хүрэх байсан уу бүү мэд.Лав л дээрдэхгүй. Тэгэхээр ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу.
5.Ер нь бүх спортын бүх фанууддээ хандаж хэлэхэд ялагдсан тамирчидаа элдэв хараал ерөөлийн үгээр битгий муулцгаа л даа тэхүү.Магадгүй чи ч гэсэн амьдрал гэдэг их спортын талбарт цэвэр даруулаад л эсвэл байнга л нуман тулгуурт орж байдаг ч юм бил үү хэн мэдлээ.
Зөв ярьжээ, үнэн л үг, яг одоо шинээр шинэчлэгдээд юм хийх гээд байгаа улсыг, дахиал солиол халаа сэлгээ хийвэл бүүр бүтэхгүй болно, харин эвлэлдэж нэгдсэн дээрээ юм хийх гэж зорьсныг нь бахархууштай, үнэхээр энэ 4г тухайн үед нь нэгтгээд бэлтгэл хийлгэсэн бол дэлхий байтугай л медаль авах байсан гэж ярьдаг юм байна лээ. Одоо алдаа онооноосоо суралцаад илүү их юм хийх байх гэж найдаж л байна, манай дасгалжуулагчид бол хаана ч гологдохгүй шүү, гаднаас биш дотроосоо ухах хэрэгтэй, Дамийл багшаас эхлээд хятад өмнө зүг рүү явсан олон сайхан дасгалжуулагчид байна.
Харин ойрхон солонгос, орос, буриадаас тамирчид авчирж хамтарсан бэлтгэл их хийх хэрэгтэй. Ингэж байж бусдаас суралцаж хөгжих болно.