by kayo » Wed Sep 23, 2009 1:14 pm
Өчигдөр манайхнаас Анригаас бусад нь сайн байлаа, Анри нэг л бишээ, учраа олохгүй, дамжуулалт нь дан таслагдана, дрибли хийх гээд таслуулна, яг өнгөрсөн жилийн эхэнд ийм байсан, Инеста гэмтэж, байнга гараанд гарж байж л нэг гайгүй учраа олсон, одоо бас 0-с эхлэх хэрэгтэй болж байх шиг.
Абидал бас их бөмбөгөө таслуулж байсан, гэхдээ хамгаалалтанд бол гайгүй ээ.
Мэсси бол ид формондоо л байна, зүүн хөлөөрөө бол яг л баруун буланд хусахын, ийм хүнийг тоглуулж чадахгүй Мара муу байнаа.
Ибра гэмгтэл нь гайгүй байгаа даа, их эвгүй гишэгсэн, дөрвөн тоглолтонд дөрвөн гоол, тэрний гурав нь эхний гоол, эхний гоол гэдэг бол манайд хамгийн чухал, нэг гоол орчихвол, гоол дараагаар л ордгийн, өчигдөр эхний 20н минут бас нэг л эвгүй, гоол орохгүй байсан, Ибрагийн мөргөлтөөс хойш нүдэж өгсөн дөө.
Кета энэ улирал үнэхээр сайн байна, өөрөө ч хэлээд байгаа, би одоо л барсагийн учрыг олж байна гээд, бүх л газар пресинг хийж, бөмбөг салгачихаад, бас дунд гайгүй найруулаад байгаа, довтолгооны үед идэвхтэй урагшаа орж, хамгаалалтыг задалж өгдөг, эвгүйтүүл хүчтэй цохичихно, одоо цохилтондоо жоохон ажиллаад өгвөл гараанд Инестаг ч гаргахгүй л тоглохоор байна.