Инсуа-Энфильдийн нууц зэвсэгGareth Roberts-ийн Well Red LFC blog-оос
Дөнгөж 17 той эх нутгаа орхиж, Бока Хуниорын гараанд гаралгүйгээр дэлхийн нөгөө өнцөгт ирж тоглож байгаа 20 настай залуугийн хувьд үнэхээр муугүй байгаа.
Бенитезийн дуртай тоглогчдийн нэг Аурелио , Италийн хамгаалагч Доссена нарыг банзанд суулгаж /Аурелиогийн хувьд гэмтэл/ гараанд гарах эрхээ олж авсан. Гараанд гарах ч бүрэн эрхтэй. Энэ улиралд л гэхэд 2 ч удаа гоолын дамжуулалт өгсөн. Сая Вэст Хэмтэй тоглоход Торресын гоолыг ярьсан болохоос дамжуулалт хэн өгснийг яриагүй л болов уу.
Авъяаслаг, хүчтэй, хамгаалалт болон довтолгоонд хоёуланд сайн. Глен Жонсон биш ч үргэлж өөрийн хийх ажлыг чимээгүйхнээр үр ашигтайгаар гүйцэтгэдэг.
Английн лигийн шилдэгүүдийн нэг гэж зүй ёсоор тооцогдох боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анти-Бенитес аян өрнүүлчихсэн өнөө үед түүний олж ирсэн энэ авъяаслаг хүүгийн тухай ойрын үед бичигдэхгүй бололтой.
Өөр орны соёл, орчин ахуйд дасахад хэцүү ч Англид ирснээсээ хойш үргэлж ахин дэвшиж байгаа. Аргентины шигшээ, Марадоннагийн хараанд ойрын үед өртөөд байгааг нь Бенитес ч батлан хэлсэн.
Одоо үед Арсеналын Gael Clichy, Kieran Gibbs эсвэл МанЮтд-ийн Fabio da Silva-ийн тухай л яригддаг боловч Ливерпулийн 22 дугаарын талаар клуб болон, эх орныхоо шигшээд гаргаж байгаа амжилтыг нь гайхан шагших үе ирэх нь цаг хугацааны л асуудал юм.
Инсуагийн маань талаар бичсэн юмыг тоймловол ийм байна. Сайхан бичжээ. Ер нь Гарет Робертсийн блог их дажгүй.
Доор нь бичсэн фэнүүдийн комментыг уншихад бүгд хүлээн зөвшөөрчихсөн, Финнантай зүйрлэцгээсэн байна. Шигшээд тоглох тал дээр Мэндээ юу гэж бодож явдаг юм бол доо?