Германы ZDF ТВийн алдарт Пеле тэй хийсэн ярилцлагыг хүргэе.
С: Сурвалжлагч
П: Пеле
С: Дэлхийн аваргын талаарх ямар бодолтой байна вэ?
П: Би бараг одоог хүртэлх бүх тоглолтыг үзлээ. Тоглож байгаа багууд маш ойролцоо төвшинд байна. Олон хүн Эквадорыг ийм сайн тоглож байгаад гайхаж байгаа харин миний хувьд бол өөр бодолтой байсан. Дэлхийн аварга эхэлэхээс өмнө би Эквадорыг маш сайн тоглоно гэдгийг хэлж байсан.
С: Эквадор энэ дэлхийн аваргаар Бразил,Аргентинаас илүү юм дуулгана гэж үү?
П: Энэ тал дээр бол би Мексикчүүдэд итгэж байна. Тэд энэ удаа үүнд хүрэхэд маш ойрхон байгаа.
С: Германы Польшийг 1:0 аар хожьсон тоглолтыг талаар та юу гэж бодож байна вэ?
П: Энэ ч ёстой догдлуулсан тоглолт байсан шүү. Германчууд энэ тоглолтон дээр эхний тоглолтноосоо илүү тоглосон. Хамгаалалт нь маш сайн байсан. Ер нь энэ тоглолт болон Аргентина-Зааны ясан эрэг 2ийн тоглолт хамгийн сонирхолтой нь байсан.
С: Герман Эквадортой хийх тоглолт хэцүү байх боловуу?
П: Германчуудад бол бүх тоглолт л хэцүү. Тэд маш их хариуцлага үүрч байгаа болохоор. Яагаад гэвэл тэд нутагтаа тоглож байгаа болохоор заавал ЯЛАХ ёстой. Ирэх тоглолт бол өөр нөхцөлд болж байгаа. Учир нь энэ хоёр энэ хэсгээс аль нь нэгээр гарах вэ, аль нь шөвгийн 16д Англитай тоглох вэ гэдэгээ шийднэ.
С: Бүх багууд л нэг нэг тоглочихлоо. Энэ дэлхийн аваргаар хэн од болохоор харагдаж байна вэ?
П: Үүнийг хэлэхэд маш эрт байна л даа. Сайн тоглогч нар өөрсдийгөө харуулж чадаагүй байна. Надад нэг тоглогч их таалагдаж байгаа. Филипп Лаам - тэр бол нэг биш удаа Германд нэрээ дуудуулна даа. Гэхдээ тэр энэ дэлхийн аваргын од болоход хэцүү л дээ. Яагаад гэвэл тэр хамгаалагч. Хүмүүс довтлогчид дуртай байдаг биз дээ.
С: Та саяхан Бразилийг түрүүлнэ гэж хэлж байсан. Ер нь яагаад Бразилийн баг сайн тоглохгүй байна вэ?
П: Бразил Хорватын эсрэг тоглохдоо нилээд асуудалтай байсан л даа. Энэ хичнээн арай гэж ялсан ч сайн талтай юм.Би Паррера тай адилхан Бразил СЭРЭХ ёстой гэж бодож байна. Бас бүгд л нэг асуултыг тавьж байгаа. Ямар баг сүүлчийн тоглолтон дээр өрсөлдөгч байх вэ гэдэг.Энэ бол маш аюултай юм. Тэгэхээр Бразилчууд одоо тэдэнд финал хүртэл 6 тоглолт байгааг, тэр хүртэлх тоглолтууддаа сайн бэлдсэн байх ёстойг мэдсэн байх ёстой.
С: Хэрвээ дасгалжуулагч байсан бол дараагын тоглолтон дээр Рональдод дахин нэг боломж өгөх үү?
П: Түүнд итгэх ёстой юм л даа. Бүгд л түүнийг маш сайн тоглогч гэдгийг мэдэж байгаа. Тоглолтууд дөнгөж л эхэлж байгаа шүү дээ. Тийм болохоор би ямар ч эргэлзээгүйгээр Рональдог талбайд гаргана.
С: Хэрвээ та хэдэн насаар залуу байгаад энэ 32 багийн аль багт орж тоглох вэ гэвэл тал ямар баг сонгох вэ?
П: Бразил орох юм уу?
С: Үгүй, Бразилийг тооцохгүй.
П: Тэгвэл би Бразилийн иргэн учраас тоглож болохгүйшдээ.
Би хөлбөмбөгд хайртай. Тийм болохоор би финал л хүрч чадахаар бол ямар ч хамаагүй улсын багт орж тоглоно доо.
Итгэх, найдах, хүлээх...