FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Tue Sep 22, 2009 3:55 pm

Энэ шөнө 4.00 цагаас Барса хуваарийн дагуу Расин Сантандер багтай тоглох бөгөөд энэхүү лигийн 4 дэх тулаанд мэдээж бид ялалтын цувралаа үргэлжлүүлэх зорилготойгоор Кантабриа-д газардах болно.


Пэп Гвардиола энэ тоглолтод оролцох 19 тоглогч нэрлэсэн ба үүнд үндсэн бүрэлдэхүүний боломжит бүх тоглогчид дээр Жэффрэн хэмээх хүү нэмэгдсэн байгаа билээ. Бояан, Милито нар гэмтлийн улмаас оролцох боломжгүй байгаа хэдий ч Маршал хэмээх Милито маань бөмбөгтэй дасгал хийж эхэлсэн гэсэн сайхан мэдээ байна. Одоогийн багагүй хүнд, шахуу хуваарьтай тоглолтууд хийж байгаа энэ үед өмнөх Атлетико Мадридтай хийсэн тулаанд оролцоогүй Пуёол, Яаяа, Абидал нарыг талбайд гаргах нь бараг л тодорхой байх болов уу.

Расин энэ улирлыг Хетафед өөрийн талбайдаа 1-4 ялагдаж, Атлетико Мадридад 1-1 тэнцэн, Малагаг нутагт нь 1-2 харьцаагаар ялж нийт 4 оноо авсан үзүүлэлттэйгээр үргэлжлүүлж байгаа юм. Улирал хоорондын буюу зуны нөхөрсөг тоглолтуудад Пэпд төдийлөн тоогдож чадалгүй Рэсинглүү зээлээр явсан төвийн хамгаалагч Энрике энэ тоглолтод эсрэг дүрээр оролцох нь багагүй сонирхол татах зүйлсийн нэг мөн билээ. Түүнчлэн одоо 34 настай хэдий ч хэр баргийн хамгаалагчид асуудал үүсгэж дөнгөдөг Педро Мунитис хэмээх эрхэмтэй нүүр тулах юм. Өнгөрсөн улиралд одоогийнхтой нилээд төстэй хуваарьтай тоглолтуудын үеэр Лео Мэссигийн гайхалтай гүйцэтгэл Рэсингийг ялахад бидэнд хэрэг болж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэрээр тоглолтын 2-р хагаст сэлгээгээр талбайд гарч 2 гоол хийснээр 1-2 харьцаагаар бид хожил авч байсан юм. Тэрхүү тоглолтод Пике, Маркез нар цаг дуусахын өмнөхөн 2 дахь шар картаа хүртсэнээр Барса талбайд ердөө 9 тоглогчтойгоор тэмцээнийг дуусгаж байв.

Атлетикотой хийсэн тоглолтоос өөрсдийн алдаагаа олж харж, мөн засч сайжруулсан гэж найдаж байна. Хэдийгээр манайх зарим талаар гайхалтай довтолгоо үзүүлж байсан боловч арын шугамд өөртөө итгэлгүй үлбэгэр, тогтворгүй байдал харагдаж байсан билээ. Чигринський ахлагчийн хамт талбайд гарч Пикед амрах боломж өгөх болов уу. Түүнчлэн Педрод ч бас Анригийн оронд гараанд гарах боломж гарч болох юм. Гэвч Анри 7 хоногт 3 дахь тоглолтоо хийхэд бэлэн байгаа эсэхийг Гвардиола хамгаас сайн мэдэж байгаа биз. Энэ тулааны ач холбогдлыг багагүй өсгөж байгаа бас нэг хүчин зүйл бол Реал Мадрид 3 тоглолтын дараах байдлаар оноогоо бүрэн цуглуулж тэргүүлэх эгнээнд мөр зэрэгцэж байгаа байдал юм. Бид ээлжит 3 оноогоо бүрэн авах нь тэдний Вилларреалтай тулах амаргүй тулааны өмнө багагүй дарамт үзүүлэх нь тодорхой билээ. Хэн нь түрүүлж бүдрэх бол?


Барсагийн бүрэлдэхүүн: Валдэс, Пинто, Алвэс, Пуёол, Пике, Маркез, Чигринский, Максвелл, Абидал, Бүскүэтс, Яаяа, Шави, Кэйта, Иниэста, Педро, Мэсси, Ибрахимович, Анри, Жэффрэн.


Үр дүнгийн таамаглал: Расин 0-2 Барса


Цэвэгээгийн бичсэн юм. www.barca.mn дээр оруулаад байгаа шүү. Ер нь Лал лигийн талаарх мэдээллүүдийг бас оруулж байхаар болж байгаа. вэлком
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Tue Sep 22, 2009 4:24 pm

Энэ тоглолтын үр дүнг таах гээд оролды... 4:0-р манайх хожино. 4:1 байж магадгүй. Месси Ибра нар дор хаяж 1, 1 гоол хийнэ. Ер нь бол бут авнаа...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Tue Sep 22, 2009 5:22 pm

манайх 3-1-р хожно гээд таачихая.....

энэ тоглолтонд Пэп Мэссиг амрааж магадгүй гэхийн.........


ЭтоО маань наймааны 15 хувийг нэхсэн сурагтай......... 3 сая евро......


Пэп Ла лигийн тайтл зөвхөн БАРСА Реалын өрсөлдөөн биш гэнэ....... тайтл-н төлөө Valencia, Sevilla and Atletico Madrid нар үзнэ гэнэ......
Барса-н хувьд Реал заналт дайсан ч өөр нэг том дайсан нь хуваарь гэнэ...... лигийн шахуу хуваарь мэдээж оноо алдахад хүргэж болно гэдгийг сануулжээ........


1 сард ЮВЕ-с Сиссоко-г сугалж магадгүй гэнэ......... Кэйта-н нутгийн гар....... Валэнсияд бсан....... ялгаагүй л Африкийн цомд явчих блгүй........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Tue Sep 22, 2009 5:27 pm

Тэгвэл ингэж магадгүй юм даа...

Момо Сиссоког аваад... Яаяа Турег сити рүү явуулаад... Робсонг авах байхаа :smile: Ингэж магадгүй юм шиг санагдчихлаа.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Tue Sep 22, 2009 5:28 pm

өнөө шөнө манай тоглолт ССТВ гаргах болуу? :help:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Tue Sep 22, 2009 5:30 pm

ёстой хэлж мэдэхгүйм бна....... Кайо л мэдэх бх даа......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Tue Sep 22, 2009 7:04 pm

poseidon wrote:өнөө шөнө манай тоглолт ССТВ гаргах болуу? :help:

Манай тоглолт гарах байхаа, мань нь сств-г өдөржин үзэх боломжгүй болсон болохоор, яг шууд мэдээ үзэж хэлж чадахгүй нь, вэбхаяг дээрээ бол шөнө 4-30с ла лийгийн тоглолт байна, өөр нэг эх сурвалжд бол 4-с гэж байна, ямартаа ч гарах байхаа
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Tue Sep 22, 2009 7:19 pm

Надаа ч энэ мэдээ таалагдахгүй байна даа, Яааяаг бол явуулмааргүй л байна, яг гоё манай тоглолтонд таарсан ДМ-тэй боллоо гэсэн дахиж явуулаад өөр хүн авна гэвэл дэмий. Робинно ч гэсэн дээ, шоучин гар, тэгснээс одоо багачуулаа тордоод баймаар, зарим нэг ойлгомжтой болсон тоглолтонд Жеффрен, Педро, Тиаго энэ тэрийг оруулж баймаар, тэгэхгүй бол яг одоо гарааныхаас хэн нэг нь бэртлээ гэхэд гараанд гараад тоголчих нөөц бол муутай л байна, ялангуяа, довтолгоонд Жефрен, Педро, Бояан гэсэн гурав балчир, хагас хамгаалалтанд Кета Бускутс хоёр л байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Tue Sep 22, 2009 7:30 pm

Туре өөрөө л явна гэхгүй бол мэдээж явуулахгүй. Робиньогоос илүү Туре Барсад хэрэгтэй. Туре, Чави, Иньеста гэсэн 3 хагас хамгаалагчтай байхад бол хэнд ч дийлдэхгүй ээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Tue Sep 22, 2009 7:31 pm

ЯЯ-г ах нь дуудаад байх магадлалтай л даа. Колог Арсеналд байхад нь ахтайгаа цуг тоглож магадгүй
гээд байсан. Уг нь ЯЯ ийн гэрээг зун сунгасан болхоор тийм ч амар алдахгүй байх.
Манайд 2 жил тасралтгүй байнга гараанд гарч тоглосон. Манай тоглолтонд яг таарсан ДМ байгаа юм.
Тэрнээс би бол Машеранод энэ тэр гэж байхаар ЯЯ бол пасс сайтай биеи йн хөгжлөө ашиглаад бөмбөг
тасладаг. Хэрэгтэй үед гоолдож чаддаг хэрэгтэй тоглогч шүү.

Энэ Африкийн цом гэж лайтай тэмцээн байнаа. яадаж байхад 2 жилд тутамд. Арсенал, Челси, Манайх л
хэцүүдэх юмаа
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Tue Sep 22, 2009 7:36 pm

Манайх гайгүй ээ, Яя, Кейта 2 л явна биз. Этү байсан бол явах байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Tue Sep 22, 2009 8:38 pm

Туслах дасгалжуулагч Тито Вилановагийн цалинг нэмэх гэж байгаа юм байна.
Круйфф сүүлийн тоглолтонд манай хамгаалагчид маш олон алдаа гаргасан гэж шүүмжилжээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby AG » Tue Sep 22, 2009 10:51 pm

Тэр Челсеа гэж гей парадуудыг хожиж амын таглаач. Хэхэ. Нэг найз бүр дургүй хүргээд байхын. Бооцоо тавьчлаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby PrOXy » Wed Sep 23, 2009 4:53 am

эхний үе дууслаа.. 0-3 оор хожиж явна. ибра, месси, пике нар гоолдлоо. эхний гоолын ибрагийн мөргөлт, хоёр дахь гоолын комбинац мессигийн хууралт, 3 дахийн ибрагийн дамжуулалт супер байлаа. 20 минутаас эхлээд баахан л бөмбөгдөлт болж өнгөрлөө. манайхан уншиж байна дөө. юм юмаараа л илүү байна. бөмбөг эзэмшилт, дамжуулалтууд, хамгаалалт гээд өөлөх юм алга. дани маань жаахан тааруу байгаагаас бусдаар бүгд сайн байна. расины фенүүд уйлах нь уйлаад, гутрах нь гутраад муухай царайтай юмнууд суужийн даа ккк

гэснээс айлаас энрике тоглож байна лээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Wed Sep 23, 2009 5:05 am

Нэгдүгээр үед манайхан 0-3р хожиж байна. Өмнөх тоглолтыг бодвол маш цэгцтэй, алдаа гаргахгүй бөмбөгөө маш цэгцтэй эзэмшиж, ямар нэг довтолгооноор дуусгаж байна.
Эхний хорин минут хүртэл гоол орохгүй байсныг Ибра дахин хагаллаа. Баруунаас Мэссигийн өгсөн кросыг рэсингд лоанаар тоглож байгаа Хенрикогоос өндөр үсрэн мөргөөд гоол. Уртыхаа хэргийг ч жинхэнэ гаргалаа даа.
Дөнгөж гоол оруулаад Ибра дахин нэг хусах шахлаа, баруунаар ороод цохисон нь шонг ороод буцлаа. Тун удалгүй голд манай найруулагч хутгаж байгаад Мэссид дамжуулахад манай хүн нэг дараал зүүнээрээ буланд цохиж гоол. Мэсси янзын формтой байнаа.
Дараа нь харин Пикю хамгаалалтанд бөмбөг зайлуулж яваад айлын тоглогчийн шипийнд толгойгоо хагалчихлаа, цус урсагасан нөхөр, гялс энийг арччих гээл талбайгаас гарж байгаа нь гайхалтай. Пикюг эмчилүүлж байх үед үнэхээр нэг хүний дутуу, бөмбөг эзэмшиж чадахгүй айлын довтолгоо жоохон явав, гэхдээ Валдесыг айлгах довтолгоо орсонгүй.
Толгойгоо боолтоор ороолгосон партизан маань дөнгөж орж ирээл гоолдлоо. Корнероос цохисон бөмбөгийг дунд Ибрад хаяахад айлын 5н хамгаалагчийг өөр дээрээ татаж байгаад арагшаагаа сул байсан Пикюд маш мэдрэмжтэй хаяж, манай хүн хаалгачийн урдаас ганц цохиол гоол. Ибра ч байсан сайн байна шүү, нэг гоол, нэг дамжуулалт.
Тоглолт дуусах үед Алвесын хөндлөн дамжуулалтыг Мэсси мөргөж гоолдсон ч, отон болсон байлаа, манай хүн ч толгойгоороо сайн тоголдог болжээ.
Тоглолт харин ССТВ-р гарсангүй, уучлаарай манайхан. Нэг балай гимнастик гараад байна, энэний дараа л дамжуулах болвуу
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby bilguun_fcb » Wed Sep 23, 2009 5:25 am

kayo чи ямар сайт аар үзэж байна.
més que un club
User avatar
bilguun_fcb
 
Posts: 13
Joined: Wed Sep 02, 2009 4:09 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Wed Sep 23, 2009 5:31 am

Uusee gedeg pro-goor uzej baina
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby bilguun_fcb » Wed Sep 23, 2009 5:39 am

stream ийн шууд тавиад өгөөч.
més que un club
User avatar
bilguun_fcb
 
Posts: 13
Joined: Wed Sep 02, 2009 4:09 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Wed Sep 23, 2009 5:59 am

Racing Santander 1:4 FCBARCELONA

Ерөнхийдөө дажгүй шүү.

Бөмбөг эзэмшилт 22:78.

Их цөөн гоал хийлээ. :mrgreen:

Рафа нэг даруулж гоал алдав.....

Златан
Лео
Жерард
Лео
Серрано


Нээрээ Пике Ибра 2 жаахан айлгалаа шүү.

Эхний үеийн төгсгөлд ордог гоал чинь Уг нь Месси хүрээгүй, Авто гоал байсан биздээ.....
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby mig28 » Wed Sep 23, 2009 6:47 am

Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby orangeman » Wed Sep 23, 2009 6:51 am

Image
Айлийн талбайд гэхэд эзэмдэж байгаад л нухлаа...
Ибра ч 4н тоглолт дараалж гоолдоод түүхийн хуудасыг нэгээр нэмчих шивдээ... :eek:
Ибрагын ганц таалагдаад байгаа юм нь тэр дамжуулалтууд нь сая бол Пикюд үнэн ганган гаргаж өгсөн, дээр нь Месситэй их сайн ойлголцоод байгаа энэ эрчээрээ тоглоод байвал удахгүй Месси-Ибра гэсэн довтолгооны хослол Еврөпыг донсолгоноо...
Расинг уг нь хүчний тоглолт их хийдэг баг сая бол энэ удаад тэднээс юу ч гарсангүй...
Киета, Бүскүэтс гээд тоглогчид өмнөх жилээ бодвол илүү их бүтээлч тоглож байна... Гуди, Хлеб гээд тоглогчид явсанаар өөрсдийнхөө багт эзлэх байр сууриа сайтар ухаарсан биз...
Яя-г гарах боловуу гэсэн сэлгээгээр ч орж ирсэнгүй уг нь өмнөх тоглолтонд амарсан юмсан...
Титиг орлох хүнийг одооноос эрчимтэй хайгаад эхлэхгүй бол мань эр ханасан байртай л тоглолт үлүүлдэг болж 2-р үед бол ерөөсөө харагдсан ч үгүй ...
Сүүлд Иниеста ороод ирэхээр манай дунд шугам шал анги болж ирж байна лээ шд ... энэ хэд маань бэртэл гэмтэлээс холуур энэ улиралыг үдчихвэл ч ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Wed Sep 23, 2009 8:06 am

за манай 2 чинь ноднингийн бундэсийн 2 шиг 2лаа 25 дээш хусах юм бишүү.

Манай хослол болон Интерийн хослол 2 оос үхтэлээ айж байгаа байхдаа
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Sep 23, 2009 9:13 am

сайхан тоглолт..... :-D

3-1 гэж таасан бараг л дөхөж.....
3 дахь гоол дээр Ибра-н Пикьюд өсгийдөж дамжуулдаг лаг бна лээ.... :eek:
Мэсси ч лаажийна дөө....... 2 гоол 2-уулаа гоё цохиж бна лээ....... гүйж ороол цохичих болтойм аа.......
Ибра сайн бна аа тоглолт бүрт гоолдоол.......
стат ч аймаар бна.........

Shots (on Goal) 4(2) 20(6)
Fouls 10 10
Corner Kicks 2 3
Offsides 3 3
Time of Possession 23% 78%
Yellow Cards 4 1
Red Cards 0 0
Saves 2 1
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Sep 23, 2009 9:18 am

баларсан юм Швэд эр маань гэмтсэн сурагтай...... баруун шагай гэнэ........ өнөөдрийн тэст-р л хэр хүнд болох нь тодорхой болно гэнэ...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Gooner » Wed Sep 23, 2009 9:48 am

moses wrote:
Энэ Африкийн цом гэж лайтай тэмцээн байнаа. яадаж байхад 2 жилд тутамд. Арсенал, Челси, Манайх л
хэцүүдэх юмаа


Манайх харуудын асуудлаа шийдсэн гэж хэд хэлэхийм бэ :RD
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 47 guests
cron