Энэ шөнө 4.00 цагаас Барса хуваарийн дагуу Расин Сантандер багтай тоглох бөгөөд энэхүү лигийн 4 дэх тулаанд мэдээж бид ялалтын цувралаа үргэлжлүүлэх зорилготойгоор Кантабриа-д газардах болно.
Пэп Гвардиола энэ тоглолтод оролцох 19 тоглогч нэрлэсэн ба үүнд үндсэн бүрэлдэхүүний боломжит бүх тоглогчид дээр Жэффрэн хэмээх хүү нэмэгдсэн байгаа билээ. Бояан, Милито нар гэмтлийн улмаас оролцох боломжгүй байгаа хэдий ч Маршал хэмээх Милито маань бөмбөгтэй дасгал хийж эхэлсэн гэсэн сайхан мэдээ байна. Одоогийн багагүй хүнд, шахуу хуваарьтай тоглолтууд хийж байгаа энэ үед өмнөх Атлетико Мадридтай хийсэн тулаанд оролцоогүй Пуёол, Яаяа, Абидал нарыг талбайд гаргах нь бараг л тодорхой байх болов уу.
Расин энэ улирлыг Хетафед өөрийн талбайдаа 1-4 ялагдаж, Атлетико Мадридад 1-1 тэнцэн, Малагаг нутагт нь 1-2 харьцаагаар ялж нийт 4 оноо авсан үзүүлэлттэйгээр үргэлжлүүлж байгаа юм. Улирал хоорондын буюу зуны нөхөрсөг тоглолтуудад Пэпд төдийлөн тоогдож чадалгүй Рэсинглүү зээлээр явсан төвийн хамгаалагч Энрике энэ тоглолтод эсрэг дүрээр оролцох нь багагүй сонирхол татах зүйлсийн нэг мөн билээ. Түүнчлэн одоо 34 настай хэдий ч хэр баргийн хамгаалагчид асуудал үүсгэж дөнгөдөг Педро Мунитис хэмээх эрхэмтэй нүүр тулах юм. Өнгөрсөн улиралд одоогийнхтой нилээд төстэй хуваарьтай тоглолтуудын үеэр Лео Мэссигийн гайхалтай гүйцэтгэл Рэсингийг ялахад бидэнд хэрэг болж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэрээр тоглолтын 2-р хагаст сэлгээгээр талбайд гарч 2 гоол хийснээр 1-2 харьцаагаар бид хожил авч байсан юм. Тэрхүү тоглолтод Пике, Маркез нар цаг дуусахын өмнөхөн 2 дахь шар картаа хүртсэнээр Барса талбайд ердөө 9 тоглогчтойгоор тэмцээнийг дуусгаж байв.
Атлетикотой хийсэн тоглолтоос өөрсдийн алдаагаа олж харж, мөн засч сайжруулсан гэж найдаж байна. Хэдийгээр манайх зарим талаар гайхалтай довтолгоо үзүүлж байсан боловч арын шугамд өөртөө итгэлгүй үлбэгэр, тогтворгүй байдал харагдаж байсан билээ. Чигринський ахлагчийн хамт талбайд гарч Пикед амрах боломж өгөх болов уу. Түүнчлэн Педрод ч бас Анригийн оронд гараанд гарах боломж гарч болох юм. Гэвч Анри 7 хоногт 3 дахь тоглолтоо хийхэд бэлэн байгаа эсэхийг Гвардиола хамгаас сайн мэдэж байгаа биз. Энэ тулааны ач холбогдлыг багагүй өсгөж байгаа бас нэг хүчин зүйл бол Реал Мадрид 3 тоглолтын дараах байдлаар оноогоо бүрэн цуглуулж тэргүүлэх эгнээнд мөр зэрэгцэж байгаа байдал юм. Бид ээлжит 3 оноогоо бүрэн авах нь тэдний Вилларреалтай тулах амаргүй тулааны өмнө багагүй дарамт үзүүлэх нь тодорхой билээ. Хэн нь түрүүлж бүдрэх бол?
Барсагийн бүрэлдэхүүн: Валдэс, Пинто, Алвэс, Пуёол, Пике, Маркез, Чигринский, Максвелл, Абидал, Бүскүэтс, Яаяа, Шави, Кэйта, Иниэста, Педро, Мэсси, Ибрахимович, Анри, Жэффрэн.
Үр дүнгийн таамаглал: Расин 0-2 Барса
Цэвэгээгийн бичсэн юм.
www.barca.mn дээр оруулаад байгаа шүү. Ер нь Лал лигийн талаарх мэдээллүүдийг бас оруулж байхаар болж байгаа. вэлком