Лийдс-тэй тоглох тоглолтондоо бэлтгээд завгүй гүйж явах хоорондоо Рафа хальт яриа өгсөн байна. Тэрийг нь хальт тавьчий.Өнгөрсөн хагас сайнд Аптон паркт тунчиг сонирхолтой тоглолт өрнөсөн - одоо ингээд эргэж харахад энэ тоглолтын талаар таны бодол? Энэ бол манай ч айлын ч фэнүүдийн хувьд маш сонирхолтой тоглолт болсон. Бид хожиж хэрэгтэй оноогоо авсандаа маш их баяртай байгаа. Примиер лигийн хувьд жижигхэн л алдаа гаргахад түүний үр дагавар нь маш том байдаг. Бид энийг мэддэг учраас бүх л нөхцөл байдлыг эргэн ярилцаж тэдгээрийг хэрхэн удирлагандаа авах талаар зөвлөлддөг юм. Бид тоглолтын явцад оноог нөхөж аван улмаар хожил авахад нийт багийг сэтгэл санааны хувьд маш том өргөж өгдөг. Энэ сэтгэл санааны давуу тал нь бидэнд хойш хойшдоо маш их хэрэг болно.
Лигийн тоглолтонд 3 дараалах яллаа - энэ улирлын эхэнд ялагдал хүлээсний хариуг авч байгаа байдал уу? Тоглогчид тоглолтоос тоглолтод илүү их өсөж дэвжих шаардлагатай байгаагаа мэддэг. Энэ талаараа ч гайхалтай ажиллаж байгаа. Дараа дараагийн тоглолтуудад ч ийм байна гэдэгт найдаж байна.
Одоохондоо хүснэгтийн талаар ярихад эрт байна л даа, гэхдээ Хээнцэрүүд 100 хувийн үзүүлэлттэй, чөөгийнүүд 2т байна, энэ талаар? Хэдийгээр энд олон тоглох боловч онооны зөрүү бол чухал. Бид энэ чигээрээ л үргэлжлүүлэх хэрэгтэй. Ийм үед л ганц хоёрхон тоглолтоос л бүх зүйлийг өөрчилж чадна.
Алхнуудтай хийсэн тоглолтос өмнө Торрес болон түүний формын талаар янз бүрийн яриа байсан – харин одоо? Сонирхолтой шүү. Өнгөрсөн 7 хоногт би “Торрес бэлэн байгаа юү” гэсэн асуултыг залхатлаа л сонсож байсан. Тэгэхэд долоо хоногийн дараа гэхэд л тэр дүрэлзэж буй гал мэт л байна ш дээ. Хөлбөмбөгт тоглолт болгонд тайван байж, тоглолт болгоноо хяналтанд байлгах нь чухал байдаг. Түүнийг сайн тоглогч гэдэгт би итгэлтэй байдаг. Хэрэв тэр гоол хийгээд л байвал түүнийг дэлхийн шилдэг довтлогч гэж бүгд л ярих болно.
Хэдэн долоо хоногийн өмнө та Фернанда шиг тоглогчид улирлын эхэнд тийм ч сайн биш формтой байдаг иймээс ч эхлэл сайн байдаггүй гэж ярьж байсан – одоо бүгд ОК уу? Бүх тоглогчид формондоо орсон уу? Одоо ч бидэнд гэмтэлтэй, формондоо орж амжаагүй тоглогчид байна. Гэхдээ зарим тоглогчдын хувьд байдал хамаагүй дээрдсэн шүү. Набил Эль Жар өнөөдрөөс бэлтгэлдээ гарчлаа, Дани Аггерийн бэлтгэл хэвийн байгаа, зөвхөн Акуа л багтайгаа бэлтгэлд гараагүй байгаа.
Таны нөөц тоглогчид хүчирхэг харагдаж байна, хэдэн тоглолтонд дараалаад ялчлаа, одоо багийг 5-р араандаа орсон машинтай зүйрлэж үзэж болхуу? Тиймээ, бидэнд фэнүүдийн хүсэж байдаг хүчирхэг нөөц тоглогчид байгаа. Гэхдээ бид өшөө сайжрах хэрэгтэй байгаа ба дараа дараагийнхаа тоглолтонд хамгийн шилдэг тоглолтоо гаргана гэдэгтээ найдаж байна.
Өнөөдрийн тоглолтонд сэлгээний болон нөөц багийн тоглогчдоос 1-р багт тоглох боломж гарах уу? Бид зарим нэг өөрчлөлт хийхээр төлөвлөж л байна, гэхдээ энэ талаар ярьмааргүй байна. Та нар тоглогчид хэрхэн бэлтгэлээ хийж байгааг харж болно. Энэ бол тийм ч амархан тоглолт болно гэж бид бодохгүй байна.
Таны сонгож байгаа тоглогчдын хувьд өнөөдрийн тоглолт нь өөрийгөө харуулах хир боломж гарах вэ? Сайхан асуулт байна. Бид тоглогчиддоо “энэ бол сайхан боломж, хэрвээ бид Лигийн цомд амжилт үзүүлбэл дараа дараагийн тоглолтуудад та нарт илүү боломж гарч ирнэ” гэдгийг нь хэлдэг. Энэ бол чухал тэмцээн, бүгд л тоглохыг хүсдэг. Примиер лигийн тоглолтод оролцох боломжгүй зарим тоглогчдын хувьд энэ нь өөрийгөө харуулах том боломж юм. Дасгалжуулагчдын багийн хувьд ч гэсэн хэн нь талбайд тоглоход бэлэн болсон, хэн нь бэлэн болоогүй байгааг тоглолтон дээр харах боломж гардаг.
тэгвэл тоглогчдыг нэг их идэвхижүүлэх шаардлагагүй гэсэн үг үү? Энэ бүгдийн хувьд чухал тэмцээн. Заримдаа хэт их тоглож байгаа тоглогчдыг идэвхийг нь сэргээхэд хэцүү байдаг. Магадгүй тэдний хувьд лигийн цом чухал тэмцээн гэж санагдахгүй байж болох юм. Энэ бол чухал тэмцээн, ялангуяа яг энэ үед тоглох боломж гараагүй байгаа хүмүүсийн хувьд бүр ч хамгийн хэрэгтэй тэмцээн нь байж болохийн. Хамгийн гол нь ялалт байгуулснаар нийт тоглогчид сэтгэл зүйн хувьд өндөр байвал дараа дараагийн тоглолтод сонголт хийхэд хэцүү тийм олон сайн, формондоо орсон тоглогчидтой байх л чухал юм шүү дээ.
Лийдс хэдийгээр биднээс 2 шат доогуур лигид тоглож байгаа ч гэсэн их сайн байна? Мэдээж энэ бол хүнд тоглолт. Дээр нь өөрсдийн фэнүүдийнхээ өмнө тоглоно. Би тэдний тоглолтуудыг үзсэн тэд үнэхээр сайн формтой байгаа. Энэ бол хэцүү тоглолт болно.
Бүх билет зарагдсан. Тэгхээр маш олон хүний өмнө тоглох нь... Тиймээ, бид 37000 хүний өмнө тоглоно. Лийдсийн хувьд, манай хувьд ч сайхан тоглолт болно.
Финалын тоглолт Уинбелдонд болно? Энэ цэнгэлдэхэд финалд тоглох нь гайхалтай. Бидний эхнийхээ минутаас л цаашаагаа тоглохын төлөө хамгийн шилдэг тоглолтоо үзүүлэх болно.