Moderator: Бөхийн модууд
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:49 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:55 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:59 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:04 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:22 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:34 pm
by ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:53 pm
by ЦАГААН » Wed Sep 09, 2009 12:04 am
by ЦАГААН » Wed Sep 09, 2009 12:20 am
by jugder_08 » Wed Sep 09, 2009 9:36 am
ЦАГААН wrote:5-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.
7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.
8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?
Бараг бүх хүмүүс нэг барилдаанд тогтмол нэг чансаатай байна гэсэн саналыг гаргасан байгаа. Үүнийг батлагдсан тооцъё
Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд дүйцүүлсэн онооны дээд хязгаар болох ??? гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансааг А*???/M гэсэн томьёогоор бодно. Тус барилдаанд бүх даваанд бөхчүүд урьдын чансаагаар оролцоно.
За бөхчүүдийн цолны үнэлгээ өөрчлөгдвөл мөн М=15 гэсэн дээд хязгаар өөрчлөгдөнө. Би 25 болгоё гэсэн санал гаргаж байна. Таныхаар хэд бэ?
by jugder_08 » Wed Sep 09, 2009 9:40 am
ЦАГААН wrote:7-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансааг тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.
14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?
Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд анх оролцсон тэр үеэс эхлэн уг суурь чансааг зөвхөн ерөнхий чансаанд тооцно.
Би бөхчүүдийн цолонд харгалзан:
дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд өгье гэсэн саналтай байна. а.н хүн яаж ч сайн барилдаад барилдахгүй байгаа дар.ав-ыг гүйцэхгүй бол хэцүү биздээ.
Мөн нэгэн санал нэмэхэд цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмээд шагнал болгон өгч байя. Нэг а.а 20 гэсэн чансаатай байснаа у.н болчвол тэр чансаанаас эхлэнэ гэхээр тиймхэн юмаа, начин болоод анх чансаа тооцогдож байгаа бөх шууд 45-аас эхэлж байхад. Харин хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэээд өгөөд байя.
by jugder_08 » Wed Sep 09, 2009 9:41 am
ЦАГААН wrote:2-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулсан үнэлгээ тогтоох. Энэ заалт батлагдаагүй байгаа.
5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?
За үүн дээр Bayara-гийн гаргасан маш зөв санаа байгаа, далай аварга даян аварга 2-ын зөрүүнээс, улсын начин а.а 2ын зөрүү ялгаатай байж таарна. Дараах саналыг гаргасан хүмүүс өөрчлье гэсэн санал гаргаагүй билээ.
дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10, а.з=9, а.х=8, а.н=7 з.б=5
Би бол ялгаатай цол бүр ялгаатай үнэлгээтэй байх ёстой, харин цолны чанараас хамааран хэр хол байх нь л хэлэлцэх асуудал гэж бодоод байна. Танд өөр санал байгаа бол тоогоор, тодорхой гаргана уу
by jugder_08 » Wed Sep 09, 2009 9:47 am
ЦАГААН wrote:4-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай. Энэ заалтны зарим хэсэг батлагдсан.
4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?
10 гэсэн коэ хэн ч өөрчилье гэсэн санал гаргаагүй тул томъёог энэ хэвээр нь баталъя.
а. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.
б. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*2/Б оноо хасуулна гэсэн томъёоны 2 гэсэн тоог нэмэгдүүлье гэдэг дээр бол санал нэгдсэн. Яг хэд байх бэ? Би 5 гэсэн санал оруулъя.
в. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*9/A оноо нэмж авна
г. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*???/Б оноо хасуулна гэсэн томъёоны ??? гэсэн тоог хэд болгох бэ?
д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.
by ЦАГААН » Fri Sep 18, 2009 2:02 pm
by ЦАГААН » Fri Sep 18, 2009 2:07 pm
by RoMeRo » Sat Sep 19, 2009 12:37 pm
by RoMeRo » Sat Sep 19, 2009 1:04 pm
ЦАГААН wrote:Хэлэлцүүлэг.
Та дээрх төслийг анхааралтай уншин, өөрийн гэсэн тооцоо дүгнэлтийг хийсний дараа дараах асуултуудад хариулж өгнө үү. Асуултанд хариулахдаа бусдад ойлгомжтой байх үүднээс асуултын дугаарыг тодорхой тавиарай.
1. Ямар ч барилдаанд 2 давсан бөхчүүдийн хувьд л энэ чансаа бодогдохоор төлөвлөгдсөн байгаа. 1 давсан бөхчүүдийн хувьд чансаа бодож болох болов ч энэ нь цаг хугацаа, баримт материалын хувьд жаахан хүндрэлтэй юм. Та хэдийн даваанаас эхлэн чансааг тогтоохыг дэмжиж байна бэ?
2. Суурь оноо 30 байгаа. 2 давсан хүн бүр 30 оноог өөрийн өмнөх чансаа дээрээ нэмж авч байгаа, хэрэв 1-ийн даваанаас чансаа бодвол би энэ суурь оноог 10 байхаар тооцлоо. Таны хувилбар юу бэ? угаасаа 30 гэсэн суурь оноо хэд байвал зүгээр бэ?
3. Даваа бүрд өгөх оноог гаргасан байгаа, таныхаар хэдийн даваа ямар үнэлгээтэй байвал зүгээр бэ?
4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?
5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?
6. Унасан бөхийн томъёонд байгаа тэр 2 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ? БАТ том цолтой бөхөд унавал бага оноо, бага цолтой бөхөд унавал их оноо хасуулах зарчим барьсан.
7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.
8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?
9. 3-р дүрмийн унасан бөхөд хэрэглэж байгаа томъёоны 4 гэсэн коэффициент ямар байвал зүгээр бэ?
10. 3 барилдаан тус бүрээр үр дүнг гаргасан байгаа, хэр бодитой дүн гарсан гэж үзэж байна бэ?
11. Олон даваатай (4 уулын хишиг зэрэг) барилдааны хувьд давааны оноогоо улам нэмж аваад явна. Харин цагаан сар, улсын наадам 2-ын хувьд ямар нэмэлт шагнал байж болох бэ?
12. Цагаан сард бүх даваа бүрийн дараа авч буй оноог 2-оор үржүүлье, эсвэл бүх даваан дээр тусгайлан оноо нэмж өгье? Та ямар саналтай байна бэ? тодорхой бич
13. Улсын наадамд даваа бүрийн оноог 4-өөр үржүүлье... таны санал?
14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?
15. Ерөнхий чансааг байнга хөтөлж байх ба сар бүрийн чансаа (сарын эхэнд бүх хүний оноог тэг болгоно), улирал бүрийн чансаа , жил бүрийн чансаа гэсэн чансаанууд дээрээс нь нэмж гаргаж байя. Үүн дээр өөр ямар санаа оноо байна?
16. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны чансааг мөн тусдаа бодож байя, улсын цолгүй бөхчүүд бол 2 фронтод зэрэг тулалдана гэсэн үг. Харин тус чансааг мэдээж улсын цолтой бөхчүүдтэй барилдсан чансаанд холихгүй, түүнд нөлөөлөхгүй. Танд өөр ямар санал байна?
17. Бөхийн өргөөнд ямар нэг барилдаан болсны дараа хэн нэгэн нь оноолтыг энд оруулж, би түүнийг нь програмынхаа тусламжтайгаар чансааг нь шинэчлээд явъя. Ийм оноолтоор програм ажиллаад ийм дүн гарлаа гээд шинэчилсэн чансаагаа тайлагнаад байя... зөв үү? өөр арга зам юу байна?
18. Энэ сэдвийн нэрийг юу гэж өгвөл зохилтой талаар... Бүгдээрээ нийлж сайхан хэлэлцэж байгаад хөтөлбөрөө боловсруулаад Үндэсний бөхийн Спорт цонхы чансаа гэж нэрлье гэсэн саналтай байна. Таны санал юу бэ?
19. Мөн бөхчүүдийн хоорондын барилдааны харьцааг тооцож явж байя. Энэ ажлыг яаж хийх бэ? хэн хариуцах боломжтой байна бэ?
20. За тэгээд бүгдээрээ дүрмээ хэлэлцэж байгаад сайхан боловсруулсаны дараа Хосоо ч юмуу, 10 ах ч юумуу хэн нэгэн админаар гарын үсэг зуруулж аваад (аль нэг дүрмийн хэсэгт бат цоожлоод) яг тэр дүрмийнхээ дагуу л асуудлуудаа шийдээд явъя... энэ талаар танд ямар санал байна бэ?
21. Фантази тоглоомууд их хөгжиж, хүчээ авч байна. Бид бүгд бас өөрийн гэсэн гал байгуулаад үзэлцэж яагаад болохгүй гэж? Та дэмжиж байвал би нэг төсөл бэлдье, тэгээд бүгдээрээ дахиад л хэлэлцээд л шийдье. Монгол бөхийн фантази гэж байх хэрэгтэй юу?
Бөхийн өргөөнд болсон барилдаануудын оноолтыг ямар нэгэн байдлаар үнэн зөвөөр олж авч хэрэглэж байна, энэ ажилд манай эрхэм хүндэт форумчид маань идэвхитэй ажиллаарай. Програмыг бичээд бэлдсэн байгаа, дээрх томъёогоороо бол найдвартай сайн ажиллаж байгаа. Та бүхнийг саналыг тусгаад програмаа дахин шинэчлье.
За тэгээд миний эрхэм дотны андууд минь санаа оноогоо харамгүй хэлж, хэлэлцэж үзэлцээд дүрмээ хурдхан, сайхан боловсруулж баталгаажуулъя. Та бүхэнд нэмж хэлэх, засварлах бүхий л төрлийн зүйлээ чөлөөтэй илэрхийлж, миний эхлүүлсэн энэ ажилд идэвхийлэн ороцохыг уриалж байна. Шинэ улирлын эхний барилдаан 9 сарын 13-д гэсэн шүү.
Надтай нухацтай ярилцаж, санал онолоо хэлэх, асуултууд асуух хүмүүс stsagaan гэсэн yahoo хаягаар маань холбогдоорой гэж хүсье.
“Бөхийн хаан” төрлийг зохиож өдийг хүртэл хөгжүүлж ирсэн Монголын ард түмний минь аз хийморь нь бөхчүүд шигээ өөдрөг байг.
by jugder_08 » Mon Sep 21, 2009 6:00 pm
ЦАГААН wrote:За хэлэлцүүлэгийн үр дүн гарч, бид бүхэн чансаа бодох дүрэмтэй болох дөхөж байна. 20-д болох нээлтийн барилдаанаас өмнө, яг таг дүрэмтэй болъё. Ингээд дээрх дүрмэнд санал хүсэлтээ илэрхийлээрэй. 20-ны 14 цагт яг эцсийн байдлаар баталъя.
by ЦАГААН » Mon Sep 21, 2009 9:36 pm
by ЦАГААН » Mon Sep 21, 2009 9:45 pm
by Khosoo » Mon Sep 21, 2009 9:55 pm
by avarga » Mon Sep 21, 2009 10:15 pm
by RoMeRo » Mon Sep 21, 2009 10:57 pm
by ЦАГААН » Tue Sep 22, 2009 11:31 am
by Mr.Sex » Tue Sep 22, 2009 6:02 pm