World Cup - Germany 2006: Group F, BRA-AUS-JPN-CRO

Аль багууд гарах вэ?

Бразил, Япон
11
31%
Япон, Австрали
2
6%
Австрали, Хорват
1
3%
Хорват, Бразил
11
31%
Бразил, Австрали
8
23%
Хорват, Япон
2
6%
 
Total votes : 35

Postby A.I.T » Tue Jun 13, 2006 1:31 am

яаж засдаг юм?засдаг юм нь хаа бна?
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Nomer 10 » Tue Jun 13, 2006 6:51 am

Энэ бичлэгийг засах гээд бичлэгний чинь ард тодоос тод байгаа биз дээ, мэдэн будилаад байх юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Tue Jun 13, 2006 6:58 am

Австрали гоё хожлоо шүү. Кахилл болон Гуус Хиддинк 2 шилдэг гэдгээ харууллаа. Чаддаг бол Австрали Хорват хэсгээсээ гардаг бол... :D
Гэхдээ Бразил Австрали гарна гээд зөн совин шивнээд байна. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Tue Jun 13, 2006 7:10 am

Image 3-1 Image

Энэ тоглолт тун тэнцүүхэн өрсөлдөөнд явагдлаа. Япончууд нэлээн удаан хугацаанд тоглолтыг гартаа атгаж хянаж байсан ч 5-хан минут тэсч чадсангүй ээ. Сэлгээгээр орсон Кэхилл Алойзи 2 алаад хаячихлаа. Тэнцүүлсний дараа япончууд Одоо дүүрч харин нэмж гоол алдахгүйгээр тэнцээгээрээ дуусгая гэж ярилцсан гэсэн хоорондоо. Тэгсэн ч нэмээд 2 гоол алдчихлаа. Ингээд Японд хэсгээсээ гарахад онцгой хүнд боллоо доо. Гэхдээ Японы гоол бол өгөхөөргүй л байсан, Такахара Шварцерыг тохойгоороо түлхээд унагачихсан. Тэгээд Такахарагийн бөмбөг хоосон агаарт саадгүй яваад орчихсон. Кавагүчи хэд хэд аюултай цохилт хааж багаа аварч байсан ч сүүлд мангар алдаа хийчихлээ дээ. Накамура тоглолтын дараа Цубой суунгуут надад таагүй мэдрэмж төрөөд явчихсан, түүний хүч илт үгүйлэгдэж байлаа гэсэн байсан. Аль аль багт нь авьяас бол байна шүү. Австрали гэхдээ хэсгээсээ бараг л гараад явчихлаа даа. Пеле уг нь энэ 2 тэнцсэн бол манайд их хэрэгтэй байлаа гэсэн байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Tue Jun 13, 2006 8:55 am

японы гоол луйврынх байсан... гэхдээ л харамсмаар... Гүүс ч новш юм даа... Хорват гэхдээ эрхбиш буурь зааж хэсгээсээ гарах байх гэж бодоод байгаа ш дээ... япон ч одоо Хорват дээр л оноо авахгүй бол ч оноогүй ДАШТ дуусгаж мэдэхээр болчихлоо шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Tue Jun 13, 2006 8:59 am

Япон Хорватыг хожиж Бразилтай тэнцээд 4 оноо авна, Австрали Хорваттай тэнцээд гоолын зөрүүгээр Японы дээр гарна. Бразил 2 хожиж хэсгээ тэргүүлнэ хэхэ. Энд ч сүүлийн өдөр л бүх юм тодорхой болно доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Tue Jun 13, 2006 9:03 am

их удаан темптэй тоглолт болсон............. магадгүй халуунаас болсон бх..................
эхний үеийн 7 дахь минутанд Видука 16-с хоёр хөлөөрөө ээлжлэн цохиход гоол орчихлоо л гэж бодсон................
22 минутанд Такахара-н эвгүй цохилт бараг л гоол байсан......... хамгаалагчийг хуураад шууд цохисон хаалганы шонгийн хажуухнаар өнгөрнө лээ............
Накамура-н кроссыг хаахад яалт ч гүй япончууд Шварцэрт гай болсон................ энэ алдаа байсан гээд Гуус ихээхэн
бухимдаж тэр хавиар нэг юм болж байсан даа...............
1-р үеийн сүүлд Брэшиано-н фрий кик бараг л гоол байсан даа....... тайлбарлаж байсан гарууд гоол гэж орилоод л............ элэг хатаах шахсан.................... тэгснээ яг л орчихсон юм шиг харагдлаа гээд л............ хэ хэ...........
2-р үе эхлээд л Австралчууд довтолж өгсөн дөө............... ихэнхдээ үр дүнгүй байсан ч........... үе үе эвгүй эвгүй цохилтууд Японы хаалгач дээр ирж байсан..........
69 минутанд Видука-н фрий кик доогуур маш хүчтэй очсныг Японы хаалгач зөв байрны ачаар хаачихсан............. буруу байранд байсан бол будаа...........
76 минутанд Япончууд сөрөг довтолгоогоор гоол хийх ёстой байсан юм............. 2-уулаа нэг хамгаалагч хаалгачийн эсрэг гараад гачин дамжуулалт өгч Алэкс ч олигтой цохиж чадалгүй эвгүй цохиж Шварцэр барьсан...............
ингээд гайт наян хэд дэх минутууд боллоо...............
84 минутанд 16-н гаднахнаас Алоизи фрий кик маш хүчтэй цохисныг Японы хаалгач хаасан ч булангаар гарсан..............
ингээд булангийн цохилтыг Бришиано цохилоо........... хаалгач үсэрч гарч ирж Видукатай өрсөлдөж цохисон ч цаанаа хаалганы өмнө бужигнаан дунд унаж тэр бөмбөгийг Кахилл олж харж нэмснээр 1-1................ сэлгээгээр орж ирсэн Кахилл............ багийн лидер...................
89 дахь минутанд өнөөх Кахилл 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохисон нь баруун шонгийн дотор талд ойн гоол...................... 2-1.............. Япончууд шоконд орсон болтой.............. шүүгч 2 минут сунгахад тэд эхний минутанд дахин гоол алдлаа................
Алойзи авч ороод л зүүн хөлөөр цохиод гоол................ хамгаалагч нар нь гүйцэхгүй байгаа юм уу хөлд нь унаад л................... 3-1..................
маш сайхан тоглолт боллоо....................
Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Накамура.................

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Seikoni » Tue Jun 13, 2006 9:30 am

япончууд жоохон биеийн тоглолтоор Австраличуудад дээрэлрүүлж байлээ..баруун жигүүрийн хамгаалагч Конамо ерөөсөө таалагдсангүй хоосон гарч ирээд шал худлаа пасс хаяад байх юм...
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Breathe! » Tue Jun 13, 2006 11:20 am

Одоо ч Япончууп Бразилыг хождоггүй л юм бол... хэцүү болчихлоо..........
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Bayara » Tue Jun 13, 2006 11:55 am

Ёстой харамсалтай тоглолт боллоо. 8) 8) 8)
Уг нь Япончууд их сайн байна шүү. Хорватыг хожоод, Бразилтай тэнцээд, Австрали одоо 2 хожигдчихдог бол сайханаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Gankhuu » Tue Jun 13, 2006 12:22 pm

Дэмжиж байсан баг маань хожлоо эхлээд ч муухай царайлж байлаа шүү. Өнөөдөр Бразил маань хусчвал тэгээд болооо
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gooner » Tue Jun 13, 2006 12:35 pm

Австрали эвгүйтэхээр байсан юмаа.
Эхний гоол дээр Кавагучи **н** алдаа хийснээр ЯПончуудын тоглолт ерөнхийдөө унаад эхэлсэн. Тэр их эрч хүчтэй тоглож байсан баг нурмайгаад л нэг л биш. Кахиллын 2 дах гоол дээр зүгээр л харж байгаад л цохиулсан шд. ДМ баагий уул нь очоод боломж олгох ёсгүй байсан.
3 дах гоол дээр Алойсиг барьж байсан баагий туршлагагүйтсээн.... :D

ТВ5 болон С1-н баагийнууд тоглогчдын нэрийг алах юм даа. Кахиллыг Кэйхиллл, Алойсиг бараг л Алонзо гээд байсан шд.
Заа өнөө орой Барзилчуудын нэрийг юу гэхийг харий лд. Орноолдоо, Оронолдийноо, Орбийноо. Орбээрто Карлос гэх зэргээр л. Ядаж байхад яасан ч олон Р вэ. Хөтлөгч нар нь энэ олон Р дунд будилж дуусна байх хахаха...
Last edited by Gooner on Tue Jun 13, 2006 1:08 pm, edited 1 time in total.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Tue Jun 13, 2006 1:04 pm

Гуус ахын гол зорилго нь Ногоон тивийн залуусыг 16-д гаргах гэсэн. Ямар ч байсан эхний алхамаа маш гоё тавьлаа. Ер нь талбай дээр үнэхээр халуун байгаа харагдсан. Тоглогчид ч цуцаад л. Гэхдээ л сайхан тоглолт боллоо.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Brazil Gaol !!!!!!!!

Postby .batka. » Tue Jun 13, 2006 4:53 pm

Brazil ch hojih ni tod l doo gehdee tsaashaanaa sain yavahgvi bgaasai daa
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby zizou » Tue Jun 13, 2006 5:05 pm

Ted nar chin dotroo evtei l b.dag shde ter shal hudlaa stuu yaria biz
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby Mr S » Tue Jun 13, 2006 5:26 pm

BAD BRUECKENAU, Germany, June 11 (Reuters) - Хорватууд Бразилийн эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа................
Берлинд өнөө орой тоглоно............
1-Stipe Pletikosa; 7-Dario Simic, 4-Robert Kovac, 3-Josip Simunic; 2-Darijo Srna, 5-Igor Tudor, 10-Niko Kovac, 8-Marko Babic, 19-Niko Kranjcar; 17-Ivan Klasnic, 9-Dado Prso.
энэ тоглолтын талаар Хорватын хагас хамгаалагч Игор Тудор - 'Ninety-nine percent of the world is saying Brazil are favourites. A draw would be a success,'
'It would be a sensation if we won.' 'We are favourites to be second in the group. We don't hide that,'
өнгөрсөн 8 сард Барзилтай нөхөрсөг тоглолт хийхэд гоол хийж байсан midfielder Тудор - 'Every team wants to avoid losing to Brazil,' 'It is a big result if that happens.'
харин коуч Kranjcar -
'The difference is Ronaldinho. He will play,' 'We are not waving the white flag. As you saw yesterday, there can be surprises,'
'It would not be such a big surprise if we beat Brazil.'
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby aapyyl » Tue Jun 13, 2006 5:59 pm

Япончууд Австралчуудад vнхээр эдлvvллээ. Эхний veд л ногоон тивийхэн 5 шvvт Арлийхан 2 хон шvvт хийлээ. Энэ байдлаараа бол Бразилчууд нэлээд сандрах шинжтэй.
Япончуудийн хувид эхлээд тоглолтын санаачлагийг авдаг ч сvvлийн 3 тоглолтонд сvvлйин минутад нухуулаад байх юм. Энэ сул талаа засахгvй бол хэсэгтээ хоргол хамах нь тодорхой болоод байна. Австралтай тоглосон тоглолтыг нь хархад япончууд чухам довтолоод байна уу? хамгаалаад байна уу гэдгийг нь eр ойлгосонгvй. Зико чухам юу зааж єгєєд байгаа юм болдоо.

AUS_______________________________JPN
12___________Shots on Goal__________2
20______________Shots______________6
22______________Fouls______________11
5_____________Corner Kicks___________3
3______________Free Kicks____________0
5_______________Offsides_____________3
0______________Own Goals____________0
4_____________Yellow Cards___________3
0______________Red Cards____________0
52%__________Ball Possession__________48%
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Nomer 10 » Tue Jun 13, 2006 6:50 pm

Яг статистикийг харах бас учир дутагдалтай байдаг. Эдлүүлсэн гэвэл худлаа, харин ч маш удаан хугацаанд тоглолтыг хянаж байсан. Австраличууд тэмцэх чадвар, хожих хүслээрээ илүү байж чадсан, тиймээс хожсон.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Tue Jun 13, 2006 7:34 pm

Хүмүүс сонин сонин юм их ярихын. японыг эдлэсний төлөө бразилийг зовооно гэж юу байхав. Чех юу Ану 3-0 хожоол биз Бразилийг зовооно гэхийн. Бразил тоглолтыг хянаад л тоглохоор австрали чехүүд яг л ану япон шиг тоглоно.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby A.I.T » Tue Jun 13, 2006 9:57 pm

Nomer 10 wrote:Энэ бичлэгийг засах гээд бичлэгний чинь ард тодоос тод байгаа биз дээ, мэдэн будилаад байх юм.
аа заза.....харандаа шиг хэлбэртэй шар өнгөөр заасна уу?
хаха.....засах гэсэн юм байхгүй зүгээр л нэг зураг харагдахын.........
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Breathe! » Tue Jun 13, 2006 11:45 pm

8)
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby A.I.T » Wed Jun 14, 2006 4:58 am

Бразилыг гоолоор бөмбөгдөж өгөх юм байх гэсэн чинь.......Хорват 2 дугаар үед илүү байлаа.......ер нь тэнцүү байлаа........ :mrgreen:
Олон гоол харсангүй гэхдээ гоё боллоо :-D
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Bataa » Wed Jun 14, 2006 5:21 am

Kaka-iin neg goal l Brazil Crotia-in yalgaa bailaa daa. Ronaldo ch bur teregnii nomhon mori shig boljee. Yalaand suulee sharvaad zogsoj abidag mori shig barag bo'mbog haraad yarvaij yavan sh dee. gants l holoos buudah shigev. Crotia zohion biaguullat saitai togloson ch yah argagui l neg o'm tutav.
Za tegeed England Brazil 2 avarga boloh hamgiin ih taamagtai baguud. Hesgiin togloltoo ehelj baigaa ni neg ih yalgaa alga. Chech-iin toglolt za tegeed Argentina Italyn togloltuud o'ngotei baina daa.
TV-eer yarij baigaa meregjliin humuusiin ugnees jaal budaa idej o'oriin met yariav :mrgreen:
User avatar
Bataa
Английн ФЭН
 
Posts: 26
Joined: Thu Jun 08, 2006 12:42 am
Location: England

Postby 21Grams » Wed Jun 14, 2006 6:41 am

Nice one, huh. :mrgreen:

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Wed Jun 14, 2006 6:58 am

Image 1-0 Image

Хөлбөмбөгийн хаадыг ямар ч удаан хүлээв, талбайд гарахыг нь хараад яасан ч их баярлав :mrgreen: Берлинийхэн Энэ дэлхийн аварга эхлээд ийм олон хонож байхад манай энд тоглолт болохгүй юм, нэг мөсөн шууд финал нь болох гэж абйгаа юм болуу гэж хоорондоо ярисан гэнэ хаха. Финалын стадионд дэлхийн аваргууд гэхдээ эхний тоглолтдоо давамгайлж чадсангүй ээ. Хорватаас илүү олон эвгүй буудалт хийсэн ч underdog-ууд бас ч гэж мөчөөгөө өгсөнгүй хэд хэд Дидаг сандартал нь цохисон, бас тэр нэг мөргөлт дээрээ дахиад жаахан үсэрч болсон бол ч... Клашнич тоглолтын турш харагдахгүй байсаар сүүлдээ харин нэг гоё буудалт хийгээд тоглолт нь орж ирэх гэнгүүт суулгачих юм, орны нөхөр нь нүдэнд огт торойсонгүй. Пршо харин их бужигнууллаа. Хорватын хамгаалалт лаг юм аа, ялангуяа дотрын 2 бол Адриано Роналдо 2-ыг нэвтрүүлсэнгүй. Адриано Ковачийг гүйлтэн дундаа чирч явсаар гэмтлийг нь сэдрээчихлээ. Бух шиг мунаг гар шүү. 2-р үед Хорват ялимгүй илүү тоглосон ч хожих ёстой баг нь хожлоо, нэлээн олон сайхан цохилт хийснээс нэг нь л орлоо. Гэхдээ энэ гоол миний бодлоор хамгийн шилдэг гоол. Бразил сурснаараа 10-уулаа довтлох гээд байсан. Кафу Р.Карлос 2 жигүүрүүдээрээ гүйгээд, бас Жуан Лусио 2 урагшаа дайраал. Гэхдээ Паррейрагийн хамгаалалт дээр их анхаарна гэсэн нь харагдаж байна лээ. Хамгаалагчид нь урагш оронгуут хагасууд нь жаахан хойш татаад л. Паррейра эхний тоглолтыг хожиж өөрсдөдөө итгэх итгэл олж авсандаа баяртай байна гэсэн байна. 2-оор гарах багийг яг одоо бол ттаагаад тэр гэхэд хэцүү хэвээр. Австрали жаахан илүү боломжийг олж авсан байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron