с** тэнцчихлээ... хайран 2 оноо... хожичих газар нухуулчих юмдаа...
Мояа
Салтор---Наварро---Алексис---Мэтью
----------Банега---Марчена-----------
Пабло----------Сильва---------Мата
----------------Вилла----------------
ингэж гарлаа... Альба залуучуудын ДАШТ руу явсан... Висенте Деалберт Мигуэль нар гэмтлээс тоглолтыг өнжлөө...
манайхан 76 хувьтай бөмбөг эзэмшиж хаалга руу 26 удаа цохисон спортинг харин 6-н цохилт л явуулсан... ккк...
Тоглолт эхлээд Барраль гоолдчих юм... Алексис отон хийх гээд чадалгүй араас нь гүйгээд барсангүй... Мояа ядаж байхад тун муу хаалаа...
за тэгээд хэсэг намжмал байдлын дараа Мэтьюгийн зүүнээс өгсөн кроссыг 25 дахь минутанд Сильва хаалга руу цохисон нь хаалгачид ойгоод буцаж гарсаныг нь Вилла чихээд эхний гоол тэнцээ... Вилла мундаг формтой байнаа...
гоолын дараахан Мишель бөмбөгт гар хүрч 2 дахь шараа аваад талбайг орхиж Астурууд талбайд 10-уулаа үлдлээ...
10 уулаа үлдэснээс нь хойш манайхан ч сайн л нүдлээ... Банегийн дамжуулалт болон бөмбөг эзэмшилтүүд мундаг байнаа... Рикийг санагдуулав ш дээ... хэд хэдэн тоглогчийн дундаас гарч ирээд л гоёо гоёо уралдуулсан дамжуулалтууд урагшаа өгөөд л...
Марчена 16-ын гаднаас буудаад л... 2-р үе эхлээд МАНЮ Сити рүү баахан кросс хийдэг шиг бөөн Кросс даан ч Берба мэтийн өндөр хүн алга... манайхны хамгийн том сул тал яг одоо бол сет пиес ашиглах чадвар байна... мөргөдөг хүн бараг л алга... тойрч зогсоод л кроссдоод байдаг хүрэх хүн бараг л байхгүйм... Эмери Паблог Хуакинаар солилоо... манайхан нүдсээр л даан ч бүтэлтэй юм алга... тэгэж байтал Вилла тасархай финиш хийлээ бөмбөг хүлээж аваад шууд эргээд л бараг хаалга харалгүй эргүүлээд хаясан бөмбөгийг хаалгач яаж ч чадсангүй... дамжуулалтыг Бруно өглөө... Эмери сэтгэл хөдлөлөө лаг гаргаад л ккк... 3 тоглолт 4н гоол Вилла он форм байнаа... гайхалтай цохилт... Гиёоны хаалганд хийсэн бөмбөг болохоор Вилла селебрэшн хийсэнгүй...
Гоолын дараачаас манайхан жаахан татаж тоглолоо... Мэтью жижиг бэртэл аваад Альбелдагаар солигдлоо... Марчена төв рүү татагдаад Алексис зүүндээ гарсан... Эмери сүүлийн сэлгээгээ хийж Банегаг Мишелээр солилоо фэнүүд баяр хүргээд л Банегад... гоол дамжуулалт байхгүй ч энэ өдрийн баатар... маестро... Эмери арай л эрт суулгачих шиг болсон Банега Мишельд боломиж олгий гэж бодсон л доо... айл 10 уулаа үлдэхээр нь бааварлачих шиг болсон... Хуакин дээр алдаа гаргасан ч пен өгсөнгүй... гэхдээ тийм ч сүртэй алдаа байгаагүй л дээ... айл мангар эвгүй довтолгоо хийсэн ч Мояа дабль сэйв хийж багаа аварлаа... гэтэл дараа нь Риверагийн цохисон чөлөөт цохилтыг Мояа хатгах гэж гараад хатгасан ч юмгүй тэнэмэл бөмбөг Грегорид очиход цаадах нь хоосон хаалганд гоол...
бидэнд дахиад дайрах хугацаа байсангүй...
нэмэлт цагт Виллагийн цохисон чөлөөт цохилт хаалганы хөндлөвчөөс буцлаа...
Вилла тоглолтын дараа 2-р үед бид хэтэрхий их амарцгаасан... бидний алдаа... бид өнгөрсөн улирлын сүүлд ямар байснаа яг давтчихлаа... Хуан пабло /Гиёоны хаалгач/ маш сайн байлаа гэхдээ энэ бол тэнцээний шалтгаан биш... би сэтгэл хангалуун биш байна гэжээ... аргагүй л дээ тэгэж илүүрхээд ердөө 2 хон гоол хийж тэнцэнэ гэдэг... гол нь манай хурдан контруудаа хийх боломж гарсангүй л дээ... Гиёон хэтэрхий эрт 10 уулаа болсон болохоор хаалгаа манаад тойроод зогсчихсоноос боллоо...
Player Ratings
Moya - 5 - сайхан дабль сэйв хийсэн ч эхний гоолыг хаах боломж байсан... харин 2 дахь гоол түүний шууд алдаа байлаа...
Bruno - 7.5 - Улирал эхэлснээс хойш анх удаагаа өөрийн үндсэн байр баруун ардаа тоглосон... довтолгоо хамгаалалтад аль алинд нь үүргээ сайн гүйцэтгэсэн...
Navarro - 5.5 - Хаалгачтайгаа ойлголцол алга... тааруухан тоглолт...
Alexis - 5.5 - Эхний гоол дээр Барралыг зогсоож чадалгүй алдсан...
Mathieu - 6.5 - эхлээд жаахан паниктсан... анхны гараа байсныг ч хэлхү... тэгээд аажимаар темпээ олж байтал гэмтсэн... гэмтэл нь гайгүй байгаасай...
Marchena - 6.5 - Хамгаалалтанд сайн оролцож баахан холоос буудсан... гэхдээ буудалтууд нь олигтой үр дүн өгөөгүй...
Banega - 9 - одоо ч түүнийг иймэрхүү тоглолт үзүүлэхэд нь гайхахаа болиж байна... харин ч үүнээс муу үнэлгээ авахаар тогловол гайхахаар байна... маестро... Барсад Шавигийн хийдгийг л манайдаа хийж байна... Гранеро Эманаг аваагүйд харамсах юм алга...
Pablo - 6.5 - Тийм ч сайн тоглолт байсангүй... баруунаар Бруно бараг хамаагүй идэвхитэй тоглосон... .
Silva - 6 - сайхан боломжууд гаргаж байсан ч финиш байсангүй...
Mata - 6.5 - эхний хагаст дажгүй... харин 2 дахь хагаст харагдсангүй дээ...
Villa - 9 - 4-н гоол гурван тоглолтонд... дунд нь шигшээдээ дабльдсан... он форм байна... энэ эрчээрээ энэ жилийн пичичи болноо...
Сэлгээ
Joaquin - 6 - Пен ууг нь авчирсан даан ч шүүгч...
Albelda - 5
Michel - 5
иймэрхүү л тоглолт боллоо...
хожигдлын шалтгаан...
1.т Айл тэрчигээрээ л хамгаалчихлаа... тэнцээ ч болов авах гэж их зүтгэсэн... тийм болохоор манай хурдтай контрууд хийх боломжгүй боллоо...
2. Нэг том хүчтэй довтлогчтой болохгүй бол тэр олон сет пиесийг ашиглах хүн алга... Зигичийг Эмери ядаж байхад тоглуулахгүйм...
3. Эмери хэтэрхий эрт олон сэлгээ хийж хожилдоо найдчихсан... үүнийхээ хор уршигийг хүртсэн... тоглогчид ч гэсэн аль хэзээний 3-0 байгаа юм шиг л тоглоод эхэлсэн 2 дахь гоол оруут... Эмери үүнийг цаашид анхаараасай...
4. Деалберт байсангүй Наварро төвд төдийлөн хамгаалалтын багтайгаа сайн ойлголцсонгүй...
5. Мата, Пабло, Сильва, Алексис, Мояа нар төдийлөн сэтгэлд хүртэл тоглосонгүй...
Сайн нь...
Банега... долоо хоног бүр л байх болждээ энэ хэсэгт
Мэтьюгийн гараанд гарсан эхний тоглолт муугүй...
Бруногийн өөрийн байрандаа тоглосон эхний тоглолт бас л дажгүй...
Виллагийн форм...