За хө. Английн баг авах оноогоо авсан. Гүрүүшиг
хийж тухлах гэж яваад яг гоол орох алтан амьд агшнийг алдсандаа их харамсав. Давтан үзүүлэхийг нь хичнээн хараад амт нь өөр юм гээч
Өмнө нэг андын бичсэнээр энэ бол гарцаагүй гоол болох л дамжуулалт байсан. Гэм нь Парагвайн ахлагчийн данхар дух л түрүүлээд хүрчсэнээс биш.
Ерөнхийдөө хүсэн хүлээж байсан тоглолт гараагүйг тоглосон тоглогч нараасаа эхлээд үзсэн сонссон гээд бүгд зөвшөөрч байгаа.
Гэхдээ хожоод 3 оноогоо аваад хэсгээ тэргүүлээд эхлэнэ гэдэг эцсийн дүнд хүн бүрийн хүсэл байсан. Энэ хангагдсан.
Тоглолтын хувьд эхний ээлжигд Английн давамгайллаар өндөрлөж 2 дах ээлжинд тэд халуунд хүчээ нөөж хамгаалалтад шилжсэн гэсэн тайлбар дасгалжуулагч болон тоглогч нар хийцгээж байна.
Ер нь их халуун байсан болтой. Энэ тоглолтын үеээр 70 литр ус хэрэглэсэн аж. Ердийн тохиолдолд 25 литр ус тоглогч нар хэрэглэдэг юм байх.
Owen-г суулгаж Peter Crouch-ийг урд ганцааранг нь үлдээдэг нь харин сонин сэлгээ байсан. Учир нь мань хүн айлын хамгаалагч нарын араар хурд хийн гүйж чаддагүй (хэт өндөр тул гүйх гэж эхлээд тонгойж энэ тэр их цаг авдаг зайлуул) зөвхөн ирсэн бөмбөгийг нурууны өндрөөр авч хажуугаар гялалзан өнгөрөх довтлогчод дамжуулах гол үүрэгтэй хүн гэж ойлгоод байгаа. Тэгсэн нөгөө Оwen-г нь аваад төвийн тоглогч оруулчихсан чинь зайлуул ёстой учираа олохгүй үйлээ үзэх шиг болов.
Cole сайн байсан. Gerard ч хаалга руу л хамаагүй буудаад байсанаас биш төв хэсэгт бөмбөг авах дамжуулах ажлыг сайн хийсэн гэж бодож байна. Ялангуяа арын 4 хамгаалагчийн өмнө бөмбөг таслахын төлөө их зүтгэж байсан. Энэ нь ч 2 дах ээлжийн хамгаалах маягийн тоглолтод арын 4-өө бага зовооход тусалсан даа. Нэг такл хийж угсруулж дараагийнх руу нь зүтгээд шар хуудас л авчихдаг нь жаахан харамсалтай.
Trinidad Tobaco-г одоо хусчихвал тэгээд Шведтэй хүч гаргалгүй тоглох боломж бүрдэнэ. Энэ нь Свенд ч бас ашигтай биз.
Свен арай тэрийг бодоод Rooney T&T-ийн эсрэг тоглож болно гэж яриад байгаа юм биш биз дээ. Уг нь Roonye-г сайн л эдгээж байж гаргах хэрэгтэй дээ.
Sweden v T&T - тэнцээд уг нь ч бас юм гайгү л эхэлж байнсанж