10 ЖИЛИЙН ӨМНӨ...Эдүгээгээс яг 10 жилийн өмнө Челси баг маань анх удаа Аваргуудын лигид оролцож байлаа. Chelseafc.com тэр үед тоглож байсан зарим тоглогчдын сэтгэгдлийг хүргэх гэж байхад нь би дундуур нь орчихлоо.Энэ жилийн Аваргуудын лигийн сугалаа явагдахад Челси багийн нэр хэсэг толгойлох тэргүүн зэргийн багийн эгнээнд (Реал Мадрид, Интер, Ювентус зэрэг томчуул багтаагүй) байхыг харахад хичнээн бахархалтай байсан гээч. Үнэндээ бид сүүлийн 5 жилд Европын тавцанд хамгийн тогтвортой амжилт гаргасан шилдэг багийн 2-т нэрлэгдсэн гэдгийг бодоход ердөө 10-хан жилийн өмнө анх удаа энэ том дэвжээнд зодоглож байсныг мартах шахнам.
Энэ бүх түүх 1999 оны намар Стэмфорд Бриж анх удаа Аваргуудын лигийн тоглолтыг хүлээн авсанаар эхэлсэн билээ.
Ходдл-Гуллит-Виалли нарын шуугиант үеийн үр дүнд бид өмнөх улирал нь лигид 3 дугаар байр эзэлж, түүний дараа Латвийн аварга Skonto Riga багийг 2 тоглолтын нийлбэрээр буулган авч сугалаанд оролцох эрх авсан юм.
За ингээд хүсэн хүлээсэн мөч ирэхэд эхний тоглолт...... Милан!!!“Би хувьдаа бүр эргэлзэж дууссан. Нэг талаас амархан өрсөлдөгч таараасай, хөнгөхөн гусаад дараагийн шатанд шалгарах юмсан гэж бодно. Нөгөө талаас томчуултай тоглож үзэхиймсан. Энэ чинь л Аваргуудын лиги шүү дээ гээд л тархи маань хуваагдсан байсан. Тиймээ. Милантай тоглох үнэхээр онцгой шүү”.
Дээрх үгс бол Густаво Пойетын сэтгэгдэл. Чухамхүү Лийдсийн хаалганд мөргөж оруулсан түүний гоолын ачаар баг маань лигид 3 дугаар байр эзэлсэн юм. Түүний хувьд Skonto Riga-тай хийсэн тоглолт цомын төлөөх шигшээ тоглолт шиг санагдсанаа хэлж байна. “Аливаа тоглогч кареерийнхаа туршид том багийн эсрэг тоглож өөрийгөө сорихыг хүсдэг. Тиймээс Миланыг Стэмфорд Брижд авчрах нь үнэхээр чухал байсан. Өөрөөр хэлбэл бид тэдэнтэй үзэлцэж чадах болов уу? гэсэн сорилт байлаа. Талбайдаа бид 0-0 тэнцэж, тэдний талбайд 1-1 тэнцсэн нь бид ижил түвшинд байгаам байна гэсэн итгэлийг өгсөн юм.”
Ингээд тоглолт эхлэхэд манай цэнгэлдэх Аваргуудын лигийн лого бүхий туг, далбаагаар дүүрээд л. Нөгөө гоё сүлд дуу нь эгшиглээд л. Мальдини, Костакурта, Альбертини нарын томчуулыг талбай дээр харах гоё юмаа. Дээр нь шинэхэн од Шевченкод улаан, хар хослол нь сайхан зохижээ. Манай домог Зола шон оноод л. Энэ бүгд нийлээд Челсиг том тэмцээнд танилцуулсан сайхан эхлэл байлаа.
Харин хөх өмсгөлтэй багийн том биетэй нэг тоглогчид энэ бүгд цоо шинэ зүйл биш байлаа. “Мэдээж, би энэ бүгдэд дассан байсан л даа” гэж Марсель Десаий толгой дохиж байна. Аргагүй л дээ. Нэр хүндтэй цомыг 2 ч удаа өргөсөн тэрээр хуучин багийнхаа эсрэг тулсан нь энэ байлаа.
“Гэхдээ Челсид энэ бүгд онцгой байсан. Деннис Вайс нарын бусад тоглогчидтой ярилцаж байхад тэд иймэрхүү уур амьсгалыг ердөө мэдрээгүй гэдгээ хэлж, сэтгэл нь хөдөлсөн байсан.”
“Талбай дээр гарч ирэхэд галзуу байлаа. Гэхдээ хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг ажихад биднийг дэмжиж байгаа боловч түүний зэрэгцээ биднийг яаж тоглох бол хэмээн сандарч байгаа нь мэдэгдэж байсан шүү.”
Харин хувцас солих өрөөнд итгэл зориг дүүрэн байлаа. “Бид хэсгээсээ шалгарч чадна гэдэгтээ үнэндээ итгэлтэй байсан” гэж Десаий дурсана.
Дараагийн өрсөлдөгчид Берлиний Херта, Туркийн Галатасарай байв. “Бид 2 жилийн өмнө Цомтой багуудын цом болон Реал Мадридыг хожиж Супер цом аваад байсан учраас өөрсөддөө итгэлтэй байсан. Би бүхэл зунжин энэ тэмцээнийг хүлээсэн дээ. Бидэнд авьяас, чадвар хангалттай гэдгээ батлан харуулахын тулд хэсгээсээ шалгарч цаашаа үзэлцэх ёстой байлаа.” гэж Пойет нэмж хэлэв.
“Хэсгийн тоглолтууд талдаа ороход бидний байдал хүндхэн байсан. Галатасарайд очиж хожил авах нь их хэцүү. Тэгээд дараагийн тоглолт ядахад Миланд байдаг. Гэвч бид чадсан шүү. Туркд 5-0 ялалт байгуулж, Миланд 1-1 тэнцсэн. Төгсгөлийг гайхалтай сайн хийсэн.”
“Харин тийм шүү. 5-0 ялахад Зола, Фло нар олон гоол оруулсан. Ямар гайхалтай мэдрэмж байсан гээч. Айлын хөгжөөн дэмжигчид аймаар байсан. Тэднийг хараад л энэ бол мундаг үр дүн гэдгийг мэдэрсэн.” гэж Десаий хөхрөв.
Дараа нь Берлинд 2-0 ялалт байгуулахад Дидье Дешам, Алберт Феррер нар Челсид байхдаа оруулсан цорын ганц гоолоо хийдийм даа. За ингээд хэсгээсээ бүр 1 дүгээр байраар шалгарч фэнүүдээ баярлуулав.
Тэгээд тэр үед чинь дахиад хэсэг болгож хуваадаг үе байж. Марсель, Фейноорд, Лацио нартай нэг хэсэгт оров. Тэд үнэндээ төвөг учруулсангүй дээ. Харин Лациогийн хаалганд Пойет ганган гоол оруулсан ч анх удаа Европын тавцанд нутаг дээрээ хожигдсон юм. 30 орчим метрээс гоол оруулсан баатар маань “За даа. Тэр тоглолтын хувьд гоол хийсэн, дараа нь яаж баярласнаа л санадаг юм. Би яагаад ч ахлагчийн туузаа толгойдоо угласан юм. Бүү мэд. Уг нь хөлөөрөө л цохиж гоол оруулсан юм. Мэдэхгүй юм.” хэмээн мушилзав.
За ингээд шилдэг 8 багийн тоонд ороод авлаа. Өрсөлдөгч нь агуу Барселона байж таарав. Энэ нь тэр цагаас хойш Европын заналт дайснуудын хэмжээнд хүртэл өрсөлдсөөр ирсэн Барсатай хийсэн анхны тулаан болж түүхэнд орсон.
Эхний тоглолт. Эхний үе. Челси 3. Барса 0. Зола, Фло нар Барсаг зүйл дуусгаж байв. Ингээд хэлэхэд одоо итгэх хүн цөөхөн дөө.Гэвч Луис Фигугийн оруулсан гоол тэднийг дараагийн шатанд шалгаруулах гол үндэс болсон билээ. Ноу Кампд тоглолт дуусахаас ердөө 7 минут дуусах дутуу байхад Челси шалгарах болзлоо хадгалсаар байлаа. Гэвч энэ муухай тоглолт 5-1 дуусч, эцсийн дүндээ 6-4 харьцаагаар тэмцээнээс хасагдсан юм. “Сэтгэл санааны гүн хямрал”. Багийн уур амьсгалд ийм онош тавихаар байлаа.“Дасгалжуулагч Лука Виалли намайг аль ч тоглолтод оролцуулаагүй. Учир нь Пеп Гуардиолаг хамгаалах өөр хүн хэрэгтэй гэж үзсэн. Уг нь би Испанид 5 жил тоглохдоо түүний эсрэг лав 10 удаа тоглосон. Харамсалтай нь дасгалжуулагч миний энэ туршлагыг үл тоосон доо. Би хувьдаа түүний энэ шийдвэрийг одоо болтол эсэргүүцдэг. Гэвч зөвхөн түүнийг буруутгах нь учир дутагдалтай. Эхний тоглолтод энэ шийдвэр нь үр дүнгээ өгсөн боловч хариу тоглолтод бид бут цохиулсан.” хэмээн Пойет дурслаа.
Бид Барсаг хэдэн жилийн дараа хожиж хариугаа авсан боловч чухамдаа 1999/2000 улирлын Челси баг Европын тавцанд үзэлцэх эрийн цээнд хүрсэнийг баттай нотлон харуулсан билээ.“Тэр үед бид лигидээ жижиг багуудын талбайд тоглоход их хэцүү байдаг байсан. Тэд бол үнэндээ талбайд үхэхээс буцахгүй алалддаг байсан. Яг л Англи хэв маягийн хөлбөмбөг. Харин Европын тавцанд бол тактик, техникийн давуу талаа ашиглаад илүү сайн амжилт үзүүлсэн дээ. Бидэнд тактикийн хувьд ухаалаг тоглогчид олон байлаа. Гэвч энэ нь нэгэн зэрэг сайн, муу талыг харуулдаг байв” гэж Десаий тайлбарлав.
“Яг тэр үеийн Челси бол их өвөрмөц байсан л даа. Учир нь маш олон тоглогч дараа нь дасгалжуулагч, менежер болсон. Бидний тоглолтыг мэдрэх мэдрэмж ижил байсан гэхүү дээ. Тиймээс ч энэ бол онцгой тохиолдол” гэж Поейт нэмэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Европын тэмцээн гэхлээр цэнгэлдэхийн уур амьсгал их өөр болдог шүү. Бид тэр үед лигийн аваргад өрсөлдөх гэхээс илүүтэй цомд амжилт гаргадаг баг байсан. Бид ямар ч том багийг ялах чадвартай байлаа. Бас жил бүр ямар нэгэн цом түүж байлаа. Гэвч бидэнд тогтвортой амжилт гаргаж лигид түрүүлэх л дутагдаж байсан юм” гэлээ.
Хэдийгээр баг маань цаашаа тоглосоор Холбооны цом авсан ч лигид түрүүлж чадсангүй. Үүний учрыг Пойет нүдэнд харагдтал ингэж тайлбарлав. “Тоглогчид бид ч бас хүн шүү дээ. Тиймээс амралтын аль нэг өдөр лигийн тоглолт хийчихээд дөнгөж 2-3 хоногийн дараа Милан, Барса, Лацио гээд томчуултай тоглох болно. Тэгээд л үргэлж Аваргуудын лигийн тоглолт бодогдоостой. Хүсэхгүй байсан ч ийм бодол толгойноос салахгүй. Ялангуяа эхний жилд бүр илүүтэй тийм байлаа. Хэрэв жил бүр тийм хуваарьтай бол дасах байх л даа. Бид лигийн тоглолтод 2-3 гоол хийгээд давуу байдал олж авмагц тайвшраад ирэх том тоглолтоо боддог байв. Байдал чин үнэндээ тийм л байв.”
Аваргуудын лигид Челси гэсэн сайн баг “төрсөний” 10 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй билээ. Гэвч үнэхээр ийм урт хугацаа өнгөрлөө гэж үү?“Бид ямар хурдан хөгширч байна вэ? Цаг хугацаа урсаад хэдий хэр өнгөрсөнийг мэдэх арга алга” хэмээн Поейт шогшров.
“Үнэн үү? Саяны түүх 10 жилийн өмнө болсон гэж үү?” гэж Десаий гайхаад “Дөнгөж өчигдөр шиг санагдаж байна. Гайхалтай” хэмээн чангаар хөхрөв.
Тиймээ. Хайртай баг маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд гайхалтай олон ялалтаараа бид бүхнийг баярлуулсаар ирсэн билээ. Хэдий бид гашуун ялагдлыг мэдэрсэн боловч чухамдаа тэр нэр хүндтэй цомыг өөрийн болгох хүсэл эрмэлзэл маань мохошгүй юм.
Бид та нартаа итгэж байна. Дэмжиж байна. Бид чаднаа.1st Stage Group H
Chelsea 0-0 Milan 15 September 1999
Hertha Berlin 2-1 Chelsea 21 September 1999
Chelsea 1-0 Galatasaray 28 September 1999
Galatasaray 0-5 Chelsea 20 October 1999
Milan 1-1 Chelsea 26 October 1999
Chelsea 2-0 Hertha Berlin 3 November 1999
2nd Stage Group D
Chelsea 3-1 Feyenoord 24 November 1999
Lazio 0-0 Chelsea 7 December 1999
Marseille 1-0 Chelsea 29 February 2000
Chelsea 1-0 Marseille 8 March 2000
Feyenoord 1-3 Chelsea 14 March 2000
Chelsea 1-2 Lazio 22 March 2000
Quarter-Final
Chelsea 3-1 Barcelona 05 April 2000
Barcelona 5-1 Chelsea 18 April 2000
Apps Goals
G Ambrosetti 1+4 1
C Babayaro 13 1
S Dalla Bona 0+1
E de Goey 14
M Desailly 14
D Deschamps 13 1
R Di Matteo 3+6
A Ferrer 13 1
T Flo 13+1 8
J Harley 1+2
J Hogh 1+3
B Lambourde 0+2
F Leboeuf 12+1 1 pen
G Le Saux 2+1
J Morris 5+5
D Petrescu 11+2 1
G Poyet 9+3 1
C Sutton 2+4
E Thome 1
D Wise 12+1 4
G Zola 14 3