by AG » Mon Aug 24, 2009 3:04 pm
Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд
мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монголын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм...
2005 оны тавдугаар cap. Монголын боксын холбоо их хурлаа хийж, бvтэц, зохион байгуулалтдаа єєрчлєлт орууллаа. Энэ хурлаар холбооны ерєнхийлєгчєєр Уулын баяжуулах "Эрдэнэт"
vйлдвэрийн Улаанбаатар хот дахь тєлєєлєгчийн газрын дарга Д.Цогбаатар сонгогдож, гавъяат тамирчин Т.Vйтvмэн генсек, гавъяат дасгалжуулагч Д.Банди ахлах дасгалжуулагчаар сонгогдсон юм. Vvнийг оршил болгон єгvvлэхийн учир нь чухам энэ vеэс Монголын бокс шинэ шатанд гарч, олимпийн аваргатай болохын эхлэл тавигдсан билээ. Холбоондоо томхон єєрчлєлт оруулж, том зорилго євєртєлсєн боксчдын анхны сорилго нь Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Тэгэхэд манай ширэн бээлийтнvvд нэг мєнгє, гурван хvрэл медалиар энгэрээ мялаасан юм. Сvvлийн vед ганц, хоёрхон хvрлээр сэтгэлээ зогоодог байсантай нь харьцуулахад энэ нь том дэвшил байлаа. Тэр тэмцээний 51 кг-ийн жинд Энхбатын Бадар-Ууган хэмээх тамирчин хvрэл медаль зvvж, спорт сонирхогчдын танил болж байв. Тэмцээнээс ирснийх нь дараа Бадар-Уугантай уулзаж, ярилцлага авснаа санаж байна. Тэгэхэд Бадараа олимп, ДАШТ-ий хос медальтан болох зорилготой хэмээн итгэлтэй єгvvлж байв. Тухайн vед ямар том бодолтой залуу вэ гэж бодоод єнгєрч билээ. Vнэндээ Бадарааг дутуу vнэлсэн хэрэг л дээ. Гэхдээ манай хvн vvнээс хойш оролцсон тэмцээн бvрээсээ медаль авч, vеийнхнээсээ илт тасраад эхэлсэн юм.
Холбооны удирдлагуудын зєв менежментийн ачаар манай боксчид хилийн чанадад тэмцээнд оролцох нь ихсэж, тэр хэрээрээ медапийн ургац арвин хураах боллоо. Энэ бvгдэд Бадар-Ууган бусдыгаа
манлайлна. Ер нь 2006 оноос хойш тэр цєєхєн ялагдсан байх. Тэр жил ширэн бээлийтнvvд Азийн наадмын бэлтгэл болгож, Европын цуврал тэмцээнvvдэд орсон. Тэгэхэд Бадараа Чех, Турк, Германы олон улсын тэмцээнvvдэд дараалан тvрvvлэх нь тэр. Германы тэмцээн гэдэг нь уламжлалт "Химийн цом". Нэр хvнд, чанар чансаагаараа томд тооцогдох тус тэмцээнээс медаль авна гэдэг ямар хvнд даваа болохыг бид сайн мэднэ. Хамгийн сvvлд 1986 онд гавъяат тамирчин Нэргvйн Энхбат тус тэмцээнд тvрvvлж байж. Мєн Туркт болсон олон улсын тэмцээн оролцсон тамирчдын тоо, чанар чансаагаараа нэлээд дээгvvр орж байв. Манай хvн Туркийн рингэнд таван тоглолт хийж тvрvvлсэн ба ингэхдээ таван єєр тивийн боксчныг ялсан нь сонин баримт. Улмаар оюутны ДАШТ-д мєн л босоо байж, дэлхийн хэмжээний тэмцээнд тvрvvлсэн анхны монгол боксчин болсон билээ. Энэ vеэс хойш хvмvvс Бадар-Ууганыг илvv таньж, юм дуулгах хvv хэмээн харуулдаж суудаг болсон. Оны эцсээр зохиогдсон Азийн наадамд тэр гэмтэлтэй байсан ч шvд зуун тоглосоор хvрэл медаль авав. Эдгээр амжилтаараа тэр оны шилдэг 10 тамирчны нэгээр шалгарлаа.
...2007 оны зургадугаар cap. Энэ бол Монголын боксын тvvхэнд тодоор бичигдэн vлдсэн vе. Манай ширэн бээлийтнvvд Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж, тивийн шилдэг нударган зодоончид Улаанбаатар хотноо хуран чуулжээ. Бид 1995 оноос хойш тивийн аваргын алтан медалийн бараа хараагvй явсан, тэгээд ч эх орондоо зохиогдож буй гэдэг утгаараа энэ жил зєвхєн алтан медаль хvлээж байсан нь нууц биш. Харин манай ширэн бээлийтнvvд зорилгоо давуулан биелvvлж, гурван алт, хоёр мєнгєн медаль авсны нэг алт нь Бадар-Ууганд хамаарна. Ер нь Монголын боксчдын, Бадар-Ууганы амжилт шат шатаар ахисаар байгаа нь дээрх баримтуудаас харагдах биз ээ.
...2007 оны аравдугаар cap. Улмаар тэр жилийнхээ намар нь АНУ-ын Чикаго хотноо зохиогд¬сон ДАШТ-ээс Монголын тамирчин Бадар-Ууган мєнгєн медаль хvртэж, элэг нэгтнvvдээ дахин баярлууллаа. Олимпийн эрх олгох байсан болоод ч тэр vv, Чикагогийн рингэнд улс бvр шилдэг тамирчдаа илгээжээ. Энэ их єрсєлдєєн дундаас манай хvн мєнгєн медаль хvртэнэ гэдэг аргагvй л дэлхийн хэмжээний тамирчин болсныг илтгэж байлаа. Vнэндээ тэр Оросын С.Водопьяновыг ялчихсан боловч єнєєх л шvvгчийн алдаатай шийдвэр тvvний ялалтыг хулгайлсан юм.
...2008 оны наймдугаар cap. Хvн тєрєлхтний их баяр цэнгэл олимпийн наадам Бээжин хотноо эхэллээ. Монголын 29 тамирчин Бээжин хотыг дайлаар мордсоны дотор зєвхєн 24-нд буюу тэмцээний сvvлийн єдєр тоглолтоо дуусгана гэсэн бодолтой нэгэн залуу явсан нь Бадараа. Ємнєх амжилтууд, vзvvлж буй тоглолт зэрэг нь тvvнийг олимпоос медаль авах тамирчны тоонд зvй ёсоор оруулж байв. Зєвхєн бид ч биш, дэлхий тvvнийг vнэлж байсан нь АНУ-ын спортын алдартай сэтгvvл "Sports Illustrated" тvvнийг олимпийн аварга болно хэмээн таамагласнаас харагдана. Боксынхны сугалаа явагдахад Бадараа эхний даваанд Мексикийн боксчин Оскар Валдестай тоглохоор оноолт таарчээ. Харин ДАШТ-д тvvнийг ялан тvрvvлсэн Оросын Водопьяновтай хагас шигшээд учрахаар харагдаж байв. Олимпод явахынх нь ємнє аав нь тvvнд "Олимпод нєгєє орос чинь байгаа шvv дээ" хэмээн сануулахад "Хэрвээ надтай таарвал тэр азгvй байна гэсэн vг" хэмээн хариулсан гэдэг.
Эндээс тvvний єєртєє итгэлтэй, хvч чадлаа мэдэрсэн байдал шууд харагдана. Ер нь манай тамирчдын дунд дэвжээнд гарахаасаа ємнє сэтгэлзvйгээр ялагдчихдаг том дутагдал байсаар ирсэн. Тэгвэл ийм тамирчид Бадар-Ууганаас vлгэр жишээ авбал зохистой мэт санагдана. Тэр ямар ч нєхцєлд ялна гэсэн итгэлтэй рингэнд гардаг, тиймдээ ч єдий хэрийн амжилт vзvvлсэн нь тодорхой.
Хvсэн хvлээсэн олимп хєшгєє нээж, манай хvний ялалтын цуврал эхэллээ. Тvvний ємнє хєндєлесєн Мексикийн Оскар Валдес (15:4), Ирландын Жон Жозеф Невин (9:2), Ботсванын Кумисо Икгополенг (15:2), Молдавын Вечасляв Гоян (15:2), Кубын Янкей Леоны (16:5) аль нь ч манай тамирчин Э.Бадар-Ууганд хvчтэй эсэргvvцэл vзvvлж чадсангvй. Ийнхvv Монгол улс олимпийн их наадмаас хоёр дахь алтан медалиа авлаа. Бадар-Ууган ч ємнєє тавьсан зорилгоо биелvvлж, олимп, ДАШТ-ий хос медальт анхны боксчин болсон билээ.
Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монго¬лын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм. Хvнийг баярлуулах тусам тэр хvний амьдрал сайхан болно хэмээн ярьдаг. Тэгвэл хоёр сая гаруй монголчуудыг баяр¬луулсан Бадараа маань хамгийн сайхан амьдрах нь дамжиггvй. Учир нь монгол хvн бvр тvvнийг хайрлаж байна.
Одоо тэр ємнєє дахин шинэ зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ. Энэ нь монгол боксчин хvрч чадаагvй ДАШТ-ий алтан медаль. Мєн дахин олимпийн аварга болж, монголчуудаа баярлуулах нь тvvний туйлын хvсэл. Vундээ ч хvрч чадна гэдэгт бид гvнээ итгэж байна. Харамсалтай нь тvvний тохойны гэмтэл сайн эдгээгvй учир энэ удаагийн ДАШТ-д оролцож чадахгvй нь. Гэхдээ дараа, дараагийн ДАШТ-д тавьсан зорилгодоо хvрэх биз ээ.
Бадар-Ууганы амьдралын замналыг харахад эгэл жирийн монгол хєвгvvдийн нийтлэг тєрх нvднээ бууна. Шар хаданд єсч, гэр хороолын хvvхдvvдийн нэгэн адил ус зєєн, тvлээ хагалж єссєн эгэл жирийн хvvхдээс олимпийн аварга хvртэл явсан тvvний амьдрал олон хvнд vлгэр дууриал болох биз ээ.
Зуун жил єнгєрсєн ч vл хуучрах тvvхийг тэр бvтээжээ. Єнєєдєр Монголын хvv, бидний бахархал Бадар-Ууган олимпийн аварга болсны нэг жилийн ой тохиож байна. Энэ бол Монголын боксчдын, Монголын спортын, нийт монголчуудын баярын єдєр. Бадар-Ууганы, Тvвшинбаярын авчирсан алтан медаль амьдралын нугачаанд нухлуулан гундуухан явсан монголчуудад сэтгэлийн дэм хайрласан. Монгол хvний омогшлыг тєрvvлж, бахархлыг минь эргvvлэн авчирсан Бадар-Уугандаа баярлалаа. Ийм сайхан хvvхдийг тєрvvлж єсгєсєн аав, ээж, сайн тамирчин болох замд хєтєлсєн багш, дасгалжуулагч, холбооны удирдлагуудад дахин баярласнаа илэрхийлье. Бадар-Ууганыхаа алтан медалиар эрч хvчээ нэмсэн манай ширэн бээлийтнvvд дэлхийн рингнээс медалийн буухиагаа залгуулах болтугай.
Бадараа алтан медалийн тєлєєх тоглолтод Кубын боксчныг ялчихаад монгол хvн бvрийн сэтгэлд дотнохон байдаг нэгэн шvлгийг уншиж билээ.
...Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог.
Олимпийн аварга маань ийн Монголоороо гоёж байна. Тvvнтэй ижил монголчууд бид ч олимпийн аварга Бадар-Ууганаараа гоёж байгаа билээ.
ТАВАН ЦАГАРИГ
Монгол