шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан сэдвийг шинээр нээлээ......... энэ жил ч Ла Лиги бүхний анхааралд байх болов уу....... бусад лигиудын том багийн одууд Испанид ирчихээд байгаа билээ........ энэ зун РЕАЛ-н шинэ ерөнхийлөгч Пэрэз дахин сонгогдон олны анхаарал татсан арилжаа наймааг ихээр хийсэн билээ.......
энэ их мөнгөөр боссон Пэрэз-н баг, Каталоны бэлэг тэмдэг өнгөрсөн улиралд 5 цомын эзэн болсон БАРСА-тай хэрхэн тоглох бол гэдэг нь хүн бүрийн анхаарлыг татах биз ээ.......
ямар ч бсан хүсэн хүлээсэн Ла лигийн тоглолтууд эхэллээ...........
1-Р ТОЙРОГ......8 САРЫН 29-НД……..
Santiago Bernabeu - 78000
Real Madrid 3 - 2 Deportivo La Coruña 26' Raúl 1 - 0
30' 1 - 1 Riki
35' Cristiano Ronaldo (pen) 2 - 1
46' 2 - 2 Juan Carlos Valerón
60' Lassana Diarra 3 - 2
Shots (on Goal) 28(11) 9(3)
Fouls 18 12
Corner Kicks 10 3
Offsides 2 2
Time of Possession 59% 41%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 1 8
РЕАЛ анхны тоглолтоо хожлоор эхлүүллээ…….. Дэпортивог 3-2-р хожлоо………
РЕАЛ-н гараанд – Касилас, Гэрэй, Албиол, Марсэло, Арбэлоа, Шави Алонзо, Диарра, Бэнзэма, Кака, Раул, Кристиан нар гарсан....... 7 шинэ тоглогч..........
Тоглолт эхлээл Кака баруун талаар бөмбөг авч орон хаалганы хажуухнаас цохисон нь хаалганы гадуур гарчихлаа…….
3 минутын дараа Кристиан 16-н гаднаас фрий кик цохисон нь дээшээ нисчихлээ……..
20 минут - Кака 16-н гаднаас баруун хөлөөр цохисон нь мөн л хаалга оносонгүй ээ.......
1 минутын дараа Дэпортиво-н Алварэз 16-н гаднаас цохисныг Касилас хаачихлаа.....
26 минут – Кака урагш маш гоё гаргаж өгснийг Бэнзэма авч 16-с цохисон нь хаалганы зүүн шон хуслаа........ ойсон бөмбөгийг Раул хоосон хаалганд цохиж гоол....... 1-0......
3 минутын дараа Шави Алонкзо-н баруун талаас цохисон фрий кик-г Кристиан 16-с мөргөсөн нь хаалганы дээгүүр......
30 минутанд зочид тэнцүүлчихлээ..... Жука-н цохисон холын фрий кик-г экс Реал-н академийн тоглогч Рики хаалганы урдаас мөргөж 1-1.......
5 минутын дараа Дэпортиво-н хаалгач Аранзубия Раул-г 16-д унагаж шүүгч Борбалан пэналти заалаа...... пэналтиг Кристиан цохиж гоол...... 2-1...... 80 сая фунтын үнэтэй тоглогч анхны лигийн гоолоо хийлээ........
36 минут - Кристиан зүүн жигүүрээр орон төв рүү кросс өгснийг Раул 16-с шууд цохилоо..... хаалгач Аранзубия бариад авав........
6 минутын дараа Кака авч орон 16-н гаднаас хүчтэй цохисон нь хаалганы гадуур......
Кристиан дахин фрий кик цохилоо........ бас л дээшээ нисчихлээ........
2-р үе.........
Үе дөнгөж эхлээл Гуардадо-н кроссыг 34 настай Валэрон 16-н шугам дээр тогтоон хүчтэй цохисон нь хаалганд орж....... 2-2....... Касилас бүр хөдөлж ч чадаагүй........
51 минут - Кристиан зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы гадуур.......
6 минутын дараа Дэпортиво-н Валэрон тоог ахиулах /даблдах/ сайхан боломжийг алдлаа..... зүүн талаас өгсөн Гуардадо-н кроссыг хаалганы урдаас баруун хөлөөр хатгасан нь хаалганы гадуур........ сайхан боломж блаа........
60 минут – Ласс 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохиж гоол...... 3-2........
1 минутын дараа РЕАЛ дахин гоолдох шахав....... 16-н шугам дээрээс Алонзо хүчтэй цохисныг хаалгач Аранзубия хааж ойсон бөмбөгийг Бэнзэма нэмсэн нь хаалга давчихав.......
67 минут - Кристианы дамжуулалтыг Кака тогтоон холоос хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ........ Кака нэг л хаалга онохгүй бх чинь.........
3 минутын Кристиан зүүн талаар авч орон ойроос цохисныг хаалгач Аранзубия хааж булангаар гаргалаа...... мангар хурдан бна шүү........
91 минут Кристиан толгойгоо хальт өшиглүүлээл..... Дэпортиво-н Лопо 16-с унаж татаж бхад мань эр бөмбөгийг мөргөх гээл....... шүүгч ч алдаа заагаад тоглолт дууслаа........
Шинэ Галактико хожлоор лигээ эхлүүллээ.......
АРГАГҮЙ Л ШОУНЫ БАГ ЮМ ДАА.......
РИКИ ТЭНЦҮҮЛЛЭЭ......
РАУЛЫГ УНАГАЧИХЛАА.....
2-1....... ДЭБУТ-ДАА ГООЛДООЛ........
ВАЛЭРОН ТЭНЦҮҮЛЛЭЭ......
ЛАСС ХОЖИЛ АВЧИРЛАА.....
La Romareda - 24700
Real Zaragoza 1 - 0 Tenerife 74' Javier Arizmendi 1 - 0
Shots (on Goal) 17(8) 16(2)
Fouls 16 17
Corner Kicks 7 8
Offsides 2 2
Time of Possession 42% 58%
Yellow Cards 1 5
Red Cards 0 0
Saves 2 7
Лигийн шинэ цэргүүдийн тулаанд Зарагоза яллаа…….. Тэнэрифэ-г 1-0-р хожлоо…….
74 минутанд эзэн багийн Аризмэнди гоолдож….. мань эр 16-с хүчтэй цохиж Тэнэрифэ хаалгач Арагонэсэс хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмээд гоол...... 1-0......
өнгөрсөн улирал доод лигит тоглосон Зарагоза эргэн ирснээ хожлоор зарлалаа.............
8 САРЫН 30-НД...........
ONO Estadi - 10000
Mallorca 2 - 0 Xerez 40' УЛААН КАРТ - Leandro Gioda /Xerez/57' Aritz Aduriz 1 - 0
60' Tuni 2 - 0
90' УЛААН КАРТ - Carlos Calvo /Xerez/Shots (on Goal) 10(3) 7(3)
Fouls 14 13
Corner Kicks 6 6
Offsides 0 0
Time of Possession 51% 49%
Yellow Cards 3 1
Red Cards 0 2
Saves 3 1
Маллорка талбайдаа өнгөрсөн жилийн доод лигийн аварга Xerez-г 2-0-р буулган авлаа............ лигийн шинэ цэргүүд өөрснөө л хожигдлоо доо......... 2 ч тоглогч нь улаан авч хөөгдөөл............
40 минутанд зочин багийн Гойда улаан авч хөөгдснөөр 10-уул үлдлээ.......
2-р үед.... эзэн багийнхан хүний давууг ашиглаж хожлоо.......
57 минутанд эзэн багийн Туни-н зүүн талаас өгсөн кроссыг 16-с Адуриз мөргөж 1-0.....
3 минутын дараа Адуриз-н урагш гаргаж өгсөн дамжуулалтыг Туни 16-с зүүн хөлөөр хаалгачийг давуулж хөөргөж цохин 2-0...... Адуриз Туни 2 сайхан хосолж бна даа...........
Цаг дуусах мөчид зочин багийн Калво 2 дахь шараа авч хөөгдснөөр зочид 9-үүлээ тоглолт дуусгалаа.........
La Rosaleda - 12000
Málaga 3 - 0 Atlético Madrid 34' Nabil Baha 1 - 0
62' Manuel Torres Caturla 2 - 0
89' Xavi Torres 3 - 0
Shots (on Goal) 8(4) 16(3)
Fouls 16 8
Corner Kicks 4 5
Offsides 8 0
Time of Possession 34% 66%
Yellow Cards 4 4
Red Cards 0 0
Saves 3 1
МАЛАГА Атлетиког бут ниргэлээ………. Яг 1 жилийн өмнө өнгөрсөн улирлын лигийн нээлтэнд Атлетико талбайдаа МАЛАГА-г 4-0-р бут ниргэж бсан…… тэр хариугаа Малага чангахан авлаа даа…….. уул нь энэ зун Атлетико ВАЛЛАДОЛИД-с ирээдүйн Касилас гэгддэг хаалгач Асэнжог аваад бсан...... тэрээр энэ тоглолтонд гараанд гарсан ч 3 гоол алдлаа даа........ мөн БЭТИС-н хамгаалалтын мастер Жуанитог энэ зун Мадридын баг авсан...... тэр ч мөн энэ тоглолтонд гараанд гарсан........
1-р үеийн дунд үед Атлетико коуч Рэсино хөөгдчихлөө.…… шүүгч руу дайрч бгаал..........
34 минутанд эзэн багийн Дуда-н зүүн талаас өгсөн кроссыг Баха хаалганы урдаас маш гоё унаж татаж гоол…… 1-0….. маш гоё гоол блаа……. энэ долоо хоногийн Ла лигийн шилдэг гоол болох бх........
2-р үед....
62 минутанд холын фрий кик-г Лукью 16-с мөргөж хаалгач Асэнжо хаасан ч ойсон бөмбөгийг Ману /эхний үед сэлгээгээр орж ирсэн/ нэмээл гоолдлоо....... 2-0......
Цаг дуусахаас 1 минутын өмнө Шави Торрис булангийн цохилтыг 16-с мөргөж 3-0..........
МАЛАГА ч лигийг сайхан эхлүүлж бна аа......... Атлетико-с өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа............
ЦӨМ ШААЛГАЛАА ДАА…..
Reyno de Navarra - 17000
Osasuna 1 - 1 Villarreal 32' 0 - 1 Santi Cazorla
37' Walter Pandiani 1 - 1
Shots (on Goal) 7(2) 11(7)
Fouls 18 14
Corner Kicks 4 14
Offsides 2 0
Time of Possession 43% 57%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 6 1
ОСАСУНА талбайдаа шар шумбагчидтай тэнцлээ…….. Шар шумбагчид өнгөрсөн 4 дэхэд Евро лигид Голландын Брэдаг 6-1-р бут ниргэсэн билээ……. Гэтэл энэ удаа Осасуна-н талбайд 1 оноо л авлаа…….
Энэ тоглолтонд Шар шумбагчдын шинэ цэрэг Нилмар гараанд гарсан……..
32 минутанд шар шумбагчдын Казорла холоос хүчтэй цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганд орчихлоо……. 0-1…….
5 минутын дараа эзэн багийн Аранда-н тавьж өгсөн дамжуулалтыг 16-с Пандиани шууд цохиж гоол…… 1-1……….
Осасуна хаалгач Рикардо энэ тоглолтонд тун сайн блаа....... Нилмар, Какорла, Пирэс нарын цохилтуудыг тун сайн хаасан........ 6 сэйв........
El Sardinero - 16421
Racing Santander 1 - 4 Getafe 12' 0 - 1 Rafa Lopez
28' 0 - 2 Roberto Soldado
33' 0 - 3 Roberto Soldado
42' Mehdi Racen 1 - 3
56' 1 - 4 Roberto Soldado
Shots (on Goal) 4(3) 9(6)
Fouls 14 10
Corner Kicks 4 5
Offsides 2 2
Time of Possession 26% 74%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 2 2
РЭСИНГ-г Гэтафэ талбайд нь 4-1-р бут ниргэлээ……. Солдадо хэт трикдээл.......... Гэтафэ өнгөрсөн жил унангаа алдсан билээ.........
12 минутанд Гэтафэ-н Рафа Лопэз булангийн цохилтыг 16-с мөргөж 0-1......
16 минутын дараа зочин багийн Адриан Гонзалэз-н цохисон бөмбөг хамгаалагчид ойсныг Солдадо авч хаалга руу цохин гоол...... 0-2......
Дараахан нь Солдадо 16-с цохисон нь хаалганы баруун шон хусаал..........
33 минутанд ГЭТАФЭ-н Парэжо-н зүүн талаас өгсөн ойрын дамжуулалтыг Солдадо хаалга руу чихэж 0-3.........
Эзэн багийнхан 16-н гаднаас фрий кик цохисон нь дээд хөндөл хуслаа.......
42 минутанд эзэн багийн Расэн 16-н шугам дээрээс хүчтэй цохиж гоол....... 1-3.........
2-р үе....
2 минутын дараа Гэтафэ-н Парэжо 16-н гаднаас фрий кик хүчтэй цохисныг эзэн багийн хаалгач Тоно маш сайхан хаалаа........
56 минутанд зочин багийн Ману-н урагш гаргаж өгснийг Солдадо авч баруун талаар орон ойроос цохиж гоол....... 1-4..............
өнгөрсөн улирлын ГЭТАФЭ-н мэргэн бууч Солдадо хэт трик хийлээ.........
San Mames - 38000
Athletic Bilbao 1 - 0 Espanyol 78' Gaizka Toquero 1 - 0
Shots (on Goal) 14(4) 8(1)
Fouls 11 18
Corner Kicks 6 3
Offsides 3 4
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 6
Red Cards 0 0
Saves 1 3
Баскууд ЭСПАНИОЛ-г талбайдаа 1-0-р буулган авлаа……. 78 минутанд эзэн багийн Токьюро гоолдож.......... мань эр дамжуулалт авч орон 16-с цохиж гоол........
өнгөрсөн долоо хоногт Испанийн Супер цомын финалд БАРСА-д хожигдсон Баскууд лигээ хожлоор эхлүүллээ......
энэ сарын эхээр багийн ахлагчаа /Дани Жаркью/ алдсан Каталанчууд дараагийн тойрогт РЕАЛ-тай тоглоно..........
Эспаниолын хаалгач Камэни энэ тоглолтонд маш гоё сэйв хийсэн.... 70 минутанд тоглолтын цорын ганц гоолын эзэн Токьюро хаалганы урдаас маш эвгүй мөргөснийг маш гайхалтай хаасан........
Mestalla - 50000
Valencia 2 - 0 Sevilla FC 45' УЛААН КАРТ - Frederic Kanouté СЭВИЛЛ47' Mata 1 - 0
80' Pablo 2 - 0
Shots (on Goal) 8(6) 3(1)
Fouls 20 14
Corner Kicks 7 0
Offsides 1 1
Time of Possession 58% 42%
Yellow Cards 1 2
Red Cards 0 1
Saves 1 4
Valencia CF 2: Moyá, Miguel, Alexis, Dealbert, Bruno (Mathieu, 46), Marchena (Albelda, 58), Banega, Pablo Hernández, Mata, Silva (Míchel, min. 83) and Villa.
Sevilla FC 0: Palop, Konko, Squillaci, Escudé, Navarro
Referee: Rubinos Pérez.
ВАЛЭНСИЯ талбайдаа СЭВИЛЛ-г 2-0-р буулган авлаа……..
21 минут СЭВИЛЛ-н Ромарик гэмтээд шинэ цэрэг Зокора орж ирлээ.........
2 минутын дараа Каноутэ эсрэг багийн Бруног үсрэхдээ тохойдож толгойг нь хагалаал шар карт….
1 үеийн төгсгөлд Каноутэ Марчэна-н хөл рүү жийж ороод дахин шар карт авч хөөгдлөө..... СЭВИЛЛ-нхэн хүн дутуу 2-р үед тоглох нь ээ.........
2-р үе эхлээл 2 дахь минутанд эзэн багийн Банэга-н тууж авч орж бсан бөмбөгийг 16-с Мата шууд зүүн хөлөөр цохиж гоол........ 1-0.........
80 минутанд Банэга-н урагш гаргаж өгснийг Пабло 16-н шугам дээрээс хаалгачийг давуулж цохиол 2-0.......
Энэ тоглолтонд Сэвилл-н шинэ цэрэг Зокора Нэгрэдо нар сэлгээгээр тоглосон.......... Каноутэ улаан авснаас болоол СЭВИЛЛ нухуулчихлаа даа.........
МАТА ГООЛ……….
Juegos Mediterraneos - 12000
Almeria 0 - 0 Valladolid 13' УЛААН КАРТ - Nivaldo ВАЛЛАДОЛИДShots (on Goal) 20(5) 7(1)
Fouls 9 11
Corner Kicks 12 2
Offsides 5 0
Time of Possession 57% 43%
Yellow Cards 2 2
Red Cards 0 1
Saves 1 5
Алмэрия хүн дутуу багийг талбайдаа буулган авч чадсангүй ээ…………. 13 минутанд Валладолид-н Нивалдо улаан карт авч хөөгдсөн………. Хүний илүүг эзэн багийнхан ашиглаж чадсангүй ээ…..
Уул нь Алмэрия-нхан талбайдаа тун сайн тоглодог……. Тэд өнгөрсөн жил талбайдаа 11 хожил 4 тэнцээ 4 хожигдол авч бсан………..
Энэ тоглолтонд Валладолид-н хаалгач Жакобо тун сайн блаа… 5 сэйв……
8 САРЫН 31-НД............
Estadio Camp Nou - 75000
Barcelona 3 - 0 Sporting Gijon 18' Bojan Krkic 1 - 0
42' Seydou Keita 2 - 0
82' Zlatan Ibrahimovic 3 - 0
Shots (on Goal) 20(9) 9(5)
Fouls 10 12
Corner Kicks 9 7
Offsides 2 6
Time of Possession 79% 21%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 5 6
Манайхаас гараанд – Валдэз, Пуёол, Пикью, Максвэлл, Алвэс, Бускуэтс, Кэйта, Шави, Бояан, Ибра, Пэдро нар гарч сэлгээгээр Абидал, Жэффрэн, Фонтас нар тоглосон………. Пэп 5 дахь цомын авчирсан Пэдрог Мэсси-н оронд гараанд гаргажээ…….…… Мэсси Аргэнтинийн шигшээг зорьсон билээ…….. Инэста Маркэз нар гэмтэлтэй бгаа.......
Мөн Анри Яаяа нарыг сэлгээнд суулгаж Бояан Кэйта Максвэлл нарыг гараанд гаргасан……..
Гижоны хувьд гарааны 5 тоглогч гэмтэлтэй тул энэ зун шинээр авсан 5-г гараанд гаргасан аж…….
Тоглолт эхлээл манайхан доминантлаал……..
18 минутанд Шави-н цохисон булангийн цохилт-г 16-с Кэйта мөргөж Бояанд дамжуулсныг Бояан чулуу болгож 1-0......
14 минутын дараа Максвэлл баг алах дөхөв....... хойш дамжуулсныг нь Баррал авч цохисныг Валдэз аюулгүй болгов........
40 минут – Ибра-н цохилтыг Гижоны хаалгач Колинас хаачихав.......
2 минутын дараа Алвэс-н баруун талаас өгсөн кроссыг Кэйта 16-с мөргөж 2-0....... Кэйта мөргөөгүй бол ард нь Пикью эд нар гээл дан манайхан үсэрч блаа........
2-р үе.....
Зочин багийн Баррал /53 болон 58 минут холоос цохисныг/ гоолдохыг хичээсэн ч..... Валдэз хаачихаад блаа........
Ибра-н мөргөлтийг Колинас хаалаа...
82 минут - Алвэс-н баруун талаас өгсөн кроссыг хамгаалагч мөргөж арагш алдсныг Ибра ойроос сунан унан мөргөөл 3-0...... анхны гоол........ дэбут-ндаа л гоолдлоо........
Сайхан тоглож лигээ хожлоор эхлүүллээ........
ИБРА........
БОЯАН ГООЛ.........
КЭЙТА........
ПЭДРО......
ШУМБАН МӨРГӨЛӨӨ.........
ЭХНИЙ ЮМ Л ХЭЦҮҮ БДАГ....... АНХНЫ ГООЛОО ХИЙЧИХЛЭЭ ТЭХЭЭР ОДОО ГООЛДООД БЖ ДЭЭ.......