Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby VicKtoR » Fri Sep 04, 2009 8:07 am

Uuganaa wrote:Заяаг оруулалгүй яадын. Угасаа орно.

Угасаа ЛИВЭРПҮҮЛ л гэж байгаа бол орий шдэ



Юу? тэр нөгөө Челсэе-н эвэе жерси дээр Заяа гэцэн үү? :smile: Ливерпүүл байсан юм уу :RD
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby carlsberg_mgl » Fri Sep 04, 2009 10:01 am

Худалдаачин wrote:Энэ сайхан эдийг 100д зарлаа. Размер М... Тэр тэмцээнд орох гээд байгаа улсууд энүүгээр гангарвал гоё бусуу :mrgreen:

Image Image

XL baina uu ?
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Sep 04, 2009 10:14 am

Image
Image

За шинэ цэнгэлдэхийн маань ажил хэвийн үргэлжлэж эхлэх юм байна. Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр өнгөрсөн найман сард 2 янк цэнгэлдэхийн ажлыг түр зогсоогоод байсан. Нийт 800 сая ам.долларын өртөгтэй төсөл. Anfield маань ойролцоогоор 45000 хүний суудалтай бол шинэ цэнгэлдэх 60000 хүний суудалтай. Үйл ажиллгаа хариуцсан захирал Purslow хэлэхдээ 2018 оны Дэлхийн аваргын тоглолтыг шинэ цэнгэлдэхэд хийлгэх болно..Дэлхийн топ төвшинд хүрэхээр шинэ технологи, аркетиктур шийдэл агуулсан цэнгэлдэхийг хийж байгаа гэсэн байна.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Sep 04, 2009 10:21 am

http://www.lfchistory.net/redcorner_articles_view.asp?article_id=2833
Манайхан энийг орчуулаад тавиач хөө.. :eek:
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Redbull » Fri Sep 04, 2009 10:57 am

Зо зо мань мэт нь ч тэнцэхгүй юм байна дөө бичлэг 100 хүрээгүй, 97 дээр ядаж 1 ч очоогүй байдаг :sad:
Идэвхтэй гишүүдээ оролцуулна л гэсэн байна уул нь ч би маш идэвхтэй уншигч шд :RD
Steven Gerrard. His personal number is 8, but he is the number one. Pip33Ger8
User avatar
Redbull
Pip33Ger8
Pip33Ger8
 
Posts: 411
Joined: Fri Feb 06, 2009 12:36 pm
Location: Asia

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Redbull » Fri Sep 04, 2009 11:03 am

Эсвэл Чат гэдэг лүү нь орж 100 болгодог ч юм билүү :D
Steven Gerrard. His personal number is 8, but he is the number one. Pip33Ger8
User avatar
Redbull
Pip33Ger8
Pip33Ger8
 
Posts: 411
Joined: Fri Feb 06, 2009 12:36 pm
Location: Asia

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby doink » Fri Sep 04, 2009 11:10 am

Тэмцээн чинь хаана болох гээд байгаа юм бэ? очиж хармаар байна. Манай энэ хэд бол Онол үнэн сайтай байдын амьдрал дээр хэр гэдгийг нь харъя л даа. Том биетэй цэвэрлэгч хэрэг болвол хэлээрэй. Би очоод цөм цөм мөргөөд, түлхээд, хашраагаад өгнөө.
Айлаас ирэхээр "Академи"-аа ух...
User avatar
doink
 
Posts: 94
Joined: Tue Sep 01, 2009 10:50 am
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Sep 04, 2009 11:15 am

Сүлд wrote:Зо зо мань мэт нь ч тэнцэхгүй юм байна дөө бичлэг 100 хүрээгүй, 97 дээр ядаж 1 ч очоогүй байдаг :sad:
Идэвхтэй гишүүдээ оролцуулна л гэсэн байна уул нь ч би маш идэвхтэй уншигч шд :RD


Чи салхидалтанд байсан гэдгээрээ орноо.. :eek: санаа зоволтгүй
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Fri Sep 04, 2009 3:06 pm

Steven Gerrard to captain England
Тэрри баг зэрэг гэмтэлтэй байгаа болохоор нөхөрсөг дээр Ахлагч маань Английн шигшээн ахлагчийн туузыг зүүж тоглож магадгүй гэсэн шуум гарч.Бас Чөөгийгийн Хүрэн дахин шигшээд дуудагдсан болохоор манай Глэнтэй байрлал давхцаж магадгүй...Гэхдээ л асуудалгүй гараанд гарах биз ээ.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Captain » Fri Sep 04, 2009 3:14 pm

Tomroo_Kop wrote:Steven Gerrard to captain England
Тэрри баг зэрэг гэмтэлтэй байгаа болохоор нөхөрсөг дээр Ахлагч маань Английн шигшээн ахлагчийн туузыг зүүж тоглож магадгүй гэсэн шуум гарч.Бас Чөөгийгийн Хүрэн дахин шигшээд дуудагдсан болохоор манай Глэнтэй байрлал давхцаж магадгүй...Гэхдээ л асуудалгүй гараанд гарах биз ээ.

үхсэн бор юугаараа гараанд гардаг юм Глен гэж мангас байхад чинь :mrgreen:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby mr_ganzo » Fri Sep 04, 2009 4:06 pm

Za zaluusaa taniltsii. Bi Liverpooliin ulaan fan bna. Ganzorig gedeg. 2002 onoos hoish odgoog hurtel ene bagtai zuuraldaj irleedee.
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby mr_ganzo » Fri Sep 04, 2009 4:11 pm

Bishee anduursan bololtoi. MKC-iin Ganzo bagshtai anduurad bna uu ugui yu
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby ballu » Fri Sep 04, 2009 5:56 pm

:-o :-o :-o
Fernando Torres vs Albert Riera ||HD||
http://www.youtube.com/watch?v=RC69DozIX5s
Last edited by ballu on Fri Sep 04, 2009 5:59 pm, edited 1 time in total.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Шүдэрхэг » Fri Sep 04, 2009 9:55 pm

За энэ чинь хэд xоног ороогүй тоглолт эдэр ч болоогүй эдэр гэж бодсон чинь xуудсийн тоо юу вэ... гайхлаа штээ... Яамар гоё юм бэ новш гэж Монголдоо байдаг байсан бол орохгүй юу!!! Чөрмөснүүдийн хаалганд хат-трик хийгээл.... дараа жил яг орноо! xүүxдүүдэд бөмбөг өшиглөxийг зааж өгнөө! :mrgreen: :RD
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby carlsberg_mgl » Fri Sep 04, 2009 10:40 pm

за манайхаан...өглөө цагтаа ирнэ шүү... :grin:
19өөс зам зуур нийлэх хүн байвал залгаарай.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Fri Sep 04, 2009 11:16 pm

carlsberg_mgl wrote:за манайхаан...өглөө цагтаа ирнэ шүү... :grin:
19өөс зам зуур нийлэх хүн байвал залгаарай.

13iim buudal deer zogsoj bwal kheden tsagiin uyed yawah be
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Тэгшээ » Sat Sep 05, 2009 10:50 am

Sport Window Cup 2009-д тоглож чадахгүй ч гэсэн багаа очиж сайхан дэмжнээ. Манайхан бэлтгэлээ сайн хангаарай. За тэгээд үзүүлээд өгөөрэй манайхан :gold :eek: :D

We'll never walk alone!!!


Image
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Тэгшээ » Sat Sep 05, 2009 11:03 am

Tomroo_Kop wrote:Steven Gerrard to captain England
Тэрри баг зэрэг гэмтэлтэй байгаа болохоор нөхөрсөг дээр Ахлагч маань Английн шигшээн ахлагчийн туузыг зүүж тоглож магадгүй гэсэн шуум гарч.Бас Чөөгийгийн Хүрэн дахин шигшээд дуудагдсан болохоор манай Глэнтэй байрлал давхцаж магадгүй...Гэхдээ л асуудалгүй гараанд гарах биз ээ.


Зүүчээсээ билээ :RD

Image
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Sat Sep 05, 2009 2:07 pm

Стивен Жеррард – Миний намтар (Арван долдугаар бүлэг)


ГАЙХАМШИГ
Хаа сайгүй “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид холхиж, уухайлан дуулах Стамбулд хөл тавихад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Нисэх онгоцны буудлаас зочид буудал хүртэлх замд ийм л дүр зураг нүдний өмнө хөвөрнө.nuur1-204x3001

Зочид буудал хүрэх замдаа автобусны цонхоор ийн харж явахад бүх л хүнийг таньдаг юм шиг санагдаж байж билээ. Тоглолт эхлэх хүртэл 48 цагийн зай байгаа ч Стамбул ийнхүү скоузчуудаар дүүрч, гайхалтай уур амьсгал бүрдээд байлаа. Зочид буудлынхаа өрөөнөөс гарахад хонгилд манай хөгжөөн дэмжигчид алхаж, тэгээд намайг харангуутаа “Стиви үзүүлээд өгөөрэй. Амжилт хүсье” хэмээгээд эрхий хуруугаа гозойлгон мөрөн дээр нөхөрсгөөр алгадах аж. Бидний байрласан зочид буудалд манай хөгжөөн дэмжигчид олноороо буудаллажээ. Тэднийг хараад би Каррад хандан “Ливерпульд бараг хүн үлдээгүй байх аа” хэмээж байв. Мэдээж дэмждэг баг нь “Аваргуудын лиг”-ийн шувтаргын тоглолтод шалгарчихаад байхад хэн гэртээ үлдэхийг хүсэх билээ. Хоолонд орохоор цайны газар луу шатаар уруудахад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчидтэй зөрөн, бэлтгэлдээ явахаар автобусанд суух замд зургаа татуулж, гарын үсгээ өгөхийг хүссэн фанатуудтай нүүр тулдаг байлаа. Хэдийгээр би багийнхаа дэмжигчдэд хайртай боловч тэд тоглогчидтой зэрэгцэн нэг буудалд байрласан нь тун хүнд ажээ. Зогсоо чөлөөгүй уухайлан дуулах тэдний чимээнд өрөө маань чичрэх мэт болох бөгөөд ийм нөхцөлд унтаж амрахад бэрх байлаа. Цонхоо хааж, хөшгөө битүүлээд толгой дээрээ дэр тавьсан ч нэмэргүй. “Чи хэзээ ч ганцаар алхахгүй”, “Энфильд Рөүдийн өргөн чөлөө” гээд тэдний дуулах дуунд төгсгөл үгүй. Яг л цэнгэлдэх хүрээлэнд, үзэгчдийн суудлын өмнө байгаа мэт сэтгэгдэл төрнө. Өмнө дурдсан хуучны дуунууд дээр “Стамбулд бид тав дахь түрүүгээ авна”, “Галт цагариг” гэх зэрэг тэр жилийн шигшээ тоглолтод зориулсан шинэ дуу мөн эгшиглэх аж. Хөгжөөн дэмжигчдийн уухайлан дуулах нь яг л автомат буугаар толгой руу минь галлах мэт санагдаж, шөнө бүр ийн шүршүүлсээр сүүлдээ өөрийн мэдэлгүй амандаа аялан зогсож байдаг болсон.
Хааяа эрж хайж явсаар чимээгүй өрөө олоод хэвтэхэд гар утас маань зогсоо зайгүй дуугарч амар заяа үзүүлэхгүй. Гэр бүлийнхэн болон найз нөхөд маань амжилт хүсэхийн зэрэгцээ тоглолтын тасалбар шалгаан асуух аж. Дэлхий даяар, ялангуяа Ливерпулийн оршин суугчдын талаас илүү нь “Аваргуудын лиг”-ийн логог тавьж, “Ататюрк” цэнгэлдэх хүрээлэн хэмээн бичсэн энэ тоглолтын тасалбарыг олж авахыг туйлаас их хүсч байсан нь лавтай. Шигшээ тоглолтод бэлтгэхийн зэрэгцээ тэдэнд тасалбар олж өгнө гэдэг хэцүү ажил байлаа. Багаас тоглогч бүрт 25 тасалбарын эрх өгсөн. Энэ хэдийгээр цөөн тоо биш боловч гуйсан хүн болгонд өгнө гэхээр хангалтгүй байв. Каррад “Миний тасалбар олж өгөх хүний жагсаалт бүр 50 гарчихлаа” гэхэд тэр над руу хараад “Минийх ч бас адилхан” хэмээн инээж билээ. Тэгэхээр юуны өмнө гэр бүлийнхнийгээ л нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тиймээс аав, Пол ах хоёрт эн тэргүүнд тасалбар өгнө. Ээж, Алекс хоёр харин Стамбулд ирээгүй юм. Би Алексаас Стамбул руу хамт явъя гэж зөндөө гуйсан ч тэр Ливерпульд үлдсэн нь дээр гэж үзсэн. Учир нь тэр нисэх дургүй юм. Боггод мөн хамт явъя гэсэн ч тэр бас л онгоцоор нисэхийг үзэн яддаг тул үлдэв.
“Алив Богго, чи ийм тоглолтыг үзэлгүй өнгөрөөх гэж үү” хэмээхэд тэр “Би бүтэн дөрвөн цаг нисч чадахгүй ээ” гэж билээ. “Струан чамд тохилог, сайхан нислэг олж өгөх байх аа. Санаа зоволтгүй дээ” гэж гуйхад тэр аанай л толгой сэгсэрсэн хэвээр байсан.
Струан энэ үеэр маш завгүй болоод байв. Миний төлөөлөгчийн ажлаа хийхийн зэрэгцээ аяллын зохицуулалт, тасалбарын хуваарилалт гээд түүнийг ер чөлөөтэй суулгаагүй. Утас нь зогсоо зайгүй хангинана. Мөн зарим нэг тоглогч амжилт хүссэн үгээ түүгээр дамжуулан хэлж байлаа. Жон Терри залгаж, “Стивид амжилт хүссэнийг минь уламжилж өгнө үү” хэмээн хэлжээ. Струан түүний үгийг надад дамжуулахад би маш их баярлаж, сэтгэл хөдөлсөн. Жей.Тиг би маш их хүндэтгэдэг бөгөөд энэхүү мэндчилгээ нь үүнийг улам лавшруулсан юм. Манай баг “Челси”-г хожсон ч Жей.Ти үүнийг мартан надад амжилт хүсчээ. Хэрэв “Челси” “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарвал би түүнийг дэмждэг гэдгээ ойлгуулахын тулд Жей.Ти рүү залгах болно.
Түүнчлэн Тьерри Анри надад мессеж илгээсэн байв. Бүхий л улирлын турш Тьерри Анри болон Жей.Титэй бие биеэ урж тасдахаас наахнуур өрсөлдөж байсан бол одоо тэд надад элэгсгээр амжилт хүсч байна. Стамбулын тулаанаас өмнө тэд ийнхүү надад сэтгэлийн дэм, урам хайрласныг нь би хэзээ ч мартахгүй. Хэрвээ тоглолтын явцад тэднийг талбайн гадна сууж байхыг харвал би бүх л хүчээ энэ залуусын төлөө зарцуулж, талархлаа илэрхийлэх болно, амлаж байна. 2006 онд “Арсенал” “Аваргуудын лиг”-ийн шувтаргад шалгарах болзлоо хангангуут би утсаа шүүрэн авч Анри руу амжилт хүссэн мессеж явуулж байлаа. Даанч Парист тэдний баг “Барселона”-г тогтоож барьж дийлээгүй билээ.
“Ататюрк” цэнгэлдэх хүрээлэнг алсаас харахад цөлд буусан агаарын хөлөг мэт дүнхийх аж. Бараа нь харагдсанаас хойш нэлээн явж байж тэнд хүрч байлаа. Анхны бэлтгэлээ хийхээр “Ататюрк”-ийг зорих замд Карра “Бид хаана тоглох гээд байна аа?” хэмээн хачирхан дуу алдаж байв. Би ч түүнтэй санал нийлэн “Аргагүй л шигшээ тоглолт болох цэнгэлдэх байна даа” гэж хэлсэн.
Цэнгэлдэх хүрээлэнд очоод “Милан”-ы цуут ахлагч Паоло Мальдинигийн хамт хэвлэлийн бага хуралд оролцов. Багийнхантайгаа хамт явж байгаад хурлын танхим руу зүглэхэд Карра араас “Аваргын цом харагдвал гараа битгий хүргээрэй” хэмээн захиж байв. Бусад нь ч гэсэн түүнтэй санал нэг буйгаа илэрхийлэн зангана. Хөлбөмбөгт энэ мэт мухар сүсэг гэмээр зүйл цөөнгүй бий. Хэвлэлийн бага хурлын танхим руу ороход тусгайлан бэлтгэсэн тавцан дээр мөнгөлөг цом сүр жавхлантайгаар гялалзан дүнхийж угтлаа. Цомын хажуугаар алхан өнгөрөхөд Каррагийн “Цомд битгий хүрээрэй” гэсэн үг нь чихэнд дүнгэнэсээр байв. “Магадгүй маргааш би энэ цомыг толгой дээрээ өргөөд баяртайгаар хашгиран зогсох ч юм бил үү” хэмээн бодов. Тийм боломж гарна гэж найдаад тэгэхэд л цомд хүрч үзье дээ.
Гэвч цомын хажуугаар өнгөрөх мөчид биеэ барина гэдэг хэцүү ажээ. Хүн болгоны авахыг хүсдэг “Аваргуудын лиг”-ийн түрүү багийн цом “Надад хүрээч” гэж дуудаад байгаа юм шиг санагдана. Хүрч үзэхсэн гэсэн хүсэл, битгий хүрээрэй гэсэн багийнхны маань ятгалга зөрчилдөн сэтгэл хоёрдон алхаж явахад гар маань хөлөрчихсөн байлаа. Гэрэлд гялалзах цомд ховсдуулах мэт болжээ, би. Кенни Далглиш, Грэм Саунесс, Алан Хэнсен нарын “Ливерпуль”-ийн домог болон яригдах тоглогчдын авч байсан энэ цомыг төрөлх хотдоо аваачихыг туйлаас хүсч байлаа. Арайхийн биеэ татан авч цомд хүрэлгүйгээр суудалдаа очлоо. Хэрэв цомыг ганцхан илээд өнгөрсөн бол Карра намайг уучлахгүй байсан биз.
Би суудалдаа тухлаад Мальдини руу харахад итали эр тун тайван инээмсэглэн суух аж. Би түүний дэргэд өөрийгөө нялх хүүхэд шиг л төсөөлж, мэдэрч байлаа. Тэр ийм хуралд олон удаа оролцож байсан болохоор сандарч мэгдсэн байдал огт харуулсангүй. “Милан”-ы домогт тоглогчийн ээлжит нэгэн финал. Тэр над руу хараад инээмсэглэхэд өөгүй цэвэрхэн цагаан шүд нь нүдэнд содон тусав. Харж байгаа нь цаанаа л нэг итгэлтэй ажээ. Тэр даруй “Чөтгөр аваг. “Милан”-ыхан биднийг төвөггүй хожно гэж бодож байгаа бололтой” гэсэн бодол зурсхийн орж ирсэн. Зурагчдад зориулан бид гар барин зогслоо. Би түүн рүү хараад дараа нь цом дээр харцаа тогтоов. “Маргааш бид хоёрын хэн нь энэ цомыг өргөх бол? Хэн нь аваргын цомыг авч харих вэ?” Намайг ийн мөрөөдөн зогсож байхад Мальдини “Маргааш амжилттай тоглохыг хүсье” хэмээгээд бодлыг минь сарниуллаа.
Хүн болгон л “Милан”-ы хожих магадлал илүү хэмээж байв. Бооцоо тавигчдын дийлэнх тэдэнд мөнгөө даатгаж, мэргэжилтнүүд түүх сөхөн тойм өгүүлцгээнэ. Стамбулд аваргын цом өргөх ахлагч нь Мальдини гэх хүн маш олон байсан. Би түүнд хандан “Паоло, чи энэ цомыг дөрвөн удаа өргөж үзсэн биз дээ. Надаар ганц удаа өргүүлчих л дээ” гэж гуймаар санагдана.
UEFA-гаас гаргаж өгсөн машинд суугаад буудал руугаа буцаж явахдаа бодлоосоо ангижирахыг хичээж байв. Гэвч маргааш миний амьдрал дахь хамгийн хүнд үдэш тохионо гэсэн бодол толгойноос минь салахгүй хэвээр. Мальдинитай хамт хэвлэлийн хуралд сууснаар өрсөлдөгч багийнхаа хүч чадал, хэр хэмжээг улам илүү мэддэг мэт болжээ. Андрей Шевченко, Кафу, Кака, Эрнан Креспо нарын эсрэг халз тоглож байгаа зураглал нүдээ аньсан ч үл арилна. Айдас хургаж, бодолдоо дарагдсанаас болж гэдэс маань зангиран бие тавгүйтүүлж байлаа.
Гэхдээ удалгүй миний тэмцэгч араншин илэрч эхэлсэн. Өрсөлдөгчдөө хүндлэл үзүүлэх нь зүйн хэрэг ч айж ер болохгүй билээ. Бид “Ливерпуль”-ийнхэн, тиймээс ямар ч нөхцөлд эцсээ хүртэл тоглох л ёстой. Карра тэргүүтэй манай залуус хангалттай олон сорилтыг амжилттай даван энд ирсэн. Стамбулд ирэх зам маш хүнд, хэцүү байсныг бүгд мэднэ. “Олимпиакос”, “Ювентус”, “Челси” гээд шат болгонд биднийг хүчтэй өрсөлдөгчид давуу байдалтайгаар хүлээж байсан билээ. Тэр бүгдийг даваад энэ хүртэл яваад ирсэн болохоор бидэнд алдах зүйл үгүй. Зочид буудал, цэнгэлдэх хүрээлэнгийн хооронд явахдаа автобус болон машины цонхоор харахад манай хөгжөөн дэмжигчид шигшээ тоглолтод огтхон ч санаа зовоогүй шинжтэй байцгаана. Тэдний харц нь “Стиви чи юунд санаа зовох вэ? Өөрийнхөө чадах хэмжээнд л тогло” гэх мэт тайван харагдах ажгуу. Маргааш юу ч тохиолдсон бид Ливерпульдээ баатрын хувиар эргэн очих билээ. Хөгжөөн дэмжигчид маань багтаа хайртай, багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй үнэнч. Ийм фанатууд бид шигшээ тоглолт хүртэл авч ирлээ. Энэ л тэдний хувьд том ялалт, амжилт учраас скоузчууд баяраа хэдийнэ тэмдэглээд эхэлсэн байсан. Улирлын эхэнд тавдугаар сарын 25-нд болох шигшээ тоглолтод “Милан”-ы шалгарах магадлал өндөр байсан бол тухайн үед “Ливерпуль”-ийнхнийг энэ өдөр зурагтынхаа өмнө шар айраг бариад тухлан сууна гэж таамагласан хүн олон биз ээ. Тэгэхээр “Милан”-д л дарамт илүү мэдрэгдэж байгаа, харин “Ливерпуль”-д ийм хүндрэл байх ёсгүй. Тиймээс хожихын төлөө шунаж сэтгэлээ чилээлгүй, чадахаа хийгээд л гэртээ харина гэсэн бодолтой тоглох хэрэгтэй байлаа, бид.
Оройн хоолны дараа Карра, Диди, Сами бид нар манай өрөөнд маргааш болох тоглолтын талаар, бидэнд ямар давуу тал байгаа, юу дутагдалтай вэ гэх мэт зүйлийг ярилцлаа. Би тэдэнд хандан “Биднийг ийм хол явна гэж хүмүүс таамагласан болов уу. Тэгвэл дахиад тэдний тооцоолоогүй зүйлийг хийцгээе залуус аа” хэмээн хэлж байв. Тэр шөнө шигшээ тоглолтын тухай бодлоосоо болоод тухтай унтаж чадаагүй ба өглөөнөөс хойш дэн дунтай явсаар оройтой золголоо. Энэ хүртэл явж ирсэн болохоор одоо эцсийн хүчээ шавхаад хичээхэд л нэр нь түүхийн хуудсанд тодоор бичигдэнэ гэдгийг манайхан бүгд мэдэж байсан. Энэ түүхийг бүтээх цаг нь болжээ. Автобус ирлээ, цэнгэлдэх хүрээлэн рүү явахаар зочид буудлаасаа гарав. Манай багийн хөгжөөн дэмжигчид зочид буудлын гадна талд бүчин авч, урмын үг хайрлан уухайлахад зүрхний цохилт түргэсэн хүч нэмэгдэх мэт боллоо. Автобусны арын суудал дээр суугаад гүнзгий амьсгаа аван тухаллаа.
“Ататюрк” хүрэх зам үнэхээр гайхалтай байлаа. Европын хэмжээний тэмцээнд айлчлан тоглоход бүрээ бөмбөр хангинаж, эсрэг багийн хөгжөөн дэмжигчид элдвээр зүхэж хараан, суусан автобусны цонхон дээр шил, чулуунаас эхлээд шүлс хүртэл ирж буух нь түгээмэл байдаг билээ. Харин энэ удаа туркүүдийн барьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн хүрэх зам тайван, намуухан байлаа. Гэтэл “Ататюрк”-д дөхөөд очмогц манайхан тэнд хэдэн мянгаараа угтан авав. Тэд бол баг нь ертөнцийн хаана ч тоглосон хамт байж чаддаг гайхалтай дэмжигчид билээ. Магадгүй “Ливерпуль” саран дээр тоглох болвол манай фанатууд яаж ийж байгаад л очих вий. “Ататюрк”-ийг зүглэн зам дагуу алхах хөгжөөн дэмжигчид цогчин дуганд мөргөхөөр цуварч буй сүсэгтнүүд лугаа эмх цэгцтэй, тайван байх аж. Тэдний дундуур зүсэн урагшлах автобусыг хараад гараараа даллан мэндчилцгээж байлаа. Үүнийг харж сэтгэл хөдөлсөн би багийнхандаа хандан “Бид дэмжигчдийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү” хэмээн хэлсэн.
“Ататюрк”-ийн нэг жигүүрт бид ийнхүү өөрийнхнийхөө дунд явсан бол гол хаалганд хүрэхийн өмнө “Милан”-ыхан цугласан хэсгээр дайран өнгөрлөө. Гэвч Италийн багийн хөгжөөн дэмжигчдийн дундуур явахад тэнд эзэнгүй мэт чимээгүй байв. “Ливерпуль”-ийн тоглогчид суусан автобус явж байна гэж анзаарч ойшоох хүн энэ хэсэгт лав байсангүй. Цэнгэлдэхийн гол хаалгаар орохын өмнөхөн би Майкл болон гэр бүлийнхнээсээ ирсэн амжилт хүссэн мессежийг уншаад гар утсаа унтраалаа. Одоо “Милан”-ыг хэрхэн хожихоос өөр зүйл бодолгүй, анхаарлаа төвлөрүүлэх ёстой билээ.
Рафа багийн бүрэлдэхүүнийг зарлаагүй байсан учир хувцас солих өрөөнд тоглогчид талбайд гаргах болов уу, яах бол хэмээн сэтгэл догдлон сууж байлаа. Харин тоглолт эхлэхээс цаг орчмын өмнө дасгалжуулагч гарааны 11 тоглогчийн нэрийг намуухнаар уншиж өгсөн. “Хаалган дээр Жерзи, хамгаалалтад Финнан, Карра, Сами, Жими, баруун жигүүрт Луис, төвд Стиви, Хави хоёр, зүүн талд Рийсе, тэргүүн шугамд Харри, Милан”. Диди үндсэн бүрэлдэхүүнд багтаагүй нь намайг гайхашрууллаа. Би түүн рүү харахад герман эр тоогоогүй дүр үзүүлэн суух аж. Гэхдээ түүнд ямар байгааг би сэтгэлээрээ мэдэрсэн. Өөрийг нь гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүйд ямар ч байсан тэр сэтгэл дундуур байх ёстой. Рафа түүний оронд гэмтэл нь бүрэн эдгээгүй Харриг сонгочихлоо шүү дээ. Тухайн үед Дидигийн тоглолт ид ороод байсан юм. Миний хувьд өөрийгөө Диди, Хави нартай хамтран Миланд довтолгооны хань болно гэж таамаглаж байсан. Гэтэл Диди ийнхүү гарааны 11-ийн гадна үлдсэн нь намайг цочирдуулсан. Довтолгоонд Сиссег гаргалгүй Барошийг сонгосон нь харин тийм сонин зүйл биш байв. Тэдний хэн хэн нь “Челси”-гийн эсрэг ижил тоглолт үзүүлсэн ч Рафа Барошт арай илүү ханддагийг бид мэднэ. Харри бол тэднээс өөр түвшний хүн. Рафа Харригийн хурд, тоглолтын хэв маяг, хэмнэлийг ашиглан “АС Милан”-ы хаалгыг бөмбөгдөнө гэж тооцоолжээ. Хэрэв дасгалжуулагч Ле Талле гэх мэтийн залуу довтлогчдыг гаргасан бол энэ нь аз туршсан хэрэг болох байлаа. Харин Харригийн хувьд хангалттай туршлага хуримтлуулсан шилдэг тоглогч билээ. Гэхдээ тэр энэ тоглолтод бэлэн байсан уу? Ямар ч байсан 100 хувь л лав биш. Ямартай ч “Ливерпуль”-ийн бүх тоглогч Харри бидэнд хэрэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Рафаг харахад тэр онцгой тайван байх аж. Тэр тоглогч бүр дээр очин заавар, зөвлөгөө өгч байлаа. Түүний үг бүрээс баг нь энэ тоглолтод хожно гэсэн итгэлтэй буй нь мэдрэгдэж байсан. “Бие биеэ сайн харж, алдаа гаргалгүй тоглоорой. Өөрсдийн тоглолтоо гаргах хэрэгтэй шүү” хэмээн захина.
Талбайд гарах цаг болжээ. Багийнхныхаа урд алхан хонгилд гарлаа. Тэнд “Милан”-ыхан мөн гарч ирэв. Тэдний ахлагч Мальдинитай толгой дохин мэндчилэв. Харин энэ үед Шевченко хүрч ирээд хуучны андтайгаа уулзаж буй мэт дотночлон гар барилаа. Чөтгөр аваг, “Милан”-ыхны энэ үйлдэлд хэрхэн хариуг нь барих ёстой вэ? Рафагийн туслах Пако Аестарян “Талбайд гарахын өмнө нөгөө багийнхнаас аль болох тусдаа байгаарай” гээд “Яг шүглийн дууны өмнө тоглогчдоо цуглуулж, урам өгөх үг хэлээрэй” хэмээн захисан.

2251126280068020007bOcKqE_fsТалбай руу гүйн гарах үед эгшиглэж байсан “Аваргуудын лиг”-ийн сүлд дуу урьд урьдынхаас илүү уянгалаг болсон мэт санагдана. Хоёр багийнхан тогтсон заншил ёсоор харилцан гар бариад тус тусын талбайг эзлэв. Би туслах дасгалжуулагч Аестаряны захисны дагуу багийнхныгаа дуудлаа. Бүгд тойрон бие биенийхээ мөрөөр чанга тэврэн зогсов. Хөгжөөн дэмжигчдийн уухайлан дуулах нь чих дөжирмөөр чанга байсан учир хамтран зүтгэгчдэдээ үгээ сонсгохын тулд зайгаа улам ойртууллаа. Карра бол энэ тоглолт “Ливерпуль”-ийн хувьд ямар чухал вэ гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ. Бид энэ мөчийг олон жил хүлээсэн. Бусад багууд аваргын цомыг өргөн баярлаж байхад тэднийг харан ийм түвшинд хүрч чадаагүйдээ гутран суудаг байлаа. Тиймээс энэ үдэш эцсийн хүчээ шавхан хожих ёстой гэдгийг легионер тоглогчдодоо ойлгуулахыг хүссэн. Би ахлагчийн хувиар тоглолт болгоны өмнө л тодорхой хэмжээгээр багийнхандаа зөвлөгөө өгч уриа хэлдэг. Харин “Милан”-ы эсрэг тоглолтын өмнө үг ар араасаа урсан гарч дуржигнуулан ярьж байж билээ.
“Бид бол “Ливерпуль”-ийнхэн. Баг маань “Аваргуудын лиг”-ийн финалд үлдээд байна. Та нар хөгжөөн дэмжигчдээ хар, тэднийг сонс. Аваргын цом авах нь тэдэнд ямар их чухал болохыг та нар мэдэрч байгаа байх. Тиймээс фанатуудаа баярлуулахын төлөө, тэдний урам зоригийг хугалахгүйн тулд тоглоцгооё. Бид энэ тоглолтод ялалт байгуулбал тэд яаж баярлахыг та нар төсөөлж байна уу? Тэр хүмүүс үлдсэн амьдралынхаа турш та нарыг баатар хэмээн хүндэлж явах болно. Тэгэхээр энэ бол бидний хувьд маш том боломж. Үүнийг л алдаж болохгүй. Та нар улирлын эхэнд ингээд Европын цомын шувтаргад шалгаран өрсөлдөнө гэж бодож байсан уу? Ихэнх нь үгүй байх. Тэгвэл өнөөдрийн тоглолтод яагаад ялж болохгүй гэж. “Ливерпуль”-ийнхэн яаж тоглодгийг тэдэнд үзүүлээд өгье. Дараа нь харамсах зүйлгүй байх нь чухал”.
Үг олдож, үхэр холдох нь. Одоо юу чаддагаа үзүүлэх цаг болжээ. Ингээд бид тус тусын байр луугаа гүйн тоглолтод бэлэн болов. “Милан”-ыхан хэдийнэ байраа эзэлсэн тоглолт эхлэхийг хүлээж байлаа. Миний хэлсэн маань нөлөөлсөн үү, багийнхан маань тун ширүүн тоглож эхэллээ. Шүгэл дуугараад хэдхэн секунд өнгөрч байхад Жими Траоре Кака дээр алдаа гаргав. Рафагийн “Битгий дэмий алдаа гаргаад бай. Хаалттай цохилт олон хийлгэх хэрэггүй шүү” гэж хашгирах нь сонсогдоно. Андреа Пирлогийн цохилт бүр нь аюултай болдог учир түүнийг дамжуулалт өгөхгүй, шууд хаалга руу цохино гээд хаалт тавив. Гэтэл Пирло сул гарсан Мальдиниг гярхай харж дамжуулалт өгөхөд “Милан”-ы ахлагч боломжийг алдсангүй. Бурхан минь, ямар тоогүй эхлэл вэ? Жимиг харааж зүхмээр байсан авч биеэ барьж түүнд “Энэ алдаагаа март. Бид тоогоо нөхөж чадна. Хичээгээрэй” хэмээн хэллээ.
Бид өрсөлдөгчдөдөө ийнхүү нэг гоол бэлэглэж, “Милан” эхний минутаас л тэргүүлэх болов. Тоглолт эхлэнгүүт санамсаргүй гоол алдсан манай багт Кака хором, мөч бүрт заналхийлж байв. Бразил тоглогч ур чадвар, гайхалтай хууралтуудаараа “Ливерпуль”-ийн тоглолтын хэмнэлийг хялбархан эвдэж байлаа. Эмх замбараагүй энд тэнд гүйлдэх багийнхнаа тайвшруулахаар би “Байрлалаа эзлээд тогло. Зөвхөн өөрийнхөө үүргийг л гүйцэтгэ” хэмээн хашгирч явав. Эхний үеийн дунд хэсгээс байдал бүр дордлоо. Харри цавины гэмтэл нь сэдэрснээр гүйж ч чадахаа болин сэлгээгээр Шмицертэй солигдов. Өвчиндөө шаналан олигтой тоглохоо больсон түүнийг талбайгаас гарахад хөгжөөн дэмжигчид эгдүүцэн үдсэн. Чухам юуны учраас Харриг гэмтсэнийг хөндлөнгийн хэн боловч ойлгохооргүй. Ялангуяа гэмтлээс эргэн ирээд талбайд гарсан болохоор түүнийг гайхамшгийг бүтээнэ гэж итгэсэн хүн олон байх. Харамсалтай нь ийм өндөр түвшний тоглолтод гарахад 100 хувь бэлэн болоогүй байсан тэр 20-иос илүү минут тоглох боломж үнэндээ байгаагүй. Анх “Ливерпуль” Харри Кьюэллтэй гэрээ байгуулахад хөгжөөн дэмжигчид талархан хүлээн авсан. Үнэхээр ч тэр энэ багт хэрэгтэй хүн гэдгээ олон удаа харуулсан. Харин “Ататюрк”-д болсон тоглолтын дараа хүн болгон түүнийг ойшоон хүлээж авахаа больсон юм.
Оноо дутуу дээр Харри гарчихсан учир байдал улам хэцүүдлээ. Бүх зүйл бидний эсрэг өрнөж буй мэт санагдана. Гарсиягийн цохилтыг Алессандро Неста гараараа хаахад шүүгч харалгүй өнгөрөв. Гарсия “Гар!!!” гэж хашгирахад цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид мөн нэгэн дуугаар ийн ориллоо. Гэтэл “Олимпиакос”-ын эсрэг тоглолтыг шүүсэн бидний эртний танил Мануэль Энрике Мехуто Гонзалес үүнийг анхаарсангүй. Тэр хоёр гараа урагш болгон тоглолтоо үргэлжлүүлэхийг заалаа. Түүний энэ шийдвэрт унтууцсан бид ухарч амжаагүй байтал Креспо бөмбөгийг туун сөрөг довтолгоонд оров. Би хамгаалалтаа жигдрүүлэхийг анхааруулан хашгирсаар түүний араас гүйсэн. Гэвч хэн ч түүнийг зогсоож чадсангүй.
FBL-EUR-C1-AC-MILAN-LIVERPOOLБагийнхаа тоглогчдыг харахад “Милан”-ы довтолгоог зогсоож чадахгүй байгаадаа гайхаж мэгдсэн нь илт байлаа. Үүнээс тавхан минутын дараа өнөө л Кака гайхамшигт хууралтаа хийсээр орж ирээд дамжуулалт өгөхөд Креспо дахин нэг гоол оруулав. 3:0. Үнэнийг хэлэхэд энэ үед бидний мөрөөдөл ингээд дуусчээ гэсэн бодол төрж байсан. Бид урьд нь ийм эмх цэгцтэй, сайн тоглолттой багтай тулгарч байсангүй. Кака бол дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Тэр бөмбөгт хүрэх бүртээ л гайхамшгийг бүтээх аж. Эхний хагасын турш би түүний араас хөөцөлдөөд сүүдрийнх нь ч энд хүрэхээр тоглож чадсангүй. Би өдгөөг хүртэл хөлбөмбөг тоглохдоо түүн шиг бөмбөг эзэмшдэг, хурдтай тоглогчийг харж байгаагүй юм. Тэр надад аянга цахилгаан мэт санагдсан. Миний хувьд хурдаар тийм ч мууд орох тоглогч биш. Бөмбөг авсан хэнээс ч бөмбөг салгаж дөнгөөд л байдаг. Гэтэл Какагаас ер чадахгүй байв.
Би тоглолтын өмнө ч, дараа нь ч Женнаро Гаттузогийн эсрэг яаж тоглоно доо гэж зүрхшээгээгүй. Олон хүн энэ итали тоглогчийг байрлалдаа хамгийн шилдэг нь гэж магтдаг. Гэхдээ миний хувьд энэ үг бол ердөө л хэтрүүлэгтэй яриа мэт санагдсан. Тэр гаднах төрхөөрөө их догшин ширүүн мэт харагдах боловч бодит байдал дээр туулай шиг л зүрх муутай юм билээ. Би долоо хоног болгон түүний эсрэг тоглосон ч энэхүү бодолдоо үнэнч хэвээр үлдэнэ гэдгээ тангараглая. Тэр бөмбөгний төлөө тийм ч идэвхтэй зүтгэдэггүй. Харин Хуан Рамон Рикельме, Кака, Роналдиньо нарын хагас хамгаалагчдын эсрэг тоглохдоо л би хэрхэн өрсөлдөх вэ хэмээн толгойгоо гашилгадаг. Тэд бол дамжуулалт өгнө, дайчин хамгаална, гайхалтай гоол хийнэ. Гаттузо бол зүгээр л хөгжөөн дэмжигчдийг өөртөө татах гэж тоглодог. Сэтгэл хөдлөл, нүүрний хувирлаа тод гаргаж, нэг ёсондоо жүжигчин шиг аашилдаг. Нэгдүгээр үе өндөрлөж, тоглогчид талбайгаас гарч явахад Гаттузог анзаарч харахад тэр биднийг үл ойшоосон шинжтэй тоомжиргүйхэн инээн алхаж байлаа. Ер нь “Милан”-ы хэд хэдэн тоглогч ялалтдаа бардаж, хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлсэн байв. Тоглолт завсарлахыг зарласан шүглийн дууны өмнөхөн Пирло мөн иймэрхүү авир гаргасан. Тэдний энэ байдалд дургүйцэн уур минь гэнэт дүрсхийлээ. Манай багийнхан хэзээ ч ингэж өрсөлдөгчтэйгөө үл хүндэтгэх байдалтай харьцаж байгаагүй болохоор “Милан”-ы зарим нэг тоглогчийн үйлдэл биднийг өдөөсөн гэж хэлж болох юм.
Би хувцас солих өрөөнд уурандаа багтрах шахсан хүн орлоо. Өөрийн мэдэлгүй “Та нар биднийг хожчихлоо гээд бүр бардаж байх шив. Тэгж ч ярихгүй шүү, та нарт үзүүлээд өгнө өө” хэмээн үглэж байлаа. Ямар нэг үг хэлэхгүй ч миний царайг харсан хэн ч уурлажээ гэдэг нь ойлгогдохоор байсан болов уу. Эхний хагаст тун хангалтгүй тоглосон өөрийгөө голсны зэрэгцээ Гаттузогийн гаргасан араншинд тийнхүү уурласан хэрэг. Тоглогчид бүгд энэ өрөөнд цугласан ч хэдэн минут чив чимээгүй суулаа. Яг л шарил хадгалах өрөөнд байгаа мэт санагдана. Харри өвчнөө намдаахыг хичээн цавиндаа мөс тавьсан харагдана. Бурхан минь, түүний хавдар теннисний бөмбөгний чинээ том болжээ. Өрөөний буланд бас л гэмтлийн улмаас дараагийн үед талбайд эргэн гарах эсэх нь эргэлзээтэй болсон Стив Финнан хөлдөө иллэг хийлгэж байв. Тэр “Би талбайд үлдмээр байна. Намайг битгий суулгаарай” хэмээн үглэх аж.
Ийнхүү өрөөнд аажмаар дуу орж эхэллээ. Гэхдээ биеэ биеэ муулж буруушаасангүй, яллаж зэмлэсэнгүй. Гагцхүү ийм хүнд байдалд орсондоо халаглан сууцгааж байлаа. Би бүгдэд нь хандан “Залуус аа, юу болох нь энэ вэ? Рафагийн хэлсэн үгнээс бид нэгийг нь ч биелүүлж чадаагүй байна шүү дээ. Бидний тоглолт ердөө гарахгүй байна. Алдаагаа залруулцгаая” хэмээн хэлэв. Гэвч манай багийнхны ихэнх нь хожигдолтойгоо эвлэрсэн байв. Эхний үеийнх шигээ байвал “Милан” шиг багийн эсрэг үлдсэн хугацаанд юу хийх билээ. Карра “Дахиад гоол алдчихгүй цаг дуусгачих юмсан. 5:0-ээс л бага тоогоор хожигдоосой билээ” гэж байх юм.
Бидэнд энэ байдлыг эвдэж, итгэл хайрлах хэн нэгэн хэрэгтэй байлаа. Тэр нь Рафа байжээ. Рафа алхаа, гишгээнээсээ эхлээд бүх талаар итгэлтэй харагдах аж. Тэр өрөөнд орж ирээд “Чимээгүй” гэв. Тэр даруй чанга дуугарах тэнхээгүй болж шивнэн ярьж байсан тоглогчид дасгалжуулагч юу гэх бол хэмээн Рафагийн нүүр лүү гайхан харлаа. Ингээд Рафа гайхамшгийг бүтээх тактикийн өөрчлөлтөө бидэнд хэлж өглөө. “Финнан сууж, Диди тоглолтод орно” хэмээн эхлээд “Одоо гурван хамгаалагчтай тоглоно. Диди Хавитай зэрэгцээд тэдний урд хамгаалалтад түлхүү оролцоно шүү. Та хоёр Какаг барих ёстой. Влади, чи баруун талд хагас хамгаалагч гэхээсээ жигүүрийн хамгаалагч шиг тоглоорой. Харин Стивен, чи довтолгоонд хүч нэм. Луис та хоёр Бароштой гурвал болон тоглох хэрэгтэй. Пирло өөр байрлалд шилжихдээ тааруухан юм байна лээ. Тэгэхээр түүнийг зогсооход амархан байх болно. Зеедорф ч гэсэн ялгаагүй. “Милан”-ы довтолгоо голчлон энэ хоёроос эхэлж байгаа болохоор тэднийг барихад л бидний зорилго биелэхэд дөхөм болно. Тэгээд бөмбөгөө аль болох өөрсдөдөө барьж тоглоцгоо”. Дасгалжуулагчийн энэ үг бидэнд бага боловч итгэл хайрлах шиг боллоо. Тэр бол бидний жинхэнэ удирдагч билээ.
Хоёрдугаар хагаст баримтлах тактикаа танилцуулсныхаа дараа тэр бидний сэтгэлзүйг сэргээх тал дээр ажиллаж эхлэв. Рафа “Та нар толгойгоо битгий унжуулаад бай. Энэ өрөөнд байгаа хүмүүс бүгдээрээ “Ливерпуль”-д данстай гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Тиймээс хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тэргүүн өөдөө байх ёстой шүү. Хэрвээ чи сэтгэлээр унаж, толгойгоо гудайлгавал өөрийгөө “Ливерпуль”-ийн тоглогч гэж тооцох хэрэггүй. Манай хөгжөөн дэмжигчид ямар урт замыг туулан энд ирэв? Тиймээс тэдний урмыг хугалж болохгүй. Та нар гайхамшгийг бүтээж чадна гэдэгтээ итгэ, тэгсэн цагт боломжгүй мэт санагдаж байгаа зүйл биелэх болно. Өөрсдийгөө баатар болгох боломжийг бүү алдаарай” хэмээлээ.
Хожигдолтойгоо эвлэрчихээд байсан бидний сэтгэлзүйд Рафа тэмцэх хүчийг эргүүлэн авчирлаа. Түүний үгээ хэлж дууссаны дараа тоглогчдын царайнаас шийдмэг байдал илэрч байсан юм. Рафагийн хөгжөөн дэмжигчдийн талаар хэлсэн үг үнэхээр том хөшүүрэг болжээ. Цэнгэлдэхэд байрлуулсан том дэлгэц дээрх “Мальдини 1, Креспо 39, 44” гэсэн бичиг эхний хагаст биднийг яаж тэвдсэнийг сануулан гэрэлтэнэ. Тэрхүү онооны самбарыг хараад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь тулаан хэдийнэ өндөрлөсөн гэж бодсон байх. Гэхдээ л баг нь хожих магадлал тун бага байсан ч, “Милан” тоглолтын дунд хэсэгт илт давамгайллаа тогтоосон ч манай фанатууд маш чангаар, тун бахархалтайгаар дуулсаар л байлаа. Тэдний дууны нүргээн хонгилоор дамжин манай хувцас солих өрөөнд, бидний сэтгэл зүрхэнд хүрч эгшиглэж байсан.
Итгэмээргүй юм. Кака, Креспо нарын гайхалтай тоглолтын балгаар баг нь 3:0-ээр хожигдож байхад манай хөгжөөн дэмжигчид “Чи хэзээ ч ганцаар алхахгүй” хэмээх уриа дуугаа хоолой нийлүүлэн дуулсаар байх аж. Үүнийг сонссон тоглогчид бүгдээрээ бие бие рүү гайхаж, мөн тэднээр бахархсан харцаар харж байлаа. Тэд энэ дуугаараа тоглолтын эхний хагаст өрсөлдөгчдөдөө бут ниргүүлсэн 11 тоглогчид хандан салхи, бороо, шуургатай ямар ч үед, хэдий давахад бэрх бартаа, саад байсан ч үргэлж та нартай хамт байна гэдгээ ойлгуулсан. Тийм ээ, бид хэзээ ч ганцаар алхахгүй, хэзээ ч бэрхшээлийн өмнө сөхрөхгүй, учир нь бид ямагт ийм гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй хамт байдаг билээ. Би багийнхандаа “Хөгжөөн дэмжигчид маань бидэнтэй хамт байна. Бид тэдний төлөө тэмцэх ёстой. Тэд бидний хожихыг, цом авахыг харах гэж ямар их мөнгө заран энд ирсэн билээ. Бид 3:0-ээр хожигдож байгаа ч гэсэн хөгжөөн дэмжигчид маань бидний нэрийг дуудан дуулсаар байна. Хэрэв бид нэг бөмбөг хийж чадвал дахиад нэгийг хийх хүчийг тэдний уухайнаас олж авах болно. Тэгэхээр бүгдээрээ үзүүлээд өгье” хэмээн хэлээд хонгил руу гарлаа.
Багийн ахлагчийн хувиар би тоглогчдоо сэргээж, тулаанд эргүүлэн авч орох үүрэгтэй билээ. Хонгилд “Милан”-ы тоглогчдыг харахад тэд багагүй тэвдсэн төрхтэй байлаа. Хоёрдугаар хагаст тоглохоор талбайд хөл тавихад тэднийг манай хөгжөөн дэмжигчдийн уухайн нүргээн угтсан болохоор аргагүй биз ээ. Би ч ялгаагүй тийм байна гэж төсөөлөөгүй болохоор мөн л мэгдэж сандарсан. “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн хувьд “Ливерпуль”-ийнхний энэ нэгдмэл байдлыг хараад гайхаж бишрэн дуугүй суусан нь лав. Хэрэв 2005 оны Аваргуудын лигийн шувтаргын энэ тоглолт хөгжөөн дэмжигчдийн боксын тулаан байсан бол хоёрдугаар хагас гэж байхгүй байсан болов уу. Талбайд хөл тавьсан мөчид л энэ тоглолтод хожно гэсэн итгэл бүх биеийг минь эзэмдлээ. Айронсайдад ахынхаа найз нарт доромжлуулж, хожим “Лильшол”-ын шалгаруулалтад тэнцээгүй, мөн гэмтэлдээ шаналан хэвтэж байхдаа ямагт энэ бүх саадыг давж гараад илүү их амжилт үзүүлнэ гэж боддог байлаа. Тиймээс хамаг хүчээ дайчлаад тоглоход бид яагаад хожиж чадахгүй гэж? Шүүгч шүглээ үлээхээс өмнө байрлалаа эзлэн зогссон багийнхандаа хандан “Алив үзүүлээд өгье, бид чадна аа” хэмээн хашгирлаа.
Хоёрдугаар хагас эхэлсэн даруйд л бид асар өндөр уул руу авирч байгаа гэдгээ мэдэрлээ. “Милан”-ыхны эрч хүч огтхон ч сулраагүй байв. Шүглийн дуунаас хойш төдий л удалгүй Шевченко нэгэн аюултай хаалттай цохилтыг гүйцэтгэж, Жерзи түүнийг нь хатгаж гаргалаа. Үүнийг нь би “телевизийнхэнд зориулсан хаалт” гэж хэлдэг юм. Учир нь Шевченкогийн цохилт тийм их хүч гаргаж хаахаар байгаагүй. Ямар ч хаалгач ийм цохилтыг барих ёстой. Хэрэв тэр бөмбөг хаалганд орсон бол би, манай багийнхан Дудекийг л буруушаан зэмлэх байсан. Тэр зүгээр л үзүүштэй хаалт хийх гэж л тэгсэн байх гэж боддог юм.
“Милан” гоол оруулах нэг боломжоо ийнхүү алдсаны дараа тэдний тоглогчдын байдлыг анзаарч харлаа. Тэд бүгдээрээ хийх ёстой ажлаа хэдийнэ хийсэн гэсэн янзтай маадгар алхацгаах аж. Хэрэв бид нэг гоол хийвэл Мальдини ба түүний нөхөд тоглолт 3:1-ээр дуусна гэсэн бодолтой л байх байсан биз. Бодит байдал дээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь туршаад үзье л дээ. Диди талбайд гарсан болохоор би эхний хагаст гүйцэтгэсэн үүргээсээ чөлөөлөгдөж, довтолгоонд түлхүү оролцож байлаа. Энэ сэлгээ л манай багийн амжилтын гол түлхүүр нь байсан. Хэрэв Рафад гарааны 11 тоглогчоо дахин сонгох боломж гарвал тэр Дидиг гарцаагүй оруулах байсан нь лавтай. “Милан”-ы хагас хамгаалагчдын дайралт түүн дээр тасарч байсан учир үүнийг харсан Рафа тоглолтын эхнээс Дидиг гаргахгүй яав хэмээн харамссан биз ээ. Рафа Дидиг яаж үнэлдгийг би мэднэ. Тэр энэ герман тоглогчийг хамгийн чухал тулаануудад оруулж, багтаа үлдээх гэрээг санал болгож байлаа. Диди ч Рафагийн, “Ливерпуль”-ийн итгэлийг хөсөрдүүлээгүй.
Диди миний ар талыг найдвартай авч явж байсан учир би санаа зоволтгүйгээр “Милан”-ы арын шугамынхантай зэрэгцэн гүйж байлаа. 54 дэх минутад Рийсе зүүн жигүүрээр бөмбөг туун гүйхэд би “Милан”-ы торгуулийн талбайд орлоо. Би “Хэрэв тэр яг одоо хөндлөн дамжуулалт өгвөл би гоол хийхэд тун тохиромжтой байна даа. Алив шаргал үст залуу минь бөмбөгөө нааш нь” хэмээн бодон гүйж явав. Чөтгөр аваг, түүний дамжуулсан бөмбөгийг Кафу хаачихлаа. Гэтэл Рийсе бөмбөгөө аван дахиад дамжуулалт өгөхөөр бэлтгэж буй харагдав. Тэгээд Кафуг хөлд нь суухаас өмнө амжиж бөмбөгөө “Милан”-ы өмнө тал руу өшиглөлөө. Би хаалганаас арав орчим метр зайд, Яп Стамын өмнө зогсож байсан. Хэрэв би бөмбөгт хүрэхгүй л бол Стам түүнийг аюулгүй болгон зайлуулах байв. Үсрээд бөмбөгийг Дидагийн дээгүүр давуулахыг хичээн хаалга руу мөргөлөө. “Милан”-ы хаалгач гараа бөмбөг рүү явуулсан ч хүрсэнгүй, ГООЛ!!! Гайхалтай мөргөлт. Энэ бол миний тэр улиралд толгойгоороо хийсэн цорын ганц гоол. Мөн “Ливерпуль”-ийн ямар ч тоглогч тэр жилийн “Аваргуудын лиг”-т толгойгоороо гоол оруулаагүй байсан юм. Энэ гоолыг оруулахад хамгийн их нөлөө үзүүлсэн шаргал үст Рийсе болон Дидид баярлалаа. Хэрэв Диди талбайд гараагүй бол би тэгж довтлогч шиг урагшаа цөмөрч орохгүй байсан. Рафагийн тактикийн өөрчлөлт ийнхүү үр дүнгээ өгч эхэллээ. Би талбайн төв рүү буцаад гүйхдээ багийнхаа тоглогчдыг улам эрчтэй тоглож, хөгжөөн дэмжигчдээ бүр чангаар уухайлахыг хүсэн гараа алдлан явсан. Бидэнд дутуу байдлаа нөхөх боломж байна. Цэнгэлдэх хүрээлэн “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн уухайн нүргээнд чичрэх мэт болж байлаа.
Нэг гоол алдсан “Милан”-ыхан тэр даруй хариу үйлдэл үзүүлж болох байсан. Учир нь Мальдини, Кака гээд олон тэмцээнд түрүүлсэн, шилдэг тоглогчид “Милан”-ы төлөө тоглодог билээ. Гэхдээ бид тэднийг сэхээ авахаас өмнө дараагийн цохилтоо хийж амжсан. Тоо 3:1 болсноос хоёр минутын дараа Шмицер Дидигийн дамжуулалтыг хүлээж аваад цохих зайгаа хэмжиж байгаа харагдав. Хаалганаас 20 гаруй метр зайд байсан болохоор энэ тийм аюултай, найдвартай цохилт болно гэж санагдаагүй. “Милан”-ыхан ч тийм бодолтой буй бололтой, Шмицертэй хамгийн ойр байсан Зеедорф түүнийг хаах гэж хичээсэнгүй. Дидагийн үсэрч буйг харахад Шмицерийн цохилтыг бараг л хаачих шиг боллоо. Гэвч бөмбөг түүний хажуугаар өнхрөөд хаалганд орчихов.
Энэ мөчид би “Тийм ээ, бид үүнийг хийж чадна. Алив гурав дахийг нь оруулъя” хэмээн бодож, дотроо хашгирч явлаа. Владид баяр хүргэн овоорох багийнхандаа байраа эзлэхийг сануулан хашгираад талбайн төв рүү гүйлээ. Европын Аваргуудын лигийн цом “Ливерпуль”-ийн мэдэлд ирэхэд тун ойрхон байна. “Милан”-ыхан сандарч тэвдэн, тоглолт нь улам замбараагүй болжээ.
Карра, миний “Ливерпуль”-ийн эрхэмсэг, сүр жавхлант хамтрагч Карра. Тэр Владигийн гоолоос гурван минутын дараа бөмбөг туун урагш цөмрөн орж ирээд 16 метрийн талбайн захад байсан Барошт дамжуулалт өглөө. Би яг түүний ард гүйж байсан учир “Милли, Милли” хэмээн хашгирав. Бурхан минь, тэр намайг харсан л байгаасай. Ашгүй Барош намайг сонсчээ, маш оновчтой дамжуулалт өгөв. Тэр “Ливерпуль”-д байх хугацаандаа хэтэрхий хувиа хичээсэн тоглолтыг үзүүлдэг байлаа. Харин тэр үдэш Стамбулд тун ухаалаг шийдвэр гаргаж, гайхалтай дамжуу-лалт өгсөн. Түүний дамжуулалтыг хүлээж авангуутаа цохих гэтэл Гаттузо тулгуур зүүн хөлийг маань дэгээдчихэв. Би шууд л унаад өглөө. Би догонцоод тогтож болох ч ингэсэн тохиолдолд Дидагийн эсрэг найдвартай цохилт хийх боломж бага байсан юм. “Ливерпуль”-ийн бүх хүн “Пенальти” хэмээн хашгирлаа. Би шууд л шүүгч Мехуто Гонзалес руу ямар шийдвэр гаргахыг нь хүлээн харлаа. Тэр янз бүрийн тайлбар тавьсан тоглогчдоор хүрээлүүлсэн байв. “Милан”-ы тоглогчид намайг жүжиглэсэн хэмээн дайрч байсан бол Карра энэ нь улаан хуудас өгөх алдаа байсан гэж хэлэх нь сонсогдлоо.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Sat Sep 05, 2009 2:08 pm

Рафа хэнээр пенальт цохиулах бол? Ямар ч байсан би биш. Үүнийг би сайн мэдэж байсан. Луис Гарсия Каррагаас бөмбөгийг нь авах гэж байгаа харагдав. Бенитес тоглолт бүрт шахуу Каррагерыг пенальт цохих хүнээр нэрлэн гаргадаг байлаа. Хэрэв тийнхүү итгэл хүлээлгэсэн хүн нь торгуулийн цохилтоо алдчихвал юуны түрүүнд Рафа шүүмжлэлийн бай болох биз. Харин тэр мөчид Рафа Хави Алонсог сонгосон. Хави Каррагаас бөмбөгөө аваад 11 метрийг тэмдэглэсэн цэг дээр тавив. Энэ үеийн сэтгэлийн дарамтын тухай бол ярилтгүй. Би дотроо “Хави наад бөмбөгөө хаалганд хийгээрэй” хэмээн залбирч байлаа. Хави зүүн доод буланд маш хүчтэй цохилоо. Би шууд л тэнцээний гоол орлоо гэдгээ баярлан үсэрчихсэн байв. Гэвч… Дида пенальтыг хаачихжээ. Харин тэр бөмбөгийг барьж чадаагүй ба Хави агшин зуур алдаагаа засч нэмж цохин гоол орууллаа. “Ливерпуль”-ийнхэн цаг үргэлж гайхамшигтай тоглолтоор багтаа маш их дэм болдог испани эрийн араас нэхэн баярлан гүйцгээв. Тэр зүүн хөлөөрөө маш нарийн, мэдрэмжтэй цохиж “Милан”-ы хаалганд гурав дахь гоолыг хийж чадлаа. За ийм л байдаг юм даа, Дида! “Ливерпуль”-ийг басах хэрэггүй шүү, “Миланынхаан”! Та нарын өнөөх доогтой инээд чинь хааччихав?
Би тэнцээний гоол орсонд баярлахын зэрэгцээ Хавигийн өмнөөс дотор минь уужирсан. Хэрэв тэр пенальт алдаад “Ливерпуль” 2:3-аар хожигдон гэртээ харьсан бол манай хөгжөөн дэмжигчид Хавиг хэрхэн угтаж авах байсан бол? Магадгүй түүний “Ливерпуль” дэх ирээдүй бүрхэг болох байсан биз ээ. Хави бол зан чанарын хувьд тууштай, хатуу чанга нэгэн. Тиймдээ ч торгуулийн цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэдэг. Ийм сайн тоглогчийг бид өөрийн болгосон нь их завшаан юм. Би түүний оронд байсан бол тийм эгзэгтэй үед пенальтыг бараг л алдах байсан болов уу? Ер нь цохих зүрх ч хүрэхгүй байсан биз. Өөрийн намтрын хуудсанд “Аваргуудын лиг”-ийн шувтаргын тоглолтод торгуулийн цохилт алдсан гэж бичүүлэхийг хэн хүсэх билээ.
Баяр хөөр, тайвшрал гээд сэтгэл хөдлөлийн олон хэлбэр илрэн Хавигийн араас гүйн очоод баяр хүргэн тэвэрлээ. Тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж чадсандаа хэт баярлаж, биеэ барьж чадахгүй хөөрсөн тоглогчид Хавиг дарж алчих шахан овоорно. Тийм ээ, бид ямар гайхалтай эргэлтийг хийж чадав аа. Зургаахан минутын дотор “Миланыхны” тэр тоомжиргүй инээд, ихэмсэг байдлыг өчүүхэн төдий ч үлдээлгүй арилгаж чадлаа. Хэрэв энэ гурван гоол арай хол зайтай орсон бол “Милан” сэхээ аваад бидэнд дараагийнхыг нь хийх боломж олгохгүй байсан биз ээ. Хэдхэн хормын зайтай орсон гоолууд тэднийг үнэхээр цочирдуулж чадсан. Эхлээд би, тэгээд Влади, улмаар Хави, Дидагийн хаалгыг угсруулан мялаалаа. “Милан”-ы тоглогчид яг л авто осолд ороод цочирдсон хүмүүс шиг харагдаж байв. Хаашаа гүйгээд байгаагаа ч ойлгохоо байчихсан, гуйвах нь гуйваад сандарч явлаа.
Карло Анчелотти тоглогчдоо энэ үхмэл байдлаас нь амьдралд эргүүлэн авчрахыг эрмэлзэн зарим нэг сэлгээг хийв. Тэр Зеедорфыг суулган Сержиньог талбайд гаргалаа. Түүнийг сэлгээгээр орж ирэнгүүт “Милан”-ы зүүн жигүүрийн довтолгоо эрс сэргэв. Энэ мөчид Рафа хариу арга хэмжээг авч эхэлсэн. Тэр “Стивен” хэмээн хашгираад “Чи барууны хамгаалагчаар тогло. Сержиньог хамгаал” гэх нь сонсогдов. Влади энэ жигүүрт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан ч Рафа түүнийг Сержиньог тогтоож дийлэхгүй гэж тооцжээ. Намайг ийнхүү үнэлсэнд баярлалаа, Рафа! Сержиньо үнэхээр эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан бөгөөд би түүнийг хамгаалах гэж гүйсээр сүүлдээ шөрмөс татчих гээд байлаа.
Мехуто Гонзалес үндсэн цаг өндөрлөснийг зарлан шүгэл үлээхэд би ямар ч тэнхээгүй болсноо мэдрэв. “Шүүгч минь, цаг сунгалгүй асуудлыг шууд одоо шийдчихье” гэж хэлмээр санагдаж байлаа. Манай багийн илээчдийн нэг нь тэр даруй гүйж ирээд хөлд массаж хийж эхэллээ. Би түүнд “Надад үргэлжлүүлж тоглох чадал алга” хэмээн өөрийн мэдэлгүй хэлж билээ. Би үнэхээр ядарч туйлдаж гүйцжээ. Ийм үед “Ататюрк”-ийн талбай хэрийн хэмжээнээс хамаагүй том ч юм шиг санагдаж байлаа. Дахиад гучин минут тоглоно гэдэг миний хувьд бүх насаараа хоригдох ял сонсож байгаа гэмт хэрэгтэн шиг л байсан. Яг ийм үед л хөлбөмбөгч хүн өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг нээдэг ажээ. Би дахиад бөмбөг хөөх тэнхээ байхгүй болсон мэт байвч ингээд замын дундаас гарчихаж болохгүй билээ. Толгойд минь хүч чадалдаа эргэлзсэн ийм бодол эргэлдсээр байсан. Би шилбэний хамгаалалтаа аваад оймсоо шагайндаа хүртэл буулган дээшээ хараад хэвтэхэд илээч зангирсан булчин шөрмөсийг минь суллан массаж хийж байлаа.
Нэмэлт цаг эхэлж, би дахиад л Сержиньотой халз туллаа. Тэр энэ удаа улам шийдэмгий, итгэлтэй болжээ. Авъяаслаг бразил тоглогчийг бөмбөг авангуут нь сүүлчийнхээ тоглолтод өрсөлдөж буй мэт хамаг хүчээ шавхан хөлд нь сууж байв. Айронсайдад найзуудтайгаа бөмбөг хөөж явах үеэс Стамбулд “Аваргуудын лиг”-ийн түрүү булаацалдсан энэ мөч хүртэл би хамгаалалтын энэ техникийг төгс гүйцэтгэвэл л сэтгэл хангалуун байдаг билээ. Миний бие ч гэсэн үүнийг хийхэд зориулагдсан гэж боддог. Хэдий ядарч туйлдан хамаг хүч минь шавхагдаж, үүнээсээ болоод итгэл сэтгэл минь мохсон ч би зөнгөөрөө л бөмбөгтэй хүний хөлд сууж байдаг. Сержиньогийн эсрэг тоглоход хөл маань сунаад улам урт болчихсон юм шиг санагдаж байлаа. Ийм нөхцөлд “Миланыханд” манайх илүү хүнтэй тоглосон мэт байсан байх даа. Манай Гарсия, Влади нарын хурдтай, хөнгөн тоглогчид хором бүрт Дидад төвөг учруулж байлаа. Харин хамгаалалтынхан бол хана хэрэм шиг л зогссон. Биднийг багийн эрх ашгийн зэрэгцээ найз нөхдийн хэлхээ, холбоо улам хүчирхэг болгож байлаа. Хэдий бусад шигээ гүйхэд хэцүү байсан ч Карра урьдын адил хамгаалалтад найдвартай зогсохын зэрэгцээ үе үе довтолгоонд оролцоно. Түүний биеийн эд, эс бүрт ялах хүсэл бадарч байсан учир ийм хүч гаргаж байлаа. Түүнчлэн бусад тоглогчдод заавар зөвлөгөө өгөн байрлалаа алдахгүй байхыг анхааруулна. Учир нь тэр хэнд ч заавар өгөх туршлагатай нэгэн билээ. Нэг удаа тэр хаалганы хажууд нүүрний шугамны цаана гарчихсан булчингаа суллаад зогсож байгаа харагдав. Сүүлд энэ тухай асуухад Карра шөрмөс татах нь хугархай, цуурсан хөлтэй гүйснээс хэцүү юм байна лээ хэмээж билээ. Тийм ээ, энэ үнэн үг шүү. Бид хэдий тамир тасарч, унах шахаж байсан ч хожигдохгүй гэсэн хүсэлдээ дийлдэн хөл дээрээ тогтож байсан билээ.
Би ч гэсэн тоглолтын явцад талбайгаас гарч, хөлөө бага ч болов амраамаар байлаа. Үндсэн цагийн 90 минутад ядарч туйлдсан бие маань нэмэлт цагт Сержиньо хэмээх бразилийг хамгаалах гэж гүйсээр улам бүр цуцсаар байв. Би түүнийг нэхэн гүйж явахад тэр улиралд Лигийн цомын шигшээ тоглолтод “Челси”-д хожигдсон маань өөрийн эрхгүй эргэн санагдаж байж билээ. Харин энэ бодол маань надад илүү их хүчийг өгсөн. Бид дахиад нэг финалд хожигдох ёсгүй. Тэр аваргын цом, алтан медаль минийх, “Ливерпульийнх”. Хичнээн их ядарч байсан ч түүнийгээ гаднаа ер харуулж болохгүй. Би багийн ахлагч шиг байх ёстой. Өөрийн үйл хөдлөлөөрөө багийнхандаа итгэл төрүүлэх хэрэгтэй. Өөрөө ингэж хичээж байсан болохоор бусдыгаа мөн хүчээ дайчлан тоглохыг шаардаж байлаа. Хоёр багийн хооронд ийнхүү хожлын төлөө ширүүн тэмцэл өрнөж байгаа ч аугаа түүхтэй баг “Милан”-ыг хүндэтгэж буйгаа гадна төрхөөрөө илэрхийлэхээ би мартаагүй. Ялангуяа Шевченкод хүндэтгэлээ илэрхийлэхийг хичээсэн. Тэр бол авъяасын цуглуулга болсон довтлогч, эр хүний хувьд жинхэнэ жентельмэн юм. Би түүний хөлд сууж бөмбөг булаагаад дараа нь түүнийг татан босгож байсан. Нэмэлт цагийн эхний үе өндөрлөж, хоёр баг байрлалаа солиход би түүнд амжилт хүссэн үг хэлж байлаа. Бид тийм дотно найз нөхөд биш. Цүнамид нэрвэгсдэд туслах хандивын тоглолтод бид нэг баг болж, Шевченко манай багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэх үед түүнтэй ярилцахдаа ухаалаг, сайн хүн юм гэдгийг нь мэдэж билээ.
Дэлхийн шилдэг довтлогчдын нэг хэмээн үнэлэгдсэн тэрбээр цаг дуусахад хоёрхон минут үлдээд байх үед шийдвэрлэх гоолыг оруулах шахлаа. Зүүн жигүүрээс төв рүү дамжуулсан бөмбөг хаалганаас тавхан метрийн зайтай зогсох түүн дээр очиход би “За ингээд дуусдаг юм байжээ. Шевченко үүнийг яавч алдахгүй” гэж бодоод амжсан. Гэвч болоод өнгөрсөн зүйлийг хараад би нүдэндээ итгэсэнгүй. Тухайн үед “Ататюрк”-д байсан хэн боловч надтай ижил бодолтой байсан болов уу. Шевченко асар хүчтэй мөргөхөд Жерзи хааж амжлаа. Ойж ирсэн бөмбөгийг нэмж цохиход Жерзи дахиад л хүрэв. Түүний хийсэн энэ техникийг би бэлтгэл дээр ч харж байгаагүй юм байна. Жерзиг анх гайхалтай хаалт гүйцэтгэхэд нь бидэнд давуу тал байна гэсэн мэдрэмж төрөв. “Милан”-ыхан ч бурхан, азын тэнгэр тэднээс нүүрээ буруулжээ гэдгийг ойлгосон биз. Ийм байдлаас торгуулийн цуврал цохилтоор ялагчийг тодруулах болоход бид сэтгэл зүйн маш их давуу талтай байлаа.
Шүүгчийн сүүлчийн шүглийн дуу цангинахад тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж, ийнхүү тэнцэж чадсандаа бахархахын зэрэгцээ Шевченко, Сержиньо нарын аюултай довтолгоо манай хаалганд орчихоогүй өнгөрсөнд дотор уужирлаа. Үүний зэрэгцээ пенальт яаж өрнөх бол? хэмээн догдолж эхлэв. Рафа талбай руу гарч ирээд хэнээр нь пенальт цохиулбал итгэлтэй байгааг сонжин харлаа. Жими шууд л “Би цохихгүй шүү” хэмээв. Харин Карра “Би цохино” гэж итгэлтэй дуугарах нь сонсогдов. Карра ямар ч үед бардам, итгэлтэй байдаг билээ. Энэ мэтчилэн Диди, Хави, Влади, Жибриль, Рийсе, Гарсия, би гээд найман тоглогч пенальт гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Одоо энэхүү найман тоглогчоос Рафа үндсэн тавыг сонгох ёстой. Түүний мэдүүлгийн хуудсыг харахад Диди, Жибриль, Рийсе, Влади, Стиви гэсэн дарааллаар бөглөжээ. Би тав дахь нь. Хамгийн сүүлчийн цохилтыг хийх хүнд бусдаас илүү дарамт ирдэг. Ийм хүнд цохилтыг хийх эрхийг надад өгч, итгэл хүлээлгэсэн Рафад баярлалаа. Луис Гарсия “Би цохилт гүйцэтгэмээр байна” хэмээн Рафаг шалах нь сонсогдов. Ийнхүү үүрэг хариуцлагаа ухамсарлан багийнхаа төлөө амлалт үүрэг өгч байгаа тоглогчдоо харахад бахархмаар байсан. Магадгүй гаднаа ингэж хэлж байгаа бүгд л дотроо айж, эмээж байсан нь лавтай.
Мехуто Гонзалес хоёр багийг талбайн төвд ирэхийг дуудсанаар цуврал торгуулийн цохилтын үйл явц эхэллээ. Одоо нэгэнт үүнээс мултран гарах аргагүй болжээ. Хэдийгээр хамгийн сүүлчийн цохилтыг хийх ч энэ мөчөөс анхаарлаа төвлөрүүлж, хувийн бэлтгэлээ хангаж эхлэв. Тэр улирлын сүүлчээр би “Тоттенхэм”-ийн эсрэг тоглолтод торгуулийн цохилт алдчихаад “Би дахиж хэзээ ч пенальти цохихгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Гэвч би одоо энэ амлалтаа зөрчих гээд зогсож байна. Пенальти гэдэг бол гоол оруулах хамгийн өндөр магадлалтай боломж билээ. Харин шийдвэрлэх мөчид үүнийг алдана гэдэг уучилшгүй хэрэг. Би энэ чухал үед багийн ахлагчийнхаа үүргээр торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой. Дотроо элдвийг эргэцүүлэн бодсоны эцэст зориг шулуудан Рафа руу дөхөн очоод “Болж байна, дасгалжуулагч аа. Би тав дахь цохилтыг гүйцэтгэе” хэмээн хэллээ. Үүнийг би заавал хаалганд оруулах ёстой.
Ингээд Мальдини бид хоёр аль баг нь түрүүлж цохилт гүйцэтгэхээ шодохоор шүүгч Мехуто Гонзалес руу очив. Шүүгч рүү явахын өмнө Карра “Хэрвээ зоос чиний талд буувал эхэлж цохилт хийе гээрэй. Тэгвэл эсрэг багийнханд дарамттай байх болно” гэж хэлсэн. Гэвч шодолтод дахиад л Мальдини хожлоо. Юу гээч нь болоод байна аа? Би тэр үдэш Мальдинид зоосоор гурав дахиа ялагдсан нь энэ. Хоёр талдаа сүлдтэй зоос баймааргүй юм. Шодолтод дийлсэн Мальдини “Манайх эхэлж цохино” гээд яваад өгөв. “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн суусан талын хаалганд цохилт хийх болсон гээд ер нь Италийн багийн талд маш их давуу бий боллоо.
Гэвч бидэнд нэгэн нууц зэвсэг байжээ. Тэр бол Карра юм. Жерзиг байрлалаа эзлэхээр явахын өмнө Карра түүнийг татаж үлдээгээд “Чи шпагетти хаалтыг хийгээрэй” гэв. Жерзи юу ч ойлгохгүй өөдөөс нь гайхан харлаа. Тэгэхэд нь Карра гараа дээш өргөн савчуулаад “Ингэдэг юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1984 онд хөлөө гуйвчуулан зогсож өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулснаар “Аваргуудын лиг”-ийн цомыг авсан “Ливерпуль”-ийн ялалтад маш том үүрэг гүйцэтгэсэн Брюс Гроббелаарын өвөрмөц хаалтыг Жерзигээр хийлгэхийг хүсчээ. Би тухайн үед Жерзиг тэрхүү үйлдлийг хийснээрээ түүхийг давтана гэдэгт итгээгүй ч польш хаалгач Каррагийн хэлснийг ойлгоод хэрэгжүүлэхээ амлаад явсан. Миний хувьд хаалгачдаа “Амжилт хүсье” гэхээс өөр үг хэлж чадаагүй. Жерзи Каррагийн үгийг үнэхээр сайн тусгаж авчээ. Тэр шугам даган яг л муур шиг үсэрч байсан. Багийн бусад тоглогч талбайн төвд бие биеэ мөрөөр нь тэврэн хожил, хожигдлын алинд ч бид хамт гэдгээ илэрхийлэн зогслоо.
Хамгийн түрүүнд Сержиньо цохилт гүйцэтгэхээр болжээ. Жерзигийн өвөрмөц хөдөлгөөнд балмагдсан уу, бразил тоглогч бөмбөгөө үзэгчдийн суудал руу цөлж орхив. Яг энэ мөчид надтай зэрэгцэн зогссон Гарсия, Рийсе нарын тэврэлт огцом чангарч, сэтгэл нь их хөдөлсөн нь мэдрэгдэж билээ. Би ч “Тийм ээ. Сайн байна, Жерзи. Диди, одоо үзүүлээд өг” хэмээн хашгиран зогсож байв. Бидний хэлхэлдэн зогссон эгнээнээс Диди итгэлтэйгээр урагш алхан гарлаа. Зарим тоглогчийн хувьд талбайн төвөөс цохилт гүйцэтгэх цэг рүү яг л цаазлуулах гэж байгаа ялтан шиг дуртай, дургүй өөрийгөө хүчлэн алхдаг. Харин Диди бол огт тийм биш. Яагаад гэвэл тэр герман үндэстэн. Германчууд хэзээ ч торгуулийн цохилт алддаггүй билээ. Тэр ямар ч үед огт сандарч мэгддэггүй. Диди гүйхдээ зангаж Дидаг хуураад эхний бөмбөгийг хийв. Ингэснээр бидний давуу байдал улам нэмэгдлээ. Дидиг буцаж ирэхэд багийнх нь нөхдийн инээмсэглэсэн царай түүнийг угтан авсан.
Үүний дараа Жерзи Пирлогийн цохилтыг хаалаа. Хариуд нь Сиссе “Милан”-ы хаалгыг мялаав. Йон даль Томассон “Милан”-ы эхний бөмбөгийг оруулж, тоо 2:1 боллоо. Ингээд Рийсегийн ээлж болов. Би түүнийг алхаж явахад нь “Түүнд л хамгийн чухал тав дахь цохилтыг өгөх ёстой байсан юм даа” хэмээн бодож байлаа. Рийсе солгой хөлний асар хүчтэй цохилтоороо шагшигдсан тоглогч юм. Тэр бөмбөгт хүрсэн л бол хаалгач амжиж хаана гэж байхгүй. Гэвч тэр хүчтэй цохисонгүй, бөмбөгөө зүүн доод булан руу өнхрүүлэхэд түүнийг нь Дида хаалаа. Чөтгөр аваг, шаргал үст маань юу хийх нь энэ вэ? Хэрвээ түүнд дахиад нэг цохилт хийх боломж байсан бол хаалганы торыг урагдтал цохиж, бөмбөгийг үзэгчдийн дунд оруулах байсан биз. Бэлтгэл дээр Рийсе пенальти болон 16 метрийн талбайн гаднаас чөлөөт цохилт хийхдээ тийм л байдаг. Гэвч тэр Стамбулд 11 метрийн цэг рүү алхаж явахдаа бодлоо өөрчилсөн бололтой. Эргэж ирэхдээ тэр толгойгоо гудайлган санаагаар унасан байлаа. Тэгж их итгэж байсан хүн маань ингээд бөмбөгөө хаалгачид бариулчихсанд уурлаж загнамаар байсан ч найзыгаа тайвшруулах үг хэлэн угтав. Үнэндээ тухайн үед хэн ч нэг нэгнийгээ буруушаасан үг хэлж чадахгүй байсан. Рийсе ч ямар нэг зүйл сонсох тэнхээгүй болсон байлаа. Тэр ойр дотныхоо хэн нэгнийг алдчихаад уй гашууд автсан мэт харагдах аж. Гэтэл тэр эгнээндээ эргэн нэгдсэн даруйд гаднах байдлаа эрс өөрчилж, юу ч болоогүй мэт зогсов. Магадгүй өөрийнх нь доожоогүй байдал багийнханд нь сөргөөр нөлөөлнө гэж бодсон биз. Хэзээ нэгэн цагт торгуулийн цохилт алдаж байсан хэн нэгэн л ийм үед ямар байдгийг ойлгох болов уу. Хэрэв энэ алдааг байнга эргэн сануулж, яриад байвал ямар олиг байх вэ. 1996 оны Европын АШТ-д Английн эсрэг тоглолтод Шотландын Гари Макийн пенальти алдсан талаар хүмүүс одоог хүртэл ярьсаар байдаг. Анд маань үүнийг эмзэглэн хүлээж авдгийг олон жил хамт тоглосны хувьд би мэднэ. Харин манай багийнхны хэн нь ч Рийсегийн тэр цохилтын тухай нэг ч удаа ам нээгээгүй билээ.
Кака тоог 2:2 болгосны дараа Шмицер “Ливерпуль”-ийнхний эгнээг орхин хаалга руу алхлаа. Гэтэл тэр нэг л итгэл муутай харагдах аж. Түүний энэ байдлыг хараад би Владиг эхний тавтад оруулсан Рафаг зүхэж байлаа. “Энэ бол түүний “Ливерпуль”-д хийж буй сүүлчийн тоглолт шүү дээ. Ийм байхад тэр …” гэсэн бодол төрөв. Харин Влади цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэж, миний толгойд эргэлдэж байсан элдэв бодлыг сарниулж өглөө. Тэр буцаад гүйж явахдаа цамцныхаа энгэр дээрх логог үнсэж байгаа харагдав. Влади сүүлд нь надад хаалга руу алхаж байхад булчин нь хөндүүрлэж, шөрмөс нь татах гээд хэцүү байсан гэдгээ хэлсэн. Хувь заяаны эрхээр тэр өөр баг руу явсан ч Стамбулд “Ливерпуль”-ийн төлөө хийсэн сүүлчийн цохилтыг нь би ямагт дурсаж, талархаж байх болно. Влади “Ливерпуль”-д тоглох хугацаандаа тийм ч төгс байгаагүй. Тэр гэмтэл авахдаа амархан, мөн бэлтгэлийн хэмнэлээ тааруулахдаа муу. Нэг бус удаа гайхалтай гоол оруулж байсан ч энэ нь түүний байх ёстой түвшинд тийм хангалттай биш билээ. Үдэлтийн тоглолт нь хэн бүхний санаанд нийцэхээр болсон нь яамай даа.
Владигийн амжилттай цохилтын дараа Шевченко бөмбөгийг заавал хаалганд оруулах даалгавартай болов. Би дотроо түүнийг гарцаагүй хийнэ гэж бодсон. Тэр довтолгооны төгсгөлийг хийх, гоол оруулах чадвараараа дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор ордог. Гэхдээ тэр нэмэлт цаг дуусахын өмнөхөн хоёр удаа гоолын боломжоо алдсандаа цохилтод орсон байж болох юм. Мөн манай сэтгэлзүйн тулааны шинэ мастер Жерзи үйл хөдлөлөөрөө түүнд нөлөөлөхийг оролдож байлаа. Украин довтлогчийн бөмбөгөө 11 метрийн цэг дээр тавихаас эхлээд үйлдэл бүрийг нь ажиглан цоо ширтэх Жерзи энэ үедээ өнөөх алдарт “шпагетти” тактикаа хийсээр л байв. Шевченко гүйж ирээд хаалганы яг голд цохиход Жерзи зүүн гараараа хаалаа.
Yeeeesssss! Ийнхүү баярлан уртаар хашгирсны дараа нуруун дээрээс ачаа аваад хаячихсан мэт бие хөнгөрөөд сайхан боллоо. Хэрэв Шевченко цохилтоо оруулсан бол дараа нь миний ээлж байсан учир сэтгэлд минь битүүхэн айдас хургаж байсныг нуугаад яах вэ. Харин одоо би пенальти цохих шаардлагагүй боллоо. Ингээд энэ үдшийн бүх тэмцэл өндөрлөлөө. Одоо миний сэтгэл зовж, санаа тавих цорын ганц зүйл бол ялалтын баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэсэн асуудал.
Тавдугаар сарын 25-ны тэр түүхэн ялалтаас хойш бараг өдөр болгон л энэ үйл явдлыг дурсах сэжүүр гарч байгаа. Тиймээс тэрхүү гайхамшигт үдшийн мөч бүр шууд л цаасан дээр буулгаж зурж чадахаар сэтгэлд минь хоногшин үлдсэн. Манай гэрийн ойролцоо, мөн “Мелвүд”, “Энфильд”-д гээд Ливерпулийн хаа сайгүй Аваргуудын лигийн түрүү авах үеийн гэрэл зургуудыг тавьсан нь үүний гол шалтгаан юм. Мөн телевизүүдээр бичлэг нь гарна. Үнэхээр би ингэж бүжиглэсэн гэж үү? Надаас ийм дуу гарсан гэж үү? Тэр бүгдийг хараад ийм бодол төрдөг. “Галт цагариг” хэмээх дууг сонсох бүрт тэр өдөр эргээд оччихсон мэт санагддаг юм.
Жерзи Шевченкогийн цохилтыг хаах мөчид манай багийнхан хаалгачийнхаа зүг ойрын зайн уралдаан хийж байгаа юм шиг л гүйцгээж билээ. Гэтэл нэмэлт цаг явж байхад шөрмөс нь татаад талбайн гадна сууж байсан Карра тэгээгүй юм шиг л цойлон гарав. Тэр хамгийн түрүүнд Жерзид хүрсэн бөгөөд Финнан, Луис, Рийсе, Хаби, Диди, би гээд бусад тоглогч араас нь очлоо. Хаалгачдаа баяр хүргэчихээд үзэгчидтэй баяраа хуваалцахаар талбайн зах руу алхав. Бидний энэ амжилтад үнэнч Копуудын маань үзүүлсэн нөлөө их билээ. Тиймээс тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг юм. Сэтгэл хөдөлж баярласан би талбайг тойрсон гүйлтийн замаар зурагчин, зураглаачдаар хүрээлүүлээд “Yeeeessss!” хэмээн хашгиран гүйж явлаа. Баяр хөөр нүүрэнд нь тод илэрсэн хөгжөөн дэмжигчид багаа дэмжсэн үг бүхий зурагт хуудас, том самбараа савчуулан үсэрцгээх аж. Каррагийн гэрийнхнийг олж хараад тэдэн дээр гүйж очин тэврэлдэв. Мөн “Ливерпуль”-ийн хамгийн алдартай дэмжигчдийн нэг Жо Ред Мэн тэнд байлаа. Би түүнд шигшээ тоглолтын тасалбарыг бэлэглэсэн юм. Харамсалтай нь гэрийнхнийгээ олж чадсангүй. Ямартай ч аав, Пол ах, мөн найзууд маань тэнд хаа нэгтээ хүмүүсээр хүрээлүүлээд баярлаж байгаа нь лавтай биз ээ. Би талбайг тойрон гүйж явахдаа “Рафагийн улаан арми”, “Стиви Жи, Карра хоёр италичуудыг нуга дарна” гэх зэрэг үг бичсэн самбаруудыг уншиж байлаа. Надад гладиаторын хувцас өмсүүлчихсэн зураг мөн харагдав. Дэмждэг баг нь Европын тавцанд, шилдгүүдийн эгнээнд эргэж ирсэнд баярласандаа нулимс унаган зогсох хүдэр эрчүүдийг хараад өөрийн эрхгүй багийнхнаараа бахархлаа. Өдийд хичээлдээ явж байх ёстой хөвгүүдээ тэврэн зогсох аавууд мөн харагдана. Одоо манай хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”-уудын фанатуудаас том тэмцээний түрүү аваагүй гэсэн шүүмжлэлийг сонсохгүй биз ээ. Стамбулд бид “Аваргуудын лиг”-ийн тав дахь түрүүгээ авсан. Тэгвэл “МЮ” энэ тэмцээнд хичнээн удаа түрүүллээ? Хоёрхон. Бид тав дахь түрүүгээ авснаар аваргын цомыг “Энфильд”-д үүрд хадгалан авч үлдсэн.
Баярлаж хөөрсөн манай хөгжөөн дэмжигчид намайг үзэгчдийн суудал руу оруулах гэж татаж чангаана. Би “Та нар битгий тат л даа. Би ядарсандаа сунаж унах нь” хэмээн арай ядан хэлж байв. Надад тэдний дундаас буцааж биеэ татаж гаргах ямар ч тэнхээгүй болсон байлаа. Арайхийн хөгжөөн дэмжигчдийн шахцалдаан дундаас гарахад хөл маань мэдээгүй болчихсон мэт гуйван алхаж явав. Энэ үед “Sky” сувгийн Жефф Шривз намайг хүзүүдэн авч ярилцлага өг хэмээн тулгалаа. Гэвч би сэтгэл хөдлөлөөсөө болоод юу ярихаа мэдэхээ больжээ. Хоёр цаг өндөр ачаалалтай гүйсэн биеийн минь ядаргаа толгойд минь юм бодох, ярих тэнхээ үлдээсэнгүй. Жефф асуултаа угсруулан тавих ч би бүдэг бадагхан түүнийг нь сонсож байлаа. Би зүлгэн дээр хамаг биеэ сул хаяад хэвтмээр байв. Тэгээд “Үнэндээ надад хэлэх ч үг олдохгүй байна. Яг одоо ярьж чадахгүй нь” хэмээн хэлээд ямар их баярласнаа илэрхийлэн түүнийг тэврээд холдов.
jerzy-dudek Сэтгэл хөдлөл маань аажмаар буурч, орчин тойрноо мэдэрч эхэллээ. Энэ үед хамгийн түрүүнд Шевченко талбайд хэвтсэн байгааг анзаарч харав. Пенальти алдчихаад гэдрэг унасан тэрбээр яг л хөшөө мэт хөдөлгөөнгүй байх аж. Шевченкогийн нэг удаагийн муу цохилт нь миний түүнийг үнэлэх үнэлгээг огтхон ч өөрчлөхгүй билээ. Миний хувьд тэр үргэлж аваргаараа л дурсагдана. Түүн дээр очин татаж босгоод тэвэрлээ. Нүд рүү нь харахад уй гашууд автан гуниглаж буй нь илт. Хожим Шевченко болон “Милан”-ы тоглогчид дэд байрын медалиа хаячихсан гэдгийг сонссон. Би ч гэсэн мөнгөн медалиа ил тавиад байдаггүй болохоор тэднийг ойлгосон. Шевченког хараад “Лигийн цом”-ын шувтаргын тоглолтод өөрийн хаалганд хийсэн автогоол, мөн “Евро-2004”-т Францын эсрэг тоглолтод багаа хожигдоход хүргэсэн дамжуулалт өгсөн таагүй мөчүүдээ эрхгүй эргэн санаж билээ. Аав минь, мөн Стив Хейвэй хожил, хожигдлын алинд ч өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандаж байхыг надад үргэлж зааж сургадаг. Тэгвэл тэр үдэш Шевченко нарын хэд хэдэн тоглогч ийм үлгэр дууриаллыг надад биечлэн үзүүлсэн. Андрей “Та нар сайн байсан шүү” хэмээн баяр хүргээд цамцаа солилцох хүсэлтийг минь эелдгээр зөвшөөрч байв. Тэр өөрт нь маш хүнд байсан ч тэр хэцүү мөчөө даван туулаад өөрийг нь ийм байдалд хүргэсэн багийнханд баяр хүргэн явж байлаа. Түүнчлэн Мальдини над дээр ирээд баяр хүргэн гарыг минь чанга атгасан. Мальдини талбай дээр ч, тоглолтын бус үед ч жинхэнэ жентельмэн шиг байдаг. Шагнал гардуулах ёслолын өмнө тэр надад “За цом руугаа яв даа” хэмээн инээмсэглэж байв.
Мальдиниг ийн хэлсний дараа бид медалиа гардахаар явлаа. Би багийн ахлагч учир хамгийн сүүлд медалиа зүүв. UEFA-гийн тэргүүн, гүйцэтгэх захирал Леннарт Юханссон, Ларс Кристер Олссон нар хүзүүнд минь аваргын медаль зүүх мөчид хамгийн түрүүнд аав минь бодогдсон. Хүүгээрээ бахархан инээмсэглэн зогсох аавыгаа төсөөлөв. “Баярлалаа, аав аа. Энэ медалиа танд зориулъя. Таны үнэт сургаал, зөвлөгөө намайг энэ зэрэгт хүргэсэн шүү” хэмээн бодов. Шагналын тавцанд гарч зогсоод Рафа болон бусад дасгалжуулагчид медалиа авахыг хүлээн зогслоо. Энэ хооронд UEFA-гийн албаны хүмүүс, зохион байгуулагчид “Та ийшээ яв, одоо энд зогс” гэх зэргээр бараг үйлдэл бүрийг минь зааж байлаа. Гэвч би тэдний хэлж байгааг үл анзааран гагцхүү тусгайлан бэлтгэсэн суурин дээр сүртэйгээр гялалзах мөнгөлөг цом руу нүд салгалгүй харж байсан юм. Бага багаар дөхсөөр дэргэд нь очив. Одоо бол би үүнд хүрч болно. Урьд нь мухар сүсэг, уламжлал зэрэг зүйл аваргын цомд хүрч үзэх хүслийг минь хязгаарлаж байсан бол одоо хазаарлаж тогтоох юу ч үгүй болсон билээ. Би өмнө нь очоод доош бөхийн цомыг таатайгаар үнсэв. Мэдээж мөнгөлөг энэ цом хүйтэн байсан байх. Гэхдээ надад тийм мэдрэмж ер төрөөгүй.
Champions-League-classics-001Энэ жаахан солиотой сонсогдож магадгүй юм. Би Ливерпульд буцаж очтолоо, “Энфильд”-д цомыг ёслол төгөлдөр залах хүртэл түүнээс алхам ч холдмооргүй санагдаж байв. Манай баг хамгийн сүүлд энэ тэмцээнд түрүүлснээс хойш өдийг хүртэл “Аваргуудын лиг”-ийн түрүүг авах хэмжээнд тоглоогүй, тэгж ч үнэлэгдээгүй ирсэн. Тийм боловч дэмжигчид маань цаг ямагт биднээс үүнийг шаардаж, хүсч байсан. Энэ шалтгааны улмаас Европын цомыг гардах хүсэл бидний зүрх сэтгэлд шингэсэн байсан юм. Цомыг тийнхүү шуналтайгаар үнссэний минь учир энэ билээ. Би тэр үдэш мөнгөн цомыг бараг арав гаруй удаа үнссэн байх аа. Сүүлд гэртээ харьсан хойно Алекс надад “Чи намайг жилийн турш үнссэнээсээ олон удаа тэр цомыг энхрийлэх шиг болсон шүү” хэмээн хэлж билээ. Мэдээж хайрт бүсгүй маань намайг яагаад тийм авир гаргасныг ойлгосон нь лавтай. “Ливерпуль” клубт энэ цом ямар чухал болохыг би хөгжөөн дэмжигчдэдээ, дэлхий дахинд мэдрүүлэхийг хүссэн.
Юханссон над руу дөхөж ирээд миний гарт цомыг атгуулахын өмнө “Чи сэтгэл хөдлөлөө маш тод гаргах ёстой шүү” гэв. Би хариуд нь “Мэдээж. Энэ бол тэдний төлөө хийх зүйл” гээд багийнхаа гайхалтай хөгжөөн дэмжигчдийн зүг заасан.
Юханссоныг харахад жаахан сэтгэл дундуур байгаа бололтой. Магадгүй бидний хожил түүнд таалагдаагүй байж болох юм. Карра тоглогчдын дундуур шурган гарч ирээд Европын хөлбөмбөгийн хамгийн эрх мэдэлтэй тэр эрхэм рүү “Цомоо түүнд өгөөч” хэмээн байдаг чадлаараа хашгирав. Би Юханссоны хавирга руу нь хатган яарууллаа. Алив ноёнтоон, цомоо надад өгөөч. Одоо энэ гайхалтай цом “Ливерпуль”-ийнх болсон. Урьд нь телевизээр “Аваргуудын лиг”-ийн шагнал гардуулах ёслолыг үзэж байхад энэ хүн ялагч багийн ахлагчид цомыг гардуулан өгөөд хамтдаа дээш өргөж байгаа харагддаг. Тэгвэл энэ удаа тэгэхгүй ээ. Энэ цом зөвхөн биднийх. Би Юханссоны гараас цомыг бараг булаах шахам аваад агшин зуур эргэн тойрноо тойруулан харлаа. Улирлын турш энэ мөчийг хүртэл мөр зэрэгцэн тоглосон багийн андууд, манай дасгалжуулагчид, штабынхан, цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 40 мянган хөгжөөн дэмжигч, түүнчлэн цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж буй хэдэн сая үзэгч намайг цомоо дээш өргөхийг амьсгаа даран хүлээж байгаа. Би мөнгөлөг цомыг толгой дээрээ өргөх мөчид газар хөдөлж байгаа мэт их нүргээн нөмрөн авсан. Шагналын тавцан дээр манай багийнхан баярлан үсэрцгээж, улаан туг хаа сайгүй намиран, баярын цаасан буудлага тэнгэрт цацарч байлаа. Үнэхээр гайхалтай мөч.
Би цомоо багийнхандаа дамжуулан өглөө. Хави надаас авангуутаа тун шуналтайгаар удаан гэгч үнсэж байгаа харагдав. Ер нь манай багийнхны дийлэнх нь ийм байдлыг үзүүлсэн. Би Рафа дээр очоод түүнийг чангаар тэвэрлээ. Тэр бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаг хүн биш юм. Европын цомыг дөнгөж гардаад байгаа энэ л мөчид дасгалжуулагчаа тэврэхгүй бол хэзээ тэгэх билээ? Би энэ гайхалтай үйл явдлыг зурагтаар үзэж байгаа Алексдаа зориулан зураглаачийн дуран руу нь хараад үнсэлт илгээлээ. Карра бид хоёр тэдний өмнө галзуу юм шиг л бүжиглэж байсансан. Ингэхдээ “Галт цагариг” хэмээх дууг хоолой мэдэн дуулж байлаа. Эргээд бодоход ямар ч хөггүй, солгой хоолойтой юм шиг л хашгичиж байсан байх даа. Гэхдээ энэ нь хэнд хамаатай юм бэ? Бид 0:3-ээр хожигдож байгаад гайхалтай эргэлтийг хийн Европын цомыг гардчихаад байна шүү дээ.
Хувцас солих өрөөнд ороод ч бидний сэтгэл хөдлөл буурсангүй, дуулж, бүжиглэж, бие биедээ баяр хүргэн тэврэлдсээр байлаа. Тэнд “Ливерпуль”-ийн эзэн Дэвид Мурс биеэ барьж чадалгүй нулимс дуслуулан сууж байгаа харагдав. Одоо тэр багийнхнаараа бахархах эрхтэй билээ. Би түүнийг хараад “Тийм ээ, эрхэм ээ, бид чадсан. Одоо энэ цом таных. Энэ үеийг хүртэл хангалттай шүүмжлэлийг та хүртсэн. Тэгвэл одоо баярлаж хөгжих цаг. Та ингэх эрхтэй хүн. Одоогийнх шигээ үргэлж инээмсэглэж, сайн сайхан үгийг хэлж байгаарай. Клубийн эзний хувиар, бидний эрхэм андын хувиар ийм мөчийг олон удаа харна аа” хэмээн бодсон. Тэр өдөр хувцас солих өрөөнд болсон үйл явдлаас сэтгэлд хамгийн их хоногшин үлдсэн нь Мурс захирлын цомыг яг л өлгийтэй хүүхэд тэвэрсэн мэт энхрийлэн зогсох тэрхүү зураглал билээ.
“Ливерпуль”-ийн хувцас солих өрөө үнэхээр хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаантай байлаа. Энэ үед Жерар Улье ирж баяр хүргэсэн нь цөөнгүй хүнийг гайхашруулсан. Клубийн зарим нэг хүн хуучин дасгалжуулагчийг ирсэнд дургүйцэн амандаа бувтнан суугаа нь анзаарагдав. Би л хувьдаа маш их баяртай байсан. Жерар хаалга андуурч энд орж ирээгүй шүү дээ. Тэр өмнө нь ажиллаж байсан багийн хамт олондоо баяр хүргэх гэж сэтгэл гарган энд ирсэн. Тэр ингэх ч эрхтэй. Түүнийг “Ливерпуль”-д үнэн голоосоо хайртай гэдгийг би мэднэ. Тиймээс ч тэр “Ливерпуль”-ийг энэ амжилтад хүрсэнд биднээс дутуугүй баярласан. Магадгүй ихэнх дасгалжуулагч орхин явсан баг нь өөрийнх нь удирдаж байсан үеийнхээс илүү амжилт гаргахад дургүй байдаг болов уу. Харин Жерар тийм хүн биш.
Зочид буудалд эргэж очоод ядарснаа улам мэдэрч, сандал дээрээ лагхийн суулаа. Барош нарын зарим залуус Такшим талбай1 руу хөгжөөн дэмжигчидтэй баяр тэмдэглэхээр явжээ. Бидний байрласан зочид буудал ч манай фанатуудаар дүүрсэн байв. Би шууд л орон дээрээ уначихмаар байсан ч хамт зургаа татуулж, гарын үсэг авах гэсэн олон хүн гадна талд намайг хүлээж байгааг бодон биеийн зовиураа тэвчин гарлаа. Манай ихэнх тоглогч найз бүсгүй, эхнэрүүдээ дагуулан ирсэн бөгөөд зочид буудлын доорх уушийн газарт цуглан тоглолтын талаар эргэн ярилцав. Тэр улиралд бид Премьер лигт тун хангалтгүй амжилт үзүүлсэн ч Европын тавцанд хааны титмийг нь зүүчихлээ. Хачирхалтай юм. Яагаад энэ вэ? Премьер лиг бол тоглогчоос бие бялдрын хөгжлийг их шаарддаг. Харин манайд Англид бус, Европын хэмжээнд өрсөлдөхөд тохиромжтой тоглогч түлхүү байсан юм. Ур чадвар, хурдаа ашиглаж тоглодог хөлбөмбөгчдийнхөө ачаар бид “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Премьер лигт бол дайчин, түрэмгий хүн манайд дутагдаад байлаа.
Би тэнд удаан суумааргүй байв. Ядарч туйлдсан бие минь амралт хэрэгтэй байгааг сануулан янгинах аж. Гэвч миний багын найзууд зочид буудалд ирсэн тул хэдэн лонх шар айраг ууж, тэдэнтэй ярилцах хэрэгтэй боллоо. Тэд бүгдээрээ л Какагийн ур чадварыг шагшин магтаж байлаа. Би үүнийх нь хариуд “Өнөөдөр “Милан”-ыхнаас миний зогсоож чадахгүй цорын ганц тоглогч нь тэр байсан” гэж хэлсэн. Тун удалгүй Струан ирлээ. Тэр шууд “Энэ гайхалтай үдшийг чи төгсгөж, тав дахь цохилтыг хийсэн бол бүр ч сайхан болох байлаа. Би үүнийг маш их хүссэн” хэмээв. Хэрэв би цохисон бол оруулна гэдэгтээ итгэлтэй байсан ч аль болох эрсдэлгүйгээр эртхэн хожлоо баталгаажуулах нь чухал билээ. Струан надад хаягласан мессежүүдийг надад үзүүллээ. Үүний дотор Жон Терригийн баяр хүргэсэн үг байв. Жей.Ти “Би маш их баярлаж байна. Нүд орой дээр гарах шиг л боллоо. Баяр хүргэе” хэмээн бичжээ. Европын цомыг өргөх миний оронд тэр өөрөө зогсож болох байсан. Харин энэ боломжийг нь тасалсан багийн ахлагчид тэр баяр хүргэсэн мессеж илгээжээ.
Хоногийн 24 цаг, долоо хоногийн бүх өдөрт хором, мөч бүрийг хөлбөмбөгт зориулж байдаг Рафа одоо л нэг амралтаа эдэлж байх шиг. Тэр эхний үед гаргасан бидний алдааг шүүмжлэхээ зогсоож, хэдэн шил улаан дарсны ард нь гарчээ. Мөн зочид буудлын хамгаалалтынхныг яаж аргалсныг бүү мэд, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид уушийн газрыг дүүргэсэн байв. Би ярих ч тэнхээгүй болтлоо ядарсан ч тэднийг хүндэтгэн хүссэн асуултад нь хариулж байсан. Шар айраг шимж, хүмүүстэй ярилцаж суусаар байтал гадаа гэгээ ороод эхэлжээ. Үдэшлэгээс хамгийн сүүлд гарсан хүний нэг нь би байв. Би өрөө рүүгээ явахаар уушийн газрын үүдэнд очоод эргэж хартал миний шинэ найз, аварга багийн мөнгөн цом ширээн дээр байлаа. “Найз минь чи ганцаараа үлдэж болохгүй шүү” гэж бодоод цомыг аван шатаар өгслөө.
Би бараг хоёр цаг унтаад огло харайн бослоо. Би хаана ирчихээ вэ? Нар дээр хөөрч, өрөө тод гэрэлтэй байсан учир нүдээ шууд нээж чадсангүй. Аажмаар орчиндоо дасч орныхоо нөгөө талыг харахтайгаа болов. Гэтэл… Тэнд бидний ялалтын илэрхийлэл болсон цом байлаа. Надтай хамт нэг өрөөнд орсон Хаби Алонсо эхнэртэйгээ хаа нэг газар хоносон бололтой, байсангүй. Би цомтойгоо өрөөндөө ганцаархнаа хоножээ. Орны дэргэдэх толины өмнө тэр нүүрээ гоодох бүсгүй мэт үзэсгэлэнтэй харагдана. Толинд ойн хоёр болж харагдах цомтой “Өглөөний мэнд” хэмээн мэндчилээд өрөөнд минь тэр яаж ирснийг эргэн санахыг хичээлээ. Би өрөөндөө эргэж ирснээ бүүр түүр санаж байсан.
Би цом руу гөлрөн харж, өмнөх оройны үйл явдлуудыг эргэн дурслаа. Би ингээд бараг 20 минут хөдөлгөөнгүй хэвтсэн байлаа. Энд бид хоёр хоёулхнаа байна. Цомыг хаана байгааг надаас өөр хэн ч мэдээгүй байх даа. “Ливерпуль” энэ цомыг эргүүлэн авах гэж 21 жил хүлээсэн. Харин тэр цомыг би ингээд дэргэдээ аваад байж байна. Гүн бодлоосоо ангижран өглөөний цайгаа уухаар гарлаа. Зоогийн газарт хөлөө зөөж ядан оронгуут л Каррагийн “Бидний цом яачихав аа?” хэмээн хашгирах нь сонсогдов. Түүний энэ үгийг сонссон бусад тоглогч үдэшлэг дээр юу болс-ныг, цом хаана байсныг эргэн санахыг хичээн сандарцгаах нь ажиглагдлаа. Тэдний энэ байдлыг хараад миний инээд хүрч “Сандрах хэрэггүй ээ. Цом миний өрөөнд байгаа. Хармаар байвал тэнд очоорой” гэж хэлсэн. Тэгээд бид бөөнөөрөө дээш гарч цомоо аваад эргэж зоогийн газартаа ирэн багаараа зочид буудлын ажилтнуудтай зураг татуулан салах ёс гүйцэтгэлээ.
Би нисэх дургүй ч Англи хүртэлх аялал тун гайхалтай байсан. Жон Ленноны нэрэмжит олон улсын нисэх буудалд газардахад хэвлэлийнхэн, хөгжөөн дэмжигчид сүртэйгээр угтан авч дахиад л бөөн баяр хөөрт умбав. Энд тэндээс асуулт тавьж, гарын үсэг авахыг хүсэн зурагт хуудас, цаас сарвайх фанатууд бидэн рүү тэмүүлнэ. Бид “Мелвүд”-д очоод задгай автобусанд суугаад хотын төв рүү явлаа. Манай гадаад тоглогчид бүгд шигшээдээ дуудагдан явах болсон учир бид ийнхүү баярын жагсаалыг пүрэв гаригт хийсэн юм. Автобусан дээр байсхийгээд л оргилуун дарс задлах чимээ гарч, багийнхан зогсоо чөлөөгүй хөгжилдсөөр байлаа. Тоглогчид цомоо ээлжлэн өргөж, гудамжны хоёр талаар битүү зогссон хөгжөөн дэмжигчдэд харуулна. Легионерууд маань “Ливерпуль”-ийг ийм их дэмжигчтэйг нь одоо л мэдэж байгаа юм шиг гайхацгаах аж. Би урьд нь нэг улиралд гурван түрүү авсан тэр жил ийм ёслолд оролцож байсан ч “Аваргуудын лиг”-ийн парад огт өөр байсан.
Карра бид хоёр автобусны хамгийн ард зогсон гудамжны эхнээс төгсгөл хүртэл давалгаалах хөгжөөн дэмжигчид, үүнийг харан гайхашран зогсох багийнхнаа сонжин харж, оройны арга хэмжээг төлөвлөн ярилцаж явав. Автобусанд аль болох ойртохыг хичээх хүмүүс эгээ л регбигийн халз мөргөлдөөнд ороцож байгаа мэт харагдах аж. “Ингэж байгаад хэн нэг нь гэмтэж бэртэх вий дээ” хэмээн Каррад хэлэхэд тэр их л санаа зовсон байдалтай над руу толгой дохив. Морь унасан цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг зам руу орохоос хамгаалан явж байлаа. Хүмүүс гэрлийн шон, замын хажуугаар тарьсан модонд авирч, тагтан дээрээ овоорон зогсоцгоожээ. Мерсисайдын цагдаа нар ийм хүнд нөхцөлд ажлаа гарамгай гүйцэтгэж, ямар нэг осол эндэгдэл гаргаагүй. Бид хотын төв рүү 45 минут явж байж хүрлээ. Энэ хугацаанд тоглогчид бие биеэ тэвэрч, хөгжөөн дэмжигчид рүү далласаар явсан. Тэгэхэд Мерсисайдын бүх хүн гудамжинд гарч баяраа тэмдэглэсэн байх. Энэ дунд цэнхэр хувцас өмссөн “Эвертон”-ы дэмжигчид ч цөөнгүй харагдсан. Гэхдээ тэд баярлах гэж ирээгүй нь царайнаас нь илт байлаа. Би тэдэнд “Та нар эндээс тонилж үз!” гэж хэлмээр санагдаж байсан.
“Өчигдөр, өнөөдөр хоёр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүд” хэмээн Каррад хэлэхэд тэр зүгээр л инээмсэглэлээр хариу барилаа. Стамбул дахь гайхамшигт үдшийн дараагийн орой биднийг төрөлх хотынхон маань сэтгэл хөдөлгөм байдлаар угтаж авсан нь энэ юм.
Аялал санаснаас удаан үргэлжилсэн тул Карра бид хоёр оройныхоо арга хэмжээний талаар дахин төлөвлөлөө. Дараагийн өдрүүд ч гэсэн үдэшлэг, хүлээн авалт тасрахааргүй байв. Стамбулд тийм гайхамшгийг бүтээсэн учир бид ингэж олон хоног баярлах эрхтэй билээ.
“Аваргуудын лиг”-ийн түрүү авсан багийн ахлагч өдийг болтол Хатан хааны хайр хишгийг хүртээгүй байгаа нь хачирхалтай гэсэн яриаг би олон сонссон. Эйшийн цуврал2-д ялалт байгуулсан багийн бүх крикетч MBE хэргэм авсан болохоор тэдний ингэж гайхах нь бас оргүй зүйл биш билээ. Гэхдээ би шагнал өгсөнгүй гэж гайхаж, санаа сэтгэлээ зовоож байсангүй. Миний хамгийн их хүсдэг шагнал бол хөлбөмбөгийн талбайд багийнхантайгаа үргэлж ялалт байгуулах юм. Энэ л бодолдоо үнэнч явбал Стамбулд Европын цомыг гардсан шиг Хатан хааны шагнал нэг л өдөр ирэх байлгүй дээ.

sportnews.mn
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Norman_Whiteside » Sat Sep 05, 2009 3:02 pm

Tegshzaya wrote:
Tomroo_Kop wrote:Steven Gerrard to captain England
Тэрри баг зэрэг гэмтэлтэй байгаа болохоор нөхөрсөг дээр Ахлагч маань Английн шигшээн ахлагчийн туузыг зүүж тоглож магадгүй гэсэн шуум гарч.Бас Чөөгийгийн Хүрэн дахин шигшээд дуудагдсан болохоор манай Глэнтэй байрлал давхцаж магадгүй...Гэхдээ л асуудалгүй гараанд гарах биз ээ.


Зүүчээсээ билээ :RD

Image


Уг нь РИО капитан болох байсан юмсан.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Sat Sep 05, 2009 3:12 pm

Одоо Английг дэмжихэд ч болхоор л байна даа Жонсон, Ж 2 маань байхад.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sat Sep 05, 2009 4:56 pm

Шинэ цэрэг Аку: Би Рафагийн зөв гэж батлах болно.
Image
Алберто Аквилани Ливерпулийн төлөө тоглох тоглолтоороо Энэ зуны хамгийн том наймааг Рафа хийсэн,түүний зөв гэдгийг батлана чадна гэдэгтээ өөртэй итгэлтэй байна.
Италийн шигшээн тоглогч хараахан улаануудын төлөөх анхны тоглолтоо хийгээгүй ба шагайны гэмтлээ эдгээж байж тоглоно.Гэвч тэрээр энэ сардаа бүрэн эдгэрч өөрийнхөө эрдэм чадлийг харуулах болно гэдэгтээ итгэлтэй байна.

"Ливерпуль намайг хэдэн саяыг зарлагдаж байж өөрийн болгосныг би мэдэж байна,гэхдээ би өөрийн үнэ цэнээ энд нотлон харуулмаар байна"
гэж 25 настай тоглогч маань хэлжээ.

Ромагийн хуучин цэрэг маань мөн ПЛ-н тоглотыг алсаас шууд үзэх нь үнэхээр түүнд таалагдаж байгаа гэнэ.
"Ихэнхээ ПЛ-г үзэхэд үнэхээр сайхан зугаа цэнгэл болдог,учир нь тоглолтууд хэзээ ч төгсдөггүй,
хэрвээ чи 2 юм уу 3 гоалаар тэргүүлж байгаа бол өнөөг хүртэр довтолсон довтолгоогоо үргэлжлүүлээд байна"
гэж хэлжээ.
"Хэрэв энэ европын хамгийн сайн хөлбөмбөг мөн эсэхийг би хэлж чадахгүй ээ,гэвч хамгийн сонирхолтой,эрч хүчтэй бас тэмцэлдсэн хөлбөмбөг мэдээж ПЛ.
Бас цэнгэлдэх хүрээлэнгүүд нь,бүгд үзэсгэлэнтэй мөн бүүдээрээ гайхалтай уур амьсгалтэй байдаг..."

Торрес Жиррард зэрэг тоглогч нар бол Ливерпулийн тэмцэгч нар.Тэд цаг үргэлж багийнхныгаа зоригжуулж багаа нэгтгэж чаддаг.
Би тэдэнтэй хамт тоглох болсондоо баяртай байна.Учир нь тэд миний тоглолыг сайжруулна гэдэгт би итгэдтэй байна...
хэмээн өгүүлжээ....

Хэлний асуудалтай болохоор үнэхээр холион бантанг нь хутгаад гол санааг нь гаргаад өөрийнхөөрөө л туучихлаа.Төгсгөлийн хэсгийг нь залхуураад орчуулсангүй :mrgreen:

эх сурвалж нь ЭНД байгаа
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sat Sep 05, 2009 6:18 pm

enhriilengoo wrote:
tegvel bi orj boloh yum bnshd

Чамаар яадгийн бэ (mannn Дан цэвэр цусны Коп хүн орно
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby ТӨӨГӨӨ » Sat Sep 05, 2009 6:20 pm

Цэвэр цусны КОП гэж ямар шалгуураар тэгээд бнаа? Нохой хэлээд бгаа юм шиг санагдаад байх юм :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 29 guests
cron