El payaso минь тайвшир даа. Англи, МанЮ гэхээр л цус нь хєєрєєд л, зvрх нь савладаг бололтой. Хамаг доош нь хийсэн vгээ гаргаж ирээд л булах юм. Чи Аргентинаа балиалаад явахад чинь Английг муулаад байх ямар шаардлага байгаам бэ?
Учраа мэддэг нь зурагтаар гардаггvй La Liga балиалдаг юм байгааз, учраа мэддэггvйгээрээ бид EPL vзээд л сууя л даа, тэгэх vv?
PR энэ тэрээс болоод EPL vздэг гарууд ч байгаа, англи тоглолт таалагддаг болоод л EPL балиалж байгаа хvмvvс бий шдээ. Би лав mick, MrS, MrB, Breathe, Avengo нарыг EPL vзэх дуртай гэж боддог.
Би хувьдаа Chelsea-д улам л дургvй болоод байгаа. Абрамовичийг star тоглогч авах бvр дургvй хvрч бас хvндэтгэх сэтгэл тєрдєг. Мєнгєтэй хvн єєрийнхєє сонирхлын тєлєє мєнгє vрж чадаж байгаад нь би байтугай Гейтс ч атаархмаар. Хэдий Chelsea-д дургvй ч байнга муулаад байхыг боддоггvй.
Голланд гэж ДАШТаар нэг ч тvрvvлж vзээгvй баг байхад Азгvй баг л гэдгээс биш хэн ч Голландыг муу гэдэггvй биз дээ. Аргентин ч гэсэн нэг тvрvvгээ гараараа хийж байгаад л аваа биз дээ. ДАШТ аар аз тодорхой хэмжээгээр байж байж л тvрvvлнэ. 54 онд олимпын аварга авчихаад байсан Puskás-р удирдуулсан Унгарын багыг хvн болгон л аварга авна гэж байтал, финалд эхний гоал хийгээд л хожигдсан. 02 онд Герман хvчтэй биш бvрэлдэхvvнтэй байж финалд vлдээд боломж олдвол цом авна гээд л байж байсан. 66 онд булхайцсанаас болоод английн аз нь харьж, германы аз гийсэн байж болох юм. Гол нь 66 оноос хойшхи Английн хамгийн хvчтэй баг одоо бvрдээд байгаа.
Ємнє нь vзvvлсэн амжилт ярих юм бол Бразилтай Аргентин байтугай 3 тvрvvтэй Герман ч хавьтахгvй. Харин багийн бvрэлдэхvvний хувьд энэ жил Англи Бразилиас дутахгvй гэж би лав хэлнэ. Хєлбємбєг сонирхогч байтугай домог болсон Pele, Platini нар Английг энэ жил vнэлээд байхад ....
2002 онд зурагтаар сурвалжлага харж байсан. Тэрэнд "Энэ ДАШТаар ямар улсыг балиалж байна, ямар улс тvрvvлэх вэ?" гээд асуухад бvгд л Бразил гэж хариулж байсан. Тэр дунд нэлээн хэдэн эмэгтэйчvvд байсан. "Гэтэл яг цаана нь ямар баг ямар чадалтай яаж тоглодгийг vзсэн харсан мэдэрсэн хvмvvс хэр их бол доо". "Бразил лаг шдээ" гэснээ "Марадона чинь Бразилийнх байхаа" гэдэг хvмvvс цєєнгvй байгаа. Энэ жил ч гэсэн Бразилийн балиашиг хамгийн олон нь л байх байх. Харин миний хувьд Английг балиалж байгаа хvмvvсийг учраа мэдэх хэмжээнд биш ч гэсэн хєлбємбєг сонирхдог, тодорхой хэмжээнд ойлгодог, тэрнээс кайф авдаг хvмvvс гэж ойлгодог.
Английг балиалдагийнх нь тєлєє ад vзээд байх хэрэггvй дээ. Breathe!-н хэлсэн шиг "Хvчтэй багийг балиалах албатай юу?" Худлаа ч гэсэн Английн шигшээ баг дэлхийн хамгийн лаг баг гээд явж байя л даа?
Харин чамайг байнга бvх юм муулж байдаг болохоор хариу бичмээр санагдлаа. Реклам, зарын тухай ойлголт байдаг даа. Єєрийн барааг рекламдахдаа бусдын барааг доош нь хийж, муулж болохгvй гэдэг.
Одоо маргаашнаас эхлээд 1 сар єєрсдийнхєє багийн баяр баясал, уйтгар харууслыг хуваалцацгааж ХЄЛБЄМБЄГ гэх агуу спортын ДАШТ гэх гайхамшигт тэмцээнээр цээж дvvрэн амьсгалцгаая.
Ребята, давайте жить дружно.