boboZ wrote:Энд ер нь ямар утгагуй юм болоод байнаа.. Копууд чөөгийг дэмжээд буучидтай муудалцсан болох гээд байна уу одоо бурхан минь арай ч дээ
,,
Чөөгий нар ш дээ юу бодоцгоож байсийм бол..
Харин сонсоод гайхаад сууж байна.. Уг нь Буучидтай өс зангидаж тангарга тасрахдаа хүрмээргүйсэн. Ямаан давсаг л та хэдийг цаашлуулаа биз. Гэхдээ цагаа олсонгүй далдааж. ХАЛХАА ХАСГАА Дабруул, Дон карло эцэг хоёр бас хажууд нь жаахан илүүдсэн ажгуу..
Өчигдөр гэтэл миний үзсэн Пабнд одоо яав юу болов. Баахан Ливерийн жерситэй маниус Буучидаа үзүүлээд өг Шаагаад хая энэ тэр гээд орлилдоод Шавагын гоол дээр үсэрч мүсрээд бөөн юм боллоо шд. Нээрээ шүү би өөрийн нүдэндээ итгээгүй. Энэ чинь баруун өмнөд Лондон , Хэнцэрийн нутаг дэвсгэр байсан болохоор Буучидыг дэмждэг нь бараг үгүй. Харин орон нутгын багууд болох Чөөгий, манай хоёрыг дэмждэг хүмүүс олон юм билээ. Өчигдөр лав Чөөгийгийн фен нэг Польш залуу аймар гайхаад надаас -Чи Ливерпүүл юмуу Ганнерз юмуу гэхэв дээ. Гол нь яг Ривал гэдэг утгаараа Чөөгийнүүдэд илүү дургүй байх шиг байсан. Яахав Буучид болон Копуудын хооронд нэг тийм нөхөрсөг уур амьсгал байдаг. Тэр нь Буучидад тоглож байгаад манайд ирсэн манай АГУУ үед багийн нэг хэсэг байсан Рэй Кеннедигын нэрэмжит тусламжын сантай холбоотой байх. Энэ санд Коп Буучид ялгаагүй хандив өргөж байдаг. Сангын үйл ажиллагаа ч бас их хүрэх юмандаа сайн хүрдэг гэж сонссон. Рэй Кеннеди аль алинд нь Хүндлэгддэг тоглогч...
Бас нэг сонирхуулах юм нь Буучид 1988-1989 онд Манай Энфиельдэд зочлон ирж тоглоод сүүлчийн минутанд бөмбөг хийж хожин гоолын ялгаагаар Тайтл авч байхад тэнд цугларсан бүх үзэгчид хүний өөрийнгүй босч алгаа ташиж байсан байгаа юм. Чөөгий юмуу Хэнцэрүүд байсан бол тэгэх нь юу л бол.. Аан тийм л дээ тэр үед Хэнцэр гэж баг хүснэгтийн хоёрдугаар хагас хавьцаа сэлгүүцэж байсан шиг...
Миний хэлэх гэсэн санаа бол Зиго чи тоглоомыг арай дэндүү эмзэгээр тусгаж авсан ажгуу чи болиорой сахал самбаандаа баригдчихсан өтөл нөхөр байж.
Манай нөхдүүд харин цагаа олоогүй наадгайн хийж Буучин нөхдүүдийн нерв дээр авирах хэрэггүй байж. Дон Карло загалмайлсан эцэг одоо ийм үед хүүхдүүд дүү нар гарын доорхи хүмүүстээ үлгэр дууриал үзүүлэх байсан атал өөрөө дунд нь явж ёс намба алджээ.. За за тэгэхээр одоо 2 талдаа эмзэглээд байх зүйл алга. Цаашид өчнөөн юм болно.
Дэлгэрмаа нээрээ миний Өргөмжлөлөөр гөбсөө арчсан сураг дуулдав.. Муу найз юм даа бас л....