FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Mon Aug 31, 2009 4:22 pm

Bye, Guddy.
Монако руу явлаа даа.
Барсагийн төлөө сайн тоглох гэж, багт туслах гэж их л хичээсэн ч санаснаар болсонгүй саллаа даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Mon Aug 31, 2009 4:43 pm

Image
монако-н хунтайж Пэдро.......

5 дахь цом сайхаан..... :-D
57 жилийн дараа дахин 5 цомтой баг боллоо гэж......


өнөө орой нээх зовлонгүй нухна аа.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Mon Aug 31, 2009 4:49 pm

Image
энэ залуугийн төлөө 40 сая евро санал болгоод рэжэктлүүлчих.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Mon Aug 31, 2009 4:51 pm

Цоомоо wrote:Bye, Guddy.
Монако руу явлаа даа.
Барсагийн төлөө сайн тоглох гэж, багт туслах гэж их л хичээсэн ч санаснаар болсонгүй саллаа даа...


тэгжээ.... Монакод сайн тоглоосой гэж.....
бас Хэнрикью РЭСИНГ руу лооноор..... уул нь хүн явуулаад бх хэрэггүй л бгаам даа......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Mon Aug 31, 2009 5:07 pm

Энрике ч яахав, хамгаалалтынхан бол гайгүй ээ.
Довтлох чиглэлийнхэн л нөөц бага байж магадгүй.
Үндсэн 3 дээр Боян, Педро 2 л сэлгэх нь. Уг нь 1 довтлогч юм уу вингер авчихвал зүгээр байна даа. Өнөөдөр нэг шинэ хүн авчих юм биш биз кка.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Mon Aug 31, 2009 5:09 pm

Энрикэ өнөөдөр Расин Сантандерт зээллэгээр очиж байна. Испанийн хэд хэдэн сонин үүнийг батлаж байгаа бөгөөд өнөөдөр аблан ёсоор зарлагдах буюу хамгийн оройтлоо гэхэд маргааш тэднийх болох нь.

Расин Сантандерийн ерөхийлөгч Франсиско Перния Каталунья радио станцад ярилцлага өгөхдөө:

"Расингийн хувьд Энрикэ маш чухал байна. Гэхдээ Хэтефэтэй хийх эхний тоглолтод хожигдсны дараа улам их хэрэгтэйг харуулсан. Одоо бидэнд үзэглэх л асуудал үлдээд байна.

Би Барсагийн ерөхийлөгч Жоан Лапорта, спорт хариуцсан захирал Чики Бегиристайн нарт талархаж байгаагаа илэрхийле. Ганц энэ гэрээн дээр ч биш бид олон асуудлын харилцан ашигтай, нааштайгаар шийдсэн явдалд туйлаас талархаж байна.

Энрикэ манай багт ирснээр түүнийг Ла лигт тоглуулах гэсэн Барсагийн хүсэл бас давхар биелж байна. Манай дасгалжуулагч түүнийг эртнээс хүсч байсан ч бага зэргийн санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор өнөөг хүрлээ. Энрикэ маргааш сантандерт ирж гэрээнд гарын үсэг зурах болно."

------------------------------------------------------

Францын L'Equipe сонинд мэдээллэснээр манай Исланд эр Монако багийн бүрэлдэхүүнд даваа гарагт буюу өнөөдөр нэгдэж байгаа бололтой. Тэрээр сүүлийн бэлтгэлд оролцоогүй нь үүнийг баталж байна. Монакод эмчийн үзлэгээр орж, хоёр жилийн гэрээ үзэглэх нь бололтой. Албан ёсны сайтад ч түүнийг бэлтгэлд оролцоогүйг тэмдэглэсэн нь наймаа хийгдэж байгааг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байна гэжээ.



------------------------------------------------------

Испанийн Britcorner сонинд Манчестер сити клубын зүүн жигүүрийн вингэр Робиньод 40 сая еврогийн санал тавиад няцаагдсан гэжээ.

Энэ талаар дасгалжуулагч Пэп Гуардиола:

"Робиньо ирэхгүй. Тэр бол манчестер ситигийн өнгөрсөн зуны хамгийн гол наймаа. Түүнийг явуулахгүй нь тодорхой. Ер нь бид цонх хаагдахаас өмнө дахин наймаа хийж ч магадгүй. Энэ нь хагас хамгаалагч байх боломжтой нь үнэн. Гэхдээ үнэ ханш тэнгэрт тулчихаад байна. Ийм нөхцөлд залуу тоглогчдоо дээш нь гаргаж ирэхийг илүүд үзнэ. Ингэх нь багийн тэнцвэр, уур амьсгалд сайнаар нөлөөлнө, тэд ч итгэл алдахгүй байх гэж бодож байна."



--------------------------------------------------------

Шальке 04 багийн хаалгач Мануель Нойерыг сүүлчийн өдөр авч магадгүй талаар Британийн The Daily Mirror сонинд өгүүлжээ. Хэрвээ ингэхийг хүсвэл дор хаяж 14 сая евро төлөх шаардлагатай аж. Түүний төлөө Манчестер Юнайтед хүч хаяж байгаа гэх.



--------------------------------------------------------

Туре саяхан Английн The Times сонинд ярилцлага өгчээ.

"Намайг Санчестер сити клуб сонирхож байгаа талаар сонсож байсан. Сонингууд намайг Англи хөлбөмбөгт дуртай гэж хэлдэг байсныг байнга иш үндэс болгох юм. Гэхдээ би аугаа багийн бүрэлдэхүүнд байна. Саяхан ах маань ситигийн бүрэлдэхүүнд орсон. Түүнд ийм сонголт хийхэд хүнд байсныг би мэднэ. Бас түүний араас Адебаёр ситид нэгдсэн. Тэр ахад маань хань болж байгаа байх. Бид бүгдээрээ Африк хүмүүс. Миний бодлоор сити бол Лигийн аварга авах боломжтой клуб, тэд шинээр бүхнийг байгуулж байна. Бас Челси, МанЮ байна. Ах маань хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг харж байгаа бизээ."



-------------------------------------------------------

Умард Английн Sunday Sun сонинд өнгөрөгч улирал маш муу тоглон доош унасан Ньюкасл багийн зүүн жигүүрийн хамгаалагч Хосе Энрикэ Санчес "Хэрвээ Барса намайг хүсвэл би очиход бэлэн" гэжээ.



--------------------------------------------------------

Испанийн TvE телевизэд манай ерөнхийлөгч Жоан Лапорта оролцож, энэ зуны хамгийн сүүлчийн наймаа юу байж болох талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Робиньо

"Энэ бол багийн бүрэлдэхүүнийг гүйцээх сайн сонголт. Манчестер ситигийн эзэдтэй бид сайн харилцаатай байдаг. Гэхдээ 2009-2010 оны улирал Робиньотой гэрээ байгуулна гэдэг бүтэшгүй зүйл."

Гудди ба Энрикэ

"Би аль аль тоглогчид нь манайхаас явахад маш бага гэрээний зүйл үлдсэн гэж бодож байна. Гудди Монако руу, Энрикэ Расин руу явах байх."



-------------------------------------------------------

Энэ улирал Барселона Б багаас нэгдүгээр багт төвийн хамгаалагч Марк Муниеса (17), Андреу Фонтас (19) болон довтлох чиглэлийн хагас хамгаалагч Жонатан Дос Сантос (19), Тиагу Алкантара (18) нар дэвшин орж магадгүй байна. Жэффрен нэгдүгээр багт дэвшээд байгаа бол одоо эдгээрээс хэн нэг нь эсвэл бүгдээрээ дэвшиж магад. Чигринський ирснээр төвийн хамгаалагчдад маань боломж багасч байна.



-------------------------------------------------------

Өчигдөр хэвлэлийн бага хурал дээр Гуардиола хэд хэдэн тоглогчдын талаар ярьжээ.

Ибрахимович:

"Тэр бол аугаа тоглогч. Гэхдээ улирлын өмнөх тоглолтуудад тийм ч сайн байсангүй. Удахгүй тэр үзүүлээд өгнө. Түүнд ямар нэг асуудал үүсэхгүй байх"



Чигринський:

"Энэ бидний том наймаануудын нэг. Тэр бол хамгаалалтын шугамын дутууг бүрэн нөхнө. Тэр маш залуу ч гэсэн Аваргуудын лигт 3-4 жил тоглоод амжсан нэгэн. Миний бодлоор тэр бидэнд сайн туслах болно. Бид түүнийг талбай дээр өөрсдийн бүрэлдэхүүнд харах болсондоо клубын удирдлагад талархах хэрэгтэй."



Мэсси:

"Тэр бол гарцаагүй хамгийн шилдэг нь. Тэр үргэлж бусдаас илүү байдаг. Тэр "Би энэ тоглолтод ялмаар байна" гэж тоглодог. Тэгээд ч ялж чаддаг. Хамгийн шилдэг нь байна гэдэг бол маш дарамттай. Тэр бол төрөлхийн заяагдмал нэгэн. Би түүн шиг тоглогчийг урьд хожид харж байсангүй."



Иниеста ба Маркес:

"Тэдний аль аль нь эргэн ирэхэд бараг л бэлэн болсон. Би тэднийг лигийн хоёрдугаар тойргоос харах боломжтой гэж бодож байна. "
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby AG » Mon Aug 31, 2009 5:17 pm

Bi tanai bagiig demjdeg shvv. ene jil ch gesen chadnaa.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Mon Aug 31, 2009 5:46 pm

ТЭМДЭГЛЭЛ

Өдрийн мэнд. Каталоны нэр төр болсон Барселона багийн цоглог Фанатуудаа. 2009 оны 8-р сарын 28нд болсон уулзалтанд ирсэн болон сэтгэлээрээ бидэнтэй цуг байсан та нартаа талархал илэрхийлье. Тэр өдөр хүрэлцэн ирсэн хүмүүс сайхан танилцаж, хөгжилдөж цагийг кайфтай өнгөрөөсөн гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Нэг асуудлыг эс тооцвол. Гэхдээ энэ нээг их том проблем биш байсан л даа. Тэр уулзалтанд очсон сэтгэгдлээсээ цухас тэмдэглэвэл:

Гишүүд:

-Барсик

10 гаран жилийн өмнөөс Барсаг дэмжиж байгаа. Энэ залууг манайхан, ер нь форумынхан яагаад тэгэж их хүндэлдгийг нь түүнтэй цухасхан хөөрөлдсөн цөөн хоромын ярианаасаа ойлгож авсан. Түүний үзэл бодол, хийж бүтээх өрнүүн их хүсэл эрмэлзэл, урам зориг үнэхээр гайхалтай. Их Наран улсад сурч боловсордог болоод ч тэр үү Японы талаарх мэдлэг мэдээлэл арвин. Японы тухай төсөөлөл, мэдлэг мэдээлэл маань ихээр нэмэгдсэнийг энд заавал дурьдах ёстой. Барсикийн бас нэг үнэлүүштэй бусад хүмүүс авууштай, үлгэр дуурайл болох нэг зан нь өөрийгөө ургэлж чамлан, цаашид дахиад боловсрох мэдлэг хуримтлуулах зорилго тэмүүлэл, их мэддэг байсан ч бага мэддэг хэмээн үзэж өөрийгөө байнга зүлгэж өнгө оруулахыг бодож хичээдэг байдал бөгөөд манай үеийн залуус бүгд түүний энэ зарчимыг өөртөө хэрэгжүүлвэл хөгжил дэвшил тал дээр үнэн айлтгүй. Хямрал мямрал бол НО ПРОБЛЕМ. /Ингээд бичингүүт над руу бн сайн бишээ гэсэн ПМ явуулнаа.. ккк/. Бид 2 олон зүйл дээр санал нийлж байсны нэг нь Зөв Үндэсний буюу Үндсэрхэг үзэл. Ингээд бичингүүт хүмүүс шүтчихжээ гэж бодох байх нуулгүй хэлэхэд түүний олон зүйлийг би биширсэн шүү. Билльяардан дээр харин сайхан хожсон юм байна. Бид 2-н санал зөрөлдөх нэг зүйл байсан нь ТАМХИ. Энэ тухай ярилцаагүй л дээ. Тэхдээ тэр энэ тал дээр жинхэнэ сайн чанарын уурын зуух. ТЭЦ-3 л гэсэн үг. /хэхэ. Сүүлийн өгүүлбэр тоглоом байлаа гэж/ . Хөгшөөн хоёулаа ярьж эхэлснээ дуусгаагүй байгаа шүү. /Үл сүрдүүлсэн болно/. Чи үнэхээр Монголын Барсагийн фанатуудын од нь шүү.
Барсагаар бол К. Пуюол л гэсэн үг.


Посеидон

Бие нь бага ч бэлчээр нь том залуу байна лээ.
Барсагийн үнэнч боол
Барсагийн фанатуудын зохион байгуулагч
Барсагийн сэдвийн зохицуулагч
Посеидон буюу Амараа. /Гладиатороос иш татав/

Маш идэвхтэй, эрмэлзэлтэй залуу шиг санагдсан. Ер нь з/б нар тийм байдаг л даа. Гэхдээ манай хүн бол бусдаас яаж ч бодсон илүү. Барсаг дэмжээд нээг их удаагүй ч гэсэн багагүй мэдлэгийг өөрийнхөө HARD-нд сайн гэгч SAVE-лсэн. Шуурхай санах ой 4GB-с наашгүй. Hard-ны багтаамж NO LIMIT. Хэрэггүй мэдээлэл болон үйл явдал тохиолдвол шууд Shift+Delete. Атгаг санаа агуулагсадыг бодож санах зүйлгүй CANCEL. Өөртөө өдөр болгон магадгүй цаг тутамд UPDATE хийнэ.
За тэгээд КУЛЭ нар чинь чамаас их зүйлийг хүлээж байгаа шүү.
КУЛЭ нартаа хэлэхэд цаадахынхаа товлосон цагт нь 2 дахь удаагаа хэлүүлэлгүй хоцролгүй цуглаж байгаарай. Уурлуулж бухимдуулвал цаад чинь зүгээр л RESTART хийнэ гэж мэдээрэй. ккк.
Барсагаар бол ШАВИ...

Ортиз

Уйгагүй хөдөлмөрч залуу. Сайт хийхэд оруулсан хувь нэмрээс нь харж болно. Бидний шийрийг хатаах залуу боловсон хүчин. /Өөрсдийгөө хальт ахиуд тооцов/.
Сайтаа сайхан хийсэн байна лээ шүү. Бүр илүү болгоорой. /Сайт хийсэн бүгдэд хамааруулж бичив/ Өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулнаа. Санаа оноо хэлж. Барсадаа үнэнч байгаарай.

Барсагаар бол Бояан.

Үлдсэнүүдийнх талаар дараа оруулнаа. Мөн Хэд хэдэн санаа оноо санал байгаа... Тэрийгээ бас дараа оруулий. Энэ саналаа хэлээрэй. Учир нь энд оруулчихвал бусад нь зөвшөөрөлгүй ТУУЖ магадгүй гэж санаалаад байна. /Хальт Чонын зан гаргав/ Тэхээр та нараасаа асуух нь зөв болов уу.


Үргэлжлэл бий...
Last edited by RoMeRo on Mon Aug 31, 2009 5:54 pm, edited 1 time in total.
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Mon Aug 31, 2009 5:52 pm

Энэ наймааны цонх хурдан хаагдаасай... Ямар ч олон зээлэгээр болон наймаагаар явуулчихваа... Өнөөдөр бол асуудалгүй нухна.
Ибра чи гоал хийхгүй бол би чамайг....... шүү...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Mon Aug 31, 2009 6:19 pm

сүүлийн өдөр бид хэнийг сугалах болоо айн .
Мата Робинюо нэг юм хйих байхаа .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Mon Aug 31, 2009 7:41 pm

Тавтай морил!
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Mon Aug 31, 2009 7:42 pm

Image

Амжилт хүсье даа..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Должко » Mon Aug 31, 2009 8:36 pm

анхын сайт Монгол дахь Хөлбөмбөгын багын хэхэ АМЖИЛТ давгүй сайт хйижэээ Жүүмла ч угаасаа амархан л доо :-)
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Mon Aug 31, 2009 8:57 pm

За РоМеРо -ийн хүсэлтээр 2 бичлэг устгалаа :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Мөөжө » Mon Aug 31, 2009 9:12 pm

Сайт үнэн гое болсон байна! Сая нэг нэгэнгүй бүгдийн орж уншилаа... Үнэxээр гое! Xийж байгаа Куле нартаа амжилт xүсье! Ортиз д өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд!! За ингээд xүсэн xүлээсэн улирал эxлэж байна. Аваргаа батлаx аварга авxаас ч xэцүү байдаг гэдэг... энэ жил гол өрсөлдөгч болоx Реал xүчээ дэндүү зузаатгасан байгаа бид ч зүгээр суугаагүй... Миний xувьд залуучуудыг л сайн тоглоx байx гэж таамаглаж байна тэр тусмаа Педро, Жеффрэн xоер яагаад гэвэл энэ жил фингэр нилээн xэрэгтэй байx боловуу? Бояан, Бусгуэтс xоер ч мөн адил маш иx xэрэг болно. Ур чадвар туршлага гээд олон зүйлээр сайжирсан байгаа бx. Бүx Куленүүддээ ажилын өндөр амжилт xүсье! Үлдсэн 4 цомынxоо төлөө урагшаа!!!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Mon Aug 31, 2009 9:35 pm

Энэ жил 5 цом байна уу?

Каталаны цом
Эзэн хааны цом
Ла лига
Аваргуудын лига
Клубүүдийн дэлхийн аварга

зөв үү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Mon Aug 31, 2009 9:50 pm

за улирал эхлэхийн өмнө нэг юм орчууллаа биднийгээ дахин дахин баясгана бизээ. 2 цагын дотор мухарлалаа утгын алдаа их байх шүү .

Аваргуудын баярын арга хэмжээ үргэлжлэхэд бэлэн боллоо .

Барса улирлын эхний хөшгөө Камп Ноуд өнөөдөр эхлүүлэх ба өөр бас нэгэн гайхамшигт улиралынхаа замд гарах гэж байна .

ФС Барселона өнөөдөр гэртээ өөрийн түүхээ үргэлжлүүлэхээр, шинэ улиралд аваргаа хамгаалахаар хөгжөөн дэмжигчидынхээ урам зоригийг хөгжөөж, олон цом авах аян замдаа гарах гэж байна .
Гуардуолагийн баг өнөөдөр тоглолтын өмнө Монакод Шахтёр Донецкийг ялж багийн цуглуулганд нэмэгдсэн Европын Супер цомыг фенүүдэд харуулах болно .
Өнөө шөнийн бас нэг чимэг бол мэдээж Камп Ноугийн суудалд анх суух шинэ цэрэг болох төвийн хамгаалагч Дмитрий Чигринский юм.
Барсагийн хөгжөөн дэмжигчдэд тоглолтын өмнө эхлээд Супер цомыг үзүүлж дараа нь зуны амралтыг дуусгаад бүх тэмцээнд түрүүлсэн гайхамшигт улиралаа үргэлжлүүлэх болно .


Өнөөдөр Барсагийн шинэ улирал эхэлнэ ,тиймээс багийг доош татах зүйлс ямагт дагах болно.
Энэ зунжин бидний үдэшлэг үргэлжилсэн .өнгөрсөн 3 сарын хугацаанд зарим нэг хүмүүс 5 цомоор цангаагаа тайлсан байж болно .2006 оны дуулиант улирлын дараа бардам зан багийг доош татдагийг санаж багийнхан сэрэмжлэх хэрэгтэй .Гуардуола өнгөрсөн жил өөрийн маш сайхан орчинг бүрдүүлсэн .энэ нь түүнд тоглогч дасгалжуулагч 2т бүхнийг гүйцэлдүүлэхэд тусалсан оршил цэг байсан, энэ жил ч байх болно.

Пеп болон Барса өнгөрсөн жилийнх шиг улирлыг бүү эхлүүлж давтаасай .Энэ бол түүхэнд Каталончуудыг нервтүүлж эхэлсэн анхны жил байлаа .Гуардуола ямарч зүйлээр нервтүүлэхгүйгээр эхлэхийг хичээх хэрэгтэй

Өнөөдөр тоглоход (өнгөрсөн баасан гаригийн Супер цомын тоглолт) тоглогчдын физикал байдалд нөлөөлж магадгүй .учир нь Монакод тоглосон роташнг өнөөдөр хэрэглэх байх .

Онгоц гол зорилгоо бүх цомд чиглүүлж байгаа бөгөөд гол нь аваргаа хамгаалахад оршин хөдлөж байна .магадгүй бидний нэг том зорилт бол 4дэх Аваргуудын Лигийн Цомоо Сантьяго Бернабаугаас авахад орших байх . Каталончуудын хувьд энэ нь магадгүй үзэж баясахад хамгийн сайхан агууламжтай цом байж болох юм. Учир нь Ривалынхаа талбай дээр Аваргуудын лигийн цом өргөхийг харах нь Каталон хүн бүрийн баясал бахдал юм.
Энэ зун Барса өөрийн дутуу тоглогч болох Төвийн довтлогчоо маш өндөр үнээр олж авсан. .Өрсөлдөгч Реалчууд ч бүх талбарт хүчтэй өрсөлдөх байх .учир нь цагаанууд сайн тоглогч олныг худалдан авч бүрэлдэхүүнээ сайжруулсан боловч одоохондоо нэгдмэл биш харагдаж байна.
Энэ улирлын бас нэг зорилго бол Клубуудын дэлхийн аваргад түрүүлж өөрсдийгөө дэлхий нийтэд харуулахад оршино .

ФС Барселонагийн гайхамшигт улирлын үргэлжлэл гайхамшигт улирал 2 эхлэхэд бэлэн боллоо .хүн бүрл маш их баярлаж ноднингийн гайхамшигт гүйцэтгэлийг давтахын төлөө , хүн бүрт батлахын төлөө энэ баг бүхнийг хийх болно.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby a_odko » Mon Aug 31, 2009 10:22 pm

Амараа гоё болжээ... :eek:

25 сая... их л үнэтэй юм...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Mon Aug 31, 2009 10:33 pm

a_odko wrote:Амараа гоё болжээ... :eek:

25 сая... их л үнэтэй юм...

баярлажийнээ...

Инфляци тооцолгүйгээр үнийг нь бодсон ч Пэпэгээс хямд юм шигээ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby a_odko » Mon Aug 31, 2009 10:47 pm

Пепе яаж ч бодсон танай хүнээс илүү өөрийгөө харуулчихсан байсан шдээ... Милан, Чэлси гээд олон томчууд хөөцөлдөж байсан...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby VicKtoR » Mon Aug 31, 2009 10:53 pm

suldees wrote:сүүлийн өдөр бид хэнийг сугалах болоо айн .
Мата Робинюо нэг юм хйих байхаа .



Танайх дэлхий дээрх хамгийн бүтэлгүй наймаа хийчээд тэгээд дампуурдаггүй ээ? дахиад бас хүн авах сонирхолтой?
Интер ямар өнгөлөг байнаа тэр Это-н амархан зохицож байгаагээ :mrgreen: Жосе-ч овоо гар юм даа бүтэн жилжингээ Ибра дэлхийн нэг номер гэж байгаад л молиг үмхүүлчихдэг :RD
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby tw14 » Mon Aug 31, 2009 11:01 pm

VicKtoR wrote:
suldees wrote:сүүлийн өдөр бид хэнийг сугалах болоо айн .
Мата Робинюо нэг юм хйих байхаа .



Танайх дэлхий дээрх хамгийн бүтэлгүй наймаа хийчээд тэгээд дампуурдаггүй ээ? дахиад бас хүн авах сонирхолтой?
Интер ямар өн***өг байнаа тэр Это-н амархан зохицож байгаагээ :mrgreen: Жосе-ч овоо гар юм даа бүтэн жилжингээ Ибра дэлхийн нэг номер гэж байгаад л молиг үмхүүлчихдэг :RD

Жозе ч зальт шар үнэг юмдаа. Барса Гионтой хэдээс тоглох вэ. Линк байвал тавьж өгөөч
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Mon Aug 31, 2009 11:05 pm

a_odko wrote:Пепе яаж ч бодсон танай хүнээс илүү өөрийгөө харуулчихсан байсан шдээ... Милан, Чэлси гээд олон томчууд хөөцөлдөж байсан...


харжил байя....

Видич шиг болчих ч юм билүү?

Викторынхоор яахлээрээ хамгийн бүтэлгүй болдог байнаа ? хаха
цаг хугацаа хэр зохицсныг нь харуулна даа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby VicKtoR » Mon Aug 31, 2009 11:16 pm

poseidon wrote:
a_odko wrote:Пепе яаж ч бодсон танай хүнээс илүү өөрийгөө харуулчихсан байсан шдээ... Милан, Чэлси гээд олон томчууд хөөцөлдөж байсан...


харжил байя....

Видич шиг болчих ч юм билүү?

Викторынхоор яахлээрээ хамгийн бүтэлгүй болдог байнаа ? хаха
цаг хугацаа хэр зохицсныг нь харуулна даа...


Миний хувьд л тэгж гайгүй хэллээ, бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаан бол бүү мэд, юу гэдийн Это-д бол Гутаан доромжлол ч гэхийнмуу, зарим нь Ибра зүгээр л оверратэд гар ч гэхийнмүү янз бүрээр л хэлэх байх даа :smile:
Энд тэгээд Это+40сая=Ибра гэдэг дээр ЯААЯ ЁСТОЙ ЯНЗТАЙ НАЙМАА гэх хүн байгаа юм уу? :smile:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby tw14 » Mon Aug 31, 2009 11:24 pm

VicKtoR wrote:
poseidon wrote:
a_odko wrote:Пепе яаж ч бодсон танай хүнээс илүү өөрийгөө харуулчихсан байсан шдээ... Милан, Чэлси гээд олон томчууд хөөцөлдөж байсан...


харжил байя....

Видич шиг болчих ч юм билүү?

Викторынхоор яахлээрээ хамгийн бүтэлгүй болдог байнаа ? хаха
цаг хугацаа хэр зохицсныг нь харуулна даа...


Миний хувьд л тэгж гайгүй хэллээ, бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаан бол бүү мэд, юу гэдийн Это-д бол Гутаан доромжлол ч гэхийнмуу, зарим нь Ибра зүгээр л оверратэд гар ч гэхийнмүү янз бүрээр л хэлэх байх даа :smile:
Энд тэгээд Это+40сая=Ибра гэдэг дээр ЯААЯ ЁСТОЙ ЯНЗТАЙ НАЙМАА гэх хүн байгаа юм уу? :smile:

Это=Ибра+40сая ЯААЯ ЁСТОЙ ЯНЗТАЙ НАЙМАА
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests
cron