09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: Barclays Premier League 2009-10

Postby Hartsaga » Mon Aug 24, 2009 9:29 pm

Нээх тэгж маяглаад явах ээ шууд хүчээ үзчихье, энэ жил түрүүлсэн нь хамгийн мундаг нь.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Должко » Wed Aug 26, 2009 4:27 pm

Chelsea 3 3 0 0 9
Tottenham Hotspur 3 3 0 0 9
Arsenal 2 2 0 0 6
Manchester United 3 2 0 1 6
Manchester City 2 2 0 0 6
Sunderland 3 2 0 1 6
Burnley 3 2 0 1 6
Birmingham City 3 1 1 1 4
Stoke City 3 1 1 1 4
Liverpool 3 1 0 2 3
Aston Villa 2 1 0 1 3
Fulham 2 1 0 1 3
Wolverhampton Wanderers 3 1 0 2 3
West Ham United 2 1 0 1 3
Wigan Athletic 3 1 0 2 3
Hull City 3 1 0 2 3
Bolton Wanderers 2 0 0 2 0
Blackburn Rovers 2 0 0 2 0
Portsmouth 3 0 0 3 0
Everton 2 0 0 2 0
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Barclays Premier League 2009-10

Postby monhoo_ts2003 » Wed Aug 26, 2009 7:05 pm

Barclay’s Premier league
20 баг тус бүр улирлын турш нийт 38 тоглолт хийнэ. Лигийн зохион байгуулалтыг өөрчилснөөр 1992 оноос эхлэн энэ лиг үүссэн. Дотооддоо энэ лигээ гол ивээн тэтгэгч “Barclay’s Bank”-ны нэрээр овоглон “Barclay’s Premier League” хэмээн нэрлэдэг ба гадаад орнуудад Английн “Premier League” хэмээн алдаршсан.
Түрүүлсэн баг Лигийн цомыг гардаж, ирэх улирлын Европын аварга багуудын тэмцээнд (Champions League) xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авна. Хоёрт орсон баг мөн Аваргуудын лигт xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авдаг бол 3-4 байр эзэлсэн нь урьдчилсан тоглолтоос эхлэн оролцох эрхтэй болдог. Харин энэ лигт тавдугаар байранд орсон баг UEFA-гийн цомын төлөө тоглох боломжоор хангагдана. Мөн доор өгүүлэх Лигийн цом, FA Cup-д түрүүлсэн баг эл эрхийг авна. Харин дотоодын лигтээ эхний дөрөвт орж, Аваргуудын лигт орох эрхээ авсан багуудаас дээрх хоёр цомыг авсан бол UEFA–гийн цомын эрх нь 6-7 байрт орсон багууд руу шилждэг онцлогтой. Иймд лигийн тавдугаар байрыг эзлэж чадаагүй ч эхний дөрөвт орсон багууд дотоодын цомуудыг авчихвал 6-7 байрын төлөөх тэмцэл өрнөнө. Европын бусад багуудтай тоглох нь клубийн нэр хүндийг өсгөхөөс гадна санхүүгийн асар их ашиг авчирдаг. Харин улирлын төгсгөлд хамгийн бага оноо авч, сүүлийн гурван байр эзэлсэн багууд доод лиг рүү шилжинэ.
Өдгөө дэлхий даяар хамгийн олонд танигдсан, магадгүй хамгийн хүчтэй хөлбөмбөгийн лиг бол Английн Premier league юм. :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Barclays Premier League 2009-10

Postby skelot » Thu Aug 27, 2009 8:58 pm

Яг одоогоор: Top-4 Next-4 Middle-6 Last 6 гэсэн бүтэцтэй болоод байх шиг байнаа даа.
User avatar
skelot
England United
 
Posts: 1046
Joined: Sat Aug 08, 2009 8:00 pm
Location: Neverland

Re: Barclays Premier League 2009-10

Postby Gooner » Fri Aug 28, 2009 11:08 am

Портсмут доош унах нь ээ.
Үндсэн бүрэлдэхүүнийхаа тоглогчдыг бүгдийг нь зараад дууслаа шд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby che » Fri Aug 28, 2009 11:44 am

Gooner wrote:Портсмут доош унах нь ээ.
Үндсэн бүрэлдэхүүнийхаа тоглогчдыг бүгдийг нь зараад дууслаа шд

шинэ Араб эзэн аваагүй билүү?
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Barclays Premier League 2009-10

Postby Nomer 10 » Fri Aug 28, 2009 1:50 pm

Английн лиг хамгийн шилдэг гэж үү?

Хүн бүр л өөр өөрийнхөө дэмждэг баг нь тоглодог лигийг дэлхийн шилдэг лиг гэж хэлэх гээд байдаг. Тэр нь ч аргагүй. Бүх л лиг хөлбөмбөг тоглодог өөр өөрийн онцлогтой. Гэхдээ маркт менежментийн тал дээр бол сүүлийн нэлээн хэдэн жил Премиер лиг толгойд нь явсаар ирсэн нь үнэн. Тэд маш олон ажил хийсэн. Гэхдээ бүгд сайн ажил байсан гэвэл эндүүрэл. Саар ажил ч их бий. Сайн ажлууд нь тэднийг хамгийн их үзэгчтэй, орлоготой лиг болгосон бол саар ажлууд нь лигийн багуудыг маш их өрөнд унагасан. Хамгийн сүүлд хийсэн татварын шинэ гэрээ нь саар ажилд хамаарагдах аж. Өмнөх бүх сайн мууг нь орхиод энэ татварын талаар жаахан тогтож ярилцая. Энэ ажил лигийг эцэстээ юу руу хөтөлнө вэ?

Үнэндээ энэ татварын хуулийн эсрэг Премиер лиг аргагүй хүчин мөхөстөв. Ерөнхий сайд тэргүүтэй төр засгийн эрх мэдэлтнүүд 2010 оны 4 сараас эхлэн өндөр орлоготой иргэд, байгууллагуудаас орлогынх нь тэн хагасыг хураах хууль нэгэнт гаргасан билээ. Энэ хууль батлагдсанаар дээр доргүй маш их хөдөлгөөнд орсон. Гэхдээ хэдүүлээ спортын тэр тусмаа хамгийн их хөдөлгөөнтэй байдаг хөлбөмбөгийн тухай тогтож хүүрнэе.

Ердөө жилийн өмнөхөн л амьдрал цэцэглэж байлаа. Урьд урьдын жилүүд шиг одод арлыг зорин хөвөрсөөр л. Робиньо, Дэко, Босинва, Модрич... гээд л. Өвлийн цонхоор ч ялгаагүй. Аршавин тэргүүтэй наймаа ПЛ-ийн багуудыг 176 саяын наймаанд хүргэсэн нь бусад лигээсээ хол тасархай төдийгүй бүх үеийн рекорд ажиллагаа болж байлаа. Бусад топ 4 лиг нийлээд ч энэ хэмжээнд хүрч чадаагүй юм.

Хажуугаар нь аварга том телевизийн гэрээ хийгдээд л. Бундэслиг бүтэн 4 жилд 1,65 тэрбум евро багууддаа тв-ийн гэрээнээс олж өгч байхад ПЛ ердөө 3 жилд 2 тэрбумыг төсөвлөж байх. Хэрэв фунтыг бодитоор нь хөрвүүлж чадвал энэ тоо өсч ирнэ. Үүн дээр нэмэгдээд хагас сайны үдийн болон 1 дэх өдрийн оройн тоглолтуудаас орох орлого нэмэгдэж ирнэ. Тв-ийн гэрээнд эдгээр тоглолтууд тусгай үнэлгээгээр тусгагдсан. Мөн ВВС-д 2 дахь дамжуулах эрхийг 190 саяар зарсан. Ингээд ч зогсохгүй. Гадаадын болон интернет, гар утасны сүлжээнүүдэд зарсан эрхнээс 710 сая евро нэмэгдэж байгаа.

Энэ мэтээр бүх зүйл нааштайгаар явж байтал татварын шинэ хууль бүгдийг нь орвонгоор нь эргүүлэх янзтай болоод явчихлаа. Ер нь ч тийм хандлага ажиглагдаад эхлэв. Оддоо алдаад эхэллээ. Лигийн нүүр царай болсон Роналдогоос гадна дор хаяж дахин нэг жил үлдэх магадлал өндөр байсан Алонзо, Арбелоа, Элано гэх мэт тоглогчид гадагш гарлаа. Хүүпиа Ливерпүүлд биш юм аа бусад дундаж багуудад өндрөөр үнэлэгдсэн хэвээр л байсан. Түүний төлөө олон баг саналаа илэрхийлж байсан ч тэр өөрөө Бундэслигийг сонгосон билээ. Эдгээрээс гадна Англи уруу ирэх өндөр магадлалтай гэгдэж байсан Бэнжема, Агуеро, Ибрахимович нар бүгд л Испанийг зорив. Тэд бүгд шинэ хуульнаас жийрхсэн гэдэг нь бас нэгэн үнэн бодол. Тэд чинь бүгд спорт залуу насных гэдгийг маш сайн мэдэж байгаа тул Испанийг зорих болсон. Испанид тэд татварт ердөө 24 хувийг л өгнө.

Испанийг бус ч бусад лигийг зорьсон улс ч цөөнгүй. Англид хариугүй очлоо гэгдэж байсан Лусио, Это нар мөн Диего гэсэн хөлбөмбөгийн тавцанд сүрлэг нэрнүүд өмнө зүгийг чиглэн одсон. Бундэслиг ч гэсэн мөчөөгөө өгсөнгүй. Ньюкаслын Мартинсыг сугалснаас гадна Тимощук, Погребняк зэрэг чухал тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Тэд мөн дэлхийн мэргэн бууч Барриос, Швейцарын мэргэн бууч Дердиок нарыг авсан. Дердиокыг мэргэжилтнүүд асар их ирээдүйтэй гэдэг. Үүнийг ч баталж тэр сая дабл хийсэн. Мөн У21-ээр гялалзсан Берг, Элиа нараас гадна Өмнөд Америкийн сувднууд гэгдээд байгаа Цучилини, Майкосуэл нарыг чангаачихсан. Элиа одоо Хамбургыг хэрхэн чирч, Оличыг бүрмөсөн мартагнуулж байгааг бүгд харж байгаа.

Ирэх боломжтой байсан энэ олон тоглогчоо алдсан ПЛ-т зөрөөд ямар хүмүүс ирж байна аа? Хамгийн сайныг нь одоо ЦСКА-ын Жирковыг нэрлэх болж таарч байна уу? Эсвэл Ромагийн Акуйланиг гэх үү? Бусдыг нь бол хамгийн сайн нь гэж хэлж чадахгүй нь. Билялетдинов, Фэрмэлен, Кана нарыг битүү морь л гэж хэлнэ. Блэкбурны Калинич, Халлын Алтидорэ, Бирминхамын Бенитез нарыг ирээдүйд юу юм гэхээс одоохондоо бол нялх ногоонууд хэвээрээ. Ситигийн Силвиньо, Помпэйгийн Финнан, муурнуудын Сальгадо нарыг хөгшин одод гэж хэлэх нь зөв байх. Эдний хэн нь ч гэсэн Хүүпиагийн хэмжээнд тоглож чадахгүй л болов уу. Хүүпиа хажууд нь Лэвэркузеныг Бундэслигийн магнайд зогсоож байна. Бундэслиг үздэг хүний хувьд би түүний хэрхэн тоглож байгааг сайн харлаа. Мөн Пеннант гэдэг авьяаслаг тоглогч яагаад Испаний лигээс доош унах магадлалтай Реал Сарагоса гэдэг баг руу явах болов гэдэг бас бодох л асуудал. Түүний төлөө ПЛ-ийн олон клуб тэмүүлж байсан шүү дээ.

Ингээд хараад байхад олон хүний тэр тусмаа хөлбөмбөг үзэж эхлээд удаагүй байгаа монголчуудын хамгийн шилдэг нь гэж бат итгэдэг Английн лигийн давамгайлал өндөрлөх тал руу ханджээ. Ирэх өвлийн цонхоор бүр л олон хүн цалингийнхаа талыг тануулахаас айж, тийш зүглэхийг хүсэхгүй. Хэрэв Ситигийн баян араб байгаагүй бол лигийн наймааны зөрүүгээр ПЛ одоо Бундэслигийн ч дор орж мэдэхээр байлаа. Гэхдээ Сити өөрөө хүртэл нарийлсан удаа бий шүү. Этог Барсаг авах дээрээ тулахад түүний цалингийн асуудал хөндөгдсөн. Долоо хоногийн 215 мянган евро авахыг тэр шаардсан. Сити бодож үзээд хэрэв зөвшөөрвөл тэд зөвхөн түүний төлөө Английн татварын албанд жилдээ 8 саяыг зарлагадах шаардлага гарч буйг тооцоолж үзээд эелдгээр татгалзсан билээ. Ер нь харьцуулаад үзэхэд 3 саяын цэвэр орлоготой тоглогчийн төлөө ПЛ-ийн аль нэг клуб жилдээ 6,8 саяыг татварт тушаах бол легионерын төлөө зарлагадах энэ тоо Испанид ердөө 4 сая байгаа юм. Нутгийнхаа тоглогчдоос 43 хувийн татвар авдаг тэнд нутгийн тоглогч нь 3 саяыг авдаг байлаа ч гэсэн Англиас хамаагүй бага буюу 5,7 сая байгаа юм.

ПЛ-ийн давамгайллын төгсгөл нэгэнт ирчихсэн үү?
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Barclays Premier League 2009-10

Postby Bold9 » Fri Aug 28, 2009 2:01 pm

10 ах :eek:
Одоогийн нэр хүндээр ялтчгүй шилдэг нь...Харин үнэхээр татвар мөнгөний асуудал ийм хүнд болж байгаа бол одууд өөр лигрүү хөвөрч өгнө дээ..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby g_amaraa » Fri Aug 28, 2009 3:14 pm

За энэ жил хаанах тїрїїлэх вэ гэсэн яриа яригдаад байх шиг байна.
Ливерпїїл 2 муу багтай тоглож 6 оноо алдаж улирлыг эхэллээ. Энэ нь яваандаа їлдсэн бїх тоглолтонд алдаа бага гаргахыг тэднээс шаардана. Хамгаалалтан дээрээ їе їе алдаа гаргадаг, Єєрийнхєє хаалганд гоол хийх дуртай тэд тїрїїлнэ гэж худлаа байх. Жеррардын мєрєєдєл ч хэцїї дээ. Гэхдээ Жеррард, Куют, Торрес, Бенаён, Жонсон гээд дажгїй нєхдїїд нь чирнэ байх, Дээрээс нь нєгєє 3 тайгаа тоглоно.
Арсеналын хувьд бєєн эрч хїч эхэлж байна. Фабрегас нь энэ жил их сайн тоголно байх. Олон жил испаний ирээдїй гээд байсан, манай хїн ч айхтар гялалзахгїй байсан, харин энэ жил гялалзаж магадгїй. Фабрегас сайн тогловол уул нь дажгїй нэг найруулагчтай болно, Эдвардо нь эдгээд дажгїй тоглож байна. Гэхдээ нєгєє 3 шигээ сайн бїрэлдэхїїн байхгуй, сайн хамгаалагч хэрэгтэй байгаа. 1, 2-р байрт хэцїї байх даа. Улирлын эхлэлийг харвал 3 юмуу 4-єєс буухгуй байх.
Челсигийн хувьд энэ жил юм дуулгана байхаа. Бэртэлтэй тоглогч бараг байхгїй байгаа, яваандаа бэртэл гэмтэл л тэднийг чангаахгуй бол Челси сайн тоглоно байх, Анчелотти ч сайн удирдаж байна лээ. Дрогба Анелка 2 ч сайн гар нийлж байна лээ.
Ман.Ю ФА кафд энэ жилийн ПЛ-д гол тїрїїлэх магадлалтай Челситэй ВандерСааргїй, Видичгїй, Г.Невилгїй, Роналдогїй хамгаалалт жаахан муу тоглоод Пеналтигаар хожигдсоныг нь бодохоор гайгїй тоглох ч юм шиг, Барнлид хожигдсоныг нь бодохоор муу ч юм шиг. Ер нь нээх сайн тоглохгїй байх, Тэр шинээр авсан Валенси тийм сайн биш юм байна лээ. Оронд нь Нани дээр, Арай амиа ч гэсэн їзїїштэй тоглолттой. Ман.Ю ч ямар ч байсан тїрїїлэхгїй байхаа
___________________________
Реал үргэлж хамгийн шилдэг нь
User avatar
g_amaraa
 
Posts: 97
Joined: Sat Jun 13, 2009 12:10 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Fri Aug 28, 2009 6:05 pm

3-Р ТОЙРОГ........

8 САРЫН 22-НД…………..
Emirates Stadium - 60049
Arsenal 4 - 1 Portsmouth
18' Abou Diaby 1 - 0
21' Abou Diaby 2 - 0
37' 2 - 1 Younes Kaboul
51' William Gallas 3 - 1
68' Aaron Ramsey 4 - 1
Shots (on Goal) 23(12) 10(3)
Fouls 9 12
Corner Kicks 8 4
Offsides 5 2
Time of Possession 60% 40%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 8
АРСЭНАЛ-н залуус Помпэйг бут ниргэлээ дээ.... буучид ч улирлыг мундаг эхлүүлж бна...... 2 хожил 10 гоол....... энэ тоглолтонд Вэнгэр Диабиг гараанд гаргасан билээ..... нөгөөх нь даблдаал....... мөн энэ тоглолтонд Гиббс лигийн анхны тоглолтоо хийсэн......
18 минут – Эдуардо зүүн жигүүрээр маш сайхан орон төв рүү дамжуулсныг 16-с Диабиг баруун хөлөөр шууд цохиол гоол.... 1-0...... шигшээгийн хаалгач Жэймст боломж бсангүй ээ......
3 минутын дараа буучид сөргөөр довтолж ахлагч Фабри-н баруун талаас өгсөн кроссыг Диаби хаалганы урдаас цохиж гоол..... 2-0.... даблдлаа...... Жэймс-н эсрэг гараал..... гоолдлоо..... энэ тоглолт мань эрийн Ганнэрс-н төлөөх 100 дахь тоглолт...... Портсмоут-н хамгаалалт гэж най алга аа.......
32 минут - Ван Пэрси 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохисныг Жэймс хаачихав.........
5 минутын дараа Помпэй гоолдлоо..... гэхдээ асуудалтай л гоол доо.....Бэлхадж-н зүүн талаас өгсөн холын кроссыг 16-с Портсмоут-н Кабоул мөргөж гоолдсон ч тэрээр хаалгач Алмунияг түлхэж унагасан билээ...... гэхдээ шүүгч гоолыг тооцлоо...... 2-1........
2-р үе..... Фабри-н оронд залуу тоглогч Рамси орж ирэв.......... Фабри бага зэргийн гэмтэлтэй аж......
51 минутанд Галлас гоолдчихлоо....... Аршавин-ы холын фрий кик-г Ван Пэрси 16-с мөргөсөн бөмбөгийг Эдуардо хаалганы хажууханд унаж хүрснийг Галлас чихээл гоол........ 3-1.......
Портсмоут-н хамгаалалт-с гадна довтолгоо нь ч хэрэг алга...... энэ зун Лион-с ирсэн довтлогч Пикьюн хаалгачийн эсрэг ганцаар гарч гүйхдээ араас нь нэхэж бсан Клиши-д бөмбөгөө алдчихийм....... эвтэйхэн хөлд нь суугаал авчихдаг наацан.......
68 минут – Ван Пэрси-н урагш гаргаж өгсөн дамжуулалтыг Рамси авч хаалгачийн эсрэг ганцаар гаран 16-с цохиол гоол..... 4-1. Помпэй-н хамгаалалтынхан отон хийх гээд ч чадсангүй ээ..... Жэймс-н хар өдөр бололтой... гэхдээ тэрээр 8 сэйв хийсэн..... тэгээгүй бол бүр олон тоогоор нухуулах нь бна.......
Буучид хүчтэй бна аа..... харин Помпэй-н хувьд эсрэгээрээ....... 3 дараалан хожигдоод бна.......
Image
ДИАБИ ГООЛ…….

Image
2 ДАХЬ НЬ……..

Image

Image
ГАЛЛАС…….

St Andrews Stadium - 21694
Birmingham 0 - 0 Stoke City
Shots (on Goal) 11(2) 15(1)
Fouls 10 15
Corner Kicks 3 3
Offsides 4 2
Time of Possession 59% 41%
Yellow Cards 0 3
Red Cards 0 0
Saves 1 2
Бирмингэм СТОУК-тэй талбайдаа “хуурай” тэнцээ хийлээ………
Энэхүү тэнцээнд Стоук-н хаалгач Сорэнсэн-н үүрэг их байлаа…… мань эрийн 2 ч мундаг сэйвийн ачаар Стоук роуд тоглолтоос оноо салгаж чадлаа………
Энэ 2 баг 2-уул 3 тоглолтонд 4 оноотой жагсаалтын 8, 9-т явна…….
Image
СТОУК-Н ШОУКРОСС……

Kingston Communications Stad - 22999
Hull City 1 - 0 Bolton Wanderers
61' Kamel Ghilas 1 - 0
Shots (on Goal) 12(4) 23(5)
Fouls 19 19
Corner Kicks 4 12
Offsides 3 0
Time of Possession 48% 52%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 5 3
ХАЛЛ талбайдаа Болтоныг буулган авлаа……. Лигийн анхны хожил.......... Шинэ цэрэг Гилас-н гоолын ачаар........ тэрээр энэ зун Сэлта Виго-с ирсэн билээ.......
1-р үед Зочин багийн Элмандэр баруун талаар орон 16-с цохисон нь хаалга оносонгүй ээ.....
Болтоны Дэвис холын фрий кик-г 16-с хатгасан нь хаалганы хөндөл дээгүүр.......
2-р үе.....
61 минутанд сэлгээгээр орж ирсэн Mouyokolo-н урагш маш гоё хөөргөж гаргаж өгснийг 16-с Гилас хүчтэй цохиж гоол...... 1-0.........
Эзэн багийн Алтидор тоог 2-0 болгох сайхан боломжийг алдлаа....... хаалгачийн эсрэг ганцаар гарчаад цохисон нь хаалганы гадуур.........
Гилас даблдах шахаад........ 16-с зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы дээд хөндөл цохилоо.......
ХАЛЛ 2-р үед маш сайн блаа......... үүнийхээ ачаар ч 3 оноогоо талбайдаа авч чадлаа.........
Image
ТОГЛОЛТЫН БААТАР………

Stadium of Light - 37106
Sunderland 2 - 1 Blackburn Rovers
21' 0 - 1 Gael Givet
32' Kenwyne Jones 1 - 1
53' Kenwyne Jones 2 - 1
Shots (on Goal) 9(3) 24(4)
Fouls 12 18
Corner Kicks 0 10
Offsides 1 3
Time of Possession 53% 47%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 3 1
САНДЭРЛАНД Блэкбурн-г 2-1-р буулган авчээ……….
21 минутанд Блэкбурн Пэдэрсэний цохисон булангийн цохилтыг Сандэрланд хамгаалагч хаасан ч ойсон бөмбөгийг Гивэт холоос шууд цохиж гоол...... 0-1......
9 минутын дараа эзэн баг тоог тэнцүүллээ....
Төвөөс өгсөн дамжуулалтыг Жонэс авч хаалгачийг тойрч гаран...... хоосон хаалганд гоол...... 1-1...... Жонэс....... сальт эргээл...... тэгээд хэвтээл....... сонин сэлэбрэшн.......
2-р үе.....
53 минутанд Жонэс тоог ахиуллаа........ зүүн талаас өгсөн кроссыг 16-с мөргөж 2-1...... даблдлаа.....
Сүүлд Блэкбурн-н гар дээд хөндөл хусаал.......
Image
ТОГЛОЛТЫН БААТАР……..

City of Manchester Stadium - 47287
Manchester City 1 - 0 Wolverhampton Wanderers
17' Emmanuel Adebayor 1 - 0
Shots (on Goal) 17(7) 11(2)
Fouls 9 12
Corner Kicks 5 6
Offsides 6 3
Time of Possession 58% 42%
Yellow Cards 0 1
Red Cards 0 0
Saves 2 6
СИТИ лигийн шинэ цэргүүдийг талбайдаа хожлоо…… Адибаёор-н гоолын ачаар………
17 минутанд Тэвэз-н урагш тавьж өгснийг Адибаёор 16-с шууд цохиж гоол…. 1-0……..
2-р үед СИТИ-нхэн тоог ахиулах боломж гарсан ч ашиглаж чадсангүй……
Айрланд хаалгачийн эсрэг ганцаар гараал шал далий цохиол……
Дараахан нь Адибаёор мөн л хаалгачийн эсрэг гарч хаалгачийг тойрохдоо хэт хол туугаал…….
Сүүлд Вандэрэрс-н Кэон золтой л гоолдчихсонгүй….. 16-с зүүн хөлөөр цохисон нь дээд хөндөл хуслаа…….. тэнцэх сайхан боломж бсан даа…..
СИТИ талбайдаа хожлоо.......
Энэ тоглолтыг Оасис-н ах дүү Галахэрууд үзээл……..
Image

Image
АДЬЯА…….

DW Stadium - 18164
Wigan Athletic 0 - 5 Manchester United
56' 0 - 1 Wayne Rooney
58' 0 - 2 Dimitar Berbatov
65' 0 - 3 Wayne Rooney
85' 0 - 4 Michael Owen
90' 0 - 5 Nani
Shots (on Goal) 17(5) 19(11)
Fouls 11 9
Corner Kicks 3 5
Offsides 0 4
Time of Possession 49% 51%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 6 5
ВИГАН талбайдаа аваргуудад нугаслууллаа даа………. Рууний МАН-н төлөөх 100 болон 101 дэх гоолоо хийгээл……..
Тоглолт эхлээл л
МАН илүүрхээл....
4 минутанд Флэтчэр гоолдох дөхлөө..... Эвра-н зүүн жигүүрээр орон кросс өгснийг 16-с шууд цохилоо..... Виганы хамгаалагч Брамбл хаалгач Киркланд 2 нийлж бгаад гоол алдах аюулаас хамгаалж чадлаа.......
4 минутын дараа Скоулз гоолдох сайхан боломжийг нисгэчихлээ......... Бэрба маш сайхан өсгийдөж дамжуулсныг шууд цохисон......
Зочид довтлоол ВИГАН-ыхан хамгаалаал......
26 минутанд эзэн багийн Коумас 16-н гаднаас хүчтэй цохисныг МАН-н хаалгач Фостэр маш сайн хааж булангаар гаргалаа......
Эхний үед ВИГАН-н хамгаалалт муугүй блаа.......
Харин 2-р үед байдал эсрэгээрээ болсон.......
56 минутанд Рууни довтолгоог эхлүүлж.... Валэнсияд дамжуулсныг Валэнсия баруун жигүүрээс төв рүү кросс өглөө... Рууний өөрөө хаалганы урдаас мөргөөл гоол... 0-1...
Дараахан нь ВИГАН-ыхан хариуг барих дөхлөө..... Родалэка-н ойроос мөргөснийг Фостэр гайхалтай хааж чадлаа........
58 минутанд Бэрба гоолдлоо.. хаалгачийг давуулж бөмбөгийг авч үлдснээр хоосон хаалганд гоолдлоо..... 0-2.....
7 минутын дараа Рууний авч орон 16-с цохисон нь хамгаалагчид чигээ өөрчлөн хаалганд орж 0-3..... мань эр даблдлаа...
Фэрги нэг дор 3 сэлгээ хийж Гибсон Оуэн Оши нарыг талбайд гаргалаа....
85 минутанд Нани-н урагш дамжуулсныг 16-с Оуэн шууд зүүн хөлөөр цохиж гоол...... 0-4...... МАН-н төлөөх лигийн анхны гоол...... 0-4....
Цаг дуусах мөчид холоос Нани фрий кик цохиж гоол...... 0-5........ ВИГАН ч бут авахууллаа.......

Image

Image

Image

Image

Image

Image

8 САРЫН 23-НД............

Upton Park - 33095
West Ham United 1 - 2 Tottenham Hotspur
49' Carlton Cole 1 - 0
54' 1 - 1 Jermain Defoe
79' 1 - 2 Aaron Lennon
Shots (on Goal) 19(5) 22(6)
Fouls 16 11
Corner Kicks 4 8
Offsides 1 2
Time of Possession 48% 53%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 4 4
Лондонгийн дэрби №1……. Спарс хожлоо…… Лэнноны багтаа хожил авчирлаа……….
1-р үе……
Эзэн багийн Паркэр холоос хүчтэй цохисныг СПАРС-н нөөц хаалгач Гудичини хаав..
22 минут – СПАРС-н Модрич холоос хүчтэй цохисон нь хаалга оносонгүй…
Эзэн багийн довтлогч Карлтон Коул хаалгачийн эсрэг ганцаар гараад гоолдож чадсангүй хаалгачихлаа……
24 минут – зочин багийн Хаддлэстон холоос хүчтэй цохисныг ВЭСТ ХЭМ хаалгач Грийн бариад авав…
6 минутын дараа Спарс гоолдох дөхөв….. СПАРС-н шинэ цэрэг “дух” хочит Бассонг Модрич-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас мөргөсөн нь дээд хөндөл хуслаа...... Бассонг ч майр мөргөдөг гэдгээ Улаануудтай хийсэн тоглолтонд харуулсан........ тэрээр хожлын гоолыг хийсэн......
32 минут – минутын зайтай Модрич 16-н шугам дээрээс хүчтэй 2 ч удаа цохисон нь нэг бол хаалганы гадуур..... нэг хаалгач руу хусчаад блаа......
2 минутын дараа Бассонг дахин 16-с мөргөсөн нь хаалганы гадуур......
1-р үеийн төгсгөлд ВЭСТ ХЭМ-н Станислас зүүн жигүүрээр маш гоё оролт хийж дамжуулалт өгснийг Коул гүйцээж чадсангүй ээ.......
2-р үе.......
4 минут өнгөрч бхад К.Коул маш санааандгүй гоол хийчихлээ....... мань эр 16-н шугам дээр баруун хөлөөр бөмбөг тогтоон зүүн хөлөөр хүчтэй цохисон нь СПАРС-н хаалганд орж эзэн баг тэргүүлж эхэллээ....... 1-0...... Коул ч гоё цохилоо....
Гэтэл энэ гоолоос хойш 5 минутын дараа тоглолтын баатар Коул маань арагшаа дамжуулалт өгөхдөө алдаа гаргаж айлын тоглогч Дэфоэд гоолын дамжуулалт өгснийг нь шигшээгийн довтлогч алдалгүй ашиглаж 1-1..... мань эр дамжуулалтыг авч 16-с баруун хөлөөр хүчтэй цохиол гоолдчихов...... Коул ч аймаар алдаа гаргалаа даа....... яджийхад энэ тоглолтыг шигшээгийн босс Капэлло үзэж бсан......
58 минут – Модрич-н мөргөсөн бөмбөг хаалганы хажуугаар.....
2 минутын дараа ВЭСТ ХЭМ-н Коллисон бужигнаанаас ойсон бөмбөгийг хаалганы өмнөөс цохисон нь хамгаалагчид ойн чигээ өөрчлөв.
70 минут – эзэн багийн Нобл-н цохисон булангийн цохилтыг Жимэнэз 16-с мөргөснийг СПАРС хаалгач Гудичини маш сайхан хааж булангаар гаргав........
2 минутын дараа К.Коул 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалганы гадуур.......
79 минутанд СПАРС-н Лэннон баруун жигүүрээр оролт хийж хамгаалагчид бөмбөгөө алдсан ч буцаан булаан авч 16-с зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганд орлоо...... 1-2...... хожлын гоолыг хийлээ дээ.......
5 минутын дараа ВЭСТ ХЭМ-н Станислас тэнцүүлэх сайхан боломжийг хийсгэлээ дээ........
Энэ тоглолт маш өндөр ритмтэй боллоо..... харилцан довтлолцоол....... дундын бүст тулалдаал..... маш өрсөлдөөнтэй энэ тоглолтонд СПАРС ялснаар тэд лигийн эхний 3 тоглолтонд хожоод бна...... 100 хувийн амжилт........ лигийг тэргүүлж эхэллээ........
Image
КОУЛ-Н ЦОХИЛТ…….

Image
ГООЛ…….

Image
ТЭНЦЭЭ…..

Image

Turf Moor - 19983
Burnley 1 - 0 Everton
34' Wade Elliott 1 - 0
76' Louis Saha (pen miss) ЭВЭРТОН
Shots (on Goal) 13(3) 25(1)
Fouls 13 13
Corner Kicks 3 7
Offsides 2 1
Time of Possession 39% 61%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 1 2
БАРНЛИ Эвэртонг нухчихлаа…….. талбайдаа…… Эллиотт-н гоолын ачаар…… өмнөх тойрогт МАН-г талбайд нь хожиж бсан…….. энэ удаа мөн л эсрэг багийнх нь тоглогч /Са/ пэналтигаа алдаал…….. мань эр хаалганы гадуур цохичихсон……….
Тоглолт дөнгөж эхлээл….. Барнли-нхан гоолдох дөхөв……. Патэрсон хаалганы урдаас мөргөсөн нь хаалганы дээд хөндөл хуслаа…… ойсон бөмбөг Барнли-н Флэтчэр авч хаалга руу цохисныг Эвэртоны хаалгач Ховард хаачихдаа………..
Эвэртоны Бэйнис-н цохисон булангийн цохилтыг Родвэлл 16-с мөргөснийг Барнли хаалгач Жэнсэн хаачихав……
34 минутанд Барнли-н Эллиотт дамжуулалтыг 16-д тогтоон зүүн хөлөөр эргүүлэгтэй цохиол гоол…….. 1-0……
2-р үе…..
ЭВЭРТОН-ы Кахилл авч орон 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалганы гадуур……..
Эзэн багийн МкКэн 16-с маш гоё татаж цохисныг Эвэртоны хаалгач Ховард хааж булангаар гаргав…….
75 минутанд МкКэн Хиббэрт-г 16-д унагаж шүүгч Доуд пэналти заалаа…. Пэналтиг Са цохилоо……. Хаалганы гадуур…….. тэнцүүлэх маш сайхан боломжийг алдлаа даа…..
Эвэртон ч лигийг тун муу эхлүүлж бна даа……. 2 тоглоол 2 хожигдлоо….. эхний тоглолтонд талбайдаа буучдад 6-1-р бут ниргүүлсэн бол…… энэ удаа шинэ цэргүүдэд нухуулчихлаа…..
БАРНЛИ ч шуугиан тарьж бна даа……. 3 тоглолтонд 2 хожил........

Image
ЭЛЛИОТТ ГООЛ……

Image
СА АЛДААЛ…….

Craven Cottage - 25404
Fulham 0 - 2 Chelsea
39' 0 - 1 Didier Drogba
76' 0 - 2 Nicolas Anelka
Shots (on Goal) 6(1) 16(4)
Fouls 11 11
Corner Kicks 4 7
Offsides 2 5
Time of Possession 39% 61%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 2 1
Лондонгийн дэрби №2-т ЧЭЛСИ илүүрхлээ…….. Фулхэм-г талбайд нь 2-0-р хожлоо……..
Тоглолт эхлээл л 2 минут өнгөрч бхад эзэн багийн Дэмпси маш сайхан боломжийг хийсгэчихэв..... кроссыг тогтоон 16-с цохисон нь дээшээ нисчихэв.........
10 минутын дараа 16-н гаднаас /15 яард/ Баллак фрий кик цохисон нь хаалганы хөндөл дээгүүр өнгөрлөө..........
21 минут – Микэл ойсон бөмбөгийг маш холоос шууд цохисон нь хаалганы хажуухнаас гарлаа....... гоё цохиж бна аа......
4 минутын дараа Баллак гоолдох дөхөв....... холоос цохисон фрий кик-г Герман эр хаалганы өмнөөс мөргөснийг Фулхэм-н Этуху мөргөөд хаачихлаа...... Этуху бгаагүй бол ч баараггүй гоол блаа даа......
30 минут – багийн ахлагч Тэрри маань холоос /25 яард/ цохиол л....... ер нь бүгд л бууддаг болж дээ.......
9 минутын дараа ЧЭЛСИ хүссэндээ хүрлээ......... Лампард-н дамжуулалтыг Анэлка шууд маш гоё урагш гаргаж өгснийг Дрогба авч орон баруун талаас цохиол гоол........ 0-1....... Дрогба-н лигийн 3 дахь гоол..........
2-р үе......
50 минут Карвало маань өөртөө гоолдох шахав....... Мурфи-н кроссыг зайлуулах гэж мөргөсөн нь өөрийн хаалганы хажуухнаар гараал.......
4 минутын дараа Анэлка маш гоё хөөргөж өгснийг Дрогба 16-с цохисныг Фулхэм хаалгач Шварцэр хаачихав........
62 минут Малоуда-н кроссыг Дрогба 16-с мөргөсөн нь хаалганы гадуур.......
2 минутын дараа Лампард маань сайхан боломжийг сулхан өшиглөөл Шварцэрт хаалгачихлаа....
Фулхэм-н ахлагч Мурфи гэмтэл аваад талбайг орхилоо.....
76 минут – Дрогба-н дамжуулалтыг Анэлка авч орон хаалгач Шварцэрийг тойрч гаран хоосон хаалганд гоол...... 0-2...... манай 2 ч сайхан хосолж бна аа......
Фулхэм-г талбайд нь хожлоо..... илүү блаа...... Эссиэн энэ тоглолтонд тоглоогүй бол Дэку сэлгээгээр тоглосон......
ЧЭЛСИ лигийг 100 хувь эхлүүлж бна даа..... 3 тоглолт 3 хожил........
Image
ТЭРРИ ДЭМПСЭЙ…….

Image
ХУУЧИН ГАР…..

Image
ДРОГБА-Н ЦОХИЛТ….

Image
ГООЛ БЛАА…..

Image

Image

Image

Image
БАЯРТАЙ БНА АА……..


8 САРЫН 24-НД……….

Anfield - 43667
Liverpool 1 - 3 Aston Villa
34' 0 - 1 Lucas (og)
45' 0 - 2 Curtis Davies
72' Fernando Torres 1 - 2
75' 1 - 3 Ashley Young (pen)
Shots (on Goal) 24(11) 8(4)
Fouls 14 11
Corner Kicks 10 4
Offsides 1 3
Time of Possession 68% 32%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 2 10
Улаанууд лигийн 3 тоглолтонд 2 дахиа хожигдлоо…. 9 өдөрт…… ВИЛЛА 2001 оноос хойш анх удаа Улаануудыг талбайд нь хожлоо…….. 2007 оны 12 сард МАН-т талбайдаа хожигдож бснаас хойш 31 тоглолт талбайдаа хожигдоогүй байсан цуврал нь зогслоо……..
34 минутанд эзэн багийн Лукас Ашли Яанг-н цохисон холын фрий кик-г өөртөө мөргөж 0-1….. ВИЛЛА тэргүүлж эхэллээ…..
1-р үеийн төгсгөлд Шорэй-н цохисон булангийн цохилтыг Дэвис хаалганы хажуухнаас мөргөж гоол…. 0-2……
2-р үе эхлээд Кьют гоолдох тун дөхлөө…… эхэлж мөргөснийг ВИЛЛА хаалгач Фрэдил хаасан бол…. Дараахан нь Куйт Жэрардын кроссыг мөргөсөн нь хаалганы шон хуслаа…… Улаанууд довтлоол Фрэдил хаагаал…….
72 минутанд Улаанууд хүссэндээ хүрлээ…… Инсуа-н кроссыг Торрис 16-с хатгаж 1-2…….
2 минутын дараа Жэрард ВИЛЛА Рео Кокэр-г 16-д унагаж шүүгч Эткинсон пэналти заалаа......пэналтиг Яанг цохиж 1-3..... Улаануудын найдварыг тасаллаа.......
Энэ тоглолтонд ВИЛЛА хаалгач Фрэдил тун сайн блаа...... 10 сэйв........ хийжээ.......
Image
ӨӨРТӨӨ

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Fri Aug 28, 2009 6:20 pm

3 ТОЙРГИЙН ДАРААГААР........ ТОТТЭНХЭМ ЧЭЛСИ НАР ХОЖИГДОЛГҮЙ ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЖ БНА............

1 Tottenham Hotspur 3 тоглолт 3 хожил 0 тэнцээ 0 хожигдол 9-3 9 оноо
2 Chelsea 3 3 0 0 7-2 9
3 Arsenal 2 2 0 0 10-2 6
4 Manchester United 3 2 0 1 6-1 6
5 Manchester City 2 2 0 0 3-0 6
6 Sunderland 3 2 0 1 4-4 6
7 Burnley 3 2 0 1 2-2 6
8 Birmingham 3 1 1 1 1-1 4
9 Stoke City 3 1 1 1 2-4 4
10 Liverpool 3 1 0 2 6-5 3
11 West Ham United 2 1 0 1 3-2 3
12 Aston Villa 2 1 0 1 3-3 3
13 Fulham 2 1 0 1 1-2 3
14 Wolverhampton Wanderers 3 1 0 2 1-3 3
15 Hull City 3 1 0 2 3-7 3
16 Wigan Athletic 3 1 0 2 2-6 3
17 Bolton Wanderers 2 0 0 2 0-2 0
18 Blackburn Rovers 2 0 0 2 1-4 0
19 Portsmouth 3 0 0 3 1-6 0
20 Everton 2 0 0 2 1-7 0


МЭРГЭН БУУЧИД....... ДЭФОЭ ТЭРГҮҮЛЖ БНА.........

1 Jermain Defoe Tottenham Hotspur 4
2 Didier Drogba Chelsea 3
Wayne Rooney Manchester United 3
4 Darren Bent Sunderland 2
William Gallas Arsenal 2
Emmanuel Adebayor Manchester City 2
Fernando Torres Liverpool 2
Cesc Fábregas Arsenal 2
Kenwyne Jones Sunderland 2
Abou Diaby Arsenal 2
Stephen Hunt Hull City 2
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Fri Aug 28, 2009 6:33 pm

сүүлийн ньюс.......
БЛЭКБУРН өөрийн хамгаалагч Стэфэн Варнок-г АСТОН ВИЛЛА руу 7 сая фунтаар зарлаа..... 27 настай тоглогчтой ВИЛЛА 4 жилийн гэрээ үзэглэжээ.....
Image


ВИЛЛА мөн СИТИ-н ахлагч Ричард Данн-г авахаар болжээ..... 6 сая фунтаар...... Данн-н хувьд Лэскотт Эвэртон-с ирсэн тул гараанд гарна гэдэг бүрхэг болсон билээ.......
Image


Варнок-н оронд нь Блэкбурн ТОТТЭНХЭМ-с Чимбонда-г авлаа.......
Image


доод лиги руу унасан БОРО-н 25 настай хамгаалагч Хутт-г СТОУК СИТИ-с 6 сая фунтаар авлаа..... Стоук-н хувьд энэ нь рэкорд сайнин гэнэ....... өмнө нь РИЙДИНГ-с Китсонг 5,5 саяар авч бсан билээ........ Стоук мөн БОРО-с Тункай Санлиг авахаар үзэж бна......
Image


Стоук мөн САНДЭРЛАНД-н Жонэс-н төлөө 10 сая фунтын санал өгөх гэнэ......
Image

Стоук ч чангарах нь дээ........


4-Р ТОЙРОГ.....

Saturday, August 29, 2009
12:45 UK Chelsea v Burnley Stamford Bridge
15:00 UK Tottenham Hotspur v Birmingham White Hart Lane
15:00 UK Blackburn Rovers v West Ham United Ewood Park
15:00 UK Bolton Wanderers v Liverpool Reebok Stadium
15:00 UK Stoke City v Sunderland Britannia Stadium
15:00 UK Wolverhampton Wanderers v Hull City Molineux Stadium
17:15 UK Manchester United v Arsenal Old Trafford
тэнцээсэй....... :mrgreen:

Sunday, August 30, 2009
13:30 UK Portsmouth v Manchester City Fratton Park
15:00 UK Everton v Wigan Athletic Goodison Park
16:00 UK Aston Villa v Fulham Villa Park
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Цогоо » Fri Aug 28, 2009 6:43 pm

Иргэн Ээс :-D :-D :-D

Энэ эрчээрээ тоймоо оруулаарай даа. Улирлын дундаас сууж эхэлдэг шүү. :mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Barclays Premier League 2009-10

Postby s1l3nt » Sun Aug 30, 2009 6:09 pm

Ene uliral goy bna oo ! Manai Arsenal turuuleh n todorhoi ,,, :RD Gehdee UEFA d turuulchix yumsan !
You'll Never Beat The Arsenal !!!
s1l3nt
 
Posts: 108
Joined: Sun Aug 23, 2009 3:28 pm
Location: Emirates Stadium

Re: Barclays Premier League 2009-10

Postby Bayara » Sun Aug 30, 2009 7:45 pm

За энэ жилийн хувьд топ 4-т өөрчлөлт орох нь гарцаагүй дээ. Магадгүй топ 4-с 2ч баг мултарч мэднэ. Топ 4т орох хамгийн магадлалтай баг гэвэл Манчестер Сити. Тэд топ 4т ороод зогсохгүй тайтл ч авч мэднэ. За мөн Тоттэнхэм их дажгүй эхэлж байна. Ер нь багууд их жигд байна.
Тайтлын төлөө миний бодлоор Челси, Арсенал, МанСити өрсөлдөх байх. Ливерпүүлийн хувьд нэг л биш байна. Алонзог алдсан нь том гарз болжээ. МанЮтд-н хувьд төдий л амжилттай тоглохгүй байх. МанЮ, Ливер 2 топ 4д үлдэхийн төлөө тэмцэж, аягүйдвэл топ 4с мултарна. Ямар ч байсан МанСити эхний 4т орох нь тодорхой, тэгэхээр топ 4-н нэг нь энэ алдраа хадгалж чадахгүй төлөв ажиглагдаж байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Barclays Premier League 2009-10

Postby Norman_Whiteside » Sun Aug 30, 2009 8:03 pm

s1l3nt wrote: Gehdee UEFA d turuulchix yumsan !


хуучин нэрээр нь УЕФА-гийн цомд түрүүлэх юмсан гэж байгаа муу :mrgreen: тэг тэг түрүүл европын лигт түрүүлээрэй. :-o
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Tomroo_Kop » Sun Aug 30, 2009 8:17 pm

Bayara wrote:За энэ жилийн хувьд топ 4-т өөрчлөлт орох нь гарцаагүй дээ. Магадгүй топ 4-с 2ч баг мултарч мэднэ. Топ 4т орох хамгийн магадлалтай баг гэвэл Манчестер Сити. Тэд топ 4т ороод зогсохгүй тайтл ч авч мэднэ. За мөн Тоттэнхэм их дажгүй эхэлж байна. Ер нь багууд их жигд байна.
Тайтлын төлөө миний бодлоор Челси, Арсенал, МанСити өрсөлдөх байх. Ливерпүүлийн хувьд нэг л биш байна. Алонзог алдсан нь том гарз болжээ. МанЮтд-н хувьд төдий л амжилттай тоглохгүй байх. МанЮ, Ливер 2 топ 4д үлдэхийн төлөө тэмцэж, аягүйдвэл топ 4с мултарна. Ямар ч байсан МанСити эхний 4т орох нь тодорхой, тэгэхээр топ 4-н нэг нь энэ алдраа хадгалж чадахгүй төлөв ажиглагдаж байна.

Өөе өөе ПЛ-н 4 нутагтан гуай...Дүгнэлт гаргахад арай л эрт байгаан биш үү :grin: Улирал дөнгөж эхэлж байна
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Barclays Premier League 2009-10

Postby Nomer 10 » Sun Aug 30, 2009 10:40 pm

Tomroo_Kop wrote:
Bayara wrote:За энэ жилийн хувьд топ 4-т өөрчлөлт орох нь гарцаагүй дээ. Магадгүй топ 4-с 2ч баг мултарч мэднэ. Топ 4т орох хамгийн магадлалтай баг гэвэл Манчестер Сити. Тэд топ 4т ороод зогсохгүй тайтл ч авч мэднэ. За мөн Тоттэнхэм их дажгүй эхэлж байна. Ер нь багууд их жигд байна.
Тайтлын төлөө миний бодлоор Челси, Арсенал, МанСити өрсөлдөх байх. Ливерпүүлийн хувьд нэг л биш байна. Алонзог алдсан нь том гарз болжээ. МанЮтд-н хувьд төдий л амжилттай тоглохгүй байх. МанЮ, Ливер 2 топ 4д үлдэхийн төлөө тэмцэж, аягүйдвэл топ 4с мултарна. Ямар ч байсан МанСити эхний 4т орох нь тодорхой, тэгэхээр топ 4-н нэг нь энэ алдраа хадгалж чадахгүй төлөв ажиглагдаж байна.

Өөе өөе ПЛ-н 4 нутагтан гуай...Дүгнэлт гаргахад арай л эрт байгаан биш үү :grin: Улирал дөнгөж эхэлж байна


Нэртэйгээр нь гарын үсгээ илүү урт болгомоор юм. Тэр тусмаа хамгийн эхэнд Ливерпүүл. Тэр нь гэтэл топ 4-өөс мултарна гэнэ хихи.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Barclays Premier League 2009-10

Postby Бамбууш » Mon Aug 31, 2009 3:49 am

Bayara wrote:За энэ жилийн хувьд топ 4-т өөрчлөлт орох нь гарцаагүй дээ. Магадгүй топ 4-с 2ч баг мултарч мэднэ. Топ 4т орох хамгийн магадлалтай баг гэвэл Манчестер Сити. Тэд топ 4т ороод зогсохгүй тайтл ч авч мэднэ. За мөн Тоттэнхэм их дажгүй эхэлж байна. Ер нь багууд их жигд байна.
Тайтлын төлөө миний бодлоор Челси, Арсенал, МанСити өрсөлдөх байх. Ливерпүүлийн хувьд нэг л биш байна. Алонзог алдсан нь том гарз болжээ. МанЮтд-н хувьд төдий л амжилттай тоглохгүй байх. МанЮ, Ливер 2 топ 4д үлдэхийн төлөө тэмцэж, аягүйдвэл топ 4с мултарна. Ямар ч байсан МанСити эхний 4т орох нь тодорхой, тэгэхээр топ 4-н нэг нь энэ алдраа хадгалж чадахгүй төлөв ажиглагдаж байна.

Латин баяраа хөгшөөн дүгнэлт хийхэд хэт эрт байна.
Чи одоо ядаж байна шдээ тээ улирал талдаа орохоор наад дүгнэлтээ хий. 12 сар өнгөрөөд нэг сар гараг. Тэгээд ч түрүү жил түүний өмнөх жилийг чи санаж байгаа байх. Түүний өмнөх жил манайх Эвэртөнд гүйцэгдэнгээ алдаж байсан ч 4 тээ бол бат зогсож 5 дугаар байрнаас олон оноогоор тасарсан. Өнгөрсөн жил Буучид бас Виллад байраа үнэхээр алдаад мяарч байсан ч Улиралын хоёрдугаар хагасаас эхлэн хожигдолгүй 20 гаран тоглолт хийгээд байраа буцаагаад авсан. Яаж ч бодсон Сити болон Тот-н араам арай дутна. Нөөц сайнгүй. Дасгалжуулагчаас их юм хамаарна. Тот бол хол явна.Гэхдээ түрүү жилийн Вилла шиг юм болох бий. Харин Сити бол энэ жилдээ эхний 7 д орвол болж байгаа нь тэр..
Нахиад хэлэхэд дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Barclays Premier League 2009-10

Postby Тэрри_10 » Mon Aug 31, 2009 9:19 am

Бамбууш wrote:...Яаж ч бодсон Сити болон Тот-н араам арай дутна. Нөөц сайнгүй. Дасгалжуулагчаас их юм хамаарна. Тот бол хол явна.Гэхдээ түрүү жилийн Вилла шиг юм болох бий. Харин Сити бол энэ жилдээ эхний 7 д орвол болж байгаа нь тэр..
Нахиад хэлэхэд дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна..


энэ тэгээд дүгнэлт биш үү... :lol:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier League 2009-10

Postby Aagii_03 » Mon Aug 31, 2009 4:10 pm

:lol:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Barclays Premier League 2009-10

Postby *R9* » Tue Sep 01, 2009 3:58 pm

ПЛ-ийн 4 дүгээр тойргийн сайн тоглогчдын болон хамгийн муу тоглогчдын багийг Евроспортс гаргасан байна. Евроспорт шалгаруулахдаа The Sun, Daily Star, Daily Mirror, Daily Mail, The Times and the Guardian элгээр анализ дээр үндэслэн шалгаруулсан байна.

Шилдаг тоглогчдын баг (4-3-3):

GK: Brian Jensen (Burnley) - 8.5

LB: Ashley Cole (Chelsea) - 8

CB: Michael Turner (Hull) - 7.5

CB: Abdoulaye Faye (Stoke) - 7.5

RB: Glen Johnson (Liverpool) - 7

MF: Michael Essien (Chelsea) - 8

MF: Darren Fletcher (Manchester United) - 8

MF: Gareth Barry (Manchester City) - 7.5

LW: Andrei Arshavin (Arsenal) - 7.5

CF: Wayne Rooney (Manchester United) - 8

RW: Kevin Davies (Bolton) - 7.5

Муу тоглогчдын баг. (4-3-3)


GK: Manuel Almunia (Arsenal) - 5.5

LB: Nadir Belhadj (Portsmouth) - 5.5

CB: Emerson Boyce (Wigan) - 4.5

CB: Anton Ferdinand (Sunderland) - 5

RB: John Pantsil (Fulham) - 5

MF: Barry Ferguson (Birmingham City) - 5.5

MF: Mohamed Diame (Wigan) - 4.5

MF: Lucas Leiva (Liverpool) - 5.5

LW: Kieran Richardson (Sunderland) - 5.5

CF: Erik Nevland (Fulham) - 5

RW: Antonio Valencia (Manchester United) - 5
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Barclays Premier League 2009-10

Postby Тэрри_10 » Tue Sep 01, 2009 6:17 pm

RW: Kevin Davies (Bolton) - 7.5

Улаануудад гоол хийснээр өөр юу байгаам... Манай Дрогба :gold байлаа
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier League 2009-10

Postby zigo » Tue Sep 01, 2009 8:09 pm

Өөрийнхөө боломжит түвшнээс доогуур ба дээгүүр тоглосон байдлаар нь л нэрлэсэн юм байгааз.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Barclays Premier League 2009-10

Postby Natedogg » Tue Sep 01, 2009 8:22 pm

Transfer window will be closed tonight 1200 midnight
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 42 guests