Боломжит 12 онооноос 6 оноог нь халаасалсан 8-р сар8 сарын 16 өдөр
Тотэнхам 2-1 Ливерпуль Reina, Insua, Carragher, Skrtel, Johnson, Babel, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres. Subs - Benayoun, Cavalieri, Dossena, Kelly, Sanchez Ayala, Spearing, Voronin
Тоглолтонд оролцох тоглогчдын нэрс ингэж зарлагдлаа
Шүүгчээр P.Dowd
Өнгөрсөн жил манайх
White Hart Lane-д хожигдлын гашууныг амсаж байсан.Одоо л хариугаа авах байх гэсэн итгэлтэйгээр шинэ улирлыг эхлүүлсэн ч тэгсэнгүй.Өнгөрсөн жилийн гайхалтай формоор энэ тоглолтыг үргэлжлүүлэх юм шиг санаж багаасаа хожлын 3 оноо хүлээж байсан ч байдал 100% эсрэг тал руу эргэсэн.
Улирлын анхны тоглолт байсныг хэлэх үү,нэг л сандралдсан байдалтай тоглолт үргэлжилж байсан.
Багийн хамгаалагч нар хоорондоо мөргөлдөн бие биенээ гэмтээн,тоглолт нэг л болж өгөхгүй байсаар.
Айлын аюултай хэдэн довтолгоог хаалгач маань хаасан ч айл стандарт цохилтуудаа их бэлдсэн нь харагдсан.
Huddlestone-ны чөлөөт цохилтоос цохиж ойрж ирсэн бөмбөгийг африк хамгаалагч Assou-Ekotto цөм цохин тоглолтын тооны харьцаа Тотэнхамын давамгайлалд шилжив.Гэхдээ эхний үед нэгээс илүүг ч алдах байсан ч Рэйна багаа аварсан.Эхний хагасын баатар бол манайхаас яах аргагүй хаалгач маань байсан.
2 үед манай баруун жигүүр үе үе айлын талбай руу орж байсан,энэ нь ч үр өгөөжөө өгч шинэ цэрэг Жонсон дээр хаалгач Гомэз алдаа гаргаж 11 метрийг манайд заасан.Ахлагч ч амжилттай цохин тооны харьцаа тэнцүү.Гэхдээ энэ баяр 3 минут үргэлжилж хожигдлын гашуун нулимсаар солилгдсон билээ.Huddlestone-ны цөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөг эзнээ олон байндаа тусч тооны харьцаа 2:1.Гоалын эзэн Bassong...
Шүүгч шүгэлээ тас хийлгэн тоглолт дууслаа.Манайх халаас хоосон нутаг буцлаа.Энэ тоглолт Алонсогоо алдсан манай багт дундын шугам чинь болохгүй байна шүү найзуудаа гэж хэлж өглөө.
Мөн Бабелийг зүүнд тавьсан нь нүдээ олсонгүй.Инсуа тэр 2н хослол үнэхээр муу байсан
Харин Дирк Жонсон тийм сайн хослоогүй ч хойшид хамтдаа баруун жигүүрт тоглож болохыг харуулсан.
Торресоос гайхамшигийг хүлээж байсан маань талаар болж муу гэдэг үнэлгээг өгсөн.
Стандартаас 2 гоал алдсан болохоор хамгаалалтаа харин нээх буруутгасангүй.Хаалгач
8 сарын 19 Ливерпуль 4-0 СтоукШүүгч P. Walton
Манай тоглолтонд оролцох бүтэн багийнхан
Liverpool: Reina, Insua, Carragher, Sanchez Ayala, Johnson, Benayoun, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres.
Subs - Babel, Cavalieri, Dossena, Kelly, Ngog, Riera, Voronin
Урьдны тоглолтонд эрүүндээ гэмтэл авсан Скертл-н оронд Аяала хэмээх академийн залуу гараанд гарлаа.Мөн Бабелийг суулгаж оронд нь Израль залуу Бена-г зүүнд зоожээ.
Тоглолт бүрэн улаануудын давамгайлал доор явагдсан гэж хэлж болно.
Ахлагчийн дамжуулалтаар Торрес маань гоалдан улирлын анхны гоалаараа багтаа тэргүүлэлийг авчран,эхний үе дуусахтай зэрэгцэн шинэ цэрэг Жонсон унаж татан гоалдан Улаануудын бүрэлдэхүүнд нэгдээд анхны гоалаараа айлын хаалгыг мялааж,тоглолтын хагасыг манайх бүрэн гартаа авч тоглосон.
Шүүмжлэлийн бай болоод байсан Лукас энэ тоглолтонд үүргээ сайн биелүүлж ливерпуль клубын төлөө тоглож чаднга гэдгээ нотолсон.78 дахь минутанд Дирк маань гоалдан тоглолт дуусахтай зэрэгцэн сэлгээгээр орж ирсэн залуу довтлогч Нгонг улирлын анхны гоалаа хийлээ.Анхны гэж нэрлэгдэх гоалуудаар дүүрэн тулаан боллоо.
Хийх ёстой зүйлээ хийн улирлын анхны ялалтаа талбай дээрээ аван 3 оноо халаасандаа шургууллаа.
Сулхан ч учраа байж болох юм.
8 сарын 24. Ливерпуль 1-3 А.ВиллаШүүгч: Martin Atkinson
Liverpool: Reina, Insua, Carragher, Skrtel, Johnson, Benayoun, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres.
Subs - Babel, Cavalieri, Dossena, Kelly, Riera, Sanchez Ayala, Voronin
Талбай дээрээ тоглох учраас хожино гэдэгтээ дэндүү итгэлтэйгээр улаанууд тоглолтыг эхлүүллээ.
Эхний хэдэн аюултай довтолгоог ч хийн айлд аюул тарих болгонд хаалгач Фриэдл багаа аварч байлаа.
Энэ тоглолтонд стандарт цохилтоо түлхүү бэлдэж ирсэн Виллачууд даалгавараа биелүүллээ.Лукас авто гоал хийн айлд нэг бөмбөг бэлэглэж улирлын анхны гоал хаха...Торрес бөмбөгний төлөө тэмцэлдэж байж нүдэндээ таних тэмдэг тавиулав.Сүүгч нэмэлт 2 минут нэмээд аль хэдий нь өнгөрчихсөн байхад буюу +3 дахь минутанд булангийн цохилтоос Давис гоал хийн улаануудыг уйлууллаа.72 дахь минутанд Инсуагийн дамжуулалтаар Торрес гоалдан итгэл найдварын оч бадарсан ч 2 минутын дараа Яанг унтраан тоглолтын эцсийн цэгийг тавьлаа.
Инсуа,Рэйна/дан стандартаас гоал алдсан/,Жонсон нараас бусад нь үнэхээр идэвхгүй,сульбагар тоглож байлаа.
Ахлагчаа яаж ч тоглосон харин буруутгах эрхгүй.
Энэ тоглолтын баатраар эсрэг багийн хаалгач Фриэдл шалгарлаа.Тэд зүгээр л хийх ёстойгоо 100% хийсэн бол манайх харин хамгийн муу тоглолтын нэгээ үзүүллээ.Хамгийн сүүлд өнгөрсөн улиралд Боро-той тоглоход л ийм тоглолт үзэж байсан санагдана.
8 сарын 29
Болтон 2-3 ЛиверпульШүүгч A.Wiley
Liverpool: Reina, Insua, Carragher, Kyrgiakos, Johnson, Riera, Mascherano, Leiva, Kuyt, Gerrard (captain), Torres. Subs - Skrtel, Benayoun, Plessis, Dossena, Kelly, Gulacsi, Voronin
А.Виллад ялагдашгүй Анфильдэдээ гутамшигтайгаар бут ниргүүлсэн Хотон шувуунууд Болтонгийн талбайд хожигдох эрхгүйгээр тулаан эхэлсэн.Магадгүй энэ тоглолтонд тэнцсэн азгүй явдлаар бүр хожигдсон бол Рафагийн суурь ганхан Ливерпуль клуб дэлхий нийтийн овоо хараанд тоочиглогдох байсан биз.
Гарааны хувьд хамгаалалтын шугаманд шинэ цэрэг Грек эр дэд ахлагчтай цуг гараанд гаран дэбутээ хийлээ.Мөн Рэйра маань гэмтлээс эргэн ирэн энэ улирлын анхны тоглолтоо давгүй л хийлээ.
Шүүгч Вилэй шүгэл үлээн тоглолт эхэллээ.Манайх ихэвчлэн бөмбөг эзэмшиж байсан ч довтолгооны төгсгөл нэг л болохгүй байлаа.Хөлбөмбөгийн Чи хийхгүй бол би хийгээд гоалдаад өгий гэсэн бичигдээгүй алтан дүрмийн дагуу 33 дахь минутанд Болтон булангийн цохилт гүйцэтгэхэд манайх гаол алдлаа.Гоалын эзэн Давис.
Гаол алдсан зочид бөмбөг эзэмшсээр довтолгоо зохион байгуулсаар үр дүнгээ өгч Баруун жигүүрээр шуургалан орж ирсэн Жонсон солгой хөлөөрөө эвлэгхэн цохин гоалдлаа.Жонсон гайхалтай...Өөр юу хэлэхэв. Эхний үе харилцан нэг гоал хийн тэнцээгээр дууслаа.
2 үе Ливерпулийн давамгайлал дор үргэлжлэнэ гэж таамагдаж байсанг ч тоглолт эхлэнгүүт Айл буюу талбайн эзэд гоалдаж Копуудыг бараалгалаа.Харин С.Дэвис шүүгчээс улаан жавтий хүртэн талбайгаас хөөгдөн хонгилийн үзүүрт гэрэл асаалаа.Тун удалгүй ахлагч маань гайхалтай довтолгоо зохион байгуулж Гоалын эзнээр Торрес тодорлоо.Асистийг Дирк.
Тэнцээ,гэхдээ энэ бол ливерпульд хэрэггүй.Хожигдсонтой дүйцэхээр үр дүн.Улаанууд дайрсаар л...
83 минутанд ахлагч маань бөмбөгөө тогтоолгүй шууд цохин багтаа тэргүүллийг авчирлаа...
Шүүгч шүгэлээ үлээн цаг дууссаныг Рээбүк цэнгэлдэхэд зарлалаа.Хотон шувуунууд айлын талбай дээрх анхны 3 оноо улирлын 6 дахь оноогоо халаасаллаа...
8 сар Ливерпуль клубын хувьд хар дарсан сар байлаа гэхэд нээх буруудахгүй.Өнгөрсөн улиралд 2хон хожигдож гайхалтай амжилтыг үзүүлсэн улаанууд энэ сард 2 хожигдож хүснэгтийг эхнээс л тэргүүлэх зорилгоо лигийн тэргүүлэгчдийн хойноос нэхэх хар ажлаар солилоо.
Мөн форм муутай байгаа гэдгээ дахин дахин баталлаа.Мөн Лукас дунд шугаманд Риалыг зорьсон Алонсог орлоно гэж үнэхээр бэрх гэдгийг харууллаа.Энэ асуудлаа гэмтэлтэй байгаа Акуманд даатгаж байгаа гэдэг нь тодорхой.Гэхдээ л хүнтэй хүнгүйг нь мэдэгдэхгүй байгаа айлын хаалга тогшихтой адил түгшүүртэй .Гэмтлээс эргэн ирээд сайн тоглоно гэж худлаа.Ядаж байхад урьд нь Англид тоглож байгаагүй хүнийг дасан зохицохыг хүлээх.
Акуманаас их л зүйл хүлээж байна.Харин хүлээлт маань алдаагүй л байгаасаа гэж найдая.
Мөн багийн тоглолт гарахгүй байгаагийн нэг шалтгаан нь Рафагийн тактик.Өнгөрсөн жилийнхээ хэрэглэж байгаа тактикийг солихгүй байгаа нь эсрэг багуудад судлах боломж олгоод байх шиг.
За тэгээд 8 сард тоглосон 4 тоглолтыг 0-5 тоогоор дүгнэвэл 2 л гэж хэлэх байна.Талбай дээрээ нэг хожигдсон.Мөн хамгаалалт асуудалтай байна.Дан стандартуудаас л алдаж байна.Энэ алдаан дээрээ суралцахгүй байна гэж хэлж болохоор.
Урт удаан үргэлжлэх тулаан дөнгөж эхэлж байна.12 онооноос 6-г нь халаасалсан чамлахаар амжилттай нэгэн сар өнгөрлөө...Тулаан үргэлжилсээр....Бидний итгэл үргэлж сэтгэл дотор хадгалаастай...
We'll never walk alone!!!
never forget you. YNWA!!!