Франц
дасгалжуулагч : Раймон Доменек
хаалгачид:
Фабьен Бартез (Марсель, Франц)
Грегори Купе (Лион, Франц)
Микаэль Ландро (Нант, Франц)
хамгаалагчид:
Микаэль Сильвестр (Манчестер Юнайтед, Англи)
Вильям Гальяс (Челси, Англи)
Лилиан Тюрам (Ювентус, Итали)
Вилли Саньоль (Бавари, Герман)
Жан-Ален Бумсонг (Ньюкасл, Англи)
Паскаль Шимбонда (Уиган, Англи)
Эрик Абидаль (Лион, Франц)
хагас хамгаалагчид:
Зинедин Зидан (Реал Мадрид, Испани)
Клод Макелеле (Челси, Англи)
Патрик Вьейра (Ювентус, Итали)
Викаш Доразо (ПСЖ, Герман)
Алью Дьярра (Ланс, Франц)
Флоран Малюда (Лион, Франц)
Франк Рибери (Марсель, Франц)
довтлогчид:
Сильвен Вильтор (Лион, Франц)
Тьерри Анри (Арсенал, Англи)
Давид Трезеге (Ювентус, Итали)
Джибриль Сиссе (Ливерпуль, Англи)
Луи Саа (Манчестер Юнайтед, Англи)
Францчууд 2006-д гээд бодонгуут Зизу өөрийн эрхгүй санаанд буумаар... 8 жилийн өмнө гайхамшигт тоглолтоороо бүхнийг алмайруулан алтан дагинийг нутгийн дэвжээндээ гардан авч байсан даруухан франц залуугийн хувьд энэ дэлхийн аварга сүүлийн дэлхийн аварга энэ дэлхийн аваргад тоглох тоглолтууд сүүлийн удаа ногоон талбайдаа гарч буй нь болох нь... Ингээд бодохоор харамсмаар... гэхдээ тэр бид бүхэний ой тойнд хангалттай олон гайхамшигуудыг хадаж орхисон гэдэгтэй хэн ч маргахгүй буй за....
Хэдийгээр нас нь явж байгаа ч гэсэн Зизу одоогоор багийн голын шугамын гол хүн хэвээрээ л байна... Францийн төдийгүй дэлхийн шилдэг Плэймэкер хэвээрээ л... Сүүлийн дэлхийн аварга сүүлийн тоглолтууд мэдээж хэрэг энэ бүхнээ нэр төртэй дуусгах гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэл түүний цээжинд нуугдаастай байгаа... Энэ нь ч түүний хувьд гурван өнгөтнүүдийн хувьд боломжгүй зүйл бишээ... Зизугийн хүсэл мөрөөдлийг биелүүлхэд туслах гээд Макелеле, Виера, Анри, Трезеге нар зогсч байна гээд бодохоор...
2000 оны еврод Францчуудын бүрүүлсэн байсан бүрэлдэхүүнийг би одоо ч биширч явдаг тэр бол бараг л мөрөөдлийн шигшээ баг байсан... Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрч цагийн эрхээр шигшээ багийн өнгө төрх өөрчлөгдсөн ч Францчууд шилдэг багуудын тоонд зүй ёсоор орно...
Францчуудын хамгийн хүчирхэг тал бол яах аргагүй нүүрний шугам... Английн лигийн шилдэг Анри, Сери-А-ийн шилдэг Трезегэ, улирлын дундаас гэмтэл бэртлээс эргэн ирсэн гэдгээ тунхаглан зарласан Луйс Саха, Хуучин буу Вильторд, Редсийн Хүчирхэг довтлогч Сиссе гээд л... Угаасаа ч сүүлийн хэдэн жилийн туршид энэ байрлал дээр хахаж байгаа гэж хэлж болно.... Ямарсайндаа л өөр хаана ч гараанд гараад тоглочих чадалтай Саха, Сиссе нар сэлгээнд сууж, Анелька дэлхийн аваргыг зурагтаараа үзэж суухав... Үүнд мэдээж Анри ба Трезеге гэсэн хослол л буруутай...
Нас чацуу шигшээ багийн замнал ч хөлбөмбөгийн замнал ч зэрэг эхэлсэн залуус... 98 онд хамтдаа анхлан шигшээ багт багтан тоглож байсан Монаккод ч сүүлд Ювед ч хамтдаа байсан... Энэ хоёр довтлогч амьдрал дээр гайхалтай сайн найзууд байгаад зогсохгүй ногоон талбай дээр ч бие биесээ маш гайхалтай ойлголцон эсрэг багаа үргэлжийн аюул дунд байлгадаг... Энэ хоёр бол өөр аль ч багт байхгүй хүчирхэг довтолгооны хослол... Анригийн хувьд энэ жил тун сайхан тоглолт үзүүлж залуу их буучидаа удирдан аваргуудын лигийн финалд шалгарч чадсан билээ... Харин Трезегийн хувьд өнгөрсөн жилийн гэмтэл бэртэлээсээ бүрэн дүүрэн илааршиж Ювегийн хамтаар Скудетто хүртээд байгаа бөгөөд сүүлийн улирлын Ювегийн мэргэн бууч болоод байна... Саха, Сиссе ЕПЛ-ийн шилдэг 2 довтлогч... Сахагийн хувьд улирлын дундаас МАН-д бужигнуулж Рүүдийг ажилгүй болгож орхисон бөгөөд гайхалтай сайхан формтой байгаа билээ.... Гэлээ ч энэ 2-ын хувьд энэ жилийн дэлхийн аваргаар ихэнхи цагийг сэлгээний сандалд өнгөрүүлэх нь бараг гарцаагүй бизээ...
Харцаа дунд шугам руу шилжүүлэх юм бол тэнд мэдээж домогт Зизу зогсох болно... Ид үе шигээ тоглож чадахгүй ч бас ч гэж супер тоглочихож чадна... өмнө нь 2 ч дэлхийн аваргад тоглосон нөр их туршлага байгаа...
харин төвийн хагас хамгаалалтанд Макелеле, Виера нар зогсоно...
энэ бол бас л төвийн хагас хамгаалалтын супер 2 хослол гэхээс өөр юу гэхэв... дэлхийн шилдэг 2 төвийн хагас хамгаалагч нэг багт цугтаа гарна... энэ 2 эсрэг багийн довтолгоог сарниулхаас гадна өөрийн багийнханд ашигтай дамжуулалтуудыг талбайн төвөөс хийх болно... ҮҮн дээр нэмэгдээд Шинэ Зидане гэж нэрлэгдэж том багуудын арааны шүлсийг гоожуулах болсон Фрэнк Рибери хэмээх нэг шинэ од байгаа... Түүнийг багтаахын тулд Жьюлиг шигшээгээс киклэх болсон хэмээн яриж байгаа...
За тэгээд Лионы Малоуда, Ленсийн Диарра нараас хагас хамгаалалтын шугам бүрдэнэ...
Харин арын фронтыг Лилиан Тюрам тэргүүтэй баг бүрдүүлнэ...
Олон жилийн нөр их туршлага бүхийн Тюрам дээр нэмэгдээд юниверсаль хамгаалагч Галлас, Баварийн супер жигүүрийн хамгаалагч Саньоль Энэ улирлын примерь лигийн нээлт Чимбонда, Ньюкастлийн Жеан Алан Боумсанг, улаан чөтгөр Силвестр нараас бүрдэнэ...
Харин Францийн шигшээ багийн хамгийн хүндрэлтэй асуудал хаалгачийн асуудал болоод байна... Бартезээс хойш Коупет нэгдүгээр хаалгач болсон байсан хэдий ч саяхан дасгалжуулагчтайгаа муудалцасны улмааё бэлтгэлийн байраа орхиж явсан билээ... ҮҮнд бухимдсан Доминек Бартезийг нэгдүгээр хаалгач болгох талаар яриад амжсан... аль аль нь нас нь явж байгаа тийм ч супер биш хаалгачид...