Талбай их муу байсан, халуун байсан гэж аль аль багийхан гомдоллосон байна.
Монакод болсон тоглолтын дараа Шахтерын тоглогчид болох Димитро Чигринський, Василь Кобин, Разван Рат, Гай нар тоглолтын тухай болон Барсатай хийж буй наймааны талаар сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Чигринський:
"Хэдхэн өдрийн дараа эсрэг тоглож байсан багийнхаа нэг хэсэг болно гэдэг бол жирийн бус хэрэг. Сүүлийн өдрүүдэд миний талаар маш их яригдаж байгаа. Би ч сайн гэрээ хийхийг хүсч байна. Гэхдээ би энэ талаар нэг их юм бодохгүй байна.
Бид сая аугаа багийн эсрэг тоглолоо. Тоглолтын төгсгөлд гоол алдаж, бид хожигдсон ч манай багийн хувьд энэ нь төгсгөл биш гэж бодож байна. Бидэнд улсын маань лиги, Еюропа лиги үлдэж байгаа. Би бүтэн сайн өдөр Барселон хотноо очиж, эмчийн үзлэгээр орно гэж бодож байна. Мэдээж бүх зүйл сайн байгаа, гэрээнд үзэглэхэд ямар нэг асуудал үүсэхгүй гэж бодож байна."
Кобин:
"Миний бодлоор бид сайн тоглосон. Үнэндээ манай багийнхан бүхнийг хийхийг хичээсэн гэвч Барселона үүнийг хийлгэсэнгүй. Бид гоол алдсан. Тоглолтын дараа би өөрийн өмсгөлийг хэн нэгнийхтэй солиогүй. Би тоглолтын өмнө онцгой тоглолт тул өөрт дурсагдах дурсамжит зүйл болон хадгалхаар шийдсэн...
Тиймээ би санаж байна. Тэр довтолгоог цохилтоор дуусгаж болох байсныг. Жадсон бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог. Тэр намайг оновчтой байрлалд зогсож байгаа гэж үзсэн. Гэвч хамгаалагчид надад боломж олгоогүй. Тэгээд чэсрэг багийн хаалга арай л хол санагдсан тул цохилгүйгээр дамжуулалт хийсэн дээ"
Рат:
"Бидний ялалт нэгэнт үгүй болсон гэж хэлэхэд үнэхээр хүнд байна. Хэрэв Юлий гоолдсон бол... Бас дээр нь шүүгч бидэнд зуун хувийн пенальтг өгөөгүй. Тэр алдаан дээр Барселонагийн хамгаалагч улаан хуудас авах байсан юм. Миний сэтгэгдэл одоогоор ийм байна....
Туретэй болсон явдалын хувьд уу? Би түүн дээр санамсаргүй гишгэсэн. Би үсрээд буух үед хөл маань түүн дээр буучихсан. яаж ч чадаагүй. үүний дараа би түүнээс уучлал гуйхыг оролдсон ч тэр харамсалтай нь ойлгоогүй. Зөвхөн тоглолтын дараа л бид гар барилцсан."
Гай:
"Бид Барсаг бөмбөг удаан эзэмшиж, үргэлж довтолж тоглодог гэдгийг мэдэж байсан. Үүнийг тасалдуулах нь бидний зорилго байсан. Үнэндээ бид бүтэн тоглолтын турш зорилгоо сайн биелүүлж байсан. Магадгүй бидэнд тоглолтын төгсгөлд жаахан хүч дутсан байх. Талбайн нөхцөл үнэндээ ийм ч сайн байсангүй. Гэхдээ энэ байдал хоёр багт ижил тусна л даа."
Тоглолтын баатар Педро:
"Энэ бол маш чухал гоол байсан. Тэгээд ч би маш баяртай байна. Намайг зүүн талд нь бараг ганцаараа үлдсэн үед гоолын дамжуулалт өгсөн Мэссид талархаж байна. Тэхлээр гоолын тэн хагас нь түүнийх гэсэн үг шүү дээ.
Би Мэссиг төвд байгааг харсан. Би түүнд бөмбөгийг өгсөн, тэр надад буцааж өгсөн.
Бид бүгдээрээ Мэссиг юу хийж чаддаг вэ? гэдгийг мэднэ. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч. Би гоол оруулсандаа, ер нь бүх зүйлд тэр дундаа цом хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ бүхэн хялбар байгаагүй. Багийнханы маань чин хүсэл шийдвэрлэх хүчин зүйл болсон байх. Багийн анд нартаа баярлалаа гэж хэлэх ёстой. Бас намайг үргэлж урам зоригоор мялааж байдаг фэнүүддээ баярлалаа гэж хэлье."
Валдес:
"Бид дахин нэг цом хүртэх хувьтай байж. 2006 онд энэ цомын төлөө тоглоод авч чадаагүй. Энэ жил харин авч дөнгөлөө. Миний бодлоор ялах нь тийм ч чухал байгаагүй. Энэ бол ялах аргыг биш ялалтыг л нэгээр нэмэгдүүлнэ.Бид дасгалжуулагчдын албандаа талархах ёстой.
Өрсөлдөгчдийн хувьд маш сайн тактикаар тоглосон. Ялангуяа сөрөг довтолгоо дээр. Тоглох орчин халуун, бөгчим байсан нь их хүндрэлтэй байлаа. Гэхдээ энэ нь нэмэлт цаг гарган тоглох болсныг зөвтгөх шалтгаан болохгүй л дээ. Лигийн эхний тоглолтод саяын тоглолтын гүйцэтгэл нөлөөлөхгүй гэдэгт би итгэж байна."
Алвес:
"Энэ тоглолт бидэнд сургамж боллоо. Баг бүр өндөр түвшинд тоглож байгаа энэ үед санаа амарч тайвшрах л юм бол ямар нэгэн тэмцээнд түрүүлнэ гэж саналтгүй байна. Баг шаргуу хөдөлмөрлөж байна. Өнөөдөр талбай тохиромж муутай, халуун цаг агаартай байсан. Энэ хамгийн хэцүү өрсөлдөгч байлаа.
Бид хамгийн аугаа баг гэж нэрлэгдэн тоглож байгаа боловч улам сайжрах зайлшгүй шаардлагатай байна. Бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Тэгж байж цаашид энэ байдлаа хадгалан үлдэх болно. Миний бодлоор бид бүх зорилгодоо хүрсэн ч түүнийгээ хадгалан үргэлжлүүлнэ гэдэг хамгийн чухал. Бид үргэлж амбицаар дүүрэн байх ёстой гэж бодож байна даа."
Ибрахимович:
"Би хараахан хамгийн шилдэг формоо олоогүй байна. Удахгүй 100 хувь бэлэн болно гэж бодож байна. Би Барсагийн хэв маягт дасан зохицох ёстой. Энэ бол өөр хэв маяг, өөр философид дасна гэсэн үг. Талбай дээр өндөр эрчитэй, үргэлж дарамтлан байнга довтолдог тийм хэв маяг.
Би чаднаа, чадийшдээ...
Барсагийн логог үнссэн талаар уу? Би одоо Барсад байгаадаа маш баяртай байгаа. Гэхдээ миний зүрх сэтгэлд Интер МИлан үргэлж байна шүү дээ. Би Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Миланд, Интэрийнхээ талбайд зочлон очих болсондоо баяртай байгаа. Аугаа тоглолт болно гэж найдаж байгаа шүү. Интерт хүн бүр надад сайн ханддаг байсан. Би Интерийг Миланы дербид хожих болно гэж бодож байна. Амжилт хүсье."