by Mr.Sex » Sat Aug 29, 2009 6:06 pm
За за... Одоо манайд хоёрхон л бөх үлдлээ...
Эхнийх нь Олимпын аваргын жин.... Энэ жинд 89 оных өдгөө 20 настай Баттулгын Тэмүүлэн хүч үзэхээр ирээд байгаа........ Энэ эрийг хүмүүс их чанартай, медал хүртэх найдлага ихтэй гэж яриад байгаа........ Өө тэгээд нууц зэвсэг нэрээр гэнэт Түвшинбаяр шиг цоороод гараад ирэхийг үгүй гэхгүй....... Гэхдээ тэмцээний туршлага гэж нэг юм дутагдах талтай.........
09 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, мөн 08 оны залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медал зүүсэн гар...... Өнгөрсөн жил Голландын Марвин Хуйсманд ганц ялагдаж дагах барилдаанаар хүрэл авсан........ Харин энэ жил нөгөө олон цомуудын нэгт очиж зодоглоод эхний даваанд Артем Блошенко гэгчид мордуулаад билүү хожигдож байсан...... Иппоноор..... Мөн дараахан нь ази тивийн аваргад Солонгосын бөх дэлхийн аварга, супер цомын аварга Хее-Тае-Хванг гээчид хожигдоод дагах барилдаанаар японы Хедиказу Иноматог ялж хүрэл медал авсан..... Ер нь японд сурч байсан, япон сурцтай бөх л дөө.......... Гэхдээ энэ хоёр энэ дэлхийн аваргад очоогүй байх чинь билээ........
Солонгосоос 21 настай Син Кеонг-Сеоб гээч бас түүхий гар барилдаж байгаа.......
Японоос Такамаса Анай гээд 25 настай ч дэлхийд хараахан медал аваагүй гар барилдана........ Дэлхийгээс медал аваагүй ч гэсэн их чанга даа......... дэлхийн цомын тэмцээнүүдээс 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл хүртсэн, залуучуудын дэлхийн аварга гэж байгаа бас...... гэхдээ таван жилийн өмнө л дөө........
Манай хүн эхний тойрогтоо барилдахгүй, 32 оос тэгээд шууд солонгос молонгостой л барилдах юм шиг байна даа....... Толгой эргэчих юм......... Солонгос ч тэгээд жудогоор бол сайн даа, бас л хоосонгүй...... Хийгүй зоригтой барилдаж байж хожих байхдаа........ Тэгээд Солонгосоо нухчихвал дараа нь Чили/ Бразил ба Греек гурвын аль ялсантай нь л үзэх болов уу.......... Бараг бразилын дэлхийн аварга нухаад хараад ирэх биз дээ..... Дэлхийгээс нэг алт/өнгөрсөн дэлхийд нутагтаа түрүүлсэн/ мөн хүрэл медалт Luciano Correa 82 оных...... Энэ нөхөр манай Олимпын аваргатай хоёр удаа таарч барилдаад нухуулж байсан билээ....... Гэхдээ Тэмүүлэнгийн хувьд хатуу боорцог...... Хичээх л хэрэгтэй.......