eba7 wrote:mgl united wrote:Манай менежер Фергусон Орос, Туркад очиж хийх тоглолт хэцүүхэн байна, хатуухан сугалаа боллоо гэж хэлсэн байна.
эднийх ч энэ жил юу ч үгүй үлдэнэ гэдэгтэйгээ эвлэрчихсэн юм бишүү ийм сулхан зоонд орчоод ингэж байгаа юм чинь манай оронд орсон бол мултарцан гээл яариж байх юм байнлдаа
Даруухан л загнаж байхгүй юу даа, угаасаа манайх алаад өгнө гэж хэлдэг дасгалжуулагч байх уу.
ЦСКА ч дээ, Жирковыг явснаас хойш их суларсан даа. Красич формоо их алдсан байна лээ. Гайгүй тоглож байгаа нь Загоев, Вагнер Лаав 2 л байна лээ. Өө тийм, саяхан Ливерпүүлд хэдэн жилийн өмнө тоглож байсан Марк Гонзалесийг элсүүлсэн байна лээ.
Бешикташийн хувьд ямар ч төсөөлөл алга, мэдэхээс Рушту, Нихат, Эрнст 3 л байдаг юм байна.
http://en.wikipedia.org/wiki/Besiktas_JkУрд нь Бобо (Бразил), Делгадо (Аргентин), Нобре (Турк болсон Бразил) гээд 3 довтлогч 2006 оноос хойш цуг тоглож байгаа юм байна, энэ хугацаанд нийлээд 135 гоол хийсэн байна. Хагас хамгаалалт нь тэр чигээрээ танихгүй туркууд байна.
Вольфсбург л хамгийн хэцүү байх байлгүй дээ. Жэко, Графити гэсэн 2 толгойтой мангас дээр Обафеми Мартинс энэ зун нэмэгдчихэж. Графити гэдэг чинь ямар аймаар нөхөр вэ, 50 тоглоод 40 гоол хийсэн гэнэ үү
http://en.wikipedia.org/wiki/GrafiteНэг хэсэг манайхыг сонирхож байна гэж их гардаг байсан Данийн Томас Каленбэргийг энэ зун бас элсүүлжээ.