by Seikoni » Thu Aug 27, 2009 3:06 pm
Madrid That Should Change (or Happen) For The Good
гэсэн нэртэй юм тэр испани эрийн олж ирсэн 5 шалтгаан анх гарсан блогт байдаг юм байна.. жаахан эртнийх ч их дажгүй юм.. жаахан сийрүүлье.
1. Реал Мадрид мангуугийн мангуу спортинг захирал Пэжа Миятовичыг ажиллуулж буй явдал.. тэрбээр мадридиста учраас багийн удирдлагууд түүнийг сонгон авч, Реалд ихийг авчрах хүмүүсийг авчирна гэж найдсан.. гэвч тэр юу хийв? /үүнд Пэрэз Вальданогийн хийсэн наймаатай харьцуулж буй нь зүйн хэрэг./ Тэрбээр маш Реалын түүхэн дэх хамгийн тогтворгүй тааруу бүрэлдэхүүнийг бие болгосон.. улирал эхлэхэд 30 давсан хоёр гарааны Раул, Рүүд гэх довтлогчидтой эхэлсэн.. хэдийгээр өнгөрсөн 10 жилд Рүүд Раул Роналдо гэх агуу довтлогч нар байсан ч тэд нар насны хувьд харьцангуй өндөр учир бүхэл улирлын туршид формоо хадгалан тоглож чадахгүй байгаа юм.. хэрвээ Игуайний форм ийм сайн байгаагүй бол Реал эхний 4-т ч орохгүй байж болох байлаа...
2. Багийн бүрэлдэхүүнд ЧЛ-ын аварга, лигийн аварга авч чадахааргүй хэд хэдэн тааруухан тоглогчид байгаа явдал..хоёрдугаарт багийн бүрэлдэхүүнд англи тоглогчид дутагдаж буй явдал.. учир нь тэд мэргэжлийн бөгөөд ажиллах эрч хүчээр үнэхээр өөр байдаг.. үндсэндээ тэд энэ тал дээр үлгэр жишээ юм.. нэг жишээ үүнтэй холбогдуулан сануулахад Стив Макманаман гэх залуу үнэхээр хичээнгүй дайчин байсан, талбай дээр ч өөрийгөө харуулсан юм. одоо байгаа багийнхан ялах гэсэн хүсэл эрмэлзэл багатай байгаа нь харагддаг /би энд Гаго Диарраг оруулах гэсэнгүй/.. жишээлбэл англи тоглогчдоос С.Жэррард К.Роналдогоос илүү зүйлийг Мадридад авчирна..Үнэндээ бол Жэррард КР-ээс илүү...
3. Реал одоо байгаагаас илүү үчтэй сайн хамгаалагч нарыг авах ёстой.. манай хамгаалагчид намхан ч юм, хүчний тоглолт сайн хийж чаддаггүй. Рамосыг эс тооцвол ихэнх хамгаалагчид хамгаалах тал дээр ямар нэгэн дутагдалтай.. Каннаваро Баллон Д"ор авсан ч Ювэд байсан шигээ Реалд топ байж чадаагүй.... хөгширсөн болоод ч тэр юм уу аюултай мөчид маш бүдүүлэг алдаа гаргаж, булангаас болон торгуулийн цохилтоос цохиж буй бөмбөгийг хамгаалахад айлын довтлогч нарын эсрэг 2-р давхарт муу тоглодог... Пэпэ, Марсэло ч ялгаагүй.
4. Реал өөрийн залуучуудын академиас гарч ирсэн тоглогчиддоо ч гэсэн боломж өгөх хэрэгтэй байна.. би энд тухайлан ярих шаардлагагүй, учир нь интэрнэтээр нэг энэ талаар байнга ярьж мэтгэлцэж байна.. Реал легионэрүүд болоод өөрийн бүтээгдэхүүнийг хамтран ашиглах хэрэгтэй.. Барсэлона жишээлбэл үүнийг хангалттай сайн харуулж байна.. Анриг гаднаас худалдаж авч, Мессиг өөрийн академиас гаргаж авсан..
5. дэг журамтай хамгаалалт хийх хэрэгтэй... Бөмбөгний төлөө үргэлж явах ёстой.. Европын тавцанд хамгийн сайн довтолгоотой баг болох МЮ-гийн хувьд хамгаална гэдгийг үзүүлж өгдөг.. Роналдо баруун жигүүрт хамгаалж байгааг би харсан.. Месси ч гэсэн Барсад ийм үүрэг гүйцэтгэдэг.. Реал зөвхөн цөөн тоглолтуудад л ийм хамгаалалт хийдэг.. тухайлбал дэрби гэх нэрийн дор Барсагийн эсрэг ч юм уу.. Бид баг болгонтой ижилхэн сайн хамгаалалт хийх ёстой.. ингэснээр дундаж багуудад зүгээр л гоол алдахгүй болно гэсэн үг..
6. Флорентино Пэрэз эргэж ирэх хэрэгтэй.. бид бахархалт үеэ эргэж авчрахын тулд Пэрэзийг л авчрах хэрэгтэй... Пэрэз хэдийгээр тоглогч авах явуулах тал дээр том алдаа хийсэн ч, маш сайн бизнесмэний хувьд Реалыг мөнгөний машин болгож улмаар хүссэн тоглогчооо авах боломжийг олгож чадах юм. одоогоор Реал Мадрид 500 сая еврогийн өртэй байна...
7. Бид Рамос Гаго нарын гэрээг бүр урт хугацаагаар хийх хэрэгтэй... Рамос ирээдүйд Реалын дараагийн Раул болно.. Тэрбээр домогт тоглогч болох нь гарцаагүй тул Кака Роналдо гэх мэт тоглогчийг авахад наймаанд оролцуулахгүйн тулд гэрээгий нь сунгах хэрэгтэй..
8. Реал Мадрид баруун жигүүрийн тоглогч авах хэрэгтэй.. гэхдээ мэдээж Фаубэрийн хэмжээний тоглогчийг биш.. КР мэтийн дэлхийн хэмжээний тоглогчийг авах хэрээгтэй... миний бодлооор Кварэзмаг авах хэрэгтэй гэж бодож байна /Р.Кварэзма яагаад Интэрт флоп болсонийг би мэдэхгүй юм, гэхдээ Реалд өөр байж болох юм./
9. Бид сайн дасгалжуулагч олж авах хэрэгтэй.. гэхдээ Вэнгэрийг л биш.. маш олон хүний хувьд тэрбээр мөнгө гаргалгүйгээр багийн сайн зохион байгуулж сайн тоглолт үзүүлдэг ч хамгийн гол нь тэрбээр цом хождоггүй. хамгийн гол нь Реал ийм их мөнгөтэй байхад Вэнгэр ворлд-классуудыг авчирч хүчирхэг баг бүрдүүлж тэдэнтэй тулж ажиллана гэж бодохгүй байна.. миний бодлоор эдгээр 3 дасгалжуулагч болох Моуриньо, САФ, Дэль Боскэ гэх мэт улсууд л олон оддыг цуглуулж тэдэнтэй хамтарч цом авч чадахуйц юм.. Вэнгэрийн эсрэг нотолгоог жишээгээр батлахад тэрээр Анри, Виэра, Коул, Фламини гэх мэт тоглогчидтой тааралгүй явуулсан.. одоо байгаа Фабрэгас Арсэналын ганц амин чухал хүн болох цагт Арсэналаас явна гэж бодож байна..
10. Лионэл Мессиг багтаа элсүүлье... ХАХА... боломжтой зүйл.. хэрвээ Барсэлона Мессиг Интэр лүү зарвал Роналдод ямар зүйл тохиолдсон шиг зүйл болж болно.. Роналдо Барсад 40 гаруй гоол хийж байхад түүнийг Интэрт зарсан.. Роналдо Интэрээс Реалд ирсэн.. Мессигийн ур чадвартай зэрэгцэхүйц тоглогч байхгүй гэж Капелло хэлж байсан, дараагийн Марадона гэгдэх Месси талбай дээр итгэмээргүй гайхалтай зүйлийг бүтээж чаддаг.. КР багийн туслалцаатайгаар өөрийн хууралт, ур чадвараа үзүүлдэг бол Месси ганцаараа л үзүүлчихдэг.. тэр бөмбөг аваад дунджаар 2-3 тоглогчийг хуураад гоол хийх юм уу, дамжуулалт өгдөг.. Месси тоглолтыг өөрчилж чаддаг харин, КР чухал тоглолтууд дээр флоп болчихдог...
ХАЛА МАДРИД
Боррис Бэккэр...
Que sepa el universo
Cómo juega en Madrid